Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 156/ШШ2024/00414

 

 

 

 

 

 

2024 09 02 156/ШШ2024/00414

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

156/2024/00380/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,

Нэхэмжлэгч: ******* ******* ХХК дахь Банкны эрх хүлээн авагч,

Хариуцагч: *******, *******,

Нэхэмжлэлийн шаардлага: 1 817 460.76 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Монгол шуудан ******* болон ******* *******ны хооронд 2010 оны 3 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан 01 тоот "Монгол шуудан *******ны актив, пассив, хөрөнгө, тэдгээрийг шаардах эрх шилжүүлэх тухай" гэрээгээр Монгол шуудан *******ны зарим актив пассив хөрөнгийн шаардах эрхийг ******* *******инд шилжүүлсэн. Монгол*******ны Ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А-153 дугаартай тушаалаар "******* *******" ХХК-д *******ны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг авч Банкны эрх хүлээн авагчийг томилсон. Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт зааснаар ******* *******ны эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон *******ны хоронгийг захиран зарцуулах эрх Банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Банкны эрх хүлээн авагчаас ******* *******ны зарим актив, пассив хөрөнгийг Төрийн *******инд нкинд шилжүүлж ******* *******ны чанаргүй актив нь Банкны эрх хүлээн авагчийн тэнцэлд үлдсэн. Үүнд зээлдэгч *******, ******* нарт олгосон чанаргүй зээл хамаарч байна. Иймд Банкны эрх хүлээн авагчаас Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргаж байгаа болно.

1. Зээлдэгчид олгосон зээлийн тухайд Зээлдэгч *******, ******* нар нь Монголшуудан *******тай 2008 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 178 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 3,000,000 /Гурван сая/ төгрөгийн зээлийг сарын 2,6 хувь, жилийн 31,2 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатайгаар зээлэн авч ашигласан. Гэвч зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй *******ийг хохироож байна.

2. Зээлдэгчийн нийт өр төлбөрийн тухайд Зээлдэгч *******, ******* нарын үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 1,817,460.76 төгрөгийг үлдэлтэй байна. Иймд зээлдэгч *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 1,817,460.76 /нэг сая найман зуун арван долоон мянга дөрвөн зуун жаран төгрөг далан зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулж ******* ******* ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч *******, ******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:... Бид ******* ******* ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн ирүүлсэн нэхэмжлэлийн хувийг гардаж авлаа. Нэхэмжилж байгаа 1 817 460.76 төгрөгийг 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн дотор 100 000 төгрөгийг, 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн дотор 100,000 төгрөгийг, 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дотор 100 000 төгрөгийг, 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дотор 150 000 төгрөгийг, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн дотор 150 000 төгрөгийг, 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн дотор 150 000 төгрөгийг, 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн дотор 150 000 төгрөгийг, 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн дотор 150 000 төгрөгийг, 2025 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн дотор 150 000 төгрөгийг, 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн дотор 150 000 төгрөгийг, 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн дотор 150 000 төгрөгийг, 2025 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн дотор 150 000 төгрөгийг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн дотор 167 460.76 төгрөгийг хуваарийн дагуу төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч *******, ******* нарын шүүхэд гаргасан тайлбартай танилцаж, 1 817 460.76 төгрөгийг 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн хугацаанд хуваарийн дагуу төлж барагдуулах хугацааг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

  

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан 1 817 460.76 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *******, ******* нар нь 1 817 460.76 төгрөгийг 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн дотор 100 000 төгрөгийг, 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн дотор 100,000 төгрөгийг, 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дотор 100 000 төгрөгийг, 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дотор 150 000 төгрөгийг, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн дотор 150 000 төгрөгийг, 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн дотор 150 000 төгрөгийг, 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн дотор 150 000 төгрөгийг, 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн дотор 150 000 төгрөгийг, 2025 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн дотор 150 000 төгрөгийг, 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн дотор 150 000 төгрөгийг, 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн дотор 150 000 төгрөгийг, 2025 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн дотор 150 000 төгрөгийг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн дотор 167 460.76 төгрөгийг хуваарийн дагуу төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрсэн нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар хариуцагч *******, ******* нар нь 1 817 460.76 төгрөгийг 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн дотор 100 000 төгрөгийг, 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн дотор 100,000 төгрөгийг, 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дотор 100 000 төгрөгийг, 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дотор 150 000 төгрөгийг, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн дотор 150 000 төгрөгийг, 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн дотор 150 000 төгрөгийг, 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн дотор 150 000 төгрөгийг, 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн дотор 150 000 төгрөгийг, 2025 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн дотор 150 000 төгрөгийг, 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн дотор 150 000 төгрөгийг, 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн дотор 150 000 төгрөгийг, 2025 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн дотор 150 000 төгрөгийг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн дотор 167 460.76 төгрөгийг хуваарийн дагуу төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. . Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ       Х.ОТГОНЖАРГАЛ