Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 156/ШШ2024/00411

 

 

 

 

2024 09 02 156/ШШ2024/00411

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

156/2024/00368/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,

Нэхэмжлэгч: ******* ХХК,

Хариуцагч: Н.*******,

Нэхэмжлэлийн шаардлага: 139 947 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.******* нь 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр ******* ХХК-тай 3291240 тоот "Дараа төлбөрт үйлчилгээний гэрээ" байгуулан 97078585 дараа төлбөрт дугаарыг ашиглаж эхэлсэн. Гэвч хэрэглэгч нь 2020 оны 08, 09 сарын ярианы төлбөр 93 298 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул гэрээний 8.8-д заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 46 649 төгрөг нийт 139 947 төгрөгийн төлбөрийг Н. *******аас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Храиуцагч нь 93 300 төгрөгийг ******* ХХК ийн 5007456131 тоот дансанд төлсөн, үлдэх алданги 46,647 төгрөгөөс татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Н.*******д холбогдуулан 139 947 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 139 947 төгрөг нэхэмжилсэнээс нэхэмжлэгч 46 647 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Н.******* нь 93 300 төгрөгийг төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчээс ирүүлсэн тайлбар хүсэлтээр тогтоогдож байх тул зохигчийн эвлэрийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.*******д холбогдох, 139 947 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч 46 647 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Н.******* нь 93 300 төгрөгийг төлсөн зохичгийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 848.41 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 2 424.205 төгрөг, төрийн сангаас 2 424.205 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүгчийн захирамжид  давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.    

 

 

 

 

 

ШҮҮГЧ  Х.ОТГОНЖАРГАЛ