| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 156/2024/00423/И |
| Дугаар | 156/ШШ2024/00427 |
| Огноо | 2024-09-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 156/ШШ2024/00427
2024 09 10 156/ШШ2024/00427
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2024/00423/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Х.******* нэхэмжлэлтэй, Н.******* холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 4 382 673 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: Х.*******,
Хариуцагч: Н.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.******* нь Ихэр наран ХХК-д 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн түгээгчээр ажиллаж эхэлсэн ба 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр шатахууны орлогоо тушаалгүй өөрийн дансаар авч, 4 382 673 төгрөгийн хохирлыг манай байгууллагад учруулаад байна. Н.******* өөрөө хүлээн зөвшөөрсөн ба уг төлбөрөө 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохирсон боловч одоог хүртэл төлбөрөө барагдуулаагүй байна. Иймд Н.*******гоос 4 382 673 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Н.******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 4 382 673 төгрөгийг авсан нь үнэн учраас ажил хийж төлж барагдуулах саналтай байна. Би 2024 оны 9 сарын 20-нд 1 460 891 төгрөг, 2024 оны 10 сарын 20-нд 1 460 891 төгрөг, 2024 оны 11 сарын 20-нд 1 460 891 төгрөгөөр хувааж төлөх саналтай байна. Надад өөр хэлэх зүйл байхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.******* нь Н.******* холбогдуулан 4 382 673 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг 3 хувааж төлөх талаар тайлбар гаргасаныг нэхэмжлэгч эс зөвшөөрч эвлэрэн хэлэлцээгүй тул шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэв.
Нэхэмжлэгчийн ажиллуулдаг шатахуун түгээх станцад хариуцагч нь ажиллаж байхдаа орлогын мөнгөө тушаахгүй буюу шилжүүлэхгүй өөрөө ашигласнаар нэхэмжлэгчид 4 382 673 төгрөгийн өглөгтэй болсон байжээ. Энэ талаар хариуцагч маргадаггүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон шаардах эрхтэйгээр хуульчилсан байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 4 382 673 төгрөгийг өөрөө олж авах, хэрэглэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байна. Иймд хариуцагч Н.*******гоос 4 382 673 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.*******т олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж байх тул нэхэмжлэгчээс урьдчилан улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 85073 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Н.*******гоос 4 382 673 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.*******т олгосугай.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85 073 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 85 073 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ