Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
Хэргийн индекс | 142/2024/00392/И |
Дугаар | 142/ШШ2024/00836 |
Огноо | 2024-05-31 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 142/ШШ2024/00836
2024 оны 05 сарын 31 өдөр | Дугаар 142/ШШ2024/00836 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж, шүүгч Б.Дэлгэрцэцэг, шүүгч Б.Хишигдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 106 дугаар шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1972 онд төрсөн, ******* настай, Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, ******* гудамж ******* тоотод оршин суух хаягтай, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1964 онд төрсөн, ******* настай, Орхон аймаг Баян-Өндөр сум, баг, тоотод оршин суух хаягтай, овогт /РД:ФЖ640829*******/,
Хариуцагч: 1994 онд төрсөн, 30 настай, Орхон аймаг Баян-Өндөр сум, баг, Залуус хотхон -р байр тоотод оршин суух хаягтай, овогт ы /РД:ГЗ9*******00713/ нарт холбогдох гэм хорын хохиролд 7,824,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Х., хариуцагч Б., хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Лхагвасүрэн нар оролцов.
Томилогдсон иргэдийн төлөөлөгчид тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй ба зохигчид иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдаан явуулах хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8.-д заасныг баримтлан хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* хариуцагч Х., Б. нарт холбогдуулан гэм хорын хохиролд 7,824,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:
1. Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.******* миний бие 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ******* цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сум Оюут багийн нутаг дэвсгэр болох Дөмөр захын хойд талын уулзвар улсын чанартай А1001 зам дээр явж байгаад Х.ы жолоодож явсан -34 улсын дугаартай приус-11 маркийн машин жолоодож явсан 61 00 ОРБ улын дугаартай приус-30 маркийн тээврийн хэрэгсэл нар уулзвар гарч нэвтрэх ба хурд хэтрүүлэн дүрэм зөрчсөн үйлдлээс болж өөрийн эзэмшлийн 76-95 ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргүүлж эвдэрсэн юм. Уг ослоос болж миний машин хөдөлгөөнд оролцох болмжгүй болсон ба Ашид билгүүн ХХК-иар авто засварын үнэлгээ хийлгэсэн засварын 7 486 000 төгрөгийг дээрх жолооч нараас нэхэмжилж байна. Машин засвараас гараад асаахад тос тослох машинерийн үнийн дүнг зарлагын баримтын үнийн дүнгээр нэхэмжилж байна. Иймд миний нэхэмжилж байгаа 7 824 400 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч Х. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Орхон аймаг Баян өндөр сумын Оюут багийн Дөмөг захын нутаг дэвсгэрт байрлах Дөмөг захын хойд талын засмал замын гурван замын уулзварт туслах замаас төв замруу хөдөлгөөн хийхээр -34 дугаартай приус 11 маркын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцож, өмнө байгаа хоёр тээврийн хэрэгслийг өнгөрөөж, хөдөлгөөнд оролцох үед төв замаар явж байсан тээврийн хэрэгсэл хурдтай ирж, мөргөж зам тээврийн осол болсон ба миний жолоодож яюсан тээврийн хэрэгслийг мөргөөд зогсохгүй , улмаар эсрэг урсгалд зогсож байсан тээврийн хэрэгслийг очиж, мөргөсөн үйлдлийг Приус маркын 61-00 ОРБ дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь гаргасан ба түүний хурд хэтрүүлж, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлээсээ болж, иргэн Д.*******ийн тээврийн хэрэгслийг мөргөсөн. Хэрвээ тухайн жолооч хурдтай яваагүй байсан бол уг осол болохгүй бөгөөд осол боллоо гэхэд зөвхөн миний тээврийн хэрэгсэл гэмтээд осол болсон газар зогсох боломжтой байсан. Гэтэл тээврийн хэрэгслийг зогсох үйлдлийг хийгээп/й, улмаар уг тээврийг хэрэгслийг мөргөсөн. Тэрээр тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой байсан. Гэтэл хурд ихтэй байсан учраас хөдөлгөөнд оролцоогүй зогсож байсан тээврийн хэрэгслийг хурдаа хасалгүй , очиж мөргөх үйлдэл хийсэн. Замын уулзварт бүх жолооч нар хурдаа хасдаг байхад уг жолооч хурдаа хасаагүй үйлдлээс болж, би замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хэрэгт унаж , улмаар түүний очиж мөргөсөн тээврийн хэрэгслийг хохирлыг хүртэл төлөх үүрэг хүлээлгэж, хариуцагчаар татсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хуулийн дагуу шударгаар хэргийг шийдвэрлэж өгнө үү. Осол болох үед зогсоох арга хэмжээ авсан бол дахин нэг тээврийн хэрэгсэлд хохирол учрахгүй байх байсан. Тухайн үед хэлэхдээ осол болмогц сандрахдаа тоормосоо биш хаазаа гишгээд , тээврийн хэрэгслийг зогсоож чадсангүй гэж хэлж байсан.Иймд нэхэмжпэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 05363 тоот шийтгэлийн хуудастай, зөрчлийн хэргийн хавтаст хэргийн материалыг эх хувиар нь хэрэгт нотлох баримтаар судлуулах хүсэлтэй байх тул хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү. гэжээ
3. Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Д.*******ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь миний бие тус зөрчлийн хариуцагч биш харин хохирогч юм. Тухайн зөрчлийг миний буруугаас биш Хишигдорж овогтой ы буруутай үйл ажиллагаанаас гарсан болохыг Орхон аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас шалгаж тогтоосон болно. Энэхүү зөрчлийг Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн байцаагч н. Ганзориг шалгаж намайг буруугүй болохыг тогтоосон. Үүнийг Д.******* уг нь ойлгосон л байх учиртай. Тухайн үед миний машин / Приүс-30 маркийн 61-00 ОРБ /-ыг нөгөө хоёр машин хоёр талаас мөргөж машины маань 4 хаалга эвдэрсэний улмаас 4 хаалгаа дөрвүүлэнг нь солиулсан юм. Нийтдээ 5 сая төгрөгийн зардал гарсан. Ингэхдээ Х. гэдэг хүнийг аав шигээ настай, мөн группд байдаг гэхээр нь өрөвдөөд гомдолгүй, хохирол төлбөр иэхэмжлэхгүй гэсэн бичгийг Цагдаагийн газарт хийж өгсөн юм. Иймээс миний бие энэ зөрчил /осолд /д ямарч буруугүй, хариуцагч биш тул Д.*******ийн надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ
5.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, Д.*******ийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-3/, Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-4-10/, Эрх бүхий албан тушаалтны тогтоол /хх-10/, зарлагын баримт /хх-11-12/, фото зураг /хх-48/-г нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хариуцагч Б.аас зарлагын баримт /хх-49/, тодорхойлолт /хх-50/-г нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүх зохигчийн хүсэлтээр Орхон аймгийн цагдаагийн газраас 1100*******47 дугаартай зөрчлийн материалыг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Х., нарт холбогдуулан гэм хорын хохиролд 7 824 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Д.******* нь хариуцагч Х.ы жолоодож машин ын жолоодож явсан тээврийн хэрэгсэл нар уулзвар гарч нэвтрэх ба хурд хэтрүүлэн дүрэм зөрчсөн үйлдлээс болж өөрийнх нь тээврийн хэрэгслийг мөргөж эвдсэн, уг ослоос болж машин хөдөлгөөнд оролцох болмжгүй болсон гэж нэхэмжлэлийнхээ шаардлагыг үндэслэж байна.
Хариуцагч Х. нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд Дөмөг захын хойд талын засмал замын 3-н замын уулзварт туслах замаас төв зам руу хөдөлгөөн хийхээр -34 дугаартай Приус 11 маркийн тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцож,өмнө байгаа 2 тээврийн хэрэгслийг өнгөрөөж ,хөдөлгөөнд оролцох үед төв замаар явж байсан тээврийн хэрэгсэл хурдтай ирж мөргөж зам тээврийн осол болсон ба миний жолоодож явсан тээврийн хэрэгслийг мөргөөд зогсохгүй,улмаар эсрэг урсгалд зогсож байсан тээврийн хэрэгслийг очиж,мөргөсөн үйлдлийг Приус маркийн 61-00 ОРБ дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь гаргасан ба түүний хурд хэтрүүлж,замын хөдөлгөөний замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлээсээ болж иргэн дашпүрэвийн тээврийн хэрэгслийг мөргөсөн.хэрвээ тухайн жолооч хурдтай яваагүй бол уг осол болохгүй бөгөөд осол боллоо гэхэд зөвхөн миний тээврийн хэрэгсэл гэмтээд осол болсон газар зогсох боломжтой байсан.Гэтэл тээврийн хэрэгслийг зогсоох үйлдлийг хийгээгүй,улмаар уг тээврийн хэрэгслийг мөргөсөн гэж тайлбарлаж байна.
Хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд миний бие хариуцагч биш хохирогч юм.тухайн зөрчлийг миний буруугаас биш Х.ы буруутай үйл ажиллагаанаас гарсан болохыг,мөн намайг буруугүй болохыг тогтоосон.Тухайн үед миний машиныг нөгөө 2 машин 2 талаас мөргөж машины маань 4 хаалга эвдэрсний улмаас 4 хаалгаа дөрвүүлэнг нь солиулсан юм. Нийтдээ 5 сая төгрөгийн зардал гарсан ингэхдээ Х. гэдэг хүнийг аав шигээ
настай мөн группт байдаг гэхээр нь өрөвдөөд гомдолгүй,хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн бичгийг Цагдаагийн газарт хийж өгсөн юм.иймд надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарлаж байна.
Орхон аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэсгийн Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 12 сарын 07-ны өдрийн Магадлагаагаар Хишигдорж овогтой нь -34 улсын дугаартай Приус-11 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн *******.9 Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн байна.2. овогтой / ГЗ9*******00713/-ийн 61-00 ОРБ дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн нь тогтоогдохгүй байна гэжээ.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагч Х.аас 3,912,200 төгрөг, Б. 3,912,200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.*******т олгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,1******* төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Х.аас 70,071 төгрөг, хариуцагч Б.аас 70,071 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор заав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2.2., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 499 дүгээр зүйлийн 499.1., 499.4., 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Х.аас 3,912,200 төгрөг, Б. 3,912,200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.*******т олгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, ******* дугаар зүйлийн *******.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,1******* төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Х.аас 70,071 төгрөг, хариуцагч Б.аас 70,071 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН
ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Б.ХИШИГДАВАА