Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 137/ШШ2024/00185  

 

 

 

 

 

 

     2024        08       ...                                       ...                                 

     

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                             хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                   хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Ц би

 

Нэхэмжлэгч: ... дүүрэг, ... дүгээр хороо, ... тоот байранд байрлах... банк ХК /улсын бүртгэлийн дугаар ..., регистрийн дугаар .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... аймгийн ... сумын ... баг, ... тоотод оршин суух, М овогт Б-ийн Ц /РД:..., утас:.../,

 

Хариуцагч: ... аймгийн ... сумын ... баг,... тоотод оршин суух, Ц овогт Г-ын П /РД:..., утас:.../ нараас

 

 Зээлийн гэрээний үүрэгт 45,583,974.81 төгрөг гаргуулж, зээлийн төлбөр төлөгдөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “... банк” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Г.П, Б.Ц нараас “Барьцаат хэрэглээний зээл”-ийн үндсэн төлбөрийн өр 41,900,325.42 төгрөг, зээлийн хүүгийн өр 3,661,237.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22,411.91 төгрөг нийт 45,583,974.81 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэл хангагдаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох ... аймаг.. . сум ... дүгээр баг ... тоот хаягт байрлалтай ... улсын бүртгэлийн дугаартай, ... гэрчилгээний дугаартай 46.56 мкв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр хангуулах. Зээлдэгч Г.П, хамтран зээлдэгч Б.Ц нар нь ... банкны салбараас 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ... тоот шийдвэрээр 50,000,000 төгрөгийг сарын 2 хувийн, жилийн 24 хувийн хүүтэй, 50 сар /4 жил, 2 сар/-ын хугацаатай барьцаат хэрэглээний зээл авсан. Зээл, зээлийн хүү төлөх хуваарийн дагуу зээлдэгч нь 2024 оны 03 дугаар сараас хойш сар бүр төлбөл зохих зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүгээ төлөөгүйгээс график зөрчигдөн муу ангилалтай болоод байгаа ба төлбөр хийхийг зээлдэгчээс удаа дарааллан шаардаж мэдэгдэл өгсөн. Зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүгээ хийгээгүйгээс зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл 2024 оны 07 дугаар сарын 31-ний байдлаар 45,583,974.81 төгрөг болж хуримтлагдсан. Иймд зээлдэгч Г.П, Б.Ц нараас зээлийн үлдэгдэл 45,583,974.81 төгрөгийг гаргуулж, барьцаагаар хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.П, Б.Ц нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Г.П, Б.Ц нар нь ... банкны нэхэмжилсэн 45,583,974.81 төгрөгийг төлж барагдуулах болно. Мөн зээлийн төлбөр 45,583,974.81 төгрөгийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “... банк” ХК нь хариуцагч Г.П, Б.Ц нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 45,583,974.81 төгрөг гаргуулж, зээлийн төлбөр төлөгдөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.П, Б.Ц нар нь зээлийн гэрээний үүрэгт 45,583,974.81 төгрөг гаргуулах, зээлийн төлбөр төлөгдөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрчээ.

Хариуцагч Г.П, Б.Ц нар нь зээлийн гэрээний үүрэгт 45,583,974.81 төгрөг гаргуулах, зээлийн төлбөр төлөгдөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагч нарын хариу тайлбарыг танилцуулсан болно.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.“... банк” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.П, Б.Ц нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 45,583,974.81 төгрөг гаргуулах, зээлийн төлбөр төлөгдөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.П, Б.Ц нар нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар  нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 385,869.87 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн  50 хувь буюу 192,934.93 төгрөгийг улсын орлогоос, мөн хураамжийн 50 хувь болох 192,934.93 төгрөгийг  хариуцагч Г.П, Б.Ц нараас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Энэхүү захирамжийг хариуцагч Г.П, Б.Ц нар нь сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох Г.П-ийн өмчлөлийн ... улсын бүртгэлийн дугаартай, ... гэрчилгээний дугаартай, ... аймаг, ... сум, ... баг, ... тоотод байрлах нийтийн орон сууцны зориулалттай 46,56 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөр албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Д.Ц