Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 156/ШШ2024/00425

 

 

 

 

 

 

2024 09  06  156/ШШ2024/00425

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 156/2024/00411/и

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, *******.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.*******эрцэцэгийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: *******.******* /цахим/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч *******.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******.******* миний бие 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Фэйсбүүк зарын групт мөнгө зээлүүлж хүүнд нь байранд амьдрах зар оруулсны дагуу А.*******эрцэцэг надтай холбогдсон. А.*******эрцэцэгтэй утсаар ярьж фэйсбүүкээр чатлан харилцан ойлголцсоны үндсэн дээр уулзахаар болсон уулзаад манай байранд амьдарч болно одоогоор дээд айл ус алдаж засвар хийж байна. 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр засвар дуусч байр хүлээлгэн өгнө гэсний дагуу урьдчилгаа болгож 4 000 000 төгрөгийг А.*******эрцэцэгийн Хаан банкны 5653003933 тоот дансруу шилжүүлсэн. Одоог хүртэл янз бүрийн аргаар холбогдох гэж оролдсонч холбогдож чадахгүй байна. 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хот *******аянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч оршин суух хаяг тодорхойгүй гэсэн шалтгаанаар нэхэмжлэл хүчингүй болсон.

Иймд Дархан овогт ******* *******эрцэцэг /РД:*******/-ийн хаана байгаа хаягийг тогтоож түүнийг эрэн сурвалжилж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,       

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *******.******* нь шүүхэд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Дархан овогт ******* *******эрцэцэгийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Нэхэмжлэгч *******.******* нь байр түрээслэх зорилгоор А.*******эрцэцэгт 4 000 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн боловч байраа түрээсэлж чадаагүй гэх ба шилжүүлсэн мөнгөө буцаан шаардахаар *******аянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэжлэл гаргасан боловч хариуцагч нь хаягтаа байхгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* *******эрцэцэгийг эрэн сурвалжлах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн  115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн   155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Дархан овогт ******* *******эрцэцэг /РД:*******/-ийг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Дархан овогт ******* *******эрцэцэг /РД:*******/-ийг эрэн сурвалжлах ажиллагааг хийж, оршин байгаа хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч *******аяраагийн ******* /РД:, утас:88011829/-т мэдэгдэхийг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Х.ОТГОНЖАРГАЛ