Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 142/ШШ2024/00905

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

                                             татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

                                                                       болгох тухай

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн би, ******* нэхэмжлэлтэй, ******* холбогдох 2,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05  дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие *******аас иргэн ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 05-нд 2,900,000 төгрөгийг нэг сарын хугацаатай зээлсэн боловч одоог хүртэл өгөхгүй байгаа тул иргэн ******* *******т олгож өгнө үү.” гэжээ

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие нь ******* бие нь ******* холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан энэ нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.” гэжээ

ҮНДЭСЛЭХ нь:  

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй, ******* холбогдох 2,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтээ бичгээр ирүүлсэн байна. Иймд нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* нэхэмжлэлтэй, ******* холбогдох  2,900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,350 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

                                           ШҮҮГЧ                           Б.БЯМБАСҮРЭН