| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 156/2024/00419/И |
| Дугаар | 156/ШШ2024/00415 |
| Огноо | 2024-09-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 156/ШШ2024/00415
2024 09 02 156/ШШ2024/00415
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2024/00419/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо Сүхбаатарын талбай-2, сэнтрал тауэр оффис 712, 713 тоотод байрлах ******* ******* ББСБ-ын нэхэмжлэлтэй, Хэнтий аймаг, Хэрлэн сум 3 дугаар баг, Баянмөнхийн 12-13 тоотод оршин суух, Боржигин овогт ******* ******* холбогдох, 256 067 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... ******* ******* ББСБ" ХХК нь Ёндонсамбуу овогтой *******-тэй 2023-11-06-ны өдөр 20231106- 16489 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 1. 2024 оны 2 сарын 18-ний өдөр 200,000 төгрөгийг 90 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй 2000166826 тоот зээлийг ХААН банк дахь 5935324165 тоот дансанд, Дээрх зээлүүдийг зээлдэгч Ё.******* нь шилжүүлэн авсан. Хариуцагч Ё.******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024-08-08-ний өдрийн байдлаар:
2000166826 тоот зээл 2024 оны 3 сарын 19-ны өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 200,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 172 хоног/зээлийн гэрээний 90 хугацаа хэтэрсэн 142+0 удаагийн сунгалтаар 0 хоног/-ийн хүү 63,067 төгрөг шимтгэл 2,000 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 63,067 төгрөгийг төлөөгүй байна. Иймд Ё.*******гаас 265 067 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ё.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:... Би ******* ******* ББСБ-аас ирүүлсэн нэхэмжлэлийн хувийг гардаж авлаа. Нэхэмжилж байгаа 265 067 төгрөгийг төлөхийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ нь хариуцагч Ё.******* холбогдуулан 265 067 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ё.******* нь нэхэмжлэлийн шаардлага 265 067 төгрөгийг төлж барагдуулах талаар тайлбар гаргасан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул хариуцагчаас 4 301.5 төгрөг, төрийн сангаас 4 301.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ББСБ-ын нэхэмжилсэн 265 067 төгрөгийг хариуцагч Ё.******* нь төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 8 603 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 4 301.5 төгрөг, төрийн сангаас 4 301.5 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ