Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 142/ШШ2024/00904

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 142/ШШ2024/00904

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* багт байрлах ******* ******* ХК ******* тооцооны төв /РД:/-д холбогдох 2021 оны 05 сарын 28-ны өдөр ******* *******ны Эр ******* тооцооны төвөөс тоот Орон сууцны зээлийн гэрээ-ний дагуу үүссэн нэмэгдүүлсэн хүүг төлөхийг зогсоож, эргэн төлөлтийг хэвийн үргэлжлүүлэхийг ******* *******инд даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* хариуцагч ******* ******* ХК-д холбогдуулан 2021 оны 05 сарын 28-ны өдөр ******* *******ны Эр ******* тооцооны төвөөс тоот Орон сууцны зээлийн гэрээ-ний дагуу үүссэн нэмэгдүүлсэн хүүг төлөхийг зогсоож, эргэн төлөлтийг хэвийн үргэлжлүүлэхийг ******* *******инд даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Б.******* миний нөхөр 2021 оны 05 сарын 28-ны өдөр ******* *******ны Эр ******* тооцооны төвөөс 38,500,000 төгрөгний зээлийг тоот Орон сууцны зээлийн гэрээ-ний дагуу зээлж авсан ба би хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. 2023 оны 05 сарын 21-ны өдөр өвчний улмаас нас барсан ба би дээрх зээлийг төлөх үүрэг бий болсон, 2023 оны 8-12 сарын хооронд зээлээ төлж чадахгүй нөхцөл үүссэн ба энэ хооронд нэмэгдүүлсэн хүү гэх зүйл гарч ирсэн ба 1 хоногт 15,004 төгрөг нэмэгдсээр байгаад өнөөдрийн байдлаар 5,006,862 төгрөг болсон. Би 2024 оны 1, 2 сарын төлөлтөө хийсэн гэтэл энэ төлөлт нь үндсэн зээл, хүүнээс хасагдахгүйгээр нэмэгдүүлсэн хүү л хасагдаад байна, өдөр тутамд 15,004 төгрөг нэмэгдсээр байна, уг нь миний зээлийн үлдэгдэл 32,598,681 байх ёстой гэтэл нэмэгдүүлсэн хүүг нэмээд 37,455,501 гэж бодогдоод байна. Иймд би шүүхэд хандаж нэмэгдүүлсэн хүү гэгч зүйлийг зогсоолгохгүй бол өдөр тутамд мөнгө нэмэгдээд байдаг, үндсэн зээл хүү төлөлт огт хасагдахгүй иргэн миний эрх ашиг хохироод байна. 2021 оны 05 сарын 28-ны өдөр ******* *******ны Эр ******* тооцооны төвөөс тоот Орон сууцны зээлийн гэрээ-ний дагуу үүссэн нэмэгдүүлсэн хүүг төлөхийг зогсоож, эргэн төлөлтийг хэвийн үргэлжлүүлэхийг ******* *******инд даалгаж өгнө үү. гэжээ

2. Хариуцагч ******* ******* ХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд ******* *******гийн нэхэмжлэлтэй, ХААН Банк ХК-ийн Орхөн салбарт холбогдох, Орон сууцны зээлийн гэрээ-ний дагуу үүссэн нэмэгдүүлсэн хүүг төлөхийг зогсоож, эргэн төлөлтийг хэвийн үргэлжлүүлэхийг ХААН *******анд даалгах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа бөгөөд ******* *******ны зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: ******* Банк ХК-ийн Орхон салбараас зээлдэгч болон Б.******* нар нь 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр тоот Зээлийн гэрээ болон БГҮ202146382095 тоот Барьцааны гэрээ байгуулан 38,500,000 /гучин найман сая таван зуун мянга/ төгрөгийн бизнесийн зээлийг жилийн 16,8 хувийн хүүтэйгээр, 240 сарын хугацаатайгаар зээлж авсан. Иргэний хуулийн 452 дугаар зүйл болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр тус тус заасны дагуу зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй, мөн нэмэгдүүлсэн хүүтэй байж болохоор зохицуулсан байдаг. Талуудын хооронд 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан тоот Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.4, 2.1.5 дахь заалтад олгох зээлийг хүү болон нэмэгдүүлсэн хүүтэй байхаар талууд тохиролцсон. Нэхэмжлэгч нь гаргасан нэхэмжлэлдээ нэмэгдүүлсэн хүүгэх зүйл гарч ирсэн ба 1 хоногт 15,004 төгрөг нэмэгдсээр байгаад өнөөдрийн байдлаар 5,006,862 төгрөг болсон Би 2024 оны 1, 2 сарын төлөлтөө хийсэн гэтэл энэ төлөлт нь үндсэн зээл хүүнээс хасагдахгүйгээр нэмэгдүүлсэн хүү л хасагдаад байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан нэмэгдүүлсэн хүү гэх 5,006,862 төгрөг нь зээлийн хүү байх бөгөөд ******* нь харилцагчийн төлсөн төлөлтөөс нэмэгдүүлсэн хүү суутгаж аваагүй байх ба уг тайлбарын хавсралтдахь зээлийн бүртгэлийн картаар нотлогдоно. Мөн зээлдэгчийн өнгөрсөн хугацаанд төлсөн төлөлт нь үндсэн зээл болон хүүгээс зээлийн гэрээ болон төлбөрийн хуваарийн дагуу хасагдсан байх тул Орон сууцны зээлийн гэрээ-ний дагуу үүссэн нэмэгдүүлсэн хүүг төлөхийг зогсоож, эргэн төлөлтийг хэвийн үргэлжлүүлэхийг ******* *******анд даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, Б.*******гийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-3/, 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн орон сууцны зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ /хх-4-11/, зээлийн дансны хуулга /хх-12-14/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

4. хариуцагчаас ******* ******* ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-19/, итгэмжлэл /хх-20-22/, зээлийн бүртгэлийн карт /хх-30-31/, зээлийн дансны хуулга /хх-32-33/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:... Анх нөхөр бид 2, 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 38,500,000 төгрөгийн орон сууцыг энгийн зээлээр авч байсан. 3 жилийн хугацаанд төлөгдөөд дуусна гэж харилцан тохирч байсан боловч тухайн үед нөхрийн эрүүл мэндийн байдал муудаж эмчилгээний зардал маш өндөр гарсан, ингээд *******ны асуудал хүндрэл учирсан. Тухайн үед *******тай 6% ипотекийн зээлд шилжүүлээд өгөөч гэж *******инд хүсэлт гаргаж байсан. Тэр үед 2 уулаа өвчний улмаас ажил хийгээгүй байсан учир *******наас материал маань буцаагдаж байсан. Одоо миний байдал би 3 хүүтэй, *******ны зээлээ төлөөд явья гэхэд хүүнээс маань хасагдаад байхаар би зээлнээс гарч чадахгүй хэцүү байгаа. Би 12 дугаар сард ******* нь дээр очиж уулзаад тэжээгчээ алдсаны тэтгэмж гэж авч байсан мөнгөөрөө төлсөн тэр маань үндсэн зээлнээс минь хасагдаад нэмэгдүүлсэн хүү гэсэн хүү үлдээд одоо 6,267,000 төгрөг хуримтлагдсан хүү болоод үлдсэн. Төлье 1, 2 сар төлж үзсэн боловч хүүнээс хасагдаад байсан учир би нэхэмжлэл гаргаад өмгөөлөгчөөс зөвөлгөө авсан, Тухайн үед би 90 хонгоос дээш төлвөл үндсэн зээлнээс хасагдана хоног дотор төлвөл хүүнээс хасагдана гэсэн ямарч ойлголт байгаагүй төлөх гэж оролдлого хийхээр хүүнээс хасагдаад үндсэн төлбөр байгаад байгаа. Одоо хүү маань дахиал нэмэгдээд тухайн сараас 100,000 төгрөг л хасагдаж байгаа. гэв.

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн зээлийн хүүг зогсоох боломж байхгүй. 2023 оны 12 дугаар сар төлөхөд үндсэн зээлийн үлдэгдэл өнөөдрийн байдлаар 37,500,000 төгрөг болсон байна, үүнээс 5,900,000 төгрөг хасагдаад 32,500,000 төгрөг үлдсэн байна. Хүүгээ зогсоох ямар боломж байхгүй бид шийдэх боломжгүй ипотекийн 6% руу шилжүүлэх боломж хайх талаар тайлбарласан. гэжээ.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ202146382095 дугаартай зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн БГҮ202146382095 дугаартай барьцааны гэрээ, зээлийн дансны хуулга зэрэг баримтуудаар хариуцагч Б.******* нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр зээлийн гэрээнд гарын үсэг зурж ******* *******наас 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ202146382095 дугаартай зээлийн гэрээ, 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн БГҮ202146382095 дугаартай барьцааны гэрээнүүд байгуулан 38,500,000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатайгаар зээл авсан үйл баримт тогтоогдсон.

5. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох, зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд талууд маргаагүй.

6. Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1-д Гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөгдөхийг талууд урьдчилан мэдэж байсан бөгөөд гэрээг байгуулахгүй байх буюу өөр агуулгаар байгуулах боломжтой байсан бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй. гэж заасан тул Б.******* нь ******* ******* ХК-иас шаардах эрхтэй байна.

7.Үндсэн зээлдэг нь 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдөр нас барсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

Үндсэн зээлдэгч нас барснаар Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн заасны дагуу нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс үүрэг гүйцэтгэх боломжгүй гэж үзэж 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ202146382095 дугаартай үүссэн нэмэгдүүлсэн хүүг төлөхийг зогсоож, эргэн төлөлтийг хэвийн үргэлжлүүлэхийг ******* *******инд даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

11.Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгохоор заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1.-д заасныг баримтлан 2021 оны 05 сарын 28-ны өдөр ******* *******ны Эр ******* тооцооны төвөөс тоот Орон сууцны зээлийн гэрээ-ний дагуу үүссэн нэмэгдүүлсэн хүүг төлөхийг зогсоож, эргэн төлөлтийг хэвийн үргэлжлүүлэхийг ******* *******инд даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН