Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 156/ШШ2024/00413

 

 

 

 

 

 

2024 09 02 156/ШШ2024/00413

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

156/2024/00365/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,

Нэхэмжлэгч: ******* ББСБ ХК,

Хариуцагч: Б.*******,

Нэхэмжлэлийн шаардлага: 3 833 432.96 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иргэн ******* овогтой ******* нь 2023 оны 01 дугаар сарын 31-ний өдөр ЗГ/1502800263 тоот Зээлийн гэрээ байгуулан 2,500,000 / Хоёр сая таван зуун мянган / төгрөгийн зээлийг сарын 3,5 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай цалин барьцаалсан зээлийн гэрээ байгуулсан. ******* овогтой ******* нь ЗГ/1502800263 тоот зээлийн гэрээний дагуу 2023 оны 01 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн сар бүрийн 21-ны өдөр төлбөрийн хуваарийн дагуу тээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх гэрээ байгуулсан. ******* овогтой ******* нь нэхэмжлэл гаргах үеийн байдлаар төлөхгүй гэрээний үүргээ биелүүлэхгүй байна. Иймд зээлдэгч Б.*******гаас үндсэн зээлийн төлбөрт 2 499 002.96 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 1 216 209.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 103 720.80 төгрөг, нотариатын төлбөрт 14 500 төгрөг, нийт 3 833 432.96 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:... Би ******* ББСБ ХК-иас ирүүлсэн нэхэмжлэлийн хувийг гардаж авлаа. Нэхэмжилж байгаа 3 833 432.96 төгрөгийг 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 1 277 811 төгрөгийг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1 277 811 төгрөгийг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 1 277 811 төгрөгийг хуваарийн дагуу төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Б.*******гийн шүүхэд гаргасан тайлбартай танилцаж, 3 833 432.96 төгрөгийг 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 1 277 811 төгрөгийг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1 277 811 төгрөгийг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 1 277 811 төгрөгийг хуваарийн дагуу төлж барагдуулах хугацааг хүлээн зөвшөөрч байна. Дээрх хугацаанд тус төлбөрийг 1 сарын хугацаанд төлөөгүй тохиолдолд албадан гүйцэтгүүлнэ гэжээ.  

  

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ нь хариуцагч Б.*******д холбогдуулан 3 833 432.96 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь 3 833 432.96 төгрөгийг 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 1 277 811 төгрөгийг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1 277 811 төгрөгийг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 1 277 811 төгрөгийг хуваарийн дагуу төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрсэн нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76 285 төгрөгийн 38 142.5 төгрөгийг төрийн сангаас, хариуцагчаас 38 142.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар хариуцагч Б.******* нь 3 833 432.96 төгрөгийг 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 1 277 811 төгрөгийг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1 277 811 төгрөгийг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 1 277 811 төгрөгийг хуваарийн дагуу төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76 285 төгрөгийн 38 142.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 38 142.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ       Х.ОТГОНЖАРГАЛ