Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 140/ШШ2024/00364

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* ******* багийн *******гийн ******* тоотод оршин суух ******* ******* овгийн *******ын *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн  сумын багийн ******* хэсгийн   тоотод оршин суух хаягтай овгийн ийн д холбогдох,

2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн ийн гэрээ, 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай үл хөдлөх хөрөнгө ийн /газар/ гэрээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******, хариуцагч Ц., нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Манай аав ээж Завхан аймагт ирж амьдарна гэхээр нь хашаа байшингаа ийн гэрээгээр хашаа байшингаа бэлэглэсэн. Гэтэл одоо хашаа байшингаа зарах болсон тул ийн гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан гэв.

Хариуцагч Ц. нь шүүхэд гаргасан тайлбартаа: ******* ******* овгийн *******ын *******ын нэхэмжлэлтэй овогт ийн надад холбогдох 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай үл хөдлөх хөрөнгө ийн гэрээ, 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 136 дугаартай үл хөдлөх хөрөнгө ийн гэрээ /газар/-г тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий иргэний хэрэгт дараахь тайлбарыг авсан. Нэхэмжлэлд бичсэн зүйлс нь үнээн шилжин очиж чадаагүй учраас дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч Ц. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай хүүхдүүд хашаа байшингаа зарах болсон, мөн манайх аймагт амьдрахааргүй болсон тул хүүхдийнхээ ийн гэрээгээр бэлэглэсэн хашаа байшинг буцааж өгөхөөр болсон. Тийм учраас ийн гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Ц.д холбогдуулан 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн ийн гэрээ, 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай үл хөдлөх хөрөнгө ийн /газар/ гэрээг тус тус хүчингүй болгуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч нарын шүүхэд гаргасан хариу тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч С.******* нь улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.гээс 35,100 төгрөг, төрийн сангийн орлогоос 68,837 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С.*******д олгох нь зүйтэй байна.

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 106 ДУГААР ЗҮЙЛИЙН 106.5-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. С.*******ын нэхэмжлэлтэй хариуцагч Ц.д холбогдох 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн ийн гэрээ, 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай үл хөдлөх хөрөнгө ийн /газар/ гэрээг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийн хариуцагч Ц. нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч С.******* нь улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.гээс 35,100 төгрөг, төрийн сангийн орлогоос 68,837 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ц. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Ш.ОДОНЗУЛ