Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 391

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхням,

улсын яллагч П.Б (томилолтоор),

шүүгдэгч А.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны "А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Бэсүд овогт Агийн Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1708 0115 00074 дугаартай, 1 хавтаст хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Бэсүд овогт Агийн З, Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, эрэгтэй, 22 настай, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эмэг эх, эх, ахын хамт Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, .. дүгээр хороолол, угсармал 5 дугаар байрны 06 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, регистрийн дугаар .......

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч А.З нь 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчний 73 тоот хашаанд иргэн Н.Бг "надаас машинаа харамласан” гэх асуудлаас болж маргалдаж Н.Бгийн нүүрэн тус газар нь алгадаж, цохин эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн иргэн Н.Бгийн эзэмшлийн 76-73 УНС улсын дугаартай автомашины арын салхины шил, арын их гэрлийг чулуугаар шидэж хагалан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.З мэдүүлэхдээ: "Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

  1. Хохирогч Н.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн: "...2017 оны 8 дугаар сарын
  1. ний орой З манайд ирж хоносон. Маргааш нь буюу 2017 оны 8 дугаар сарын
  2. ны өглөө би Зыг машинаас юм аваад ирээч гэж хэлээд...түлхүүрээ хайгаад олоогүй. Миний ажилдаа явах цаг болохоор нь Зыг түлхүүр олчоорой гэж хэлээд такси бариад ажилдаа явсан. Тэгсэн өдөр З над руу яриад "машины чинь түлхүүрийг олчихлоо, би машиныг чинь унаад таван шар луу гэр лүүгээ харьчихаад ирье”

 

 

2

 

гэхээр нь янз бүрийн асуудалд орчихвоо, гайгүйхэн шиг унаад ирээрэй гэж хэлсэн. Тэгээд орой ажлаа тараад 18 цагийн үед гэртээ ирсэн чинь З манай бэр эгч Отэй хамт хашаанд ургасан зэрлэг түүгээд байж байхаар нь "машин тэрэг унаж яваад мөргөлдүүлчивэл яах юм бэ? дахиж чамд машинаа унуулахгүй шүү” гэсэн чинь З "чи надаас машинаа харамлалаа” гээд уурлахаар нь "чи юундаа уурлаад байгаа юм, дахиж чамд машинаа унуулахгүй, гадуур явж байгаад иймээ, тиймээ асуудалд орчихвол яах юм бэ” гэсэн чинь "миний төрсөн өдөр болж байХ чи надаас машинаа харамлалаа” гээд уурласан. Тэрнээс болж бид хоёр хэсэг маргалдсан чинь З намайг алгадаад авахаар нь би адилхан зууралцаад нуруу руу цохисон, тэгсэн чинь З "би тэгвэл машиныг чинь эвдэнэ” гээд газраас чулуу аваад миний машины арын салхины шил болон арын гэрэл рүү чулуугаар шидээд хагалчихсан. Тэгэхээр нь би очоод "чи болиоч ээ” гээд бариад авсан чинь газар унагаагаад гэдэс рүү хөлөөрөө жийж... цээжнээс хазаж гэмтээсэн. Энэ үед манай бэр эгч О хүрч ирээд салгасан. Тухайн үед миний машин манай хашаанд буюу Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчний 73 тоот хашаанд байсан... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12),

"...З эхлээд нүүр лүү алгадсан. Тэгээд чулуу авч шидээд машины арын салхины шил, арын их гэрлийг чулуугаар хагалчихаар нь миний уур хүрээд болиулах гэж очиж барьцалдаж авсан. Надтай зууралдаж байхдаа З цээжнээс хазсан болохоор уг зулгаралтыг үүсгэсэн байх...мөн миний машиныг цохиж эвдэх гээд байхаар нь очиж болиулах үед миний 2 гарнаас базаж, чимхэх, гарнаас татаж чангаах үед баруун бугалга, 2 шуу, зүүн гарын сарвуунд цус хуралт гэмтэл учирсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13),

  1. Гэрч П.Оийн мөрдөн байцаалтад өгсөн: "...2017 оны 8 дугаар сарын 25- ны өдөр хашаандаа дүү Бгийн найз болох Зтай хамт шарилж түүгээд байж байтал орой Б ажлаа тараад хүрч ирсэн. Б хүрч ирээд Зыг "чи дураараа машин унаж явлаа” гээд хоорондоо маргалдсан. Би энэ хооронд зулгаасан зэрлэгээ тэргэн дээр тавиад хашаанаас гаргаж байх хооронд тэр хоёр маргалдсаар л байсан. Зэрлэгээ хаячихаад хашаа руу яваад ортол З газраас чулуу аваад Бгийн машин луу шидсэн. Шидсэн чулуу нь машины арын салхины шилийг онож хагалсан. Тэгсэн чинь Б уурлаад Зыг "чи яагаад машины цонхыг хагалж байгаа юм бэ” гээд орилж хашхираад, Зтай барьцалдаад авахаар нь би очиж салгаад холдуулсан. Тэгсэн чинь З дахиад чулуу аваад машин луу нь шидэхэд шидсэн чулуу нь арын их гэрлийг онож хагалсан. З, Б хоёр хоорондоо барьцалдаж аваад, нэг нь " чи миний машины цонхыг хагаллаа” гээд уурлаж дайраад, нөгөөдөх нь "яадаг юм" гээд шөргөөгөөд маргалдаж байгаад З Бг газар унагаасан. Б ч гэсэн Зын хувцас хунараас зуураад тавихгүй байсан чинь З Бгийн гэдсийг хазсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14),
  2. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 10925 дугаар шинжээчийн дүгнэлтэнд

"...Хэсэг газрын үзлэгт: Баруун чамархайн хуйх хавдсан, эрүүний баруун доод хэсэгт 3х2 см хөх өнгийн цус хуралттай, аюулхайд 3х2 см хүрэн өнгийн зулгаралттай, 6х3 см хөх ягаан өнгийн цус хуралттай, баруун бугалганы гадна хэсэгт 3х2 см, 1х1 см, 2х0.5 см хөх ягаан өнгийн цус хуралттай, шууны гадна хэсэгт 4х3 см, 6х3 см, 1х0.5 см, 3х1 см хүрэн ягаан өнгийн цус хуралтуудтай, зүүн гарын шууны дээд хэсэг 6х3 см, 3х3 см хөх ягаан, зүүн сарвууны ар хэсэгт 4х3 см хөх ягаан өнгийн цус хуралттай. ДҮГНЭЛТ:

  1. Н.Бгийн биед эрүү, баруун бугалга, хоёр шуу, зүүн сарвууны цус хуралт, цээжний зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...

5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 25),

  1. "Тэнцвэр Этимэйт” ХХК-ийн 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 08192520 дугаартай Авто машин техникийн үнэлгээний тайланд "үнэлгээгээр тогтоогдсон дүн
  1. төгрөг...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 19, 20),

 

 

3

 

  1. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-7),
  2. Тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 48),
  3. Шүүгдэгч А.Зын мөрдөн байцаалтад өгсөн: "...2017 оны 8 дугаар сарын 24-ний орой би Бгийн гэрт очиж хоносон. Маргааш өглөө нь Н.Б намайг "би өчигдөр орой түлхүүрээ гадаа хашаанд унагаачихсан юм шиг байна, чи олоод машинаас юм аваад ирээч” гэхээр нь би...хайгаад олоогүй. Тэгсэн чинь Бгийн ажил эхлэх цаг болоод "за за би ажил руугаа явлаа, чи машины түлхүүрийг хайгаад олчихоорой” гэж хэлээд явсан. Тэгээд би өдөр нь зэрлэгэн дундаас хайж байгаад түлхүүрийг нь олоод Бадмаагийн машиныг унаж яваад таван шард байдаг гэртээ очсон. Гэртээ байж байХ Бадмаа над руу яриад "түлхүүр олсон уу” гэхээр нь "олчихсон байна, машиныг чинь унаад гэртээ хүрээд ирлээ” гэсэн чинь Б "чи миний машиныг дураараа унаж явлаа, одоо гэрт аваачиж хашаанд тавь” гэж уурласан. Тэгээд би өдөр нь машиныг нь Бадмаагийн гэрийн хашаанд оруулж тавьсан. ...орой 17 цагийн үед Отгоо эгчтэй хамт хашаанд ургасан зэрлэгийг зулгаагаад байж байтал Б 18 цаг өнгөрөөгөөд ажлаа тараад орж ирээд "чи миний машиныг дураараа авч уналаа” гэж хэлээд уурлаад намайг нуруу руу цохиод алгадаад авахаар нь миний уур хүрээд Бтай хэсэг хэрэлдсэн, тэгээд миний тэвчээр алдагдаад газраас чулуу аваад Бгийн 76-73 УНС улсын дугаартай "Тоёота ист” маркийн машины арын салхины шил, арын гэрэл рүү нь чулуугаар шидэж хагалсан чинь Б намайг уурандаа барьж аваад цохиж, нүдэхээр нь би Бг болиулах гээд гарнаас нь барьж базсан, тэгсэн чинь Б намайг гараараа хоолой багалзуурдаж боосон ба миний хоёр гарыг барьчихаад тавихгүй зууралдаад байхаар нь гарыг нь тавиулах гээд цээжнээс нь хазаж тавиулсан, тэгээд ноцолдож байгаад газар унагаагаад өвдөгөөрөө цээж рүү нь өвдөглөсөн... Бид хоёрыг хашаан дотор хэрэлдэж байХ Отгоо эгч хашаанаас зулгаасан зэрлэгийг тэргэн дээр тавиад гадаа гаргаж асгаж байсан. Намайг чулуу аваад Бгийн машин луу шидэж байХ орж ирж харагдсан...Би Бгийн машинд учирсан хохирол болох 370.000 төгрөг, үнэлгээний
  1. төгрөгийг төлж барагдуулсан. Мөн Бд нэмж 200.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32, 33),
  1. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 36, 37), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 38), хувийн байдлын талаарх баримт (хавтаст хэргийн 39-43, 57, 58), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан тодорхойлолт, лавлагаа (хавтаст хэргийн 45, 50, 52-56, 70, 87-90), амьжиргааны түвшин тодорхойлсон хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 51), хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт (хавтаст хэргийн 65, 66) нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаыг дүгнэхэд

Шүүгдэгч А.З нь Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчний 73 тоотод 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 18 цагийн үед "надаас машинаа харамллаа” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Н.Бтай маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь алгадах, цохих зэргээр зодож, шууд санаатай үйлдлээр эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл,

- мөн тухайн цаг хугацаанд хохирогч Н.Бгийн эзэмшлийн “Тоуо1а” !з!” маркийн 76-73 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын салхины шил, арын их гэрлийг чулуугаар шидэж, хагалан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас

  1. төгрөгийн буюу бага бус хэмжээнээс дээш хэмжээний хохирол тус тус учруулсан болох нь;

 

 

4

 

  • Хохирогч Н.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн: "...2017 оны 8 дугаар сарын 25-ны...өдөр З над руу яриад "машины чинь түлхүүрийг олчихлоо, би машиныг чинь унаад таван шар луу гэр лүүгээ харьчаад ирье” гэхээр нь янз бүрийн асуудалд орчихвоо, гайгүйхэн шиг унаад ирээрэй” гэж хэлсэн. Тэгээд орой ажлаа тараад 18 цагийн үед гэртээ ирсэн чинь З манай бэр эгч Отэй хамт хашаанд ургасан зэрлэг түүгээд байж байхаар нь "машин тэрэг унаж яваад мөргөлдүүлчихвэл яах юм бэ? дахиж чамд машинаа унуулахгүй шүү” гэсэн чинь З "чи надаас машинаа харамлалаа” гээд уурлахаар нь "чи юундаа уурлаад байгаа юм, дахиж чамд машинаа унуулахгүй, гадуур явж байгаад иймээ, тиймээ асуудалд орчихвол яах юм бэ” гэсэн чинь "миний төрсөн өдөр болж байХ чи надаас машинаа харамлалаа” гээд уурласан. Тэрнээс болж бид хоёр хэсэг маргалдсан чинь З намайг алгадаад авахаар нь би адилхан зууралцаад нуруу руу цохисон, тэгсэн чинь З "би тэгвэл машиныг чинь эвдэнэ” гээд газраас чулуу аваад миний машины арын салхины шил болон арын гэрэл рүү чулуугаар шидээд хагалчихсан... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12),
  • Гэрч П.Оийн мөрдөн байцаалтад өгсөн: "...2017 оны 8 дугаар сарын 25- ны өдөр хашаандаа дүү Бгийн найз болох Зтай хамт шарилж түүгээд байж байтал орой Б ажлаа тараад хүрч ирсэн. Б хүрч ирээд Зыг "чи дураараа машин унаж явлаа” гээд хоорондоо маргалдсан. ...Зэрлэгээ хаячихаад хашаа руу яваад ортол З газраас чулуу аваад Бгийн машин луу шидсэн. Шидсэн чулуу нь машины арын салхины шилийг онож хагалсан. Тэгсэн чинь Б уурлаад Зыг "чи яагаад машины цонхыг хагалж байгаа юм бэ” гээд орилж хашхираад, Зтай барьцалдаад авахаар нь би очиж салгаад холдуулсан. Тэгсэн чинь З дахиад чулуу аваад машин луу нь шидэхэд шидсэн чулуу нь арын их гэрлийг онож хагалсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14),
  • Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 10925 дугаар шинжээчийн дүгнэлтэнд (хавтаст хэргийн 25),
  • "Тэнцвэр Этимэйт” ХХК-ийн 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 08192520 дугаартай Авто машин техникийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 19, 20),
  • Шүүгдэгч А.Зын мөрдөн байцаалтад өгсөн: "...би өдөр нь зэрлэгэн дундаас хайж байгаад түлхүүрийг нь олоод Бгийн машиныг унаж яваад таван шард байдаг гэртээ очсон. Гэртээ байж байХ Б над руу яриад "түлхүүр олсон уу” гэхээр нь "олчихсон байна, машиныг чинь унаад гэртээ хүрээд ирлээ” гэсэн чинь Б "чи миний машиныг дураараа унаж явлаа, одоо гэрт аваачиж хашаанд тавь” гэж уурласан. Тэгээд би өдөр нь машиныг нь Бгийн гэрийн хашаанд оруулж тавьсан. ...орой 17 цагийн үед Отгоо эгчтэй хамт хашаанд ургасан зэрлэгийг зулгаагаад байж байтал Б 18 цаг өнгөрөөгөөд ажлаа тараад орж ирээд "чи миний машиныг дураараа авч уналаа” гэж хэлээд уурлаад намайг нуруу руу цохиод алгадаад авахаар нь миний уур хүрээд Бтай хэсэг хэрэлдсэн, тэгээд миний тэвчээр алдагдаад газраас чулуу аваад Бгийн 76-73 УНС улсын дугаартай "Тоёота ист” маркийн машины арын салхины шил, арын гэрэл рүү нь чулуугаар шидэж хагалсан чинь Б намайг уурандаа барьж аваад цохиж, нүдэхээр нь би Бг болиулах гээд гарнаас нь барьж базсан, тэгсэн чинь Б намайг гараараа хоолой багалзуурдаж боосон ба миний хоёр гарыг барьчихаад тавихгүй зууралдаад байхаар нь гарыг нь тавиулах гээд цээжнээс нь хазаж тавиулсан, тэгээд ноцолдож байгаад газар унагаагаад өвдөгөөрөө цээж рүү нь өвдөглөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32, 33) зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Тиймээс Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул дээрх зүйл хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

- Улсын яллагчаас А.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар

 

 

5

 

нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий

  1. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 300 цагийн хугацаагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах дүгнэлтийг гаргав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.Зд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.З нь амьжиргааны баталгаажих түвшингөөс доогуур орлоготой, ажил эрхэлдэггүй, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөгүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байх тул улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч А.Зыг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, мөн хуулийн тусгай ангийн

  1. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулах нь зүйтэй байна. Шүүхээс үйлдсэн гэмт хэрэг тус бүрт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 500 цагийн хугацаагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд зааснаар А.Зд нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоож, тэрээр нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.

  1. Бусад асуудлаар

Эрүүгийн 1708011500074 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Бэсүд овогт Агийн Зыг
  • Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
  • Хүний эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  1. А.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 (хоёр зуун тавь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 (хоёр зуун тавь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх эдлэх ялыг 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

 

6

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.З нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
  2. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, оролцогчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, А.З нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Н.Б нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
  3. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
  5. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ

 

Г.МӨНХЗУЛ