| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2023/01246/И |
| Дугаар | 142/ШШ2024/00862 |
| Огноо | 2024-06-04 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 142/ШШ2024/00862
| 2024 оны 06 сарын 04 өдөр | Дугаар 142/ШШ2024/00862 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан *******,******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2015 оны 3 сарын 2-нд төрсөн хүү ******* эх *******ынх нь асрамжинд үлдээж,мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,40.1.2-д заасныг баримтлан ******* бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар 11 нас,амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр 11-16 / суралцаж байгаа бол 18 нас/нас хүртэл нь тэтгэлэг тогтоон эцэг *******аар нь сар бүр тэжэн тэтгүүлсүгэй.
3.Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2,126.2.1,129 дүгээр зүйлийн 129.2,129.4-д заасныг баримтлан хариуцагч *******аас гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс ногдох хэсэг 20 сая гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай.
4.Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1,127.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******аас хуваарьт эд хөрөнгө болох Macbook,Gemmove нүүрний лед аппарат ,нүүр цэвэрлэгээний аппарат ,массажны аппарат,шүүс шахагч ,ууршуулагч дефузер ,хүүхдийн шар шувуутай ууршуулагч депүзерь ,Jordan пүүз , convеrse пүүз зэрэг эд зүйлс, хувцаснууд болон диплом,бусад бичиг баримтуудыг гаргуулан хариуцагч *******ад олгосугай.
5.Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН