Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 405

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн, улсын яллагч А.Г, хохирогч Г.Л, Б.О

шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Эыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1708008170046 дугаар хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, 21 дүгээр хороолол, Толгойт гудамж, 36 дугаар байр, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Эрдэнэбатын Э ......

Яллагдагч Э.Э нь 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 36/2 дугаар байр, 47 тоотод иргэн Б.О, Г.Л нартай "...цуг хоносонгүй” гэх шалтгаанаас маргалдаж, улмаар Г.Лыг жирэмсэн болохыг мэдсээр байж толгой, нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Б.Оийн толгой, нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирл учруулж, улмаар хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: "2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Батзориг бид хоёр урд шөнө дуусгаагүй пивоо уусан. Батзориг эмэгтэй найзаа дуудъя гээд О, Л нар ирсэн. Тэгээд бид нар архи, пиво уусан. Тэр хоёр явлаа гээд гарч яваад 10-аад минутын дараа буцаад ирсэн. О надаас 5000 төгрөг нэхсэн, өгөөгүй. Тэгсэн агсан тавиад байсан. Намайг хоёр талаас зодоод байхаар нь би үснээс нь зулгаасан. Батзориг салгасан. Ус буцалгагч аваад над уруу шидсэ, оноогүй. Тэгээд би чирээд гаргасан. Жирэмсэн гэдгийг мэдээгүй, хэлээгүй” гэв.

Хохирогч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: "Тэр өдөр Батзориг над уруу утсаар ярьсан. 13 цагт ажлаа дуусгаад Лын хамт очсон. Бид нар архи, пиво уусан. Жирэмсэн гэдгээ дэлгүүр явж буцаж ирэхдээ гэр

 

□:\ОГГ1сө-2017\ЗЫ11дөП ГодГоо!\2017.10.17.ЕгйөпөЬауг.йос

 

 

2

 

рүү нь орохоос өмнө, ороод ч хэлж байсан. Манай найзыг нөхөр дуудаад байна явлаа гэхэд нь Э "хонохгүй юм бол яах гэж ирсэн юм” гээд гараас нь татаад унагасан. Би "чи яаж байгаа юм” гэтэл намайг үсдээд унагасан. Л боль гэтэл түүнийг зодсон. Батзориг салгах гэтэл түүнийг давж ирээд намайг зодсон. Уучлалт гуйгаагүй. Гомдолтой байна. 500000 төгрөг нэхэмжилж байна” гэв.

Хохирогч Г.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: "Уугаад сууж байтал нөхөр залгаад байна, харилаа гэсэн чинь "унтаж хэвтэхгүй юм бол яах гэж ирдэг юм” гээд бид хоёрыг зодсон. Батзориг "наадах чинь жирэмсэн” гэж байна гээд хэлж байХ нь зодоод байсан. Гомдолтой байна. 500000 төгрөг гаргуулж өгнө үү” гэв.

Эрүүгийн 1708008170046 дугаар хэргээс мөрдөн байцаалтын шатанд

өгсөн:

Хохирогч Г.Лын: "2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр найз О залгаад завтай байна уу, манай дэнжийн найз авто сургууль дээр нэг найзтайгаа байна гэнээ, очиж уулзъя гэсэн. Буудал дээр очоод залгасан чинь 2 залуу ирээд дэлгүүр оръё гэсэн. ...Нэг шил архи, 2л пиво аваад манайд очъё гэсэн. Хүн байхгүй байсан учир бид дөрөв авсан юмаа уусан. Э надад архи өгөхөөр нь би жирэмсэн уухгүй гэсэн чинь уухгүй юм бол хоноод яв гэсэн. Би нөхөртэй, 5 сартай жирэмсэн харихгүй бол болохгүй гэсэн чинь унтаж хэвтэхгүй юм бол яах гэж ирдэг янхан вэ гээд 3-4 удаа хацар уруу алгадсан. О ирээд "чи эмэгтэй хүн зоддог ямар арчаагүй залуу вэ гэсэн чинь үснээс нь зулгаагаад чирэхээр нь чи болиоч гэсэн чинь намайг барьж аваад жирэмсэн гэлүү гээд гэдэс рүү өшиглөөд алгадаад үсдэж чирсэн. Батзориг чи эмэгтэй хүн зодож болохгүй гээд салгахаар нь бид хоёр зугтааж гарсан. Орцонд байхдаа цагдаа дуудсан. Гомдолтой байна.

...2017 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Э гэх залуугийн гэрт байХ "унтаж хэвтэхгүй бол яах гэж ирсэн юм” гэж уурлан цохисноос болж зулайн хуйхны үс халцрал, 2 гуяны цус хуралт, зүүн шууны зулгаралт зэрэг гэмтлүүдийг авсан. Э нь үсийг 4-5 удаа гараараа зулгааж, 2 гуяны цус хуралтыг шалан дээр унагаад үснээс зулгааж чирч байхдаа хөлөөрөө ойролцоогоор 3-4 удаа өшиглөхдөө тус тус учруулсан. Зүүн шууны зулгаралтыг үснээс зулгааж чирч байхдаа гараараа зуурч байхдаа учруулсан. ...Би Эыг цохиж, зодсон асуудал байхгүй. Батзориг болсон хэрүүл маргаан зодоонд оролцоогүй. Э Оийн үснээс нь гараараа зуураад шалан дээр унагаагаад чирч байсан. Чирч байхдаа нүүрэн тус газар нь болон хөлөөрөө 2-3 удаа цохиж байсан. Одоо миний биеийн байдал хэвийн байна. 2017 оны 8 дугаар сарын 31- ний өдрийн байдлаар 5 сар 10 хоногтой жирэмсэн. ...2017 оны 8 дугаар сарын 01- ний өдөр 14 цагийн орчим Э, Батзориг нартай уулзахдаа би нөхөртэй, жирэмсэн гэдгээ хэлсэн. Э болон Батзориг нар намайг жирэмсэн гэж хэлэхийг сонссон гэж бодож байна. Яагаад би тэгэж хэлсэн бэ гэвэл нөхөр маань над луу залгаад байсан. Тийм болохоор би Э гэх залуугийн гэрт аль болох удахгүйн тулд тэгж хэлсэн. Анзаарагдахаар байсан гэж бодож байна. Гэхдээ Э, Батзориг нар намайг жирэмсэн гэдгийг гаднаас нь хараад анзаарч мэдсэн эсэхийг мэдэхгүй. Эт зодуулсны дараа бие өвдөөд байхаар нь эм тан хэрэглэж байсан. Гэхдээ баримтууд нь байхгүй. Эт зодуулсны дараа эмнэлгийн нарийн шинжилгээ өгөөгүй байгаа. Миний бие 500.000 төгрөг нэхэмжилж байна. Учир нь Эаас тухайн мөнгийг авч эмнэлгийн нарийн шинжилгээ өгмөөр байна. Надад одоо эмнэлэгт үзүүлэе гэхээр мөнгө байхгүй...” гэх мэдүүлэг /хх-34-36, 37-39/,

Хохирогч Б.Оийн: "...2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 12 цагийн үед Батзориг залгаад "хаана байна, уулзах уу” гэж хэлэхээр нь "одоохондоо завгүй, банкин дээр ажилтай байна” гэхэд "ажлаа дуусгаад залгаарай” гээд утсаа

 

 

3

 

салгасан. Ажлаа дуусгаад гэртээ байж байХ байн байн залгаад, уулзая гээд байхаар нь найз Лыг гэрээс нь дуудаад цуг ирсэн чинь Батзориг нэг найзтайгаа цуг байсан. "Уулзаагүй удсан юм чинь ганц нэг юм уух уу” гэхээр нь "за” гээд юм ярьж байгаад "өнөөдөр 1 шүү дээ” гэхэд "таньдаг дэлгүүр байгаа дэнж дээр” гээд бид дөрөв цуг таксигаар явсан. Гэтэл "Номуун-далай” гэх дэлгүүрийн гадаа очоод Л бид хоёр такси дотор сууж байХ 0.75 литрийн нэг шил архи, "Брат” гэх нэртэй 2 литрийн пиво авч ирээд таксигаараа доошоо уруудаад явж байХ Батзоигийн найз Э "манайд очъё хүн байхгүй” гээд гэр лүү нь цуг орсон. Авсан юмаа уугаад дөрвүүлээ жоохон халчихсан байсан. Батзориг бид хоёр багын явдлын талаар юм яриад сууж байгаад дуусаад дараа уулзая гээд найз Лыг дагуулаад явах гэтэл Э нь Лын гарнаас татаад "хонохгүй бол яах гэж ирсэн юм бэ” гэхээр нь манай найз "би нөхөр хүүхэдтэй явахгүй бол болохгүй” гэсэн чинь гараас нь хүчтэй татаад унагахаар нь "яаж байгаа юм бэ” гэсэн чинь "юу гэнээ” гээд намайг 2-3 удаа алгадахаар нь "чи яагаад байгаа юм, наад хүн чинь жирэмсэн” гэж хэлэхэд намайг үгийн зөрүүгүй үснээс зулгаагаад доош унагаагаад зүүн өвдөг рүү өшиглөсөн. Үснээс зулгаагаад коридорт газар чирсэн чинь Л салгах гээд ирсэн чинь үсдэж, дараад цохиод байсан. Тэр үед Батзориг ирээд салгахаар нь бид хоёр хувцсаа аваад зугтаагаад гарсан. Тэгээд орцонд нь сууж байгаад 102 дугаарт залгаж цагдаа дуудаХ ирээд Эыг аваад явсан. ...Үснээс зулгаасан болохоор хуйх, толгой өвдөж байсан. Мөн энд тэндгүй хөндүүртэй өвдөж байсан. Маш их гомдолтой байна...”,

...2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Э намайг цохиж зодсноос болж дээрх гэмтлүүдийг авсан, Э надад учруулсан. Би Эыг зодож, цохисон асуудал байхгүй. ...Батзориг зодоон, маргаанд оролцоогүй, Л бид хоёрыг өмөөрч байсан. Э Лыг үснээс нь зулгааж шалан дээр унагаагаад хөлөөрөө хэвлий орчим нь 3-4 удаа өшиглөсөн. Мөн хөл рүү нь 3-4 удаа өшиглөж байсан. Эт зодуулсныхаа дараа эм авч уусан. Толгойгоо бариулсан. Баримт гэх зүйл байхгүй. Л нь 4 сартай жирэмсэн байсан. Би мэднэ. Э Лыг жирэмсэн гэдгийг мэдэж байсан. Хэрүүл маргаан эхлэхээс өмнө Л нь Эт хандаж "би жирэмсэн. Нөхөр залгаад байна. Одоо явахгүй бол болохгүй” гэж хэлснийг Э сонссон эсэхийг мэдэхгүй байна. Э тэр үед ямар нэгэн хариу үйлдэл болон үг хэлээгүй чимээгүй байсан. Батзориг хамт байсан учир сонссон байх гэж бодож байна. Тэрнээс өмнө нь бол мэдэхгүй байсан. Намайг хараХ гэдэс нь бага зэрэг томорсон байдалтай байсан. Гомдолтой байна. Миний бие 500000 төгрөг нэхэмжилж байна. Эмчилгээний зардалд хэрэглэнэ. Тухайн үед өмсөж явсан футболка маань урагдсан байсан. Дараа нь би өөрөө хаячихсан тул нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /хх-43-45, 46-48/,

Гэрч Х.Батзоригийн: "...2017 оны 8 дугаар сарын 01-ний өглөө 10 цагийн орчим сэрсэн. Э бид хоёр сэрээд пиво уусан. Би найз болох О рүү залгаад уулзах санал тавьсан. О зөвшөөрсөн. Ярьсны дараа дэлгүүрээс Э бид хоёр хэдэн граммыг нь мэдэхгүй Ума гэх архи авсан. Архиа аваад Эын гэрт очиж уусан. Уг архийг дуусгасан эсэхийг санахгүй байна, би согтсон байсан. О 13 билүү 14 цагийн орчим Эын гэрт ирсэн. Ирэхдээ найз Л гэх эмэгтэйг дагуулж ирсэн. Л гэх эмэгтэйг анх удаа харсан. Оийг хамт юм ярьж суух гэж дуудсан юм. Өөр шалтгаан байхгүй. О, Л нарыг ирсэний дараа архи болон пиво авсан эсэхийг санахгүй байна. Эын гэрт бид хоёр хоорондоо юм ярьж сууцгаасан. Би хэнтэй нь ярьж байснаа санахгүй байна, нэг эмэгтэйтэй нь яриад сууж байтал Э нөгөө эмэгтэйтэй нь юм ярьж байгаад маргалдаж эхэлсэн. Юунаас болж маргалдсаныг санахгүй байна. Би болсон явдлыг хагас дутуу санаад

 

 

4

 

байна. Миний санаж байгаагаар Л, О хоёр Эын хувцаснаас хоёр талаас нь татаад, зулгаагаад хэл амаар доромжилсон. Мөн Э Лыг өөрөөсөө холдуулж, түлхэж шалан дээр унагаасан. Оийг Э үснээс нь зулгааж байсан. Гэхдээ уг үйл явдал болохоос өмнө тэд нар нилээн маргалдаж, муудалцсан юм шиг байна лээ. Намайг юу болж байгааг анзаараад ухаан ороод, сэрээд салгаХ О, Л нарын үс арзайсан байсан. Эын үс арзайсан, хүзүүний орчим маажуулж, улайсан байсан. Намайг салгасны дараа Оийн үс нь арзайсан, уйлсан байдалтай байсан, өөр гэмтэл, шарх байсан эсэхийг санахгүй байна. Мөн Лын үс нь арзайсан байсан, өөр бэртэл, гэмтэл учирсан эсэхийг анзаараагүй. Э О, Л нарыг гэрээсээ гар гэж хөөсөн. Тэгэхээр нь би "чи эмэгтэй хүнд гар хүрлээ” гэж хэлээд уурлаад О, Л нарын хамт гэрээс нь гарч явсан. ...Миний харснаар цохиж, зодоогүй, зууралдаад байсан. Намайг салгаж байХ Л Эын хөл, цээж рүү гар, хөлөөрөө цохиж байсан. Э Оийн үснээс зулгаачихсан байХ О Эын хөл рүү өшиглөөд байсан. Гэмтэл учирсан эсэхийг мэдэхгүй. О "чи намайг алгаддаг хэн бэ” гээд Э луу орилоод байсан. Би алгадсан эсэхийг нь хараагүй.

...Би Лыг жирэмсэн гэдгийг мэдэхгүй. Э ч гэсэн мэдээгүй байх гэж бодож байна. Л бидэнд жирэмсэн гэдгээ хэлээгүй. Би өнөөдөр л анх удаа Лыг жирэмсэн гэдгийг сонсож байна. Хэрүүл маргаан болж байХ Л бидэнд жирэмсэн гэдгээ хэлээгүй, би сонсоогүй. Гаднах байдлаасаа ч жирэмсэн гэдэг нь мэдэгдэхгүй байсан. Л нь хэрэв жирэмсэн юм бол архи ууж, тамхи татаж болдог юм болов уу. Тухайн өдөр Л архи ууж, тамхи татаж байсан...” гэх мэдүүлэг /хх-49-51/,

Гэрч О.Хонгорын: "...2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр үүрэг гүйцэтгэж байХ 19 цагт "намайг хүн зодоод байна. Гэгээн манал эмнэлгийн баруун талын гурвалжин дээвэртэй байшин” гэж дуудлага ирсэн. ...Б.Гийн хамт ...хаягаар очиж шалгаХ согтууруулах ундааны зүйл үнэртүүлсэн 20-25 орчим насны 2 эмэгтэй тухайн байрны орцонд зогсож байсан. Анх тухайн дуудлага өгсөн 2 эмэгтэйтэй уулзаХ тухайн хоёр эмэгтэйн нүүр нь улайсан, хувцас хунар нь зууралдаж чирэлдсэн юм шиг үрчийсэн, үс нь арзайсан байдалтай байсан. Өөр шарх, гэмтэл байсан эсэхийг санахгүй байна. Тэр хоёр эмэгтэйгээс юу болсон талаар асууХ 6 давхар луу заагаад дагуулан гарч 47 тоотод суух гэрийн эзэн гэх 34-37 орчим насны эрэгтэйг зодсон цохисон гэж заасан. ...Тухайн 47 тоот доторх эд зүйлс эмх замбараагүй байдалтай гэр дотроос согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Гэрийн эзэн гэх залууд гаднах байдлаас ямар нэгэн гэмтэл шарх харагдаагүй ба нүүр нь бага зэрэг улайсан байдалтай байсан. ...Хохирогч болох 2 эмэгтэй өөр хүнд цохиж зодуулсон асуудал байхгүй. Хэрүүл маргаан юунаас болж үүссэн талаар хэлсэн. Нэг эмэгтэй нь "унтаж хэвтсэнгүй гэх шалтгаанаас болж цохиж зодлоо” гэж байсан. ...Нэг эмэгтэй нь өөрийгөө жирэмсэн гэж хэлж байсан. Гэхдээ өөрийгөө жирэмсэн гэх эмэгтэйг гаднах байдлаас нь хараХ жирэмсэн гэж мэдэхээргүй байсан. Хэдэн сартай жирэмсэн гэдгээ хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх- 52-53/,

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн 2017.08.02-ны өдрийн 9901 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: ‘Ч.Б.Оийн биед толгойн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун гуя, баруун бугалганы зулгаралт, зүүн өвдөгний үений цус хуралт, зүүн шууны цус хуралт, баруун чигчий хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. ...журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтэл тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5.Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн

 

 

5

 

нөхцөлд үүссэн байх боломжтой. б.Учирсан гэмтлийн дэс дарааллыг тогтоох боломжгүй” гэжээ /хх-60/,

Шинжээч Т.Агийн: "...Толгойн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун гуя, баруун бугалганы зулгаралт, зүүн өвдөгний үений цус хуралт, зүүн шууны цус хуралт, баруун чигчий хурууны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бүгд нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шинэ гэмтлүүд юм. Нэг бус удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Цохигдох, маажих, чирэх зэрэг үйлчлэлд үүсэх боломжтой. Зүүн өвдөгний үений цус хуралт гэмтэл унаХ үүсэх боломжтой” гэх мэдүүлэг /хх-61-62/,

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн 2017.08.07-ны өдрийн 9899 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: ‘ТГ.Лын биед зулайн хуйхны үс халцрал, 2 гуяны цус хуралт, зүүн шууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. ...журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5.Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой” гэжээ /хх-68/,

Шинжээч Т.Агийн: "...Зулайн хуйхны үс халцрал, 2 гуяны цус хуралт, зүүн шууны зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бүгд нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шинэ гэмтлүүд юм. Нэг бус удаагийн мохоо зүйлийн үйлчлэлд үүсэх боломжтой. Базах, чирэх, нидрэгдэх, шүргэлдэх зэрэг үйлчлэлд үүсэх боломжтой” гэх мэдүүлэг /хх-69/,

Эын яллагдагчаар өгсөн:                              "...Миний бие шүүх эмнэлгийн

дүгнэлтээр Б.О, Г.Л нарт тогтоогдсон гэмтлүүдийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Харин цуг хоносонгүй гэх шалтгаанаар хэрэлдэж маргалдсан гэхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Маргалдаж муудалцсан шалтгаан нь таксины мөнгө өгөөгүй гэх шалтгаанаас болсон. Би Г.Лыг жирэмсэн гэдгийг мэдээгүй. Гаднаасаа жирэмсэн эсэх нь мэдэгдэхгүй байсан. Хэрвээ би мэдсэн бол ямар нэгэн гэмтэл учруулахгүй байсан. Г.Л өөрөө надад жирэмсэн гэдгээ хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх-128-129/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол, баримтууд /хх-13-26/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-27-30/, Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх-83/, Э.Эын оршин суугаа газрын тодорхойлолт /хх-112/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-113/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-114/, АСАП сангийн лавлагаа /хх115-120/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч "Би Г.Лыг жирэмсэн гэдгийг мэдээгүй, надад хэлээгүй. Мөн "цуг хоносонгүй” гэх шалтгаанаар зодсон гэдгийг зөвшөөрөхгүй байна” гэж,

хохирогч нар "Жирэмсэн гэдгээ хэлсэн. Мэдэж байсан” гэж тус тус мэтгэлцэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болох хохирогч Б.Оийн "...Хэрүүл маргаан эхлэхээс өмнө Л нь Эт хандаж "би жирэмсэн. Нөхөр залгаад байна. Одоо явахгүй бол болохгүй” гэж хэлснийг Э сонссон эсэхийг мэдэхгүй байна. Э тэр үед ямар нэгэн хариу үйлдэл болон үг хэлээгүй чимээгүй байсан. Батзориг хамт байсан учир сонссон байх гэж бодож байна. Тэрнээс өмнө нь бол мэдэхгүй байсан...” гэх

 

 

6

 

мэдүүлэг /хх-46-48/, хохирогч Г.Лын "...Э надад архи өгөхөөр нь би жирэмсэн уухгүй гэсэн чинь уухгүй юм бол хоноод яв гэсэн. Би нөхөртэй, 5 сартай жирэмсэн харихгүй бол болохгүй гэсэн чинь унтаж хэвтэхгүй юм бол яах гэж ирдэг янхан вэ гээд 3-4 удаа хацар уруу алгадсан. О ирээд "чи эмэгтэй хүн зоддог ямар арчаагүй залуу вэ гэсэн чинь үснээс нь зулгаагаад чирэхээр нь чи болиоч гэсэн чинь намайг барьж аваад жирэмсэн гэлүү гээд гэдэс рүү өшиглөөд алгадаад үсдэж чирсэн. ...Э, Батзориг нартай уулзахдаа би нөхөртэй, жирэмсэн гэдгээ хэлсэн. Э болон Батзориг нар намайг жирэмсэн гэж хэлэхийг сонссон гэж бодож байна. Яагаад би тэгэж хэлсэн бэ гэвэл нөхөр маань над луу залгаад байсан. Тийм болохоор би Э гэх залуугийн гэрт аль болох удахгүйн тулд тэгж хэлсэн. ...Гэхдээ Э, Батзориг нар намайг жирэмсэн гэдгийг гаднаас нь хараад анзаарч мэдсэн эсэхийг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-34-36, 37-39/, гэрч Х.Батзоригийн "...Юунаас болж маргалдсаныг санахгүй байна. Би болсон явдлыг хагас дутуу санаад байна. ...Би Лыг жирэмсэн гэдгийг мэдэхгүй. Э ч гэсэн мэдээгүй байх гэж бодож байна. Л бидэнд жирэмсэн гэдгээ хэлээгүй. Би өнөөдөр л анх удаа Лыг жирэмсэн гэдгийг сонсож байна. Хэрүүл маргаан болж байХ Л бидэнд жирэмсэн гэдгээ хэлээгүй, би сонсоогүй. Гаднах байдлаасаа ч жирэмсэн гэдэг нь мэдэгдэхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-49-51/, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-82-83, 128-129/ зэргээр шүүгдэгч Э.Э нь хохирогч Г.Лыг жирэмсэн гэдгийг мэдсээр байж хөнгөн хохирол санаатай учруулсан гэх шинж тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.Э нь хохирогчийг жирэмсэн болохыг түүний гадаад төрх байдал, хоорондын харилцаа эсхүл бусад эх сурвалжаас лавтай сайн мэдсэн байхыг ойлгох бөгөөд дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд хохирогчийн жирэмсэн болохыг лавтай сайн мэдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Түүнчлэн хохирогч Б.О, Г.Л нар "Жирэмсэн гэдгээ хэлсэн. Шүүгдэгч, гэрч нар мэдэж байсан” гэх мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй, мөн бусад байдлаар мэдэж байсан гэдгийг нь нотлох баримт хэрэгт авагдаагүй тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийн жирэмсэн болохыг мэдсээр байж үйлдсэн гэх гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Э согтуурсан үедээ 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 36/2 дугаар байрны 47 тоот гэртээ хохирогч Б.О, Г.Л нартай "...цуг хоносонгүй” гэх шалтгаанаас маргалдаж, улмаар Г.Л, Б.О тус бүрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлгүүдээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.О, Г.Л нарын бие махбодид тус бүр хөнгөн гэмтэл учирсан бөгөөд хохирогч нар "Эмчилгээний зардалд 500000 төгрөг нэхэмжилнэ” гэж байгаа хэдий ч тухайн нэхэмжилж байгаа хохиролтой холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул нотлох

 

 

7

 

баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд тусгаж шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн

  1. дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Боржигон овогт Эын Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эыг 650 /зургаан зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Э нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.Э урьдчилан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх нотлох бүхий төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Хохирогч Б.О, Г.Л нар хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1,
  1. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ

 

Л.БААТАР