Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 386

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч Д.Ууганцэцэг,

шүүгдэгч Э.Б,

шүүгдэгч Г.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Хонгорынхон овогт Эгийн Б, Боржигон овогт Гийн Н нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2017 2601 0852 дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Хонгорынхон овогт Эн Б, Монгол Улсын иргэн, Баянхонгор аймгийн Шинэжинст суманд 1993 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, "Талх чихэр” ХХК-д нормын ажилтан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн .. дугаар хороо, Хангайн ... тоотод байнга оршин суух, ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар ....

Боржигон овогт Гийн Н, Монгол Улсын иргэн, Баянхонгор аймгийн Баян- Өндөр суманд 1993 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, ... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар ......

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Э.Б нь Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 4 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хэв журмын офицер, цагдаагийн ахмад А.Э, эргүүлийн цагдаа, жолооч, цагдаагийн дэд ахлагч Ж.Т нарын тавьсан хууль ёсны шаардлагыг үл биелүүлж, цагдаагийн ахмад А.Эын албаны футболкийг нь урж, нүүрэн тус газар нь өшиглөж, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн,

Яллагдагч Г.Н нь Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 4 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сонгинохайран дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хэв журмын офицер, цагдаагийн ахмад А.Э, эрүүгийн цагдаа, жолооч, цагдаагийн дэд ахлагч Ж.Т нарын тавьсан хууль ёсны шаардлагыг үл биелүүлж, цагдаагийн дэд ахлагч Ж.Тгийн баруун хөлөн тус газар нь өшиглөж, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргүүдэд холбогджээ.

 

 

2

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Э.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: "2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 16 цагийн үед Н бид хоёр "Талх Чихэр” ХК-ний фетнис дээр дасгал хийсэн. Тэгээд Нийн гэрт очиж хоол хийж идчихээд 0.75 литрийн "Соёрхол” архи хувааж уусан. Тэгээд дахин 1 шил архи авч уухаар Нийн гэрээс гараад дэлгүүр орох гэсэн боловч дэлгүүр нь хаалттай байсан. Тэгэхээр нь такси барих гээд зогсож байХ 45-75 улсын дугаартай приус маркийн машин ирж зогссон. Гэтэл тэр такси явахгүй гэхээр нь Н явахгүй байсан бол яах гэж зогссон юм гэж хэлээд хаалгыг нь хүчтэй савсан. Тэгээд цагдаа нар ирэхээр нь би зугтсан. Гэтэл цагдаа нар Нийг бариад явах гэж байхаар нь би явуулахгүй гээд буцаад хүрээд ирсэн чинь цагдаа нар намайг авч явахаар машин руу суулгах гэж байгаад хаалгаар миний хөлийг хавчсан. Тэгэхээр нь би хөлөө авах гэж байгаад цагдаагийн нүүр рүү өшиглөсөн, мөн фудволкыг нь урсан. Цагдаагийн албан хаагчийн хувцсыг урсан хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан” гэв.

Шүүгдэгч Г.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: "2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Бтай 16 цагийн үед уулзсан. Тэгээд бид хоёр "Талх чихэр” ХК дээр очиж бэлтгэл хийж дуусчихаад Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, ХМК 58 дугаар байрны 36 тоот болох манай гэрт очоод 0.75 литрийн "Соёрхол” архи хувааж уусан. Тэгээд дахин архи авч уухаар дэлгүүр орох гэсэн боловч дэлгүүр хаалттай байсан учраас Сонгинохайрхан дүүрэг дээр очиж архи авахаар болоод очиход дэлгүүр нь мөн хаалттай байсан. Тэгээд Э.Б бид хоёр такси барих гээд гараа өргөөд зогсож байХ нэг такси бид хоёрын урд ирж зогссон. Тэгээд Э.Б бид хоёр таксинд сууХ нөгөө такси явахгүй гэхээр нь би таксинаас буугаад машины хаалгыг нь хүчтэй саваад нэг удаа машины хаалга руу нь өшиглөсөн. Тэгээд цагдаа ирэхээр нь би айгаад зам гараад зугтсан. Гэтэл таксины жолооч намайг цагдаад барьж өгсөн. Тэгээд намайг аваад явах гэж байХ Б хүрээд ирсэн. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёр дугаар хэлтэс дээр очсон. Гэтэл цагдаагийн хэлтэс дээр Б жаахан орилоод байсан чинь цагдаагийн дэд ахлагч Тэгшбуян барьж байсан хавтсаараа цохисон. Тэгэхээр нь би манай найзыг цохилоо гээд Тэгшбуянг нэг удаа өшиглөсөн” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

  1. Хохирогч А.Эын мөрдөн байцаалтад өгсөн: "...2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 20 цаг 00 минутаас 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 08 цаг 00 минутын хооронд "Ачит-115” чиглэл Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт цагдаагийн дэд ахлагч Тэгшбуянгийн хамт үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрээс "Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, дүүргийн автобусны буудлын орчимд зодоон болоод байна” гэсэн дуудлага ирсний дагуу 03 цагийн орчимд цагдаагийн дэд ахлагч Тэгшбуянгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, дүүргийн автобусны буудлын ойролцоо очсон. Очиход маргалдаж байгаа ямар нэгэн хүн байхгүй байсан. Тэр үед 45-75 УНП улсын дугаартай цагаан өнгийн приус-10 маркийн тээврийн хэрэгсэлтэй Г.Цэгмид гэх залуу хүрч ирсэн. Г.Цэгмид гэх залуу "дуудлага өгсөн хүн би байна, надтай маргалдаад миний тээврийн хэрэгслийг өшиглөсөн залуучууд тэр явж байна” гээд гараараа заасан. Г.Цэгмид гэх залуугийн тээврийн хэрэгслийн баруун зүүн талын крылоныг өшиглөж гэмтээсэн залуучууд болох Б, Н нарын араас очтол хоёулаа зугтаасан. Би Тэгшбуянгийн хамт араас нь гүйж байгаад Н гэх залууг нь барьж авсан. Н гэх залууг барьж аваад гавлаад автомашиныхаа ар талын суудал дээр суулгаад хөдлөх үед Б гэх залуу өөрөө хүрээд ирсэн. Б гэх залуу ирээд "яагаад бид хоёрыг баривчлах гээд байгаан” гэж хэлэхээр нь би Б гэх залууд "бид нар дуудлагын дагуу ирсэн” гэж хэлсэн. Б гэх залууг автомашинд суулгах гэтэл суухгүй гэж эсэргүүцсэн. Би цагдаагийн дэд ахлагч Тэгшбуягийн хамт автомашинд суулгасан. Тээврийн хэрэгсэлтэйгээ цагдаагийн хэлтэс рүү явах үед Б гэх залуу "би буумаар байна” гэж хэлээд тээврийн хэрэгсэл рүү өшиглөөд хаалга татаад байсан. Тэр үед би хойд талын суудал дээр сууж харж явахаар болоод хойд талын суудал дээр суух гээд хойд талын

 

 

3

 

хаалга онгойлгоод суух гэтэл миний нүүрэн тус газар хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Б гэх залуу намайг "чи хэнээр оролдож байгаагаа мэдэж байна уу, чи наад талхнаасаа салмаар байгаа юм уу, хувцасны гол минь” гэж хэлээд хараагаад байсан. Намайг нүүрэн тус газар руу өшиглөх үед би хойшоо болсон, тэр үед дуудлага өгсөн Г.Цэгмид гэх залуу зогсож байсан. Намайг Б гэх залуу өшиглөөд босч ирээд заамдаад авсан. Б гэх залуу намайг заамдаад миний дотуураа өмсөж явсан хар өнгийн фудболкыг урсан. Тэр үед цагдаагийн дэд ахлагч Тэгшбуянгийн хамт тээврийн хэрэгсэлд суулгаад явсан. Б, Н нарыг түр саатуулахаар явах үед Б, Н нар нь "та нар яах гээд байгаан муу пизда нар минь, хэний хүүхдээр оролдож байгааг мэдэхгүй байна даа” гэж хэлээд салаавч өгөөд байсан... Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн байранд ирээд Б орилж, намайг хэл амаар доромжилж байсан. Тэр үед цагдаагийн дэслэгч Л гар утсаараа бичлэг хийсэн. Б гэх залууг хэлтсийн байранд ирээд орилох үед цагдаагийн дэд ахлагч Тэгшбуян болиулах гээд түлхсэн. Тэр үед Н, Б нар нь намайг болон цагдаагийн дэд ахлагч Тэгшбуян бид хоёрын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж хэл амаар доромжилж, миний өмсөж явсан фудболкыг урж, цагдаагийн хэлтсийн байранд орилж хашгирсан. Бие, эрх чөлөө болон албаны нэр хүндийг гутаан доромжилсон, албаны хувцсыг дахин хэрэглэх боломжгүй болгож урсан учраас гомдолтой байна...” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 17-18)

- "...Урьд өгсөн мэдүүлэг дээрээ өөр нэмж ярих зүйл байхгүй. Би урагдсан хар өнгийн албаны футболкыг 50.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22),

  1. Хохирогч Ж.Тгийн мөрдөн байцаалтад өгсөн: "...2017 оны 4 дүгээр сарын
  1. ны орой 20 цаг 00 минутаас 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 08 цаг 00 минут хүртэл Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Ачит-115 чиглэлтэй Сонгинохайрхан дүүргийн 6, 7-р хорооны нутаг дэвсгэрт авто эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. 2017 оны 4 дүгээр сарын 27-ноос 2017 оны 4 дүгээр сарын 28-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байХ Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүр Ачит-10-с "Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо, дүүргийн автобусны буудлын ойролцоо согтуу хүмүүс машин руу өшиглөсөн” гэсэн дуудлагын дагуу эргүүлийн офицер, цагдаагийн ахмад А.Эын хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, дүүргийн автобусны буудлын ойролцоо очтол Б, Н гэх хоёр залуу зугтаасан. Тэр үед араас нь хөөж байгаад Н гэх залууг нь барьж аваад байсан чинь цаад талаас нь Б нь хүрээд ирсэн. Н, Б нар нь албаны автомашинд суулгах гэсэн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж "та нар яахаараа бид нарыг авч явдаг юм бэ, явж чадахгүй пизда нар минь” гээд хэл амаар доромжилсон. Албаны автомашинд эхлээд Н гэх залууг нь гавлаад суулгасан. Тэгээд дараа нь Б гэх залууг нь автомашинд суулгах гэтэл цагдаагийн ахмад А.Эын хувцаснаас заамдаж аваад дотуураа өмсөж явсан хар өнгийн футболкыг урж, хэл амаар доромжилж эсэргүүцсэн. Б гэх залууг нь автоамашинд суулгах гэсэн чинь эсэргүүцэж хэл амаар доромжилж байсан. Б гэх залууг автоамшинд суулгах үед ахмад А.Эрдэнбаярын нүүр хэсэг рүү нэг удаа өшиглөсөн, тэр үед дуудлага өгсөн Г.Цэгмид гэх хүн хажууд байсан. Н, Б нарыг албаны автомашинд суулгаад Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн байранд авчирсан. Н, Б нар нь цагдаагийн хэлтсийн байранд ирчихээд орилж хашгираад "ална та нарыг, пизда лалруудаа, муу тожигнуудаа” гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан. Би Б гэх залууг орилж хашгираад байхаар нь "цаашаа суу” гээд байж байсан чинь хажуу талаас Н гэх залуу нь ирээд хөлөөрөө миний баруун талын хөлний шилбэ хэсэг рүү нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21),
  1. Гэрч Г.Цэгмидийн мөрдөн байцаалтад өгсөн: "...2017 оны 4 дүгээр сарын 27-ноос
  1. нд шилжих шөнө 03 цагийн орчимд эхнэр Мөнхцацрал болон бага насны хүүхэдтэйгээ хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, дүүргийн автобусны буудлын харалдаа тээврийн хэрэгсэлтэйгээ явж байсан чинь Б, Н гэх залуучууд тээврийн хэрэгслийн урд талд хөндөлдөөд зогссон. Тэр үед Б гэх улаан цамцтай залуу нь урд талын суудал дээр суугаад, харин Н гэх залуу нь хойд талд орж ирээд суусан. Би...таксинд явахгүй, таксинд явдаг тээврийн хэрэгсэл биш гэж хэлсэн чинь Н гэх залуу нь "тэгвэл яах гэж зогссон пизда вэ” гэж хэлээд тээврийн хэрэгслийн ар талаас

4

 

буугаад тээврийн хэрэгслийн баруун талын крыло руу хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэр үед улаан цамцтай явж байсан Б гэх залуу нь тээврийн хэрэгслийн хаалгыг хүчтэй хаагаад зүүн талын крылог хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Би тээврийн хэрэгслээсээ буугаад "та нар яагаад миний автомашиныг өшиглөж байгаа юм” гэж хэлсэн чинь Н, Б гэх залуучууд "бид нар шоронгоос оргож яваа хүмүүс” гэж хэлж байсан... цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...цагдаагийн албан хаагч нар ирсэн чинь зугтаад яваад өгсөн. Цагдаагийн албан хаагч нар Б, Н гэх хүмүүсийг зугтах үед нь барьж аваад Н гэх залууг нь гавлаад цагдаагийн автомашинд суулгасан. Харин Б гэх улаан цамцтай залуу "би монгол улсын иргэн, та нар намайг яасан гэж баривчилж байгаа юм” гэж хэлээд цагдаагийн ахмад А.Э гэх хүнийг хувцаснаас нь заамдаж аваад дотор талдаа өмсөж явсан футболкыг нь урсан. Б гэх залуу цагдаагийн автомашинд суухгүй гэж хаалга руу нь хөлөөрөө жийгээд суухгүй байсан. Тэр үед цагдаагийн ахмад А.Э суулгах гэж барьж аваХ улаан цамцтай Б гэх залуу нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Цагдаагийн ахмад А.Э нь Б гэх залууг цагдаагийн тээврийн хэрэгсэлд суулгаад цагдаагийн хэлтэс рүү аваад явсан. Харин би араас нь өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлтэйгээ Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст ирсэн. Н, Б гэх залуучууд цагдаагийн хэлтэс дотор орж ирээд цагдаагийн алба хаагч нарыг хэл амаар доромжлоод байсан. Н гэх залуу нь цагдаагийн хэлтэс дээр ирээд хоёр гараа гавлуулсан байхдаа цагдаагийн дэд ахлагч Тэгшбуянгийн хөлний шилбэ хэсэг рүү нь нэг удаа өшиглөж байсан... 45-75 УНП улсын дугаартай приус-10 маркийн тээврийн хэрэгслийн баруун талын крылог Н гэх залуу хөлөөрөө өшиглөж гэмтээсэн. Харин зүүн талыг Б гэх залуу хөлөөрөө өшиглөж гэмтээсэн... надад Н, Б нартай маргалдах ямар нэгэн шалтгаан байгаагүй... таксинд явахгүй гэж хэлсэн чинь л тээврийн хэрэгслээс буугаад хөлөөрөө өшиглөөд эхэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24),

  1. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 12),
  2. Шүүгдэгч Э.Бын мөрдөн байцаалтад өгсөн: "...Засмал замын хажууд 45-75 УНП улсын дугаартай приус-10 маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан. Тэгэхээр нь Н бид хоёр тээврийн хэрэгсэл дотор ороод суусан. Тээврийн хэрэгслийн жолооч Г.Цэгмид гэх залууг ханын материал руу явчих гэж хэлсэн чинь тэр залуу явахгүй гээд байсан. ...би тээврийн хэрэгслээс буухдаа хаалгыг нь хүчтэй хаачихсан. Тэгсэн чинь Г.Цэгмид гэх залуу тээврийн хэрэгслээсээ бууж ирээд надтай маргалдаж эхэлсэн. Манай найз Н тээврийн хэрэгслийн баруун талын хаалгаар бууж ирж байсан. Би уурандаа тээврийн хэрэгслийн зүүн талын крылог хөлөөрөө нэг удаа өшиглөсөн... Цэгмид гэх залуутай маргалдаад л уурандаа тээврийн хэрэгслийнх нь зүүн талын крылог хөлөөрөө нэг удаа өшиглөж гэмтээсэн.

Цагдаагийн албан хаагч нар ирснээс хойш юу болсон талаар... ахмад А.Э, дэд ахлагч Тэгшбуян нарын хаана цохисон талаар санахгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47-48),

  1. Шүүгдэгч Г.Нийн мөрдөн байцаалтад өгсөн: "...би замын хажуу талаас такси барих гээд зогсож байсан чинь цагаан өнгийн 45-75 УНП улсын дугаартай приус-10 маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан... "ханын материал явъя” гэсэн чинь тэр Цэгмид гэх жолооч нь "явахгүй” гэж хэлсэн. Б бид хоёр таксины жолоочийг явахгүй гээд байхаар нь маргалдаад автомашинаас нь буухдаа хаалгыг нь хүчтэй хаагаад буусан... би...баруун талын крылог хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Харин Б зүүн талын крылог нэг удаа хөлөөрөө өшиглөж гэмтээсэн... би цагдаагийн алба хаагч нар хүрээд ирэхээр нь айсандаа засмал зам гараад гүйсэн. Тэгтэл Г.Цэгмид гэх таксины жолооч намайг барьж аваад цагдаагийн албан хаагч нарт авч ирж өгсөн... цагдаагийн хэлтэс дээр ирээд найз Б цагдаагийн албан хаагч нартай маргалдаад эхэлсэн. Цагдаагийн дэд ахлагч Ж.Т нь найз Быг цаасан хавтсаар нүүр хэсэг рүү нь цохих шиг болохоор нь би цагдаагийн дэд ахлагч Ж.Тгийн баруун талын хөлний шилбэ хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн... би цагдаагийн албан хаагч нартай маргалдсан зүйл байхгүй. Харин Б л цагдаагийн албан хаагч нартай маргалдсан. Би цагдаагийн дэд ахлагч Ж.Тгийн баруун талын

 

 

5

 

хөлний шилбэ хэсэг рүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50- 51) болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс шүүгдэгч нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шудрага ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд

  1. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Э.Б нь Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, дүүргийн автобусны буудлын ойролцоо 2017 оны 4 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хэв журмын офицер, цагдаагийн ахмад А.Эын тавьсан хууль ёсны шаардлагыг үл биелүүлж, цагдаагийн ахмад А.Эын албаны футболкийг нь урж, нүүрэн тус газар нь өшиглөж, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн болох нь: -хохирогч А.Эын мэдүүлэг: "...би...хойд талын хаалга онгойлгоод суух гэтэл миний нүүрэн тус газар руу хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. ...намайг Б гэх залуу өшиглөөд босч ирээд заамдаад авсан. Б гэх залуу намайг заамдаад миний дотуураа өмсөж явсан хар өнгийн фудболкыг урсан...” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 17-18),

-хохирогч Ж.Тгийн мэдүүлэг: "...Б гэх залууг нь автомашинд суулгах гэсэн чинь эсэргүүцэж хэл амаар доромжилж байсан. Б гэх залууг автомашинд суулгах үед ахмад А.Эын нүүр хэсэг рүү нэг удаа өшиглөсөн, тэр үед дуудлага өгсөн Г.Цэгмид гэх хүн хажууд байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21),

-гэрч Г.Цэгмидын мэдүүлэг: "...Б гэх улаан цамцтай залуу "би монгол улсын иргэн та нар намайг яасан гэж баривчилж байгаа юм” гэж хэлээд цагдаагийн ахмад А.Э гэх хүнийг хувцаснаас нь заамдаж аваад дотор талдаа өмсөж явсан футболкыг нь урсан. Б гэх залуу цагдаагийн автомашинд "суухгүй” гэж хаалга руу нь хөлөөрөө жийгээд суухгүй байсан. Тэр үед цагдаагийн ахмад А.Э суулгах гэж барьж аваХ улаан цамцтай Б гэх залуу нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24),

-Шүүгдэгч Э.Б 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр яллагдагчаар ял өөрчлөн сонсгоход мэдүүлсэн: "...би хүлээн зөвшөөрч байна...өмнө өгсөн мэдүүлэгтээ нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 143),

-Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 12) зэрэг нотлох баримтаар,

Шүүгдэгч Г.Н нь Сонгинохайрхан дүүргийн дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэсийн байранд 2017 оны 4 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө тус цагдаагийн хэлтсийн эргүүлийн цагдаа, жолооч, цагдаагийн дэд ахлагч Ж.Тэшбуянгийн хууль ёсны шаардлагыг үл биелүүлж, түүний баруун хөлөн тус газар нь өшиглөж, хууль сахиулагчийг албан үргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн болох нь:

-хохирогч Ж.Тгийн мэдүүлэг: "...Н, Б нар нь цагдаагийн хэлтсийн байранд ирчихээд орилж хашгираад "ална та нарыг, пизда лалруудаа, муу тожигнуудаа” гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан. Би Б гэх залууг орилж хашгираад байхаар нь "цаашаа суу” гээд байж байсан чинь хажуу талаас Н гэх залуу нь ирээд хөлөөрөө миний баруун талын хөлний шилбэ хэсэг рүү нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21),

-гэрч Г.Цэгмидийн мэдүүлэг: "...Н, Б гэх залуучууд цагдаагийн хэлтэс дотор орж ирээд цагдаагийн алба хаагч нарыг хэл амаар доромжлоод байсан. Н гэх

 

 

6

 

залуу нь цагдаагийн хэлтэс дээр ирээд хоёр гараа гавлуулсан байхдаа цагдаагийн дэд ахлагч Тэгшбуянгийн хөлний шилбэ хэсэг рүү нь нэг удаа өшиглөж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24),

-Шүүгдэгч Г.Нийн 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр яллагдагчаар ял өөрчлөн сонсгоход мэдүүлсэн: "...би хүлээн зөвшөөрч байна...өөрийн буруугаа ойлгож, хохирлоо барагдуулж, гэм хороо арилгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 140),

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б, Г.Н нар нь гэм буруу болон хохирол төлбөрийн талаар маргахгүй гэх мэдүүлэг зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Улсын яллагчаас:

Шүүгдэгч нар нь хэрэгт холбогдох үед 2002 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж байсан боловч, шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх үед 2015 оны Эрүүгийн хуулийг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн байна.

Иймд 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "...үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан байх тул шүүгдэгч Э.Б, Г.Н нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах үндэслэлтэй байна.

Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийлн 230.1 дэх хэсэгт заасан тус зүйл, хэсэгт заасан хүнд төрлийн ялын дээд хэмжээг “...хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх” зохицуулалттай, 2015 оны Эрүүгийн хуульд тэдний үйлдсэн гэмт хэрэгт нь мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болон өөрчлөгдөж, тус зүйл, хэсэгт заасан хорих ялын дээд хэмжээ “...зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх” тус тус хуульчилсан гэж дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Учир нь шүүгдэгч нарын холбогдох хэрэг нь хэдийгээр 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн байх боловч

2002 оны Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулж болох хүнд төрлийн ялын хэмжээ ...хоёр жил хүртэл хугацаагаар хорих,

2015 оны Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулж болох хүнд төрлийн ялын хэмжээг 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр тус тус хуульчилагдсан байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нарт оногдуулж болох ялын доод хэмжээг 2002 оны Эрүүгийн хуулийн хорих ялын доод хэмжээ болох 1 жилээс дээш, харин 2015 оны Эрүүгийн хуульд 6 сараас дээш хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилагдсан байх тул оногдуулж болох ялын доод хэмжээг хөнгөрүүлсэн байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн зүйл хэсгээр гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Түүнчлэн 2015 оны Эрүүгийн хуульд “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан... гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэсэн зохицуулалттай тул тэдний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэв.

Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Б, Г.Н нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэн, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

 

7

 

-Улсын яллагчаас: 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрт 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх дүгнэлт гаргасан байна.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Б, Г.Н нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч А.Э нь шүүгдэгч Э.Баас 50.000 төгрөг нэхэмжилсэн хохирол шүүхийн өмнөх шатанд төлөгдсөн, хохирогч Ж.Т нь гэмт хэргийн улмаас шүүгдэгч Г.Ноос хохирол нэхэмжлээгүйг, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба тэдэнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нар нь хэрэгт цугларсан баримтаас үзвэл мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд өмнө гэмт хэрэгт холбогдож ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 58, 59) болон тэдний хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагыг оногдуулахгүйгээр шүүгдэгч

Э.Б, Г.Н нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тус бүрийг 6 (зургаа) сарын хугацаагаар тэнсэх нь зүйтэй байна.

Шүүхээс шүүгдэгч нарыг тэнсэж хянан харгалзсантай холбогдуулан тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэхийн зэрэгцээ мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан согтууруулах ундаа хэрэглэхийг 6 сарын хугацаагаар хориглох хязгаарлалтын албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

  1. Бусад асуудлаар

Эрүүгийн 2017 2601 0852 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэгийг хуулбарласан 1 ширхэг СД-г хэргийн Хгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 3, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Э.Б, Г.Н нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
  2. Шүүгдэгч Хонгорынхон овогт Эгийн Б, Боржигон овогт Гийн Н нарыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

 

8

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Б, Г.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүрийг 6 (зургаа) сарын хугацаагаар тэнсэж, 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар тэдэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
  2. Шүүгдэгч Э.Б, Г.Н нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх болон мөн хуулийн 3 дахь хэсгийн 3.3 дахь хэсэгт зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг 6 (зургаа) сарын хугацаагаар хязгаарлалт тогтоосугай.
  3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэгийг хуулбарласан 1 ширхэг “Сй”-г хэргийн Хгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
  4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсогсоноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
  7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ

Г.МӨНХЗУЛ