Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 140/ШШ2024/00361

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* банкны Завхан ын нэхэмжлэлтэй

О.*******ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд:Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 ******* банкны Завхан нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ... *******ын ******* /ИЭ*******/ нь ******* банкны Завхан , төв тооцооны төвөөс 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр ЗГ-******* тоот зээлийн эрх нээх гэрээ байгуулан 7,530,000 төгрөгийн цалингийн зээлийг 30 сарын хугацаатай жилийн 15,6 хувийн хүүтэйгээр сар бүр тогтмол төлөх нөхцөлтэйгөөр зээл авсан. Зээлдэгч нь зээл авах үедээ ******* ******* ******* ******* ХК-д ажиллаж Завхан аймгийн сумын баг тоот хаягт амьдарч байсан. нь зээлийн үүргээ зөрчин зээлээ төлөхгүй 281 хоног хугацаа хэтэрч байгаа бөгөөд зээл төлүүлэх зорилгоор удаа дараа утсаар холбогдсон боловч үр дүнд хүрээгүй албан ёсны хаягтаа оршин суудаггүй болно. Одоо түүний оршин суух газар нь хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа. Иймд ийг эрэн сурвалжлуулж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь: 

Шүүхээс нэхэмжлэгч  банкны Завхан ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ. 

Нэхэмжлэгч банкны Завхан нь хариуцагч  О.*******ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Нэхэмжлэгч банкны Завхан нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэж тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийгөө байлцуулалгүйгээр шүүх хуралдааныг хийж өгөхийг хүссэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг байхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэн О.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгч банкны шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

О.******* нь Завхан аймгийн сумын баг тоот хаягт амьдарч байсан, одоо сураггүй болсон болох нь нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.ийн тайлбараар нотлогдож байна. 

Иймд О.*******ийн эрэн сурвалжлах үндэслэлтэй байна гэж үзэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч банкны Завхан ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар *******ын ******* /РД:ИЭ*******/-ыг эрэн сурвалжилсугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар О.*******ийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэж энэ тухай нэхэмжлэгч банкны Завхан т мэдэгдэхийг Завхан аймаг дахь одонт гийн газарт даалгасугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч банкны Завхан ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч банкны Завхан нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ