| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигжанцангийн Бямбажаргал |
| Хэргийн индекс | 181/2023/03458/И |
| Дугаар | 101/ШШ2024/03973 |
| Огноо | 2024-08-21 |
| Маргааны төрөл | Төрийн албаны тухай хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 101/ШШ2024/03973
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, шүүгч З.Баярмаа, Л.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч******* дүүргийн ******* дугаар хороо, Засгийн газрын ******* дүгээр байранд оршин байрлах, Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, Ш******* з******* хотхон, ******* дүгээр байр, тоотод оршин суух, Ч овогт Б Э /рд:/-д холбогдох
Төрд учруулсан хохирол 27,687,312 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 3******* дугаар зүйлийн 3*******.1.2-т төрийн албаны тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, төрийн албанд шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх мэргэшил, арга зүйн удирдлагаар хангах, төрийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан стандартын хэрэгжилтийг шалган зааварлах, зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг өгөх, гүйцэтгэлд нь хяналт тавих, энэ хуулийн 39.1-д заасан маргааныг хянан шийдвэрлэх, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах гэж; Төрийн албаны тухай хууль /ш*******чилсэн найруулга/-ийн *******0 дугаар зүйлийн *******0.1-д Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж, *******0.2-т Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж тус тус заасан.
Б.Э нь Х дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2017 оны 01 дүгээр сарын -ны өдрийн Б/******* дугаар тушаал, 2017 оны ******* дүгээр сарын 30-ны өдрийн Б/*******92 дугаар тушаалуудаар тус газрын Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн дарга Л.Д албан тушаалаас нь чөлөөлжээ.
Иргэн Л.Д нь дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны 7 дугаар сарын 0*******-ны өдрийн 128/ШШ20*******/0433 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 20******* оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА20*******/0499 дүгээр магадлал, Х дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны 02 дугаар сарын 09-ний өдрийн *******3/ШШ20*******/00373 дугаар, 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн *******3/ШШ2020/00310 дугаар шийдвэр тус тус гарч ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгаж шийдвэрлэжээ.
Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Х дүүргийн Засаг даргын Тамгын газраас 20******* оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 2,960,66******* төгрөг, 20******* оны 10 дугаар сарын 16-ны өдөр 200,*******36 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 4,981,933 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 2*******-ны өдөр 19,*******44,178 төгрөг, нийт 27,687,312 төгрөгийг Л.Дад ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд тооцож олгожээ.
Б.Эын хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 27,687,312 төгрөгийг /төлбөр төлөх дансны дугаар төрийн банк 100900021*******01/ буруутай албан тушаалтан Б.Эоос гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Төрийн албаны тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2-т заасныг баримтлан төрд учирсан хохирлыг гаргуулах эрхтэй гэж шаардсан байна. 2017 онд ш*******члэн баталсан Төрийн албаны тухай хууль 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн тул энэ хугацаанаас хойш Төрийн албаны тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.1, *******0.2-т зааснаар шаардах эрх Төрийн албаны зөвлөлд анх үүссэн. Иймд нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлд ш*******члэн баталсан Төрийн албаны тухай хуулиар 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шаардах эрхийг олж авсан тул түүнээс өмнөх цаг хугацааны асуудлыг буцаан хэрэглэх замаар шаардах эрхгүй. Онолын үүднээс тодорхой цаг хугацаанд болсон үйл явдлын эрх зүйн үр дагаврыг тогтоохдоо тухайн цаг хугацаанд үйлчилж байсан хуулийн зохицуулалтыг баримтална. Эрх зүйн хэм хэмжээг өөр өөр цаг хугацаанд өрсөлдүүлэх тохиолдолд эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг сонгож хэрэглэнэ. Энэ хүрээнд хуулийг буцаан хэрэглэх зарчим материаллаг эрх зүйн хүрээнд үйлчилнэ.
2002 оны Төрийн албаны тухай хуулиар Төрийн албаны зөвлөлд ийнхүү төлөөлөн нэхэмжлэл гаргах эрх хуулиар олгогдоогүй, хуулийн 3******* дугаар зүйлд заасан тус байгууллагын эрх хэмжээ, 39 дүгээр зүйлд заасан маргаан шийдвэрлэх зохицуулалтад ийм эрх тусгагдаагүй. Харин ажил олгогч байгууллага буюу Х дүүргийн Тамгын газрын хувьд Б.Эоос шаардах эрхтэй боловч өнөөг хүртэлх хугацаанд хохирол шаардаагүй, шаардаж байгаагүй болно.
2002 оны Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албанд дараахь зарчмыг баримтална:" 4.2.7-д хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах'' гэж, мөн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг туүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж тус тус зохицуулсан. Харин хохирлын арилгасан ажил олгогч ажилтнаасаа буцаан шаардах эрхийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.*******-д заахдаа ийнхүү ажилтнаас буцаан шаардах /регресс/ эрхийн бүрэлдэхүүн буюу урьдчилсан нөхцөлд гэм буруугийн бүх хэлбэрийг хамаатуулаагүй, зөвхөн тодорхой хэлбэрийг хууль тогтоогч тухайлан зааж өгсөн. Өөрөөр хэлбэл төрийн албан хаагч шууд санаатай, эсхүл илтэд болгоомжгүй хандсан гэм буруутай тохиолдолд ажилтнаас буцаан шаардах эрх үүснэ.
Х дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны жагсаалт батлагдсаны дагуу ш*******члэн батлагдсан Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн даргын ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод тавигдах ерөнхий шаардлагын ажлын туршлагад тавигдах шаардлага болох төрийн албанд *******-аас доошгүй жил ажилласан байх шаардлагыг хангаагүй тул Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн дарга Л.Д 2017 оны ******* дүгээр сарын 30-ны өдрийн Б/*******92 дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, Х дүүргийн 1******* дугаар хорооны дотоод ажлын зохион байгуулагчаар томилсон байдаг. Энэ маргааны тухайд хариуцагч Б.Э нь Х дүүргийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллах үедээ Л.Д ажлаас чөлөөлөхдөө шууд санаатай хэлбэрээр төрд хохирол учруулах санаа зорилго анхнаасаа агуулаагүй. Харин Х дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны жагсаалт батлагдсаны дагуу түүнийг хэрэгжүүлэх үүднээс өөрийн байгууллагын ажилтан, албан хаагчдыг батлагдсан жагсаалтад нийцүүлэх үүднээс томилох, чөлөөлөх ажиллагааг гүйцэтгэсэн байдаг.
2002 оны Төрийн албаны хуулийн ******* дугаар зүйлийн *******.1 -д Төрийн жинхэнэ албан хаагч нь дараахь нийтлэг үүрэг хүлээнэ. гээд *******.1.4-д харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэи шийдвэрийг биелүүлэх" гэж заасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга бөгөөд төрийн захиргааны албан хаагчийн хувиар зайлшгүй хийж гүйцэтгэх ёстой хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлсэн. Хэдийгээр шүүхээс хариуцагч нэхэмжлэгч Л.Д нь ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод тавигдах шаардлага болох төрийн албанд ******* жил ажилласан байх шаардлагыг хангаагүй гэж тайлбар гаргасан атлаа маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, дугаар зүйлийн .1.1 дэх хэсгийг баримталсан нь тухайн захиргааны акт бодит нөхцөлд тохирсон, зорилгодоо нийцсэн байх шаардлагыг хангаагүй байна гэж дүгнэсэн хэдий ч нийт ажилтнуудыг чөлөөлөх, томилох тушаал гаргахдаа Б.Эын зүгээс бусдад санаатай үйлдлээр, мөн илтэд болгоомжгүй үйлдлээр хохирол учруулах хүсэл зорилго байгаагүй.
Хохирлын хэмжээг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны 07 дугаар сарын 0*******-ны өдрийн 128/ШШ20*******/0433 дугаар шийдвэрээр 2017 оны ******* дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэх гарах 20******* оны 07 дугаар сарын 0*******-ны өдрийг 4,981,933 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг, нийт *******,0*******2,*******3 төгрөг;
Х дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны 02 дугаар сарын 09-ний өдрийн *******3/ШШ20*******/00373 дугаар шийдвэрээр 2,*******0*******,692 төгрөг; Х дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31 -ний өдрийн *******3/ШШ2020/00310 дугаар шийдвэрээр 19,*******0,67******* төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 2*******3,*******03 төгрөг, нийт 19,364,178 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.
Б.Э нь 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс Х дүүргийн Тамгын газрын даргын ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш буюу Нийслэлийн Х дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын -ны өдрийн дугаар тушаалаар 19,*******44,178 төгрөгийг шилжүүлж олгосон нь хариуцагчийг ажлаас чөлөөлөгдсөнөөс хойшхи цаг хугацааны олговрыг шаардах үндэслэлгүй.
Тус шүүхэд нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлөөс Б.Эод холбогдуулан 7 тусдаа нэхэмжлэлээр нийт *******8,062,*******60 төгрөгийг шаардаад байна. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.1, 2021 онд ш*******члэн баталсан Хөдөлмөрийн тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.1-д ажилтны буруугаас учруулсан хохирлын дээд хэмжээг зургаан сарын дундаж цалин хөлснөөс хэтрэхгүй байхаар заасан. Хэдийгээр Б.Эын тухайд төрийн үйлчилгээний ажилтан биш хэдий ч Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.*******-д зааснаар ажилтнаас хохирлыг буцаан шаардаж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуульд заасан дээрх зохицуулалтыг төсөөтэй хэрэглэх замаар хохирлын хэмжээг тооцох боломжтой гэж үзэж байна. Ажил үүрэг гүйцэтгэсэнтэй холбоотойгоор захиргаа эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх тохиолдолд хохирлыг тооцох арга аргачлал төрийн /захиргааны, тусгай, үйлчилгээний албан хаагч/ болоод төрийн бус бүх байгууллагын ажилтанд адил тэгш байх учиртай.
Эцэст дүгнэхэд Төрийн албан хаагчийн дотогш чиглэсэн шийдвэрийн улмаас иргэнд олгох нөхөн олговор бүрийг төр тухайн шийдвэрийг гаргасан албан хаагчаас буцаан нэхэмжилж байгаа нь төр хариуцлагаас бүрэн чөлөөлөгдөж буй хэлбэр болно. Мөн аливаа иргэн төрийн албан хаагч байхдаа гаргасан бүх шийдвэрийн хариуцлагыг тухайн шийдвэрийг гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэх нөхцөлд эргээд Монгол Улсын Үндсэн хуульд заасан шударга ёс, тэгш байдал-ын зарчим. төр болон ажил олгогч ажилтан, албан хаагчид хяналт тавих байдлаар хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх стандарт тогтоох талаарх Төрийн албаны тухай хуулийн суурь зорилго, зарчимтай нийцэхгүй.
Гэм хорын хохирол нэхэмжлэх шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
3.1 нэхэмжлэгчээс гаргасан улсын бүртгэлийн гэрчилгээ, Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 71 дүгээр тогтоол, 2024 оны 01 дүгээр сарын -ны өдрийн 1******* дугаар тогтоол, 20 оны 0******* дугаар сарын *******-ны өдрийн 04/**************3 тоот мэдэгдэл, Х дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын -ны өдрийн Б/******* дугаар тушаал, 2020 оны 12 дугаар сарын -ны өдрийн дугаар тушаал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны 07 дугаар сарын 0*******-ны өдрийн 128/ШШ20*******/0433 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 20******* оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА20*******/0499 дүгээр магадлал, Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны 02 дугаар сарын 09-ний өдрийн *******3/ШШ20*******/00373 дугаар шийдвэр, Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн *******3/ШШ2020/00310 дугаар шийдвэр,
3.2 хариуцагчаас гаргасан иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, С дүүргийн ******* дугаар хорооны тодорхойлолт, Х дүүргийн Засаг даргын 2016 оны ******* дүгээр сарын 22-ны өдрийн дугаар захирамж, 20******* оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дугаар захирамж, 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн дүгээр захирамж, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь хариуцагч Б.Эод холбогдуулан төрд учруулсан хохирол 27,687,312 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.
2. Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
3. Хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
3.1 Хариуцагч Б.Э нь Х дүүргийн Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байх хугацаанд 2017 оны 01 дүгээр сарын -ны өдрийн Б/******* дугаар албан тушаалаас чөлөөлөх тухай тушаалаар Л.Д тус дүүргийн Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлж шийдвэрлэсэн байна. /хх-7/
Дээрх шийдвэрийг ажилтан Л.Д эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0*******46 дугаар шийдвэрээр Х дүүргийн Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байх хугацаанд 2017 оны 01 дүгээр сарын -ны өдрийн Б/******* дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Эыг Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт шинжилгээний хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтэй тэнцэх олговор гаргуулж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон болох нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны 07 дугаар сарын 0*******-ны өдрийн 128/ШШ20*******/0433 дугаар шийдвэрт дүгнэснээр тогтоогдсон.
3.2 Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны 07 дугаар сарын 0*******-ны өдрийн 128/ШШ20*******/0433 дугаар шийдвэрээр ...Х дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны ******* дүгээр сарын 10-ны өдрийн Б/*******79 дугаар тушаалаар Л.Д тус дүүргийн Засаг даргын тамгын газрын Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт шинжилгээний хэлтсийн даргын албан тушаалд шүүхийн шийдвэрийн дагуу эгүүлэн тогтоосон атлаа 20 хоногийн дараа буюу 2017 оны ******* дүгээр сарын 30-ны өдрийн Б/*******92 дугаар ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалаар Л.Д дахин ажлаас чөлөөлж, өөр ажилд томилсон нь холбогдох хууль зөрчсөн болохыг дүгнэж, Л.Д Х дүүргийн Засаг даргын тамгын газрын Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4,981,933 төгрөг гаргуулж шийдвэрлэжээ. /хх-14-20/
3.2а Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 20******* оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА20*******/0499 дүгээр магадлалаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны 07 дугаар сарын 0*******-ны өдрийн 128/ШШ20*******/0433 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /хх-21-24/
3.3 Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны 02 дугаар сарын 09-ний өдрийн *******3/ШШ20*******/00373 дугаар шийдвэрээр ...Л.Д 2017 оны 07 сарын 16-ны өдрийн шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон боловч хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйн улмаас 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны ******* дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд ажил үүргээ гүйцэтгээгүй, зохих цалин олговроо аваагүй үйл баримтыг дүгнэж Х дүүргийн Засаг даргын тамгын газраас 2,*******0*******,692 төгрөг гаргуулж Л.Дад олгож шийдвэрлэжээ.
3.4 Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн *******3/ШШ2020/00310 дугаар шийдвэрээр ...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны 07 дугаар сарын 0*******-ны өдрийн 128/ШШ20*******/0433 дугаар шийдвэрийг хариуцагч биелүүлэхгүй явсаар Л.Д нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажил үүргээ гүйцэтгээгүй, зохих цалин олговроо аваагүй үйл баримтыг дүгнэж Х дүүргийн Засаг даргын тамгын газраас 19,*******0,67******* төгрөг гаргуулж Л.Дад олгож шийдвэрлэсэн байна.
3.******* Дээрх шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсон ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.
4. Хүчин төгөлдөр шийдвэрүүдийн дагуу Х дүүргийн Засаг даргын Тамгын газраас 20******* оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 2,960,66******* төгрөг, 20******* оны 10 дугаар сарын 16-ны өдөр 200,*******36 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 4,981,933 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 2*******-ны өдөр 19,*******44,178 төгрөг, нийт 27,687,312 төгрөгийг ажилтан Л.Дад олгосон болох нь төлбөрийн хүсэлтийн баримтуудаар тогтоогдсон, зохигчид уг үйл баримтад маргаагүй. /9-*******/
*******. Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь төрийн албан хаагчийг хууль бусаар чөлөөлснөөс төрд учирсан хохирол буюу ажилтан Л.Дад шүүхийн шийдвэрийн дагуу төрийн төсвөөс олгосон 27,687,312 төгрөгийг хууль бус тушаал гаргасан хариуцагч Б.Эоос гаргуулахаар шаардсан нь Төрийн албаны тухай хууль/2002/-ийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт Төрийн албаны зөвлөл нь маргааныг хянан шийдвэрлэх, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасантай нийцсэн байна.
Иймд хариуцагчаас гаргасан ...одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Төрийн албаны тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2 дахь хэсэгт заасан зохицуулалт нь Төрийн албаны зөвлөлийг Б.Эоос хохирол нэхэмжлэх эрхийг олгоогүй, хуулийг буцаан хэрэглэхгүй гэх тайлбар, татгалзал үндэслэлгүй.
6. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж, 498.******* дахь хэсэгт Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж тус тус заасан.
6.1 Хариуцагчаас Төрийн албаны зөвлөл нь төрд учирсан хохирлыг шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний дараа шүүхэд нэхэмжлэлээ гаргасан тул шаардах эрхээ алдсан гэж маргасан нь үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.2.4-т зааснаар гэм хорын хохирол шаардах хөөн хэлэлцэх хугацаа ******* жил байна гэж заасан. Шүүхийн шийдвэрээр ажилтан Б.Эод ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт олгох мөнгөн хөрөнгийг 20******* оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 2,960,66******* төгрөг, 20******* оны 10 дугаар сарын 16-ны өдөр 200,*******36 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 4,981,933 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 2*******-ны өдөр 19,*******44,178 төгрөг тус тус олгосон.
Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь 20 оны 07 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд Б.Эод холбогдуулан нэхэмжлэлээ гаргасан байх ба гэм хорын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.
6.2 Мөн хариуцагчаас гаргасан Хөдөлмөрийн тухай хууль /1999/-ийн *******4 дүгээр зүйл, ш*******члэн баталсан Хөдөлмөрийн тухай хууль /2021/-ийн *******0 дугаар зүйлийн *******0.1 дэх хэсэгт ажилтны буруугаас учруулсан хохирлын дээд хэмжээг зургаан сарын дундаж цалин хөлснөөс хэтрэхгүй байхаар заасан. Иймд хөдөлмөрийн тухай хуульд заасан дээрх зохицуулалтыг төсөөтэй хэрэглэх замаар төрд учруулсан хохирлын хэмжээг өөрийн цалингийн 6 сараар тооцуулна гэх тайлбар үндэслэлгүй.
Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Иргэний хуульд тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол түүнтэй төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ гэж заасан. Гэм хор учруулснаас үүсэх үүрэг, гэм хор учруулсны хариуцлага, арилгах хэмжээ хязгаарыг Иргэний хуулиар зохицуулсан. Иймд гэм хор учруулсны хариуцлагыг тооцоход Хөдөлмөрийн тухай хуульд заасныг төсөөтэй хэрэглэхгүй.
6.3 Хариуцагч Б.Э нь өөрийн төрд учруулсан хохирлын гэм буруугийн хэлбэрийг агуулаагүй, Л.Д ажлаас чөлөөлөхдөө төрд хохирол учруулах санаа, зорилго агуулаагүй байсан тул гэм хорын хохирол хариуцахгүй гэж маргасан.
Хариуцагч Б.Э нь Х дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа Л.Д хууль бусаар ажлаас халсан нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлалаар тогтоогдсон, улмаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй явсаар 27,687,312 төгрөгийг ажилтанд олгож, төрд хохирол учирсан нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон.
Эдгээрээс дүгнэхэд хариуцагч Б.Э нь төрийн албан хаагчийн албан үүргийг гүйцэтгэж байх үедээ илт хууль бус захиргааны акт гаргах замаар болгоомжгүй үйлдлээр төрд гэм хорын хохирол учруулсан байна. Иймд хариуцагч нь төрд учруулсан хохирлыг хариуцах үүрэг хүлээнэ.
Хариуцагч Б.Эоос ...2020 оны 12 дугаар сарын 2*******-ны өдөр 19,*******44,178 төгрөгийг Л.Дад олгох үед би 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн байсан тул уг төлбөрийг хариуцахгүй гэх татгалзал үндэслэлгүй. Түүний Х дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа 2017 оны ******* дүгээр сарын 30-ны өдрийн Б/*******92 дугаар ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал гаргасны үр дагаврыг хожим арилгасан нь гэм хорын хариуцлагаас чөлөөлөх үндэслэлд хамаарахгүй.
6.3а Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт Гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ гэж, 0 дугаар зүйлийн 0.3 дахь хэсэгт Гэм хор учрах буюу түүнээс урьдчилан сэргийлэх, учирсан гэм хороос үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн буюу эрх бүхий этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/ нөлөөлсөн бол гэм хорыг арилгах үүрэг болон түүний хэмжээг тодорхойлохдоо тэдгээрийн гэм буруугийн хэмжээг харгалзана гэж тус тус заасан.
Мөн гэм хорын хохирлын хэмжээг гэм хор учруулагчийн байдлыг харгалзан багасгах талаар Иргэний хуулийн *******14 дүгээр зүйлд зохицуулсан. Хариуцагч Б.Э нь төрийн нэрийн өмнөөс төрийн албаны үүрэг гүйцэтгэхдээ илт болгоомжгүй үйлдлээр төрд хохирол учруулсан байгааг шүүх харгалзан үзэж, гэм хорын хохирлыг хэмжээг тал хувиар багасгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
6.4 Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч Б.Эоос *******,843,6*******6 төгрөгийг гаргуулж Төрийн сан банк дахь 100900021*******01 тоот дансанд оруулж, нэхэмжлэлээс үлдэх *******,843,6*******6 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч төлөх үүрэгтэй тул *******,843,6*******6 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 227,168 төгрөгийг хариуцагчаас гаргуулж орлогод оруулах нь зүйтэй.
8. Зохигчид иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.1, **************.2.2, *******6, *******8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.*******, *******10 дугаар зүйлийн *******10.1, *******14 дүгээр зүйлийн *******14.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Эоос *******,843,6*******6 төгрөг гаргуулж Төрийн сан банкны улсын төсвийн 100900021*******01 тоот дансанд оруулж, нэхэмжлэлээс үлдэх *******,843,6*******6 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийг тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, *******6 дугаар зүйлийн *******6.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 227,168 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн *******9.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ
ШҮҮГЧИД З.БАЯРМАА
Л.ЭНХЖАРГАЛ