| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 156/2024/00214/И |
| Дугаар | 156/ШШ2024/00399 |
| Огноо | 2024-08-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 156/ШШ2024/00399
2024 08 14 156/ШШ2024/00399
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2024/00214/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Г.******* нэхэмжлэлтэй, Х.******* холбогдох, 25 200 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******,
Хариуцагч: Х.*******,
Хариуцагчийн өмгөөлөгч Л.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.******* 2021 оны 08 сарын 27-ны өдөр өөрийн танил Х.******* гэх хүнтэй харилцан тохиролцож түүнд зээлийн гэрээний үндсэн дээр 12,000,000 /арван хоёр сая/ төгрөгийг, 12 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлсэн байдаг.
Тус мөнгийг зээлэхдээ Х.*******-н хаан банкны 5949003199 тоот дансанд гэрээ байгуулсан өдөр буюу 2021 оны 08 сарын 27-ны өдөр өөрийн хаан банкны 5751139656 тоот данснаас 1 удаагийн үйлдлээр 12,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Зээлийн гэрээ байгуулсан цагаас хойш хариуцагч Х.******* нь эхний сарын хүү болох 1,200,000 төгрөгийг төлсөн түүнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд ямар ч мөнгө төлөөгүй, удаа дараа холбогдож, гэрт нь очиж уулзахад удахгүй өгнө, мөнгө орж ирэхээр өгнө гэх тайлбарыг өгдөг байсан ч сүүлийн үед утсаа авахгүй болж, очиж уулзахад "...шүүхдээд аваарай, өгөхгүй..." гэж хэлдэг болсон.
Иймд хариуцагч Х.*******оос үндсэн зээл 12,000,000 төгрөг, 12 сарын хүү (12,000,000x10:100-1,200,000x12сар)=14,400,000 төгрөг болох бөгөөд төлсөн 1 сарын хүүг хасаад 13,200,000 төгрөг, нийт 25,200,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.******* надад олгож өгнө үү гэв.
2. Хариуцагч Х.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би 15 000 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр, 10 дугаар сарын 15-ны өдөр 15 000 000 төгрөгийг хоёр хувааж төлөх боломжтой гэв.
3. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 10 200 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаас татгалзаж, үлдэгдэл 15 000 000 төгрөгийг хариуцагч нь 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулах саналыг зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Х.******* холбогдуулан 25 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 10 200 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаас татгалзаж, үлдэгдэл 15 000 000 төгрөгийг хариуцагч нь 2024 оны 9 сарын 15-ны өдрийн дотор 7 500 000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор 7 500 000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож тайлбарыг гаргаж, талууд эвлэрэлд хүрэв.
Талуудын эвлэрэн хэлэлцсэн эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 232 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж байна.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн Хаан банкны 5949003199 тоот данс,
Голомт банкны 2025104742 тоот данс, Төрийн банкны 251300023660 тоот дансны зарлагын хөдөлгөөнийг 2024 оны 6 сарын 18-ны өдрийн 957 дугаартай захирамжаар зогсоосон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар хэргийг эцэслэн шийдвэрлэгтэл хэвээр байх ба энэхүү зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосноор 2024 оны 6 сарын 18-ны өдрийн 957 дугаартай захирамжийн үйлчлэл дуусгавар болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын 10 200 000 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 15 000 000 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 7 500 000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 7 500 000 төгрөгөөр тус тус төлөхийг хариуцагч зөвшөөрч, нэхэмжлэгчтэй эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 232 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2024 оны 6 сарын 18-ны өдрийн 156/ШЗ2024/00957 дугаартай захирамжийн үйлчлэлийг дуусгавар болгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ