| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 156/2024/00382/И |
| Дугаар | 156/ШШ2024/00424 |
| Огноо | 2024-09-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 156/ШШ2024/00424
2024 09 10 156/ШШ2024/00424
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2024/00382/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Боржигон овогт ******* *******гийн нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Миний үйлчлүүлэгч О.******* нь 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Эрүүлийг хамгаалах газарт цэвэрлэгчээр ажилд орж, 1986 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Гоц аюулт халдварт өвчнийг урьдчилан сэргийлэх станцад цэвэрлэгчээр шилжин ажилласан. 1987 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс цэвэрлэгчийн ажлаас чөлөөлөгдөн парзитлогч лабронтоор ажиллаж, 1988 оны 05 дугаар сарын 01-ний өдөр парзитлогч лабронтоос чөлөөлөгдөн бэлдмэлчингээр ажиллаж байгаад 1991 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс суралцах болсон тул ажлаасаа чөлөөлөгдсөн. 1993 оны 06 дугаар сарын 11-ний өдөр сургуулиасаа 1 жилийн чөлөө авсан учир Хэнтий аймгийн Эрүүл мэндийн төвийн даргын тушаалаар дотрын тасагт сувилагчаар ажилласан. Нэг жилийн чөлөө дуусаж 1994 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын мэдэлд томилогдон ирж аймгийн Эрүүл мэндийн газарт сувилагчаар ажилд орж 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. Иймд О.*******г 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1993 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.******* нь 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Эрүүлийг хамгаалах газарт цэвэрлэгч, парзитлогч лаборантоор, 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1. Боржигон овогт ******* ******* /РД:*******/-ийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 5-р тал/,
2. Нийслэлийн тойргийн нотариатч М.******* 1932 дугаартай итгэмжлэл, /хх-ийн 6-р тал/,
3. Үндэсний төв архивын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1083 дугаартай тодорхойлолт /хх-ийн 7-р тал/,
4. О.*******гийн нэр дээрх 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 8-11-р тал/,
5. Хэнтий аймгийн Архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 08/233 дугаартай албан бичиг /хх-ийн 12-р тал/,
6. Хэнтий аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны эрүүлийг хамгаалах газрын даргын 1987 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 114 дугаартай Шилжүүлэн томилох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 13-р тал/,
7. Хэнтий аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны эрүүлийг хамгаалах газрын даргын 1988 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 77 дугаартай Ажилд авах тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 14-р тал/,
8. Гэрэл зураг /хх-ийн 15-р тал/,
9. Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР 1А маягтын хуулбар /хх-ийн 39-р тал/,
10. Гэрч Г.******* шүүхэд өгсөн ... Би Гоц халдварт өвчнийг эсэргүүцэн судлах станц буюу одоогийн нэршлээр Зоонозын төвд 1980-1984 оныг хүртэл лаборантоор ажиллаж байгаад 1984-1989 онд их сургуульд биологич мэргэжлийг эзэмшсэн. 1989 оны 07 дугаар сараас 2021 оныг хүртэл Зоонозын төвд биологич, даргаар ажиллаж байсан. ******* нь 1989 онд сургуулиа төгсөж ирээд Зоонозын төвд 1991 оныг дуустал бэлдмэлч, ариутгагчаар ажиллаж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25-р тал/,
11. Гэрч Г. шүүхэд өгсөн ... Би Зоонозын төвд 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оныг хүртэл агнан бэлтгэгчээр ажиллаж байсан. ******* нь Зоонозын төвд 1986 оноос 1991 оны 08 дугаар сарыг дуустал бэлдмэлч, ариутгагчаар лаборантад ажиллаж байгаад эргэж ирж ажиллаагүй. Сүүлд сонсоход Нэгдсэн эмнэлэгт сувилагч болсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 26-р тал/,
12. Гэрч Б. шүүхэд өгсөн ... Би Анагаах ухааны их сургуулийг төгсөж ирээд 1986-2001 оныг дуустал Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт их эмчээр, Эрүүл мэндийн газарт даргаар ажиллаж байсан. ******* нь 1993-1995 оныг хооронд ээлжийн сувилагчаар хамт манай тасагт ажиллаж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 34-р тал/ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд О.******* нь 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Эрүүлийг хамгаалах газарт цэвэрлэгч, парзитлогч лаборантоор, 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт ******* ******* /РД:*******/-ыг 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Эрүүлийг хамгаалах газарт цэвэрлэгч, парзитлогч лаборантоор, 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ