| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 156/2023/00520/И |
| Дугаар | 156/ШШ2024/00393 |
| Огноо | 2024-08-13 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 156/ШШ2024/00393
2024 08 13 156/ШШ2024/00393
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2023/00520/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар А.******* нэхэмжлэлтэй, А.******* холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгон,дундын өмч хувиарлуулж, 15 600 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хүүхдийн асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хаалттай хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: А.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.******* /цахим/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.******* нар оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар , Халх боржигон овогт ******* ******* /РД:*******/ нарын гэрлэлтийгцуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 40.1.1, 40.1.2-д зааснаар 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Г., 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин Г., 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү Г. нарыг эх А.******* асрамжид үлдээж, 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож сар бүр эцэг А.аас гаргуулан тэжээн тэтгүүлж, хариуцагчийн хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.1-д зааснаар хариуцагч А.аас 204 292 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.*******д олгосугай.
4. Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч А.аас хувиарт хөрөнгөд 4 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 303 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 249 610 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид 303 950 төгрөгийг олгож, үлдэх 945 660 төгрөгийг улсын орлогот оруулсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4-т зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч хүүхдийн өмнө хүлээсэн эцэг, эхийн үүрэг дуусгавар болохгүй ба хуульд заасан үүргээ биелүүлж байхыг эцэг А., үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх А.******* нарт даалгасугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болмогц ажлын 3 өдрийн дотор шүүхийн шийдвэрийн хувийг Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах С. даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ