| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2024/06152/И |
| Дугаар | 184/ШШ2024/04610 |
| Огноо | 2024-09-18 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 184/ШШ2024/04610
2024 9 18 184/ШШ2024/04610
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх би
Нэхэмжлэгч: ****** ********* ************/. Хаяг: **********
Хариуцагч: ******** ********** ***********/. Хаяг: ******* *********
Түрээсийн төлбөр 1,978,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ***** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ****** ********* Сонгинохайрхан дүүрэг, ****** тоотод байрлах 2 өрөө орон сууцыг 2023 оны 8-р сарын 26-ны өдрөөс нэг сарын 1,200,000 төгрөгөөр 2 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулсан. ******** нь 2024 оны 4-р сараас түрээсийн төлбөр, сууц өмчлөгчдийн холбооны төлбөр төлөхгүй байсан тул 2024 оны 5-р сард байрнаас гарсан. ******* нь 2024 оны 4, 5-р саруудад төлбөрийг төлж барагдуулна гэж хэлсэн боловч одоогийн байдлаар төлбөр төлөөгүй байна. Иймд түрээслэгч ****** 2023 оны 8-р сараас 2024 оны 5-р сар хүртэлх сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 292,400 төгрөг, 2024 оны 2, 3, 4 дүгээр сарын дулаан, усны төлбөр 227,100 төгрөг, цахилгааны төлбөр 58,800 төгрөг, түрээсийн төлбөрийн үлдэгдэл 1,400,000 төгрөг, нийт 1,978,000 төгрөгийг хариуцагч ***** гаргуулж өгнө үү.
Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ..нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 1,978,000 төгрөгийн 78,000 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,900,000 төгрөгийг хариуцагч 2024 оны 10-р сарын 5-ны өдрөөс 2024 оны 2-р сарын 5-ны өдрийг хүртэл сар бүр 400,000 төгрөгөөр төлж барагдуулах-аар зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн тул эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******** холбогдуулан түрээсийн төлбөр 1,978,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө зохигчид эвлэрсэн болох нь шүүхэд бичгээр ирүүлсэн ...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 1,978,000 төгрөгийн 78,000 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,900,000 төгрөгийг хариуцагч 2024 оны 10-р сарын 5-ны өдрөөс 2024 оны 2-р сарын 5-ны өдрийг хүртэл сар бүр 400,000 төгрөгөөр төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ********* холбогдох түрээсийн төлбөр 1,978,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн ...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 1,978,000 төгрөгийн 78,000 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,900,000 төгрөгийг хариуцагч 2024 оны 10-р сарын 5-ны өдрөөс 2024 оны 2-р сарын 5-ны өдрийг хүртэл сар бүр 400,000 төгрөгөөр төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,598 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 23,299 төгрөгийг хариуцагчаас, 23,299 төгрөгийг Төрийн сангийн 100200900941 тоот данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАТСҮХ