Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 156/ШШ2024/00417

 

 

 

 

 

 

2024 09 04 156/ШШ2024/00417

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

156/2024/00360/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би, Хэнтий аймаг, Хэрлэн сум 5 дугаар баг Саригийн 1-02 тоотод байрлах ******* ББСБ-ын нэхэмжлэлтэй, Хэнтий аймаг, Хэрлэн сум 5 дугаар баг, Саригийн 8-11 тоотод оршин суух, ******* *******, ******* ******* нарт холбогдох, 2 132 969.20 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иргэн ******* овогтой ******* хамтран зээлдэгч ******* овогтой ******* нар нь 2023 оны 02 дугаар сарын 03-ний өдөр ЗГ/1502800274 тоот Зээлийн гэрээ байгуулан 3,000,000 / Гурван сая / төгрөгийн зээлийг сарын 3,5 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай авто машин барьцаалан зээлийн гэрээ байгуулсан.

******* овогтой ******* хамтран зээлдэгч ******* овогтой ******* нар нь ЗГ/1502800274 тоот зээлийн гэрээний дагуу 2023 оны 02 дугаар сарын 03-ний өдрөөс эхлэн сар бүрийн 28-ны өдөр төлбөрийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх гэрээ байгуулсан. ******* овогтой ******* хамтран зээлдэгч ******* овогтой ******* нар нь нэхэмжлэл гаргах үеийн байдлаар төлөхгүй гэрээний үүргээ биелэхгүй байна. Иймд зээлдэгч Р.*******, Г.******* нараас үндсэн зээлийн төлбөрт 1 862 064.76 төгрөг, үндсэн зээлийн хүүний төлбөрт 207 837.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 41 567.41 төгрөг, нотериатын хөлс 21 500 төгрөг, нийт 2 132 969.20 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

  Хариуцагч Р.*******, Г.******* нар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:... Бид ******* ББСБ-аас ирүүлсэн нэхэмжлэлийн хувийг гардаж авлаа. Нэхэмжилж байгаа 2 132 969.20 төгрөгийг төлөхийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ нь хариуцагч Р.*******, Г.******* нарт холбогдуулан 2 132 969.20 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Р.*******, Г.******* нар нь нэхэмжлэлийн шаардлага 2 132 969.20 төгрөгийг төлж барагдуулах талаар тайлбар гаргасан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул хариуцагчаас 24 538.5 төгрөг, төрийн сангаас 24 538.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ-ын нэхэмжилсэн 2 132 969.20 төгрөгийг хариуцагч Р.*******, Г.******* нар нь төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 49 077 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 24 538.5 төгрөг, төрийн сангаас 24 538.5 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ       Х.ОТГОНЖАРГАЛ