Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 156/ШШ2024/00416

 

 

 

 

 

 

2024 09 02 156/ШШ2024/00416

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

156/2024/00420/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би, Хэнтий аймаг, Хэрлэн сум, 1 дүгээр баг Хийдийн 34-03 тоотод оршин суух ******* ******* нэхэмжлэлтэй, Хэнтий аймаг, Хэрлэн сум 5 дугаар баг, Дулааны 1а-02 тоотод оршин суух, ******* ******* холбогдох, 267 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Б.******* нь 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 317 500 төгрөгийн бараа зээлээр авч 50 000 төгрөгийг төлж үлдэгдэл 267 500 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна . Иймд Б.******* 267 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:... Би Л.******* ирүүлсэн нэхэмжлэлийн хувийг гардаж авлаа. Нэхэмжилж байгаа 267 500 төгрөгийг төлөхийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Б.******* холбогдуулан 267 500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага 267 500 төгрөгийг төлж барагдуулах талаар тайлбар гаргасан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул хариуцагчаас 4 337.5 төгрөг, төрийн сангаас 4 337.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч Л.******* нэхэмжилсэн 267 500 төгрөгийг хариуцагч Б.******* нь төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 8 675 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 4 337.5 төгрөг, төрийн сангаас 4 337.5 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ       Х.ОТГОНЖАРГАЛ