| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 128/2019/0313/З |
| Дугаар | 128/ШШ2019/0587 |
| Огноо | 2019-09-19 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 128/ШШ2019/0587
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.Ц
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч О.Ц
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч О.Цгийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 0 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах,
Шүүх хуралдаанд: Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.Ц, хариуцагч Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч О.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Маргад-Эрдэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн прокурор нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "...Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо З******* хотхоны халаалтын зуух, гадна орчинд 2019 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр иргэдээс ирсэн гомдлын дагуу Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч О.Ц хяналт шалгалт хийхэд "үйл ажиллагаа явуулах зуух агаар хамгаалалтын талаар тавигдах шаардлага хангаагүй,/үнс баригчгүй, утаа шүүх тоног төхөөрөмжгүй/, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй болох нь шалгалтаар тогтоогдсон гэх үндэслэлээр 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 3 дах хэсгийн 3.1-д зааснаар зөрчил хэрэг үүсгэн шалгаад зөрчил гаргагч 90******* улсын бүртгэлийн дугаартай С******* ХХК нь байхад иргэн Н.Б*******гээр шийтгэлийн хуудас бичсэн, холбогдогч Н.Б*******г Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 3 дах хэсгийн 3.1-д зааснаар буюу Зөрчлийн тухай хуульд байхгүй хуулийн заалтаар холбогдогчоор байцаасан, мөн Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 3 дах хэсгийн 3.1-д /7.4 дүгээр зүйлийн 3.1 гэж буруу бичсэн/, холбогдогч Н.Б*******д 0 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 7-д зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 1 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-д заасныг зөрчиж шийтгэл оногдуулсан байна."
Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дах хэсгийг удирдлага болгон Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч О.Ц 2019 оны 03 дугаар сарын 12-ний өдрийн 0 дугаартай Н.Б*******д оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив." гэжээ.
Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: "Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсүүдийн Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч О.Ц би "Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Сэлх зусланд З******* хотхоны халаалтын зуух шаардлага хангахгүй, орчин бохирдуулаад байна" гэх гомдлын дагуу Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 02-14/11 дугаартай "Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай" удирдамжийн хүрээнд 20 дугаар хороонд байрлах С******* ХХК-ийн "З*******" хотхоны халаалтын зуухны үйл ажиллагаанд 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр /ашиглалт хариуцсан, хууль ёсны төлөөлөгч Н.Б******* утас 99091071, регистр ЙР*******/ хяналт шалгалт хийсэн.
Шалгалтын явцад С******* ХХК-нд холбогдуулан шалгахад тухай аж ахуйн нэгж нь 2016 оноос 2017 оны хооронд хотхоныг барьж захиалагч иргэдэд хүлээлгэн өгсөн, зөрчил бүхий халаалтын зуухны байгууламж нь тус компанид харьяалагдахгүй, тухайн байгууламжийг иргэн Н.Б*******, Ц.О******* нарт ашиглалтыг хариуцан ажиллаж байгаа талаар тайлбарыг албан бичгээр өгсөн болно.
Дээрх зөрчлийг хүлээн зөвшөөрч тайлбар мэдүүлгийг Н.Б******* өгсөн болно.
Иймд иргэн Н.Б*******д холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 7 дахь заалт "Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бохирдуулах бодис гаргадаг, физикийн сөрөг нөлөөлөл үзүүлдэг эх үүсвэр ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж агаар бохирдуулсан бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төргөрөөр торгоно" гэж заасны дагуу шийтгэлийн арга хэмжээ авсан болно."
ҮНДЭСЛЭХ нь:
Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч О.Ц нь Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, З******* хотхоны халаалтын зуух шаардлага хангахгүй, орчин бохирдуулаад байна гэх гомдлын дагуу 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр зөрчлийн хэрэг үүсгэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж улмаар иргэн Н.Б*******д Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 7-д зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газрын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Ц 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 08 дугаартай “Прокурорын дүгнэлт”-дээ уг зөрчлийн холбогдогч нь “С*******” ХХКомпани байхад холбогдогчийг буруу тогтоож, иргэн Н.Б*******д шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн нь буруу, Н.Б*******г байцаахдаа Зөрчлийн тухай хуульд байхгүй 7.4 дүгээр зүйлийн 3.1 гэх заалтаар байцаасан, мөн Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 гэж буруу бичсэн шийтгэлийн хуудсаар Н.Б*******д уг хуулийн 7.4 дүгээр зүйлийн 7-д зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-д заасныг зөрчсөн гэсэн үндэслэлүүдээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичжээ.
Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн зуслангийн задгайд оршин суугч П.М*******, Ж.Б******* нараас гаргасан “...Замбуулин вилла хотхоны халаалтын зуух орчиндоо бохирдол үүсгэж, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна, шаардлага хангах зуухаар солиулах, утаа шүүгч тавиулах арга хэмжээ авч өгнө үү” гэсэн гомдлын дагуу Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч О.Ц нь 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр зөрчлийн хэрэг үүсгэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд, тухайлбал О.Цгийн үйлдсэн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн тэмдэглэлээс үзвэл “С*******” ХХК-ийн төлөөлөгчөөр Ашиглалтын инженер Ц.О*******ыг тогтоож, түүнд эрх үүргийг нь тайлбарлан өгч оролцуулан тус компанийг “халаалтын зуух нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй, агаар хамгаалах талаар тавигдах шаардлага хангахгүй, /үнс баригчгүй, утаа шүүх төхөөрөмжгүй байгаа нь тогтоогдож байна гэж үзэж тус компанийг Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтаар 3000 000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж байгааг Ц.О*******ад танилцуулав гэсэн атлаа “С*******” ХХК-ийг торгох шийтгэлийн хуудас бичээгүй байна.
Түүнчлэн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “С*******” ХХК-иас өөрийн хууль ёсны төлөөлөгчөөр Н.Б*******г томилсон байхад хариуцагч улсын байцаагч нь иргэн Н.Б*******г зөрчлийн холбогдогч гэж үзэж улмаар түүнийг “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй бохирдуулах бодис гаргадаг эх үүсвэр ашиглан үйлчилгээ явуулсан” нь тогтоогдож байна”..гээд Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан нь тус тус үндэслэлгүй.
Үүнээс үзвэл хариуцагч О.Ц нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасан “эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна, 1.1-д заасан “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх”, 1.2 дахь хэсэгт заасан “Зөрчлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу зөрчил хүлээх хуулийн этгээдийн хариуцлагыг нөхөн хүлээх этгээд байгаа эсэх” болон 1.3-д заасан “тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл ногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх” гэснийг зөрчсөн байх тул түүний үйлдсэн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 0 дугаар бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар бичсэн Прокурорын дүгнэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 7, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2, 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын дүгнэлтийг хангаж, Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч О.Цгийн гаргасан 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 0 дугаар бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар прокурор дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурьдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар дүгнэлт гаргасан прокурор болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН