Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 381

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Отгонбаяр,улсын яллагч Б.Дэлгэрдалай,хохирогч Л.Ж, Ч.Э,шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1476) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Даваагийн Эд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626011084 дугаартай, 3 хавтаст хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Дгийн Э, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1969 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 47 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, 27-13 насны 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн .. дүгээр хороо, Бага дарь эхийн .... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар .........

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч Д.Энь 2013 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 15-ны хооронд бусдыг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж;

  1. Д.Агаас 2013 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсэгт байрлах "Хүрэн толгод” ХХК-ний ажлын байранд 400.000 төгрөг бэлнээр, 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, "Дипогийн Хаан банк”-ны салбарт 1.000.000 төгрөгийг бэлнээр авч, нийт 1.400.000 төгрөгийг,
  2. Ч.Сээс 2014 оны 5 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр, Иргэний танхимын гадна "хүний дансанд хийх гэсэн юм, мөнгө зээлээч” гэж 200.000 төгрөгийг,
  3. Н.Саас 2014 оны 7 дугаар сарын 05-аас 06-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилт гэх газар 480.000 төгрөг бэлнээр, 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хүрэн толгод” ХХК-ний ажлын байранд 1.500.000 төгрөг бэлнээр авч, нийт 1.980.000 төгрөгийг,
  4. Н.Сд 2014 оны 8 дугаар сарын 10-наас 15-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд байрлах "Шинэ кадастр” ХХК-ний байранд бэлнээр 1.250.000 төгрөгийг, Д.Бээс 2014 оны 8 дугаар сарын 10-аас 15-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд байрлах "Хүрэн толгод” ХХК-ний ажлын байранд бэлнээр 700.000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орбитын тойрог гэх газар бэлнээр
  1. төгрөг, нийт 860.000 төгрөгийг,
  1. Т.Энхцэцэгээс 2014 оны 8 дугаар сарын 10-наас 20-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд байрлах "Хүрэн толгод” ХХК-ийн ажлын байранд бэлнээр 700.000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орбитын тойрог гэх газар бэлнээр
  1. төгрөг, нийт 860.000 төгрөгийг,
  1. А.Бгаас 2014 оны 8 дугаар сарын 25-наас 30-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хүрэн толгод” ХХК- ний ажлын байранд бэлнээр 700.000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орбитын тойрог гэх газар бэлнээр 160.000 төгрөг, бэлнээр 860.000 төгрөгийг,
  2. Л.Жаас 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овоо 8 дугаар гудамжны 12 тоотод гар утасны мобайл банкаар 2.100.000 төгрөгийг,
  3. Т.БаттунгАс 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Таван шарын Хаан банк”-ны мөнгөний машинаар дансаар 350.000 төгрөгийг,
  4. Ч.Эгаас 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Шинэ кадастр” ХХК-ний ажлын байранд бэлнээр 160.000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хүрэн толгод” ХХК-ний ажлын байранд бэлнээр 600.000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, "Москва” хороололд бэлнээр 1.400.000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Сүлжмэлийн үйлдвэрийн урд талын зам дээр бэлнээр 80.000 төгрөг, нийт 2.240.000 төгрөгийг,
  5. Т.Төмөрчөдөрөөс 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Материал импекс Хаан банк”-ны салбараас дансаар 1.000.000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 28-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун турууны гудамжинд бэлнээр 175.000 төгрөг, нийт 1.175.000 төгрөгийг,
  6. Г.Өлзийбуянгаас 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хүрэн толгод” ХХК-ний ажлын байранд бэлнээр 500.000 төгрөгийг,
  7. Б.Эаас 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хүрэн толгод” ХХК-ний ажлын байранд бэлнээр 220.000 төгрөгийг, нийт 13 иргэнд 13.995.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэхдээ;

  1. Шүүгдэгч Д.Эшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: "2013 оны 10 дугаар сараас эхлээд нийт 13 хүнээс мөнгө авсан нь үнэн. Тухайн үед би хохирогчдыг дагуулж яваад кадастын зургийг нь хийгээд мөнгийг нь кадасрын зураг гаргадаг компанид төлдөг байсан. Би мөнгийг өөрөө ашиглаагүй, унаа зэрэгт төлдөг байсан. Би буруугаа хүлээж хохирогчдын хохирлыг төлж барагдуулна ” гэв.
  2. Хохирогч Л.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: "2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, 6 айлын газар аваад кадастрын зураг гаргуулна гээд Бтай уулзаад, дараа нь шүүгдэгчтэй танилцсан.
  1. төгрөг бэлнээр өгсөн, зургийн мөнгө хасаад 1.860.000 төгрөг нэхэмжилж байна, хохирлоо барагдуулмаар байна ” гэв.

Хохирогч Ч.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: "4 дүгээр сарын 28-ны өдөр160.000, 600.000 төгрөг өгсөн, кадастрын зураг хийж өгдөг гэхээр нь танилцсан. Зураг хийлгэхдээ би зурагны мөнгө өгсөн, шүүгдэгчийг заавал ял эдлүүлэх шаардлага алга, хохирлоо барагдуулбал болно. Надад 150.000 төгрөгийн хохирол төлсөн. 800.000 төгрөг нэхэмжилсэнээс 50.000 өгсөн, одоо 750.000 төгрөг нэхэмжилж байна” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

  1. Хохирогч Д.Агийн мөрдөн байцаалтад өгсөн: "Би 2013 оны 12 дугаар сарын 07-ны өдөр миний таньдаг Тунгалаг гэдэг хүн газрын бичиг баримт гаргадаг хүн байгаа, чамайг уулзуулъя гэсэн юм. Тэгсэн маргааш нь Тунгалаг над руу залгаад гэрчилгээ...гаргуулах газар дээрээ хүрээд ир...гэхээр нь очоод Тунгалагтай уулзаад байж байХ Эгэх хүн бид хоёр дээр ирээд манай газрыг үзээд "энэ чинь олон айлын газар байна. Газар олголт зогсоосон ажиллагаа их шаардана” та "зөвшөөрөлгүй газар хашаа барьсан байна” гээд газар чинь бүтэхгүй маягийн юм надад хэлсэн. Тэгэхээр нь би Эд хандаад "миний дүү энэ газрын гэрчилгээг гаргаад өгчих, өвөө нь мөнгө төгрөгийг нь өгье” гэхэд Э"наад газрын чинь кадастрын зургийг гаргах гэхэд
  1. төгрөг болно” гэхээр нь би "400.000 төгрөгийг нь өгье, кадастрын зургийг нь хийгээд өгчих” гэсэн. Тэгтэл Эцагийн дараа мөнгөө аваад ажил дээр яваад оч гээд өөрөө яваад өгсөн. Тэгээд би цагийн дараа ТунгАр ажлыг нь заалгаад 400.000 төгрөг Эгэх хүнд өгсөн юм. Мөнгөө өгчихөөд би Эгаас "газрын кадастрын зургаа яах вэ” гэхэд "би газар дээр чинь очсон юм чинь зураг чинь гарчихна, одоо таны хэрэг байхгүй гэж” хэлсэн. Мөн...би энэ газрыг чинь 2 хүний нэр дээр гаргаж өгнө, сүүлд нь та дотор нь хуваалгаж болдог юм гэсэн. Тийм учраас та хоёр хүний бичиг баримтыг бүрдүүлээд маргааш, нөгөөдөр хоёрын аль нэг өдөр ирээрэй гэхээр нь маргааш нь билүү нөгөөдөр нь бичиг баримтаа бүрдүүлээд ирэхэд таны наад газрын гэрчилгээ чинь нэг сая төгрөгнөөс нааш гарахгүй юм байна гэхээр нь би нэмээд Эд нэг сая төгрөгийг Хаан банкны данснаасаа аваад газар дээр нь өгөөд өөрөөр нь бичүүлж гарын үсэг зуруулж авсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 47-48),

"...Би Эд газрын гэрчилгээ бичиг баримт гаргуулахаар 2013 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 400.000 төгрөг бэлнээр, дараа нь 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр өөрийн данснаас бэлнээр 1.000.000 төгрөг гаргаж авч өгөөд баримтын хуулбар дээр...өөрийнх нь гарын үсэг зуруулсан юм...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 122),

"...Би Эгаар кадастр хийлгээгүй...Эгазрын кадастр хийж өгөөгүй. ...Манай газрыг Эганцаараа очиж үзчихээд энэ чинь их том газар байна. Наад газар чинь хувь улсуудад хямдхан олддог, компаниудад өндөр үнээр зардаг юм гээд газрын албанд ажилдаг юм шиг байхаар нь...түүнд итгээд мөнгөө өгсөн...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 137, 138),

  • мөнгө хүлээн авсан талаарх баримт (хавтаст хэргийн 12 дахь тал),
  1. Хохирогч Ч.Сийн мөрдөн байцаалтад өгсөн: "...Энадаас 200.000 төгрөгийг хүний дансанд хийх гэж байгаа юм гэж зээлж авсан. Тухайн үед хэний дансанд мөнгө хийж байгааг асууХ Сундари гэх хүний данс руу мөнгө хийж байгаа, тэр хүн нь Чинсанаагийн эхнэр гэж хэлж байсан. Ямар учраас тэр Сундари гэх хүний дансанд мөнгө хийж байгаа талаараа Энадад хэлээгүй, би ч Эгаас тухайн үед асуугаагүй.
  1. төгрөг зээлчих гэхээр нь л өгсөн. ...Эдүүргийн тэнд нэг кадастрын компанид ажилладаг гээд танилцаж байсан...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 36, 37),
  • Гэрчээр мөрдөн байцаалтад өгсөн: "...2014 оны 5 дугаар сард би Чинсанаад газраа үзүүлье гээд Сонгинохайрхан дүүрэг дээр явж байХ Этай тааралдсан юм. Тэгсэн Эхүнд мөнгө шилжүүлэх гэсэн юм, таньд мөнгө байна уу гэхээр нь 200.000 төгрөгийг Эд өгсөн...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 165, 166),
  1. Хохирогч Н.Сын мөрдөн байцаалтад өгсөн: "...2014 оны 7 дугаар сард Танхилтын эцсийн автобусны буудлаас зүүн хойш хүмүүс газар аваад байна гэж манай хамаатны 22 дугаар хорооны хэсгийн ахлагч Отгонсүрэн хэлэхээр нь...тэнд 12 айлын газар авах гээд очтол Отгонсүрэн надад Эгэж хүн манайханд газар олж өгөөд байгаа, энэ хүн урьд нь дүүргийн газрын албанд ажилладаг байсан гэж хэлсэн. ...Тэгтэл Э...нэг залуу дагуулж ирээд тэр газар очоод кадастрын зураг авчихаад явсан. Тэгээд маргааш нөгөөдрөөс нь би кадастрын зургаа авъя гээд Отгонсүрэнг Эруу явуултал тэр газар нь "Номин” ХХК-ийн авсан газар байна, тиймээс би та нарт газар олж өгнө гэж хэлүүлсэн байсан. Тэгээд намайг ирж уулз гэсэн. ...хэд хоногийн дараа Эдээр очтол надаас нэг айлын газрын үнэ 350.000 төгрөг болох юм байна. Мөнгөө өгвөл би одоо цагаан хуудсыг чинь гаргаад өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би арай үнэтэй юм биш үү,

эгчид нь мөнгө байхгүй байна гэж хэлэхэд за тэгвэл 300.000 төгрөг болгоё гэсэн. Тэгээд би Эд 1.500.000 төгрөг бэлнээр авчирч өгсөн. ...Тэгсэн хэд хоногийн дараа Энад руу яриад "газраа заалгаад ав” гэхээр нь би Отгонсүрэн, нөхөр, хүргэнээ дагуулаад зааж өгсөн газар болох цагдаа толгойгоос цааш нэг газар бид нарт зааж өгөөд үлдсэн мөнгөө цагаан бичгээ авч байж байгаад өгөхөөр тохиролцсон. Би Эруу залгахаар бэлэн болж байгаа, бичилтэд орох гэж байгаа, Батзориг...даргын гарын үсэг дутуу гэж хэлдэг байсан. Хамгийн сүүлд энэ жилийн 2 сард ярьж асуутал 4 дүгээр сарын 15-ны өдөр гэхэд гарчихна гэсэн, тэрнээс хойш утсаа авахгүй алга болсон. ...Би мөнгөө өгөхдөө нэг тэмдэглэлийн дэвтрийн хуудсан дээр Эгаар өөрөөр нь бичүүлж авч байж мөнгөө өгсөн. Надаас Э...2014 оны 7 дугаар сарын үед 480.000 төгрөг, ...2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 1.500.000 төгрөг бэлнээр авсан. ...Би Эгаас 1.980.000 төгрөг авах ёстой...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66-67),

"...Би Эгаар кадастрын зураг хийлгээгүй. Кадастрын зураг хийлгэсэн тухай бичиг баримтыг надад Эөгөөгүй. ...Би 12 айлын газрын бичиг баримтыг хөөцөлдөж байсан, нэг айлын газрын кадастрын зургийг 40.000 төгрөгөөр хийдэг гэж байсан...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 157, 158),

  • Гэрч Д.Отгонсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: "Би Д.Эгэж манай хороон дээр очиж кадастрын зураг хийж газрын бичиг баримт гаргаж мөнгө авдаг гэсэн нэг хүнийг зүс танина. 2014 онд Тахилтын эцэс дээр манай хамаатныхан газар авах гээд Санжид эгч газар байна уу гэж надаас асууж байсан юм. ...Санжид эгч 1.500.000 төгрөг Эгэх хүнд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын ард байх кадастр хийдэг компани дээр нь 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр бэлнээр өгсөн юм. Би мөнгө өгч байХ нь хажууд нь цуг байсан. Энэг цаасан дээр мөнгө өгсөн, авсан гэж бичиг хийж өгч байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 77-78),
  • мөнгө хүлээлгэж өгсөн талаарх баримт (1 хавтаст хэргийн 31),
  1. Хохирогч Н.Сгийн мөрдөн байцаалтад өгсөн: "Би 2014 оны 8 дугаар сард газар авах гээд эхлээд Сонгинохайрхан дүүргийн газрын албанд Тахилтад газар авах гэсэн юм гэж хандаХ "манайх одоогоор Тахилтад газар өгөхгүй байгаа” гэхээр нь болохгүй юм байна гэж бодоод больчихоод байж байсан. Интернетэд албан ёсны кадастр хийх зөвшөөрөлтэй кадастр хийнэ. "Хүрэн толгод” ХХК гэж байхаар нь хаягаар нь...орж уулзтал Эгэх хүн байсан. Тэгэхээр нь би Тахилтад газар авах хүсэлтэй байгаа тухайгаа хэлтэл "Тахилтад газар байхгүй ээ, "Их наранд газар байгаа, бичиг баримтыг нь би хурдан гаргаж өгч чадна” гэж хэлсэн. Тэгээд Эгэх хүнтэй хамт "Их наранд” байгаа гэх газрыг нь очиж үзээд надад таалагдахгүй болохоор нь би энэ газрыг авмааргүй байна. Тахилтад газар авмаар байна гэхэд Эза тэгвэл цуг явж үзье гээд Тахилтад очиж газар үзээд кадастрын зураг дээр харсан, энд газар аваагүй юм байна, болох юм байна гээд 1.250.000 төгрөг өгчих, тэгвэл танай газрыг хурдан гаргаж өгнө гэсэн. ...би нөхрийгөө Эгэх хүн рүү явуулаад 1.250.000 төгрөг бэлнээр өгүүлсэн. Тэгээд түүнээс хойш утсаар ярихаар газрын алба засварт орсон ажиллахгүй байна...Сонгинохайрхан дүүргийн газрын албаны дарга Батзориг дээр материал чинь байгаа удахгүй гарна,...Батзориг дээр байхгүй ээ, Чинсанаа гэх хүн дээр байгаа гэх зэргээр хэлээд байсан. Би Батзориг гэх хүнтэй уулзсан, мөн Чинсанаа гэх хүнтэй ээжийгээ явуулж уулзуулаХ миний бичиг баримт байхгүй байсан. ...2016 оны 4 дүгээр сард би "Хүрэн толгод” ХХК-ний байр болох Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын хойно байдаг үсчин дээр ирж үзэхэд байран дээрээ байхгүй болсон, нүүгээд сар гаран болж байна гэж үсчин хүүхэн надад хэлсэн. Тэгээд гадаа нь зогсож байсан чинь Эд мөнгөө өгөөд алдсан гээд хэсэг хүмүүс ирчихсэн, цагдаад өгье гэж байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 44-45),

"...Надад Эгазрын кадастрын зураг огт хийж өгөөгүй...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 150),

"...2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хурлаас 3 хоногийн өмнө Энад дээр ирээд чиний газар, гэрчилгээ чинь найдвартай гарах газар. Би чамаас авсан мөнгөнийхөө талыг Чинсанаад өгсөн гэж хэлээд миний утсыг аваад Чинсанаатай ярьж байна гэж хэлээд юм яриад байсан. Тэгсэн явсаных нь дараа би залгасан дугаар луу нь залгасан чинь холбогдох боломжгүй гэж байсан. ...Би газрын албанд огт өргөдөл өгч байгаагүй. Эгазрын гэрчилгээ хурдан гаргаж өгнө гэхээр нь түүнд итгээд мөнгө өгсөн...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 64), - Гэрч Г.Гийн мөрдөн байцаалтад өгсөн: "Би эхнэр Саруулмаагийн хэлснээр Эгэх хүнд 2014 оны 8 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын зүүн талд байх хүнсний дэлгүүрийн хажууд байсан кадастр хийдэг газар бэлнээр

  1. төгрөг өгсөн. Газрын кадастрын зураг гаргаж өгөх хүн байгаа юм гэж надад мөнгө өгч явуулсан юм. ...Эгэх хүн "Хүрэн толгод” ХХК-ний байран дээрээ ганцаараа байсан...би ганцаараа очиж мөнгө өгсөн” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 73- 74),
  1. Хохирогч Д.Бийн мөрдөн байцаалтад өгсөн: "Миний ажилладаг Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд кадастрын зураг хийдэг гээд Эгэх хүн явж байдаг байсан юм. Тэгэхээр нь надтай хамт ажилладаг Энхцэцэг, Б хоёртой нийлээд зуслангийн газрын кадастрын зураг хийлгэх гээд ирсэн чинь та нарын зуслангийн чинь бичиг баримтыг гаргаж өгнө гэж хэлээд 2014 оны 7-8 дугаар сарын орчимд хүн тус бүрээс 700.000 төгрөг авсан юм. Тэгээд дараа нь бид гурвын Тахилтад байдаг дөрөв, дөрөв айлын газрын кадастрын зургийг Эхийж өгнө гээд тус бүр 160.000 төгрөг авсан. Тэрнээс хойш маргааш, нөгөөдөр гэсээр өдий хүргэсэн. Би газрын албаны Батзоригттой ярьчихсан байгаа, бүх юмыг чинь мэдээллийн санд оруулсан, хүлээж байгаа гээд байсан. ...Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын хажууд байх кадастрын зураг хийдэг газар нь Эд эхлээд 700.000 төгрөгийг дараа нь 160.000 төгрөгийг бас бэлнээр өгч байсан. ...Тухайн үед Болороотой цуг очиж мөнгөө өгч байсан. Газар эзэмших талаараа дүүргийн газрын албанд нэг удаа хандаж байсан. Тэгэхэд нэг л бүтэмжгүй, зардал чирэгдэл ихтэй байсан тул Эд хандсан юм. ...Манай хороонд ажилладаг Баттунгалаг надаас Эгэх хүний тухай сонсоод мөнгө өгсөн гэж байсан. ...Эөөрийгөө кадастрын зураг гаргаж, газрын бичиг баримт гаргаж өгдөг гэж танилцуулж байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 35-36),

"...Эби газрын гэрчилгээ гаргаж өгдөг гэж хэлээд надаас болон Б, Энхцэцэг нараас тус тусад нь 860.000 төгрөг авсан. ...Би мөнгөө Эд Сонгинохайрхан дүүргийн тэнд байдаг "Хүрэн толгод” гэх кадастрын газар очиж өгсөн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 125, 126),

"...Би Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын ам гэх газар 2 айлын зуслангийн, нөгөөх нь Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын сургуулийн цаад энгэрт 4 айлын газрын кадастр тус тус хийлгэхээр ярьж байсан. Э...өөрөө нэг удаа очиж харж байсан болохоос биш хэмжилт хийгээгүй. Надад газрын кадастрын зураг хийж өгөөгүй...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 151, 152),

"...Эгэх эмэгтэйг манай хороогоор кадастрын зураг хийгээд явж байна гээд орж гараад явдаг байсан. Тэр үеэс энэ хүнийг зүс мэднэ...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 67),

  1. Хохирогч Т.Эийн мөрдөн байцаалтад өгсөн: "...Эг газрын гэрчилгээ, кадастр найдвартай гаргаж өгдөг гэхээр нь би итгээд зуслангийн газрын кадастр болон газрын гэрчилгээ гаргуулахаар 2014 оны 7 дугаар сарын эхээр яг хэдний өдрийг нь санахгүй байна, Даваагийн Эгэх эмэгтэйд бэлнээр 700.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын зүүн талд нэг хүнсний дэлгүүрт байдаг кадастр хийдэг газар нь өгсөн. ...Д.Энь 2014 оны 8 дугаар сард байх, он, сар, өдрийг нь бас сайн санахгүй байна, Тахилтын Баянтурууны урд энгэр дээр 12 айлын газар найдвартай мэдээллийн санд суулгаад өгнө гэхээр нь Б, Бадамцэцэг бид гурав тус бүр 160.000 төгрөг өгсөн. ...Сүүлдээ утас нь ч холбогдохоо болихоор нь ажил дээр нь ирсэн чинь цагдаа дээр шалгагдаж байгаа сураг дуулдахаар нь цагдаад өргөдөл өгч байна. ...Намайг мөнгө өгөхөд манай нөхөр Мөнхтөр хажууд байсан. Би 700.000 төгрөгнийхөө 350.000 төгрөгийг Бадамцэцэгээр өгч явуулсан. ...Би дүүргийн газрын албанд энэ талаар хандаж урьд нь 2010 онд нэг газар авч...их удаан чирэгдэлтэй байсан тул хурдан гаргуулах гээд Эд итгэсэн юм...Эөөрийгөө дүүргийн кадастрын албанд ажилладаг гэж танилцуулж байсан” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 38-39, 131),

"...Эгазрын албанд олон жил ажиллаж байгаа, газрын бичиг баримт найдвартай хийдэг гэхээр нь би итгээд Эд мөнгө өгсөн. Урьд нь Чинсанаа гэж газар зохион байгуулагчийг таньдаг гэж хэлж байсан. ...Энадад кадастрын зураг хийж өгөөгүй...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 148),

  1. Хохирогч А.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн: "Би 2014 оны 8 дугаар сард кадастрын зураг хийдэг гэх Эгэх хүнд 700.000 төгрөг, дараа нь 9 дүгээр сарын үед
  1. төгрөгийг кадастрын зураг, газрын гэрчилгээ гаргуулахаар өгсөн юм. ...Би мөнгөө бэлнээр Эд кадастр хийдэг гэх Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын хажууд байх газар өгсөн. ...Эөөрийгөө кадастрын зураг хийдэг гэж надад танилцуулж байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 41-42),

"...Энадад газрын гэрчилгээний бичиг баримт гаргаж өгнө гээд нэг айлын

  1. төгрөг болно гэж хэлээд 2 айлын газар болох 700.000 төгрөг авсан. ...дараа нь 4 айлын кадастрын зураг гаргуулахаар 160.000 төгрөг авсан. Манай хорооны хэсгийн ахлагч Бадамцэцэг Эг найдвартай гаргаж өгдөг гэхээр нь итгээд өгсөн. Мөн Эманай хороо дээгүүр кадастрын зураг гаргаад яваад байсан болохоор итгэсэн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 124),

"...Миний авах гэж байсан газрыг Эөөрөө очиж үзээд кадастрын зураг хийнэ гэж байсан боловч надад хийж өгөөгүй...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 145),

  1. Хохирогч Л.Жы мөрдөн байцаалтад өгсөн: "Би 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Бор толгойн аманд ах дүү нартайгаа нийлээд газар авахаар болоод кадастрын зураг хийлгүүлэхээр болоход манай 22 дугаар хорооны хэсгийн ахлагч Б гэх хүн би нэг кадастрын зураг гаргадаг хүн танина, тэр хүн бас газрын гэрчилгээ гаргаж өгдөг гээд Эгэх хүнтэй уулзуулаад кадастрын зургаа газар дээр нь очиж авахуулсан юм. Тэгээд Эгэх хүн бүх юмыг чинь бүрдүүлж өгнө, нэг айлын газрыг 350.000 төгрөгөөр бодоод зургаан айлын газар нийлээд 2.100.000 төгрөг нэхээд байхаар нь би өөрийн дансаар Эгийн өгсөн данс руу мөнгө шилжүүлсэн. ...2016 он гараад Эгэх хүн таг чиг алга болсон тул цагдаад өргөдөл гаргаж байна. ...Би Эгаас 2.100.000 төгрөг авах ёстой, нэг ч төгрөг буцааж аваагүй ээ...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 56-57, 123 дахь тал),

"...Газрын гэрчилгээ гаргуулах бүх юмыг бүрдүүлж өгнө гээд нэг айлын газарт

  1. төгрөг, нийтдээ 2.100.000 төгрөг авсан. ...Эгийн хийлгэж өгсөн газрын кадастрын зураг нь бүрэн баталгаажаагүй зураг байсан. Сүүлд өөр хүнээс сонсоход нэг айлын кадастрын зураг хийхэд 40.000 төгрөг болдог гэж байсан тул...6 айлын кадастрын зурагны үнэ 240.000 төгрөгийг хасч тооцоод би Эгаас 1.860.000 төгрөг авах ёстой. ...Энадад анх өөрийгөө кадастрын албанд зураг гаргадаг хүн гэж танилцуулж байсан...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 139, 140),
  • Шүүгдэгч Д.Эгийн 5064029859 дугаарын дансны Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1 хавтаст хэргийн 172),
  1. Хохирогч Т.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн: "2014 оны 6 дугаар сард би газартай болъё гээд манай хороон дээр явж кадастр хийдэг гэх "Хүрэн толгод” ХХК-д ажилладаг Эгэх хүнд газрын кадастрын мөнгө болох 50.000 төгрөг, гэрчилгээ гаргуулж авах гээд 350.000 төгрөг өгсөн. ...Таван шарын Хаан банкны АТМ-р 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр шилжүүлсэн...Эманай хороон дээгүүр газрын кадастрын зураг хийгээд яваад байдаг болохоор таньдаг болсон...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 69-70, 128-129 дэх тал),

"...Урьд Этай би Тахилтад нэг газар авахаар ярилцаж тохиролцсон юм. Энадад тэр газрын гэрчилгээг гаргаж өгнө гэж байсан. Тэгээд 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Энад руу яриад гэрчилгээний мөнгө болох 350.000 төгрөгийг хий гэсэн. Гэрчлэх хүн бол манай хорооны ажилчин Бадамцэцэг. Тэгээд би бэр лүүгээ утсаар яриад 350.000 төгрөгийг Эгийн өгсөн Хаан банкны 5064029859 гэсэн данс луу хийлгэсэн. ...Тэгсэн Эөөрөө над руу утасдаад мөнгө чинь орсон баярлалаа гэж хэлсэн. ...Эгэрчилгээг гаргаад өгнө...кадастрын компанид ажилдаг гээд байхаар нь итгээд өгсөн...” гэх мэдүүлэг (2 хавтас хэргийн 128),

  • хохирогч Д.Бийн мөрдөн байцаалтад өгсөн: "...Баттунгалаг гэж хүнийг танина, хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд ажилладаг. 2015 оны 3 дугаар сард миний машинаар дүүрэг дээр явж байгаад Этай миний хажууд утсаар яриад "данс руу нь 350.000 төгрөг хийлээ шүү” гэхэд Эбаярлалаа гээд цаанаас нь хариу хэлэхийг сонссон. ...бичиг баримтыг нь би Эд цуг оруулж өгсөн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 125, 126 дахь тал),
  • Шүүгдэгч Д.Эгийн 5064029859 дугаарын дансны Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1 хавтаст хэргийн 172),
  1. Хохирогч Ч.Эгийн мөрдөн байцаалтад өгсөн: "...2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр газрын чинь кадастрыг хийж, газрын гэрчилгээг 7 хоногийн дотор гаргаж өгнө гэж Энадад хэлээд 2.000.000 төгрөг зээлээч гээд бэлнээр авсан. Сүүлд нэмж кадастрын зурагны мөнгө болох 160.000 төгрөг надаас бэлэн авсан. ...2016 оны 3 дугаар сард дахиж кадастрын зураг гаргахгүй бол болохгүй байна гэж хэлээд намайг охин, нөхөр нарын хамт явж байХ 80.000 төгрөг утсаар ярьж байгаад бэлнээр авсан. ...кадастрын компанийн нэрийг нь Хүрэн толгод гэж байсан санагдаж байна. ...би Эгаас
  1. төгрөг авах ёстой...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 60-61),

"...Намайг газрын албан дээр газрын өргөдөл материалаа бариад явж байХ Энадтай тааралдсан юм. Тэгээд миний материалыг хараад би наадахыг чинь бүтээгээд өгье гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 127),

"...Миний кадастрын зураг хийлгэсэн 160.000 төгрөг, сүүлд дахин кадастр хийлгэсэн

  1. төгрөг болон...шүүх хурал болохын өмнө өгсөн 50.000 төгрөг хасагдаад одоо би Эгаас 1.950.000 төгрөг авах ёстой...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 153, 154),

"...2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр билүү 24-ний өдөр, ямар ч байсан сонгуулийн өмнө Д.Энад руу 886....990 дугаарын утаснаас залгаад Авлигтай тэмцэх газрын байцаагч таныг дуудах байх, байцаалт өгөхдөө Сонгинохайрхан дүүргийн газрын албаны байцаагч Чинсанаатай уулзаж 5-6 удаа уулзаж кадастрын зураг хийлгэсэн. Удахгүй газрын гэрчилгээ гарна гэж Чинсанаа хэлж байсан гэж мэдүүлэг өгөөрэй гэж байсан. ...Би Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын аманд 4 айлын газрыг хашаад төмөр торон хашаа татсан байсан. ...би газраа хөөцөлдөх журмаар нь хөөцөлдөөд явсан бол бүтэх байсан юм байна лээ. Эдундаас нь намайг хуураад өдий хүрсэн. Этай уулзахаас өмнө газрын албанд нэг удаа өргөдөл өгч Чинсанаагаар цохуулж байсан. Тэр бичгээ алга болгоод тэгээд явж байгаад энэ Эгэгчтэй тааралдаад ийм зүйл боллоо...манай газрын гэрчилгээ гараагүй, миний авах гэж байсан газрыг өөр хүн авсан...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 65),

  1. Хохирогч Т.Тийн мөрдөн байцаалтад өгсөн: "би Эгэх хүний талийгаач нөхөр болох Баатарыг таньдаг байсан юм. ...надад зуслангийн газар хэрэг болсон талаараа Эд ярьтал би кадастрын энд ажилладаг гээд кадастрыг чинь хийж өгнө гэсэн. Тэгээд надаас 1.000.000 төгрөг дансаар авсан юм. Тэгээд 2015 оны 6 дугаар сард над руу яриад газрын цэг тавина гээд 175.000 төгрөг бэлнээр надаас авсан юм. ...утсаар Этай холбогдож асуутал кадастр нь болсон байгаа гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш утас нь ч холбогдохгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй өдийг хүртэл алга болсон... Энадад өөрийгөө кадастрын зураг хийдэг...Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын зүүн талын нэг дэлгүүрт байх...газар ажилладаг гэж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54),

"...өмнө нь би Эг бага сага таньдаг болохоор итгээд хэлснээр нь 1.000.000 төгрөгийг түүнийг өгсөн 5064029859 тоот данс руу 2015 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 10 дугаар хорооллын "Материал импекс” Хаан банкны тооцооны төвөөс шилжүүлсэн. Тэгээд 2015 оны 6 билүү 7 дугаар сарын эхээр Энад руу яриад кадастр хийж цэг тавих 175.000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь за за гээд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Дархан, Эрдэнэт рүү салдаг замын баруун талд Баруун туруун гэх газар нэг хүнсний дэлгүүрийн гадаа 175.000 төгрөгийг аваачиж өгсөн. Эөөрөө кадастрт ажиллаж байгаа гэхээр нь мөн нөхрийг нь таньдаг байсан болохоор итгээд өгсөн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 132),

"...Энадад газрын кадастрын зураг хийж өгөөгүй. Тэр газар нь очиж хэмжилт энэ тэр хийгээгүй. Би Эгаар нэг айлын зуслангын газрын гэрчилгээ, кадастр гаргуулах гэж байсан...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 156),

- Шүүгдэгч Д.Эгийн 5064029859 дугаарын дансны Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 173),

  1. Хохирогч Г.Өгийн мөрдөн байцаалтад өгсөн:                                "...Би газрын

гэрчилгээнийхээ зөрчлийг арилгуулах гээд өөрөө нилээн хөөцөлдсөн боловч газрын албаныхан намайг тал тал тийш нь гүйлгээд байсан. 2015 оны 9 дүгээр сарын эхээр хуучин танил Эгазрын бичиг баримтыг чинь бүрдүүлж өгье, чи надад 500.000 төгрөг өгчих гэхээр нь би зөвшөөрөөд түүнд бэлнээр 500.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын ард байх кадастрын зураг гаргадаг компани дээр нь очиж өгсөн... Тухайн үед Эминий газрын гэрчилгээний зөрчлийг мэдээллийн санд

оруулж өгнө гэж надаас мөнгө авсан...Эг би өмнө нь таньдаг байсан. Манай найз хүүхний урд гудамжинд байдаг. Манай найз хүүхний гэрээр байнга орж гардаг байсан болохоор мэддэг болсон. Таньдаг болоод 5-6 жил болж байна...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 63, 64),

  1. Хохирогч Б.Эын мөрдөн байцаалтад өгсөн: "Би кадастрын зураг хийлгэх гээд Сонгинохайрхан дүүрэг дээр явж байгаад дүүргийн Засаг даргын тамгын газрын хойно байх "Хүрэн толгод” гэх кадастр хийдэг компаний утсыг авсан...утсаар нь ярьж байгаад манайд тэр ХХК-наас Э, Оюунболд, Азаа гэх хүмүүс ирээд кадастр 2015 оны 12 дугаар сарын 06-нд хийж өгсөн юм. ...Би хашааныхаа сунгасан хэсэг дээр кадастр хийлгээд өөрийн нэр дээр шинээр гэрчилгээ авах санаагаа Эд хэлтэл "ингэж ажил болоод яадаг юм бэ, би хуучин гэрчилгээн дээр чинь нэмээд гаргаад өгчихөж чадна. Чи надад 260.000 төгрөг өгчих” гэхээр нь би түүнд итгээд мөнгөө өгсөн. Тэр үед Энадад 1 сарын дотор гарна гэж хэлсэн. ...сар гарны дараа Эгийн утас руу нь залгатал "Нийслэлийн газрын албаны санд өөрчлөлт орж байгаа, бүх юмаа шинээр шивж байгаа удна шүү” гэж хэлсэн. ...дахин сар гарны дараа утсаар ярьтал Энамайг "Хүрэн толгод” ХХК-ний байран дээр хүрээд ир гэхээр нь явж очоод уулзтал Этай надад нэг бичиг өгөөд чиний газрын материалыг дүүргийн газрын албанд өгчихсөн байгаа, наад бичгээ өгөөд 14 хоногийн дараа өгч үзүүлээд гэрчилгээ аваарай гэсэн. Тэгээд би сар гарны дараа 2016 оны 4 дүгээр сарын дундуур Сонгинохайрхан дүүргийн газрын албанд ирээд нөгөө Эгийн өгсөн бичгийг үзүүлээд гэрчилгээгээ авах гэсэн чинь та яах гээд энэ материалыг дахин дахин өгөх гээд байгаа юм бэ, энэ материалаар чинь газрын гэрчилгээ гарахгүй ээ. Таныг өөрийнхөө нэр дээр сунгасан газраа ав гэж хэлээ биз дээ гээд буцаачихсан юм. Тэгээд Эруу холбоо бариХ утсаа авахгүй алга болчихсон. ...Би кадастрыг зураг хийлгэсэн 40.000 төгрөгөө хасаад
  1. төгрөг авах ёстой” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 50-51, 130 дахь тал),

"...Надаас авсан мөнгөнөөсөө 200.000 төгрөгийг үсчинд түрээсийн мөнгө гэж хэлээд өгч байсан. ...Би Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 1-ийн 25г тоотод байдаг газрынхаа хэмжээг сунгуулах гэж өгсөн...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 160),

  1. Гэрч С.Энхбаясгалангийн мөрдөн байцаалтад өгсөн: "Д.Эгэх хүнийг танина. Хамт нэг өрөөнд суудаг. Би "Хүрэн толгод” ХХК-д инженер хийдэг байсан. Энэг өрөө хувааж түрээслэдэг...үл хөдлөхийн материал хөөцөлдөөд байдаг байсан. Яг юу хийдэг байсныг мэдэхгүй байна. Манай "Хүрэн толгод” ХХК-д ямар нэгэн хамаа байхгүй ээ. Эманайд ажил олж өгөөд тодорхой хувийг нь авдаг байсан. 2014 оны 3 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын ард байх Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны 53 дугаар байранд байдаг "Хүрэн толгод” ХХК-г ажиллуулж байсан. Тэгээд 2015 оны 9 дүгээр сард манай "Хүрэн толгой” ХХК ажиллахаа больсон байгаа. Би энэ компанийн тусгай зөвшөөрлийг түрээсэлж ажиллуулдаг байсан. Албан ёсны захирал нь Ж.Баасансүрэн гэж хүн байдаг юм. Зарим хүмүүс Ээгчээр дамжуулж манай мөнгийг өгдөг байсан. Ихэнх нь өөрсдөө бэлэн тушаадаг байсан. Ер нь бол нэг айлын газрыг 40.000 төгрөгөөр бодож кадастр хийж өгдөг. ...манайх мэдээллийн сангаа зургаа, зургаан сар тутамд шинэчилж байдаг. Нөгөө талаар газар зохион байгуулагчийн зөвшөөрөлтэй газар кадастр хийдэг учир давхацсан кадастр хийнэ гэж байхгүй ээ. Хийсэн зураг давхцалыг газар зохион байгуулагч шалгаад дахиж засах асуудал гардаг. Дахин хийхдээ үнэгүй хийж өгдөг” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 79-80),

"...1 хавтаст хэргийн 19-24 дүгээр хуудсанд байгаа 6 ширхэг кадастрын зураг нь манай "Хүрэн толгод” ХХК-ний хийсэн кадастрын зураг мөн байна. Гэхдээ баталгаажаагүй зураг байна. Тухайн зургийг газрын албаны байцаагчийн зөвшөөрлөөр манай компани хийсэн байх ёстой...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 173-175),

  1. Гэрч В.Сүхбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: "2012-2016 оны 3 дугаар сар хүртэл Сонгинохайрхан дүүргийн газрын албанд ажиллаж байсан. Намайг Сонгинохайрхан дүүргийн газрын албанд ажиллаж байх хугацаанд газрын өргөдөл материалыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар зогсоосон...2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл Сонгинохайрхан дүүргийн газрын алба өргөдөл материал авч эзэмших эрх олгохгүй байсан. Даваагийн Экадастрын зураг шалгуулаад явж байсан, түүнээс биш өргөдөл, материал барьж яваад байдаггүй ээ. ...Харин хуучин, баталгаатай, орон сууц, барилга байшин, хашаа хороо нь баригдсан айлуудын газар эзэмших эрхийг нь олгох ажиллагаа бол хийгдэж байсан” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 133-135),
  2. Гэрч Г.Батзоригийн мөрдөн байцаалтад өгсөн: "...1 хавтаст хэргийн 19-24, 27 дугаар хуудсанд байгаа зураг нь хувийн кадастрын компанийн зураг, 26, 28, 142-153 дугаар хуудсанд байгаа зураг нь манай газрын албаны мэдээллийн сангийн зураг байна. Манай мэдээллийн санд бүртгэлтэй зураг нь газрын албаны тэмдэгтэй гардаг баталгаажсан зураг. Харин 1 хавтаст хэргийн 26, 28 дахь хуудсанд байгаа зураг нь манай мэдээллийн сангийн зургийг хэвлээд тэмдэг даралгүй хувилсан зураг байна. Хувийн компаниар хийлгэсэн зураг нь манай мэдээллийн санд ороогүй зураг тул баталгаажаагүй кадастрын зураг...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 167-169),

Н.Чинсанаагийн мөрдөн байцаалтад өгсөн: "Би урьд нь 2014 оны 3 дугаар сараас 2016 оны 4 дүгээр сар хүртэл Сонгинохайрхан дүүргийн газрын албанд ажиллаж байсан. Намайг ажиллаж байх хугацаанд миний мэдэхийн зуслангийн өргөдөл авч байгаагүй, харин гэр хорооллын хуучин газрын өргөдөл материал авч шийдвэрлэж байсан. Даваагийн Эхүмүүсийн газар эзэмших, өмчлөх өргөдөл материал ер нь авч орж ирж байгаагүй ээ. Харин зөвшөөрөлгүй кадастрын зураг хийчихээд шалгуулаад явж байдаг байсан. Намайг ажиллаж байх хугацаанд зуслангийн газар олголтыг зогсоосон байсан. Зуслангийн газрыг олгоход ойн саваас хол, хашаатай байх ёстой зэрэг олон шалгуур үзүүлэлт байдаг” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 136-137 дахь тал),

  1. Мөрдөн байцаалтад Д.Эгийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: "Би 2010 оноос эхлээд кадастрын зураг хийлгэх хүмүүсийг кадастрын компаниудтай зуучлан өгч кадастр хийлгэсэн нэг айлын 10.000 төгрөгийг кадастрын компаниас авдаг болсон юм.

- ...Э гэж хүн "Шинэ кадастр”-ын хажууд байх миний канон ажиллуулдаг өрөөнд орж ирээд өөртэй чинь газрын асуудлаар уулзах гэсэн юм. Би Тахилтад нэг том хашааны газартай юм, тэрийгээ хөөцөлдсөн чинь газрын алба өргөдөл авахгүй гээд байна. ...энийг зохицуулах арга байна уу гэж явна гэсэн. Тэгэхээр нь би хашаатай юм уу гэхэд хашаатай гэсэн. Газрын алба өргөдөл авахгүй байгаа юм чинь хүлээж чадна гэвэл би оруулаад өгье, өргөдөл авахгүй байгаа ш дээ гэдгийг Ад хэлтэл хамаагүй ээ, би хүлээж чадна. Би чамд урьдчилаад 1.000.000 төгрөг өгье гээд надад өгсөн. Тэгээд газар дээр нь очиж үзээд кадастрын зургийг нь хийж өгсөн чинь 20 айлын буюу 4000 метр квадрат газар болсон тул кадастрын мөнгө нь 400.000 төгрөг болоод кадастрын зургийг нь хоёр ч удаа хийсэн юм. Тэгээд газрын албанд оруулаад үзүүлтэл тийм том газар иргэнд өгөхгүй, тэгээд ч өргөдөл авахгүй гэсэн юм. Энэ тухайгаа Ад өөрт нь хэлтэл тэгвэл хоёр хуваая гэсэн. Тэгээд газрыг хоёр хувааж материалжуулаад өргөдөл өгсөн...бас газрын алба аваагүй юм. Тэгээд өдий хүртэл нөгөөдөх газрын асуудал нь шийдэгдээгүй тул гаргаж өгч чадаагүй байгаа юм.

-Баттунгалаг гэх хүн надтай уулзаж байсан боловч би түүнээс мөнгө аваагүй ээ. Миний данс руу мөнгө хийсэн гээд байсан. 2014 оны 8 дугаар сард 22 дугаар хорооны хэсгийн ахлагч нар болох Б, Бадамцэцэг, Энхцэцэг нараас бас газрын гэрчилгээ гаргаж өгнө гээд тус бүр 860.000 төгрөг авсан. Энэ хүмүүс боломжгүй газар шийдүүлэх гээд байсан тул тэр нь одоо болтол бүтээгүй ээ.

-2014 оны 8 дугаар сард Саруулмаа гэх хүнээс 1.250.000 төгрөг авсан.

-2015 оны 01 дүгээр сард Санжид гэх хүнээс 2.100.000 төгрөг авсан. Энэ мөнгөө 22 дугаар хорооны хэсгийн ахлагч Отгонсүрэн гэж хүн ирж надад өгсөн. Би мөнгө авсан гэж тэмдэглэлийн дэвтрийн цаасан дээр бичиг хийж өгсөн. Хэсгийн ахлагч нар газар, орон зайг анддаггүй болохоор надад газар зааж өгөөд би болохоор байвал кадастрыг нь хийж өгдөг юм.

-2015 оны 01 дүгээр сарын 09-нд Ж гэж хүнээс 2.100.000 төгрөг аваад кадастрыг нь хийж өгсөн. 6 айлын газар байсан тул кадастрын мөнгө нь 480.000 төгрөг болно. Тийм болохоор Жд 1.620.000 төгрөг өгөх ёстой.

-Э гэх хүн 2015 оны 3 дугаар сард намайг "Хүрэн толгод” ХХК-ны байр болох Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын арын байранд байх өрөөндөө байж байХ орж ирээд...би чамаас нэг юм гуйх гэсэн юм. Баянголын аманд 4 айлын дайны газар шон зоогоод торлосон 3 жил Хгалж байна. Тэгээд гэрчилгээг нь гаргуулах гэсэн танил тал байхгүй тул гэрчилгээг нь гаргуулж чадахгүй байна. Би мөнгө төгрөгийг нь өгье, чи надад тэр газрын гэрчилгээг гаргаад өгөөч гэж гуйсан. Тэгэхээр нь эхлээд олон жил Хгалж байгаа юм бол кадастрын зураг хийлгээгүй байлгүй гээд

кадастрын зургийг нь хийж өгсөн. Э эхлээд надад 600.000 төгрөг бэлнээр өгөөд сүүлд нь 1.400.000 төгрөг ажил дээр авч ирж өгсөн. Кадастрын зурганд эхлээд 160.000 төгрөг, дараа нь дахиж кадастр хийхээр болоод 80.000 төгрөг авч байсан. Кадастрын зургийг хийж өгсөн тул 200.000 төгрөгийг би Эд өгөх ёсгүй ээ. Одоо 2.000.000 төгрөг өгөх ёстой.

-2015 оны 6 дугаар сард Т.Төмөрчөдөр гэх хүнээс 1.175.000 төгрөг авсан. Кадастрын зургийг нь хийж өгөөгүй. Тэр газар нь байгаль орчины ногоон бүсэд байсан тул боломжгүй байсан.

-2015 оны 9 дүгээр сард Өлзийбуян гэх хүнээс 500.000 төгрөг авсан. Кадастр хийгээд газрын албанд өгтөл газар нь зөрчилтэй байсан тул болоогүй юм.

-2015 оны 12 дугаар сард Б.Э гэх хүнээс 220.000 төгрөг авсан. Э газрынхаа талбайн хэмжээг өөрчлүүлье гээд надад мөнгө өгсөн юм.Тэгээд өөрөөр нь өргөдөл бичүүлээд оруулсан чинь өөрчлөөгүй байна гэсэн. ...Тэр хүмүүс өөрсдөө надад мөнгө өгсөн. Би надад өгөөч гэж гуйгаагүй. Өөрсдийг нь надад мөнгө өгөхөд дараа нь ийм, тийм юм байхгүй юм байгаа биз дээ гэхэд ёстой тийм юм байхгүй гэсэн. Би аль болох их хөөцөлдсөн боловч газрын асуудал нь бүтээгүй. ...Би дүүрэг ойрхон байгаагаас бусад асуудлаар тэр хүмүүстэй адилхан л хүн шүү дээ. Гэр орондоо ойр зуур зарцуулдаг. ...Кадастрын мөнгийг нь кадастрын хүнд нь өгдөг байсан. Дээрх компанид би хамаагүй. ...11 хүнд 12.725.000 төгрөг өгөх ёстой. Газрын гэрчилгээ гаргуулах талаар олигтой юм хийж чадаагүй байна. ...Цалин буувал бага ч болов мөнгийг нь төлж хохирлыг нь барагдуулъя гэж бодож байна. ...5064029859 тоот данс миний өөрийн эзэмшлийн Хаан банкны данс байгаа юм. Би Төмөрчөдөр, Ж, Баттунгалаг нараас газрын гэрчилгээ гаргаж кадастр хийж өгнө гэж хэлээд дансаа өгөөд мөнгө авсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 89-90, 138),

  1. Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (1 хавтаст хэргийн 3), хохирогч нарын өргөдөл (1 хавтаст хэргийн 7-17, 25, 29-30, 33), Хаан банкны дансны хуулга (1 хавтаст хэргийн 167-180),

- шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт, (1 хавтаст хэргийн 92, 91), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1 хавтаст хэргийн 95), шүүгдэгчийн хүүхдүүдийн төрсний гэрчилгээ болон иргэний үнэмлэхийн хуулбар (1 хавтаст хэргийн 217, 223, 225-226), амьжиргааны баталгаажих түвшингөөс доогуур орлоготой талаарх хуучин оршин сууж байсан хорооны тодорхойлолт (1 хавтаст хэргийн 228), шүүгдэгчийн үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан тодорхойлолтууд (1 хавтаст хэргийн 97, 98, 155-159, 166), хувийн байдлын талаарх баримт (1 хавтаст хэргийн 222, 224, 227, 229-232) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс шүүгдэгч Д.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шудрага ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд

  1. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Д.Энь Сонгинохайрхан дүүргийн 6, 8, 22, 26, 27, 29, 32 дугаар хороо болон Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хүрэн толгод” ХХК, Тахилт, Орбит, Баруун туруун, Алтан овоо, Иргэний танхим, Москва хороолол, Сүлжмэлийн үйлдвэр, Хаан банкны салбар байрших газруудад, 2013 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн хооронд, хуурах, баримт бичиг ашиглах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулах зэрэг аргаар, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр, 13 иргэнд 13.995.000 төгрөгийн

буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь доорх хохирогч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна. Үүнд

  1. Хохирогч Д.Агийн мөрдөн байцаалтад өгсөн: "Би 2013 оны 12 дугаар сарын 07-ны өдөр...Эгэх хүн бид хоёр дээр ирээд манай газрыг үзээд "энэ чинь олон айлын газар байна. Газар олголт зогсоосон ажиллагаа их шаардана, та "зөвшөөрөлгүй газар хашаа барьсан байна” гээд газар чинь бүтэхгүй маягийн юм надад хэлсэн. ...би цагийн дараа ТунгАр ажлыг нь заалгаад 400.000 төгрөг Эгэх хүнд өгсөн юм. Мөнгөө өгчихөөд би Эгаас "газрын кадастрын зургаа яах вэ” гэхэд "би газар дээр чинь очсон юм чинь зураг чинь гарчихна, одоо таны хэрэг байхгүй гэж” хэлсэн. Мөн...би энэ газрыг чинь 2 хүний нэр дээр гаргаж өгнө, сүүлд нь та дотор нь хуваалгаж болдог юм гэсэн. ...таны наад газрын гэрчилгээ чинь нэг сая төгрөгнөөс нааш гарахгүй юм байна гэхээр нь би нэмээд Эд 1.000.000 төгрөгийг Хаан банкны данснаасаа аваад газар дээр нь өгсөн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 47-48),

"...Манай газрыг Эганцаараа очиж үзчихээд энэ чинь их том газар байна. Наад газар чинь хувь улсуудад хямдхан олддог, компаниудад өндөр үнээр зардаг юм гээд газрын албанд ажилдаг юм шиг байхаар нь...түүнд итгээд мөнгөө өгсөн...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 137, 138),

  1. Хохирогч Ч.Сийн мөрдөн байцаалтад өгсөн: "...Энадаас 200.000 төгрөгийг хүний дансанд хийх гэж байгаа юм гэж зээлж авсан. ...Эдүүргийн тэнд нэг кадастрын компанид ажилладаг гээд танилцаж байсан...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн

36, 37),

  1. Хохирогч Н.Сын мөрдөн байцаалтад өгсөн: "...Отгонсүрэн надад Эгэж хүн манайханд газар олж өгөөд байгаа, энэ хүн урьд нь дүүргийн газрын албанд ажилладаг байсан гэж хэлсэн. ...Тэгтэл Э...нэг залуу дагуулж ирээд тэр газар очоод кадастрын зураг авчихаад явсан. ...хэд хоногийн дараа Эдээр очтол надаас нэг айлын газрын үнэ 350.000 төгрөг болох юм байна. Мөнгөө өгвөл би одоо цагаан хуудсыг чинь гаргаад өгье гэж хэлсэн. ...би Эд 1.500.000 төгрөг бэлнээр авчирч өгсөн. ...Тэгсэн хэд хоногийн дараа Энад руу яриад "газраа заалгаад ав” гэхээр нь би Отгонсүрэн, нөхөр, хүргэнээ дагуулаад зааж өгсөн газар болох цагдаа толгойгоос цааш нэг газар бид нарт зааж өгөөд үлдсэн мөнгөө цагаан бичгээ авч байж байгаад өгөхөөр тохиролцсон. Би Эруу залгахаар бэлэн болж байгаа, бичилтэд орох гэж байгаа, Батзориг...даргын гарын үсэг дутуу гэж хэлдэг байсан. ...Э...2014 оны 7 дугаар сарын үед 480.000 төгрөг, ...2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 1.500.000 төгрөг бэлнээр авсан. ...Би Эгаас 1.980.000 төгрөг авах ёстой...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66-67),
  • Гэрч Д.Отгонсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: "...Санжид эгч 1.500.000 төгрөг Эгэх хүнд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын ард байх кадастр хийдэг компани дээр нь 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 77-78),
  1. Хохирогч Н.Сгийн мөрдөн байцаалтад өгсөн: "...Интернетэд албан ёсны кадастр хийх зөвшөөрөлтэй кадастр хийнэ. "Хүрэн толгод” ХХК гэж байхаар нь хаягаар нь...орж уулзтал Эгэх хүн байсан. Тэгэхээр нь би Тахилтад газар авах хүсэлтэй байгаа тухайгаа хэлтэл "Тахилтад газар байхгүй ээ, "Их наранд” газар байгаа бичиг баримтыг нь би хурдан гаргаж өгч чадна гэж хэлсэн. Тэгээд Эгэх хүнтэй хамт "Их наранд” байгаа гэх газрыг нь очиж үзээд надад таалагдахгүй болохоор нь би энэ газрыг авмааргүй байна. Тахилтад газар авмаар байна гэхэд Эза тэгвэл цуг явж үзье гээд Тахилтад очиж газар үзээд кадастрын зураг дээр харсан, энд газар аваагүй юм байна, болох юм байна гээд 1.250.000 төгрөг өгчих, тэгвэл танай газрыг хурдан гаргаж өгнө гэсэн. ...би нөхрийгөө Эгэх хүн рүү явуулаад 1.250.000 төгрөг бэлнээр өгүүлсэн. Тэгээд түүнээс хойш утсаар ярихаар газрын алба засварт орсон ажиллахгүй байна...Сонгинохайрхан дүүргийн газрын албаны дарга Батзориг дээр материал чинь байгаа удахгүй гарна,...Батзориг дээр байхгүй ээ, Чинсанаа гэх хүн дээр байгаа гэх зэргээр хэлээд байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 44-45),
  • Гэрч Г.Гийн мөрдөн байцаалтад өгсөн: "Би эхнэр Саруулмаагийн хэлснээр Эгэх хүнд 2014 оны 8 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын зүүн талд байх хүнсний дэлгүүрийн хажууд байсан кадастр хийдэг газар бэлнээр
  1. төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 73-74),
  1. Хохирогч Д.Бийн мөрдөн байцаалтад хөгсөн: "Миний ажилладаг Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд кадастрын зураг хийдэг гээд Эгэх хүн явж байдаг байсан юм. ...2014 оны 7-8 дугаар сарын орчимд хүн тус бүрээс 700.000 төгрөг авсан юм. Тэгээд дараа нь бид гурвын Тахилтад байдаг дөрөв, дөрөв айлын газрын кадастрын зургийг Эхийж өгнө гээд тус бүр 160.000 төгрөг авсан. Тэрнээс хойш маргааш, нөгөөдөр гэсээр өдий хүргэсэн. Би газрын албаны Батзоригттой ярьчихсан байгаа, бүх юмыг чинь мэдээллийн санд оруулсан, хүлээж байгаа гээд байсан. ...Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын хажууд байх кадастрын зураг хийдэг газар нь Эд эхлээд 700.000 төгрөгийг, дараа нь 160.000 төгрөгийг бас бэлнээр өгч байсан. ...Эөөрийгөө кадастрын зураг гаргаж, газрын бичиг баримт гаргаж өгдөг гэж танилцуулж байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 35-36),

"...Эгэх эмэгтэйг манай хороогоор кадастрын зураг хийгээд явж байна гээд орж гараад явдаг байсан. Тэр үеэс энэ хүнийг зүс мэднэ...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 67),

  1. Хохирогч Т.Эийн мөрдөн байцаалтад өгсөн: "...Эг газрын гэрчилгээ, кадастр найдвартай гаргаж өгдөг гэхээр нь би итгээд зуслангийн газрын кадастр болон газрын гэрчилгээ гаргуулахаар 2014 оны 7 дугаар сарын эхээр яг хэдний өдрийг нь санахгүй байна, Даваагийн Эгэх эмэгтэйд бэлнээр 700.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын зүүн талд нэг хүнсний дэлгүүрт байдаг кадастр хийдэг газар нь өгсөн. ...Д.Энь 2014 оны 8 дугаар сард байх, он, сар, өдрийг нь бас сайн санахгүй байна, Тахилтын Баянтурууны урд энгэр дээр 12 айлын газар найдвартай мэдээллийн санд суулгаад өгнө гэхээр нь Б, Бадамцэцэг бид гурав тус бүр 160.000 төгрөг өгсөн. ...Эөөрийгөө дүүргийн кадастрын албанд ажилладаг гэж танилцуулж байсан” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 38-39, 131),

"...Эгазрын албанд олон жил ажиллаж байгаа, газрын бичиг баримт найдвартай хийдэг гэхээр нь би итгээд Эд мөнгө өгсөн...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 148),

  1. Хохирогч А.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн: "Би 2014 оны 8 дугаар сард кадастрын зураг хийдэг гэх Эгэх хүнд 700.000 төгрөг, дараа нь 9 дүгээр сарын үед
  1. төгрөгийг кадастрын зураг, газрын гэрчилгээ гаргуулахаар өгсөн юм. ...Би мөнгөө бэлнээр Эд кадастр хийдэг гэх Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын хажууд байх газар өгсөн. ...Эөөрийгөө кадастрын зураг хийдэг гэж надад танилцуулж байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 41-42),

"...Манай хорооны хэсгийн ахлагч Бадамцэцэг Эг найдвартай гаргаж өгдөг гэхээр нь итгээд өгсөн. Мөн Эманай хороо дээгүүр кадастрын зураг гаргаад яваад байсан болхоор итгэсэн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 124),

  1. Хохирогч Л.Жы мөрдөн байцаалтад өгсөн: "...манай 22 дугаар хорооны хэсгийн ахлагч Б гэх хүн би нэг кадастрын зураг гаргадаг хүн танина, тэр хүн бас газрын гэрчилгээ гаргаж өгдөг гээд Эгэх хүнтэй уулзуулаад кадстрын зургаа газар дээр нь очиж авахуулсан юм. Тэгээд Эгэх хүн бүх юмыг чинь бүрдүүлж өгнө, нэг айлын газрыг 350.000 төгрөгөөр бодоод зургаан айлын газар нийлээд 2.100.000 төгрөг нэхээд байхаар нь би өөрийн дансаар Эгийн өгсөн данс руу мөнгө шилжүүлсэн” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 56-57, 123 дахь тал),

"...Энадад анх өөрийгөө кадастрын албанд зураг гаргадаг хүн гэж танилцуулж байсан...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 139, 140),

  1. Хохирогч Т.Бийн мөрдөн байцаалтад өгсөн: "2014 оны 6 дугаар сард би газартай болъё гээд манай хороон дээр явж кадастр хийдэг гэх "Хүрэн толгод” ХХК-д ажилладаг Эгэх хүнд газрын кадастрын мөнгө болох 50.000 төгрөг, гэрчилгээ гаргуулж авах гээд 350.000 төгрөг өгсөн. ...Таван шарын Хаан банкны АТМ-р 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр шилжүүлсэн...Эманай хороон дээгүүр газрын кадастрын зураг хийгээд яваад байдаг болхоор таньдаг болсон...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 69- 70, 128-129 дэх тал),

"...Эгэрчилгээг гаргаад өгнө...кадастрын компанид ажилладаг гээд байхаар нь итгээд өгсөн...” гэх мэдүүлэг (2 хавтас хэргийн 128),

  1. Хохирогч Ч.Эгийн мөрдөн байцаалтад өгсөн: "...2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр газрын чинь кадастрыг хийж, газрын гэрчилгээг 7 хоногийн дотор гаргаж өгнө гэж Энадад хэлээд 2.000.000 төгрөг зээлээч гээд бэлнээр авсан. Сүүлд нэмж

кадастрын зурагны мөнгө болох 160.000 төгрөг надаас бэлэн авсан. ...2016 оны 3 дугаар сард дахиж кадастрын зураг гаргахгүй бол болохгүй байна гэж хэлээд намайг охин, нөхөр нарын хамт явж байХ 80.000 төгрөг утсаар ярьж байгаад бэлнээр авсан. ...кадастрын компанийн нэрийг нь Хүрэн толгод гэж байсан санагдаж байна. ...би Эгаас

  1. төгрөг авах ёстой...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 60-61),

"...Намайг газрын албан дээр газрын өргөдөл материалаа бариад явж байХ Энадтай тааралдсан юм. Тэгээд миний материалыг хараад би наадахыг чинь бүтээгээд өгье гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 127),

  1. Хохирогч Т.Тийн мөрдөн байцаалтад өгсөн: "би Эгэх хүний талийгаач нөхөр болох Баатарыг таньдаг байсан юм. ...надад зуслангийн газар хэрэг болсон талаараа Эд ярьтал би кадастрын энд ажилладаг гээд кадастрыг чинь хийж өгнө гэсэн. Тэгээд надаас 1.000.000 төгрөг дансаар авсан юм. Тэгээд 2015 оны 6 дугаар сард над руу яриад газрын цэг тавина гээд 175.000 төгрөг бэлнээр надаас авсан юм. ...утсаар Этай холбогдож асуутал кадастр нь болсон байгаа гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш утас нь ч холбогдохгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй өдийг хүртэл алга болсон... Энадад өөрийгөө кадастрын зураг хийдэг...Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын зүүн талын нэг дэлгүүрт байх...газар ажилладаг гэж байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54),
  2. Хохирогч Г.Ө мөрдөн байцаалтад өгсөн "...2015 оны 9 дүгээр сарын эхээр хуучин танил Эгазрын бичиг баримтыг чинь бүрдүүлж өгье, чи надад 500.000 төгрөг өгчих гэхээр нь би зөвшөөрөөд түүнд бэлнээр 500.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын ард байх кадастрын зураг гаргадаг компани дээр нь очиж өгсөн... Таньдаг болоод 5-6 жил болж байна...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 63, 64)
  3. Хохирогч Б.Эын мөрдөн байцаалтад өгсөн: "...Би хашааныхаа сунгасан хэсэг дээр кадастр хийлгээд өөрийн нэр дээр шинээр гэрчилгээ авах санаагаа Эд хэлтэл "ингэж ажил болоод яадаг юм бэ, би хуучин гэрчилгээн дээр чинь нэмээд гаргаад өгчихөж чадна. Чи надад 260.000 төгрөг өгчих” гэхээр нь би түүнд итгээд мөнгөө өгсөн” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 50-51, 130 дахь тал),
  4. Гэрч С.Энхбаясгалангийн мөрдөн байцаалтад өгсөн: "Д.Эгэх хүнийг танина. Хамт нэг өрөөнд суудаг. Би "Хүрэн толгод” ХХК-д инженер хийдэг байсан. Энэг өрөө хувааж түрээслэдэг...үл хөдлөхийн материал хөөцөлдөөд байдаг байсан. Яг юу хийдэг байсныг мэдэхгүй байна. Манай "Хүрэн толгод” ХХК-д ямар нэгэн хамаа байхгүй ээ...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 79-80).

Иймд шүүгдэгч Д.Эг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч, улсын яллагчаас гаргасан гэмт хэргийн нөхцөл байдал, гэм буруу, Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалттай мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй байна.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
  • Улсын яллагчаас Д.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 08 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгчийн цагдан хоригдсон 60 хоногийг түүний эдлэх ялд нь оруулах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах дүгнэлтийг,
  • Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Д.Энь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулахаар заасан 1 жил 08 сарын хорих ялыг мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хорих ялаас чөлөөлж, тэнсэн хянан харгалзаж үүрэг хүлээлгэж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Эд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах талаар гаргасан өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй, учир нь шүүгдэгч Д.Энь мөрдөн байцаалтын шатанд гэм буруугийн талаар маргаж прокурорын яллагдагчаар татах тогтоол (3 хавтаст хэргийн 175-177)-ыг хүлээн зөвшөөрөөгүй байх тул түүнд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг хэрэглэх нөхцөл бүрдээгүй.

Иймд улсын яллагчаас Д.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 08 сар оногдуулах хорих ялыг дүгнэлт гаргасныг хүлээн авах боломжтой байх хэдий ч Эрүүгийн хуулийн шудрага ёсны зарчмыг үндэслэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр болон шүүгдэгчийн хувийн байдал буюу өрх толгойлсон, амьжиргааны баталгаажих түвшингөөс доогуур орлоготой, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл зэргийг харгалзан шүүгдэгч Д.Эг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн залилах гэмт хэрэгт нь тус зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Д.Энь 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс (2 хавтаст хэргийн 75-80) 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг (2 хавтаст хэргийн 188) хүртэл нийт 60 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна. Иймд түүний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хугацааг Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эдлэх ялаас нь хасч тооцох хууль зүйн үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл цагдан хоригдсон 1 (нэг) хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн хугацаагаар тооцож, түүний цагдан хоригдсон 60 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагт үржүүлсэний нийлбэр болох 480 цагийг ял эдэлсэн хугацаанд нь оруулж тооцов.

Д.Эгийн хувийн байдлыг харгалзан шүүхээс тогтоосон Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлд заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар тогтоож, тэрээр нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.

  1. Бусад асуудлаар

Энэ гэмт хэргийн улмаас 13 иргэнд учирсан 13.995.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байх тул хохирлын асуудлыг хэрэгт цугларсан баримт, хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэгт дүгнэлт хийж, нотлогдож буй хэмжээнд нь гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хохирогч Ч.С шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ өөрт учирсан 200.000 төгрөгийг нэхэмжлэхгүй гэж, хохирогч Ч.Э өөрт учирсан 2.240.000 төгрөгийн хохирлоос

  1. төгрөгийн хохирлыг хүлээн авсан, 1.340.000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, харин үлдэх 750.000 төгрөгийг нэхэмжилж байна гэж, хохирогч Л.Ж өөрт учирсан 2.100.000 төгрөгийн хохирлоос кадастрын зураг хийлгэсэн 240.000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж үлдэх 1.860.000 төгрөгийг нэхэмжилж байна гэж тус тус мэдүүлсэн байна.

Иймд Д.Эгийн бусдад учруулсан 13.995.000 төгрөгийн хохирлоос хохирогч Ч.Сийн 200.000 төгрөг, хохирогч Ч.Эгийн хохиролд хүлээн авсан болон нэхэмжлэхээс татгалзсан 1.490.000 төгрөг, хохирогч Л.Жы нэхэмжлэхээс татгалзсан 240.000 төгрөг буюу нийт 1.930.000 төгрөгийг хасч шүүгдэгчээс нийт 12.065.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Ад 1.400.000 төгрөг, Н.Сад

  1. төгрөг, Н.Сд 1.250.000 төгрөг, Д.Бт 860.000 төгрөг, Т.Эт 860.000 төгрөг, А.Бд 860.000 төгрөг, Л.Жд 1.860.000 төгрөг, Т.Бт 350.000 төгрөг, Ч.Эд 750.000 төгрөг, Т.Тт
  1. төгрөг, Г.Өд 500.000 төгрөг, Б.Э 220.000 төгрөг тус тус олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн 201626011084 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Боржигон овогт Дгийн Эг хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эг 700 (долоон зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Эгийн цагдан хоригдсон 60 (жар) хоног буюу нийтэд тустай ажил хийлгэх ялын 480 цагийг эдэлсэнд тооцож, эдлэх ялаас хассугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эгийн хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар хийлгэхээр тогтоосугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Энь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
  6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, хохирогч Ч.С нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
  7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Эгаас 12.065.000 (арван хоёр сая жаран тав мянга) төгрөг гаргуулж хохирогч:

- Д.Ад 1.400.000 төгрөг (нэг сая дөрвөн зуун мянга),

-Н.Сад 1.980.000 төгрөг (нэг сая есөн зуун наян мянга),

-Н.Сд 1.250.000 төгрөг (нэг сая хоёр зуун тавин мянга),

-Д.Бт 860.000 төгрөг (найман зуун жаран мянга),

-Т.Эт 860.000 төгрөг (найман зуун жаран мянга),

-А.Бд 860.000 төгрөг (найман зуун жаран мянга),

-Л.Жд 1.860.000 төгрөг (нэг сая найман зуун жаран мянга), -Т.Баттунгалагт 350.000 төгрөг (гурван зуун тавин мянга),

-Ч.Эд 750.000 төгрөг (долоон зуун тавин мянга),

-Т.Тт 1.175.000 төгрөг (нэг сая нэг зуун далан таван мянга), -Г.Өлзийбуянд 500.000 төгрөг (таван зуун мянга),

-Б.Эд 220.000 төгрөг (хоёр зуун хорин мянга) тус тус олгосугай.

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

16

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
  2. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ

 

Г.МӨНХЗУЛ