| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2024/01023/И |
| Дугаар | 142/ШШ2024/00929 |
| Огноо | 2024-06-18 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 142/ШШ2024/00929
| 2024 оны 06 сарын 18 өдөр | Дугаар 142/ШШ2024/00929 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1986 онд төрсөн, ******* настай, Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, ******* тоотод оршин суух хаягтай, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн ******* хамтын амьдралтай байсныг тогтоолгох, ******* нь хүү төрсөн эцэг мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг 2023 оны 05 сарын 22-ны өдөр хүлээн авч, 2023 оны 05 сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч А.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: 2011 оны 04 дүгээр сарын 25-нд овогтой танилцаж хамтран амьдарч бидний дундаас 2017 оны 12 сарын 28-нд хүү төрсөн. Тухайн үед БНСУ-д аав нь хараар, би оюутны визтэй амьдарч байсан бөгөөд бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байсан учир хүү маань эх *******ээр овоглосон. Нөхөр Түвшинжаргал маань 2023 оны 12 сарын 18-ны өдөр нас барсан тул биднийг хамтын амьдралтай байсныг тогтоож, хүү ийн эцэг мөн болохыг тогтоож өгнө үү. гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас А.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-2/, А.*******ээс д олгосон итгэмжлэл /хх-3/, бүртгэлийн 408Е1000017 дугаартай 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү төрсний гэрчилгээний хуулбар /хх-4/, ы иргэний үнэмлэхийн хуулбар /хх-5/, Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* багийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаартай албан бичиг /хх-6/, гэрч Д.ын тодорхойлолт, төрөл садангийн лавлагаа /хх-7/, гэрч гийн тодорхойлолт /хх-8/, Т.Түвшинжаргалын нас барсны гэрчилгээний хуулбар, , ******* нарын төрөл садангийн лавлагаа /хх-9/, , А.******* нарын төрөл садангийн лавлагаа /хх-14/, гэрч ы тодорхойлолт /хх-15/-г нотлох баримтаар гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч А.******* нь М.Түвшинбаяртай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлт гаргасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т, ******* нь хүү төрсөн эцэг мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д заасныг тус тус баримтлан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч А.******* ******* нар нь 2012 оноос хойш гэрлэлтээ бүртгүүлээгүй хамтран амьдарч тэдний дундаас 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүү А. төрсөн, хүүг ээжээр нь овоглож төрсний гэрчилгээ авсан, ******* нь 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр нас барсан үйл баримт тогтоогдож байна.
А.******* ******* нар нь 2012 оны 10 сараас хамт амьдарч байсан, хүү төрсөн эцэг нь ******* мөн болох нь дараах баримтаар тогтоогдож байна. Үүнд
-гэрч Д.ын Миний хүү ******* нь 2011 онд *******-тэй танилцаж, 2012 оны 10 сард гэр бүлийн харилцаатай тусдаа гарсан. Тэдний дундаас 2017 онд төрсөн. Түвшинжаргал ******* нар гэр бүлийн харилцаатай хамтын амьдралтай байсан нь үнэн болно. гэх тодорхойлолт,
Гэрч гийн Номин миний төрсөн ах ******* нь 2012 оноос *******тэй гэр бүлийн харьцаатай хамтын амьдралтай болсон. Тэдний дундаас 2017 онд хүү нь төрсөн билээ. гэх тодорхойлолт,
Гэрч ы миний охин А.******* ******* нь ******* -тай 2011 онд танилцаж, 2012 оны 10 дугаар сараас гэр бүлийн харилцаатай тусдаа амьдарсан. тэдний дундаас 2017 онд хүү төрсөн бөгөөд миний охин А.******* нь ******* гэр бүлийн харилцаатай, хамтын амьдралтай байсан нь үнэн болно. гэх тодорхойлолтуудаар тогтоогдож байна.
Гэрч Д., нар нь *******, гэрч А.*******тэй төрөл садангийн холбоотой болох нь төрөл садангийн лавлагаагаар нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн талаар өгсөн тэдний мэдүүлгийг үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Хүсэлт гаргагч А.*******ийн шүүхэд ирүүлсэн нотлох баримтууд нотариатаар гэрчлэгдсэн, эх хувиар авагдсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангасан баримт гэж үзэн шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
Иймд шүүх А.*******, ******* нарыг 2012 оны 10 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Мөн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү ******* овогт *******ийн /РД:ЩК17322831/-ийн төрсөн эцэг нь овогт ын Түвшинжаргал /РД:/ мөн болохыг тогтоож шийдвэрлэв.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14.-д заасныг баримтлан ******* овогт ******* ******* /РД:*******/, талийгаач овогт ын Түвшинжаргал /РД:/ нар нь 2012 оны 10 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7.-д заасныг баримтлан 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү ******* овогт *******ийн /РД:ЩК17322831/-ийн төрсөн эцэг нь овогт ын Түвшинжаргал /РД:/ мөн болохыг тогтоосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч А.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН