Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 399

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн,

улсын яллагч А.Мөнхзул (томилолтоор),

шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар ҮД:0076),

шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Б.Мөнхзаяа (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар ҮД:1966) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Тайжууд овогт Огийн Бат- А, Гойд овогт Нын Б нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах тогтоол үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2017 2601 0410 дугаартай, 1 хавтаст хэргийг 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Тайжууд овогт Огийн Б, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1997 оны 5 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, Москва хорооллын 131 дүгээр байр ... тоотод оршин суух, регистрийн дугаар ....

Гойд овогт Нын Б, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа барилгын туслах ажилтан ажилтай, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 1-198 тоотод оршин суух, регистрийн дугаар ГМ95123119.

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Яллагдагч О.Б нь Н.Бтай бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цамбагаравын автобусны буудлын хойд талд нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, "тамхи асуулаа” гэх үл ялих зүйлээр шалтаглан иргэн Б.Т, Г.Ж нарт хүч хэрэглэн зодож, улмаар хөнгөн гэмтэл учруулан олон нийтийн А тайван байдлыг алдагдуулсан,

Яллагдагч Н.Б нь О.Бтай бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цамбагаравын автобусны буудлын хойд талд нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, "тамхи асуулаа” гэх үл ялих зүйлээр шалтаглан иргэн Б.Т, Г.Ж нарт хүч хэрэглэн зодож, улмаар хөнгөн гэмтэл учруулан олон нийтийн А тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

 

2

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч О.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: "...2017 оны 01 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Рич” бааранд ороод сууж байгаад шөнийн 04 цагийн үед Цамбагаравын автобусны буудал дээр гэртээ харих гээд такси барихаар зогсож байтал хохирогчтой муудалцаж толгойн тус газар нь нэг удаа пивоны шилээр цохьсон...” гэв.

Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: "...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

  1. Хохирогч Г.Жгийн мөрдөн байцаалтад өгсөн: "...2017 оны 01 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө...найз Ттэй Цамбагаравын орчим үйл ажиллагаа явуулдаг "Рич” гэдэг бааранд ороод 01 дүгээр сарын 21-ний өдрийн 03-04 цагийн үед баарнаас гараад гэр лүүгээ явах гээд такси барихаар зам руу алхаж явсан. Тэгэхэд танихгүй 2 залуу хүрч ирээд Т бид хоёртой маргалдаад байсан. Би тэр хоёр залууг "та нар яагаад байгаа юм бэ, харваас дүү нар л байна шүү дээ” гэхэд урдаас "ална, хядна” гээд орилж чарлаад байсан. ...миний санаж байгаагаар тэр залуугийн нэг нь надтай зууралдаад бид хоёр заамдалдаад авах үед миний толгойны зүүн хэсэг рүү хатуу зүйлээр 3-4 удаа цохиход миний ухаан балартаад болсон явдлыг бүүр түүр санаж эхэлсэн. Дараа нь тэр хүнийг явуулахгүй гэж бодоод цамцнаас нь зууралдаад цагдаа дуудаарай гээд нилээн ноцолдсон. ...Тэгээд би архиндаа ч болсон уу, цохиулсандаа ч болсон уу нэг мэдэхэд Гэмтлийн эмнэлэг дээр ирсэн үзүүлж байгаагаа мэдсэн... Би маргалдаж ямар нэгэн хэрүүл, зодоон хийгээгүй. Хэн нэгнийг өдөөгүй. Харин тэдгээр хүмүүс согтуу байхдаа л зодсон гэж бодож байна... Миний барьсан залуу пивоны шилээр цохих шиг болсон. Нөгөө залуу нь Ттэй зууралдаад байх шиг байсан. Сүүлд цагдаагийн байгууллага дээр ирэхэд нүдний шилтэй залуу нь би таныг цохисон, танд ямар санал байна гэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20, 135, 161),
  2. Хохирогч Б.Тгийн мөрдөн байцаалтад өгсөн: "...Би тэр өдөр найз Жгийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг "Рич” нэртэй бааранд сууж байгаад 01 дүгээр сарын 21-ний өглөө 04 цагийн үед баарнаас гараад урд байдаг буудлын тэндээс өндөг барьсан байсан эмэгтэй хүнээс тамхи аваад гал асуугаад эргээд хараХ Жтай Б гээд нүдний шилтэй залуу маргалдаад зогсож байхаар нь би салгах гэж очиход Б ууж байсан пиво асгаад шилээр нь Жгийн толгой руу нэг удаа цохиод авахаар нь би Бг барьж авах гэхэд надаас зугтаагаад баригдахгүй байсан. Тэгээд би хамт явж байсан Быг нь бариад авсан. Б миний зүүн талын хацрын орчимд 2 удаа толгойгоороо мөргөхөд миний хамарнаас цус гараад сүүлд нь хацар хавдсан байсан. Би хувцаснаас нь бариад тавихгүй байХ миний баруун хэсгийн шуун хэсгээс 1 удаа хазсан. Би Быг бариад авах үед миний араас Б нь пивоны шилээр миний толгойн ар хэсгээс 4 удаа цохиод, мөн толгойн баруун тал руу 1 удаа цохиход пивоны шил нь хагарсан. Миний толгойны үс халцартал цохисон байсан... Тэгээд Б миний Баас булааж аваад зам руу шидсэн шилийг дахиад гүйж очиж аваад Жгийн толгойд дахиад цохиход толгойноос нь цус гарсан байсан. Ж хоёр удаа пивоны шилээр цохисоныг би харсан... Эхлээд Б пивоны шилээр миний толгой руу цохих гэхэд нь би шилтэй гарыг нь барьж аваад пивоных нь шилийг булааж аваад зам руу шидсэн. Тэр үед Б миний араас дахиад шилээр цохиод авахаар нь би тонгойход миний толгой дээрээс 3-4 удаа пивоны шилээр цохисон. Б цохисон уу, Б цохисон уу гэдгийг би мэдээгүй. Би өндийгөөд хараХ Бат- А пивоны шилээ баруун гартаа барьсан зогсож байсан. Бын гарт бас пивоны шил байсан. Тухайн үед Жгийн толгойноос цус гарсан, Бтай ноцолдоод байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24),
  3. Гэрч Д.Отгонжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: "...2017 оны 01 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, "Зиганда” гэдэг бааранд 23 цагийн үед ороход Б, Б хоёр сууж байсан... Би тэгээд тэр

 

 

3

 

хоёртой хамт суусан ба 01 цагийн үед хажуу талын "Рич” гэх бааранд ороод тэндээс 3 цагийн үед гарсан юм. Тэгээд би Бтай маргаад түрүүлээд гараад явж байХ Б миний араас утсаар залгаад Быг аваад явчих гэхээр нь би буцаад тэнд очиход тэр 2 тамхи татаад гартаа тус бүр 1 шил пиво уугаад зогсож байсан. Цаад талд нь өндөр, намхан 2 залуу зогсож байсан. Тэр залуусын өндөр залуу нь Б, Б хоёроос тамхи байна уу гэж асууж байсан. Тэгээд юунаас болсон юм бүү мэд хоорондоо зодолдоод Б намхан залуугийн толгой руу ууж байсан пивоо асгаад шилээр нь 2 удаа цохиод аваХ нөгөө залуу нь Бгаас зууралдаад тавихгүй байснаа хөлөөрөө хавсраад унагаагаад, Б босоод ирэхэд нөгөө залуу нь гараараа заамдаад тавихгүй байсан. Б өндөр залууд даруулсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25),

  1. Гэрч С.Баттогтохын мөрдөн байцаалтад өгсөн: "...Би 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өглөө 04 цаг 20 минутын үед цагдаагийн байгууллагад 4 хүн зодолдоод байгаа талаар дуудлага өгсөн. Тухайн үед би өөрийн 81-12 УНГ улсын дугаартай Приус-11 маркийн автомашинтайгаа ганцаараа явж байгаад Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Цамбагаравын автобусны буудал дээр зогсож байсан. Соёмбо кино театрын зүүн урд талын машины зогсоол дээр эхлээд 2 залуу зодолдох шиг болоод барьцалдаж авсан. Тэд юунаас болж хоорондоо зодолдсоныг би мэдэхгүй. Тэднийг баарнаас гарч ирээд л хоорондоо маргалдаад байгаа юм байх гэж бодсон.

...Тэдний нэг өндөр, туранхай залуу нь намхан залуугийн толгойны зүүн хэсэгт нь пивоны шилээр 1 удаа цохиод авахаар нь би салгах гээд машинаасаа буугаад яваад очиход нөгөө залуугийн толгойноос цус гоожоод шанаа руу нь урсаж байсан. Пивоны шилийг хагартал цохисон шүү. Тэр залуу зодуулж байгаа залуугаасаа арай өндөр залуу байсан. ...Тэр залуугийн цус гоожсон байХ газар унагаагаад гараараа нүүр, толгойны хэсэг рүү нь цохиод байхаар нь би машинаасаа буугаад гүйж очоод болиоч ээ, наад хүн чинь үхлээ шүү дээ гэж тэр залууд хэлсэн. Тэнд явж байсан танихгүй хүмүүс ч болиоч гээд орилоод байсан. Би тэр залууг болиулах гэж хориглоход хажууд нь хамт явж байсан хоёр залуу нь бас хоорондоо маргалдаад барьцалдаад байсан...

Миний анхны харсан пивоны шилээр хүний толгойд цохисон залуугийн найз юм уу, хамт явж байгаа бололтой туранхай залуу нөгөө зодолдож байгаа махлаг залуугийнхаа толгойд бас пивоны шилээр 1 удаа цохисон. Өмнөх цохиулсан намхан залуугийн пивоны шилийг найз нь бололтой туранхай залуугийн пивоны шилийг найз нь бололтой тайрмал үстэй хүүхэн нь аваад хогийн сав руу хаясны дараа нөгөө залуу нь хаанаас пивоны шил олсон юм бүү мэд бас нэг пивоны шил барьж ирээд махлаг өндөрдүү залуугийн толгойны хажуу тал руу цохисон... Эхлээд тэр махлаг залуу найзыгаа хамгаалаад салгах гээд очих үед хажууд байсан туранхай залуу пивоны шил барьсан гүйж харайж байгаад пивоны шилээрээ толгой руу нь цохиод авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27),

  1. Гэрч Ш.Алмагүлийн мөрдөн байцаалтад өгсөн: "...2017 оны 01 дүгээр сарын 20- 21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны Цамбагаравын автобусны буудлын хажуу талын ТҮЦ-ний дэргэд өндөг зараад зогсож байХ автобусны буудлын хойд талд 2 эрэгтэй хүн зогсож байсан. Удахгүй тэр 2 эрэгтэй дээр цаанаас нь нэг охин ирж байсан. Бас "Рич” баарнаас гарсан 2 эрэгтэй хүн ирээд юунаас болсон юм бүү мэд, хоорондоо зодолдоод 1 хүүхдийг их аймаар зодоод эхлэхээр нь би болиоч ээ гээд орилоход автобусны буудал дээр зогсож байсан таксины жолооч эрэгтэй бас машинаасаа буугаад ирэхээр нь бид 2 цагдаа дуудсан... Миний харсанаар нэг нь нөгөөгөө толгой, нүүр лүү нь мөргөж байгааг харсан. Тэдний нэг нь пивоны шил хагалаад гартаа бариад байхаар нь таксины жолооч шилийг нь хаяулаад, би бас нэг бор өнгийн пивоны шил байхаар нь хогийн сав руу хаясан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28),
  2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2608 дугаар актад:

"...Хэсэг газрын үзлэгт:        зүүн чамархайн хуйханд 2.5см оёдол тавьсан

шархтай.. .ДҮГНЭЛТ:

  1. Жгийн биед тархи доргилт, зүүн чамархайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг

 

 

4

 

түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  1. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 37),

- Шинжээч эмч Г.Эын мөрдөн байцаалтад өгсөн: "...Г.Жгийн биед учирсан гэмтлүүд нь 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр тухайн хэрэг гарсан цаг хугацаанд Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд үзүүлж оношлогдсон болохоор тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Г.Жгийн биед үүссэн гэмтлүүд нь 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэмтэл юм. Гэмтэл нь мохоо зүйлийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...пивоны шилээр цохисон үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэж үзнэ. Цохилтын үед шил хагарч хуйханд зүсэгдсэн шарх үүсэх боломжтой. Гавлын яс нь хатуу гадаргуутай бөгөөд хатуу мохоо зүйлээр цохих үед 2 хатуу биетийн дунд хуйх язарсан, зүсэгдсэн мэт шарх үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41, 140),

  1. Шүүгдэгч О.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн: "...Т гэх сүүлд нэрийг нь мэдсэн эрэгтэй тухайн хэрэг гарсан үед Баас тамхи байна уу гэж асуусан. Тэгэхэд Б нь тамхи байхгүй гэхэд нөгөө Ж гэх сүүлд нэрийг нь мэдсэн эрэгтэй Баас галаа өгчих гэхээр нь байхгүй гэж хэлээд бид хоёр автобусны буудал руу явж байХ нөгөө 2 залуу араас ирээд хөөе гэхээр нь эргэж хараХ тэр Ж гэх залуу нь эрүүний зүүн тал руу нэг удаа цохисон. Тэгээд би босч ирээд баруун гартаа барьсан "Сэнгүр” нэртэй дотроо бараг пивогүй шилээр нөгөө Ж гэх залууг цохих гээд далайсан чинь намайг өөдөөс түлхэхэд би дахин хойшоо унасан. Тэгээд би хойшоо унахдаа цохих үйлдэл тэр залуугийн толгой зулай хэсгийг нь шүргэж миний гарнаас шил алдуурч газар унасан. Тэгж унахдаа шил хагараагүй. Тэгээд намайг унаХ Ж дээр гарч ирээд намайг цохих гэж оролдоход би хөлөөрөө тийчигнээд Жг доороо оруулсан. Ноцолдож байх үед миний дээд талд Ж байХ нүүр, толгой нь цус болоогүй байсан ба би дээр нь гараад хараХ миний гар цус болсон болохоор нь би болъё гэхэд нөгөө залуу босч ирээд зууралдаад байсан. Харин хажууд нь 6-7 алхамын зайтай газарт Б нь доод талд унасан, дээр нь Т гарсан зууралдаж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48-49, 145, 170),
  2. Шүүгдэгч Н.Бын мөрдөн байцаалтад өгсөн: "...Би 2017 оны 01 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө хамт ажиллаж байсан найз Бтай хамт ажлаа тараад Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Рич” бааранд ороод сууж байгаад гарсан. Тэгээд бид хоёр гараад дөрвөлжин цэцгийн мандал дээр сууж байХ танихгүй хоёр хүн "Рич” баарны тэндээс биднийг чиглэж ирээд том биетэй залуу нь надаас тамхи байна уу гэж асуухаар нь би тамхи байхгүй гэхэд тэр хүн над руу нэг юм хэлээд цаашаа явахаар нь тэр хүнд тамхи өгөх албатай биш гэж бодоод юу гэнээ гэхэд нөгөө залуу над руу хүрч ирээд намайг бариад аваХ би гартаа байсан пивоны шилээрээ толгой руу нь цохих гээд цохиж чадалгүй шилээ унагаасан. Тэр хүн Т байсан. Дараа нь Тгийн хацар луу 2 удаа толгойгоороо мөргөсөн. Тэгээд намайг унагаахаар нь би босох гээд Тгийн баруун гарны шууны хэсгээс 1 удаа хазаХ намайг Т босгосон. Б хамт явж байсан Жтай барьцалдаад авсан... Би Бат- Аг нэг хараХ баруун гартаа барьсан пивоны шилээ ардаа нуугаад барьсан, зүүн гараараа нөгөө залуугийн куртикнээс дараад тонгойлгосон харагдаж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46, 142-143, 173) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав: Шүүхээс шүүгдэгч О.Б, Н.Б нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шудрага ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд

 

 

5

 

  1. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч О.Б, Н.Б нар Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, Цамбагаравын нийтийн тээврийн зогсоолын хойд талд 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 04 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ "тамхи асуулаа” гэх үл ялих зүйлээр шалтаглан, шууд санаатай үйлдлээр, иргэн Б.Т, Г.Ж нарт хүч хэрэглэн зодож, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, олон нийтийн А тайван байдлыг алдагдуулсан болох нь:

-Хохирогч Г.Жгийн мөрдөн байцаалтад өгсөн: "...2017 оны 01 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө... миний толгойны зүүн хэсэг рүү хатуу зүйлээр 3-4 удаа цохиод миний ухаан балартаад... Миний барьсан залуу пивоны шилээр цохих шиг болсон. Нөгөө залуу нь Ттэй зууралдаад байх шиг байсан. Сүүлд цагдаагийн байгууллага дээр ирэхэд нүдний шилтэй залуу нь би таныг цохисон, танд ямар санал байна гэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20, 135, 161),

-Хохирогч Б.Тгийн мөрдөн байцаалтад өгсөн: "...Б ууж байсан пивоо асгаад шилээр нь Жгийн толгой руу 1 удаа цохиод... Б миний зүүн талын хацрын орчимд 2 удаа толгойгоороо мөргөхөд миний хамарнаас цус гараад сүүлд нь хацар хавдсан байсан. Би хувцаснаас нь бариад тавихгүй байХ миний баруун гарын хэсгийн шуун хэсгээс 1 удаа хазсан. Би Быг бариад авах үед миний араас Бат- А нь пивоны шилээр миний толгойн ар хэсэгт 4 удаа цохиод толгойн баруун тал руу 1 удаа цохиод пивоны шил нь хагарсан... Жг 2 удаа пивоны шилээр цохисоныг би харсан... Эхлээд Б пивоны шилээр миний толгой руу цохих гэхэд нь би шилтэй гарыг нь барьж аваад пивоных нь шилийг булааж аваад зам руу шидсэн. Тэр үед Бат- А миний араас дахиад шилээр цохиод авахаар нь би тонгойход миний толгой дээрээс 3-4 удаа пивоны шилээр цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24),

-Гэрч Д.Отгонжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: "...хоорондоо зодолдоод Бат- А намхан залуугийн толгой руу ууж байсан пивоо асгаад шилээр нь 2 удаа цохиод аваХ нөгөө залуу нь Бгаас зууралдаад тавихгүй байснаа хөлөөрөө хавсраад унагаагаад Б босоод ирэхэд нөгөө залуу нь гараараа заамдаад тавихгүй байсан. Б өндөр залууд даруулсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25),

-Гэрч С.Баттогтохын мөрдөн байцаалтад өгсөн:        "...зодолдох шиг болоод

барьцалдаж авсан. Тэд юунаас болж хоорондоо зодолдсоныг би мэдэхгүй...нэг өндөр, туранхай залуу нь намхан залуугийн толгойны зүүн хэсэгт нь пивоны шилээр 1 удаа цохиод... газар унагаагаад гараараа нүүр, толгойны хэсэг рүү нь цохиод... хамт явж байгаа бололтой туранхай залуу нөгөө зодолдож байгаа махлаг залуугийнхаа толгойд бас пивоны шилээр 1 удаа цохисон. Өмнөх цохиулсан намхан залуугийн пивоны шилийг найз нь бололтой туранхай тайрмал үстэй хүүхэн нь аваад хогийн сав руу хаясаны дараа нөгөө залуу нь хаанаас пивоны шил олсон юм бүү мэд бас нэг пивоны шил барьж ирээд махлаг өндөрдүү залуугийн толгойны хажуу тал руу цохисон... Эхлээд тэр махлаг залуу найзыгаа хамгаалаад салгах гээд очих үед хажууд байсан туранхай залуу пивоны шил барьсан гүйж харайж байгаад пивоны шилээрээ толгой руу нь цохиод авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2608 дугаар дүгнэлт (хавтаст хэргийн 37) зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Тиймээс шүүгдэгч О.Б, Н.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн А тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь хууль зүйн хувьд олон нийтийн газар болох нийтийн тээврийн зогсоолын дэргэд тухайн орчинд байсан олон нийтийн А тайван байдлыг бүлэглэн зөрчсөн үйлдэл гаргасан болох нь хэрэгт цугларсан баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

 

6

 

-Улсын яллагчаас: Шүүгдэгч О.Б, Н.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрт нь 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

-Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар: Улсын яллагчийн гаргасан дүгнэлт болон гэм буруугийн талаар хүлээн зөвшөөрч мэтгэлцэхгүй, шүүгдэгч нар үйлдсэн хэргийн талаар мөрдөн байцаалтын шатнаас үнэн зөвөөр мэдүүлэг өгч үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогчийн зүй бус үйлдэл, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Г.Жд хохиролд 740.000 төгрөг төлсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, ял оногдуулахаар дүгнэлт гаргасан улсын яллагчийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэв.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.Б, Н.Б нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь үзэж гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нар нь хэрэгт цугларсан баримтаас үзвэл 2017 оны 7 дугаар сарын 01- ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Эрүүгийн хуулийн дагуу мөрдөн байцаалтад гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгч нар нь урьд өмнө гэмт хэрэгт холбогдож ял шийтгэгдэж байгаагүйг (хавтаст хэргийн 97, 98) болон тэдний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн шудрага ёсны зарчимд үндэслэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн тэднийг нийгмээс тусгаарлахгүйгээр нийгэмшүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзах хууль зүйн үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг шүүх хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.

Шүүхээс шүүгдэгч нарыг тэнсэж хянан харгалзсантай холбогдуулан тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэнийг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэхийн зэрэгцээ мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан согтууруулах ундаа хэрэглэхийг 6 сарын хугацаагаар хориглох хязгаарлалтын албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

 

  1. Бусад асуудлаар

- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаар.

Хохирогч Б.Т, Г.Ж нар нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нар хохирогч Г.Жд 740.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Г.Ж нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ "шүүгдэгч нараас нийт 740.000 төгрөг хүлээн авсан, цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” (хавтаст хэргийн 210) гэсэн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн гэж үзэх үндэслэл болж байна.

Иймээс шүүгдэгч О.Б, Н.Б нар нь хохирогч нарт энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

 

7

 

- Бусад.

Эрүүгийн 2017 2601 0410 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 3, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Тайжууд овогт Огийн Б, Гойд овогт Нын Б нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн А тайван байдал алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Б, Н.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүрийг 6 (зургаа) сарын хугацаагаар тэнсэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар тэдэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарт мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан оршин суух газар, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан согтууруулах ундаа хэрэглэхийг 6 (зургаа) сарын хугацаагаар хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар О.Б, Н.Б нарт тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

 

  1. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  2. Шийтгэх тогтоолыг уншиж сонсогсоноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
  4. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ

 

Г.МӨНХЗУЛ