| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2024/00303/И |
| Дугаар | 140/ШШ2024/00334 |
| Огноо | 2024-08-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 140/ШШ2024/00334
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ********* дүүрэг ***** хороо, *************************** тоотод байршилтай ************ ББСБ ХХК /РД:*********** /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймгийн ************ сумын ***р баг **************** тоотод оршин суух, ************овогт М*******ын У******* холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 12.594.45791 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: М.У****** нь манай компанитай 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ********* дугаартай Цахим зээлийн гэрээ нээх гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд Цахим зээл гэж зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан зээлдэгчид олгосон эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн... 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ********** дугаартай зээлийн дансны дугаартай 101.000 төгрөг зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн *********** банкны тоот дансанд. 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 7900521613 зээлийн дансны дугаартай, 180.000 покет зеро зээлийг 90 хоногийн хугацаатай, с арын 0 хувийн хүүтэй, эргэн төлөлтийн хугацаанд зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр зээлдэгчийн ************ дансанд, 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ********** дугаартай зээлийн дансны дугаартай, 3,999,900.00 /гурван сая есөн зуун ерэн есөн мянга есөн зуун төгрөг/-ийн лизингийн зээлийг 12 хоногийн хугацаатай, сарын 3.2 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ************ банкны тоот дансанд 2023 оны 12 дугаар сарын 9-ний өдөр *********** дугаартай зээлийн дансны дугаартай, 1,420,000.00 /нэг сая дөрвөн зуун хорин мянган төгрөг/-ийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн************* банкны тоот дансанд 2023 оны 12 дугаар сарын 4-ний өдөр *********** дугаартай зээлийн дансны дугаартай, 5,620,000.00 /таван сая зургаан зуун хорин мянган төгрөг/-ийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ************* банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. ...Иймд хариуцагч М.У******** нийт 12.594.457.91 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.У********шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие М***** овогтой У******* нь *********** ББСБ ХХК-с нийт 12.594.45791 төгрөгийн зээл авсан нь үнэн болно. Иймд хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ********* ББСБ ХХК нь хариуцагч М.У******** холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 12.594.45791 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч М.У******** нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа .: Миний бие М******** овогтой У******* нь ************** ББСБ ХХК-с нийт 12.594.45791 төгрөгийн зээл авсан нь үнэн болно.. гэжээ.
Нэхэмжлэгч ************** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 12.594.45791 төгрөгийг хариуцагч М.У******** төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох хураамжийн тал хувиар гаргуулах үндэстэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч ********* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй М.У****** холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 12.594.45791 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч М.У********** бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 216.461 төгрөгийг улсын орлого болгож, улсын төсвийн данс буюу *********** тоот данснаас 216,461 төгрөгийг, хариуцагч М.У********** 108,230 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *************** ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил гүйцэтгэхийг хариуцагч М.У******** сануулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ