Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 148/шш2024/00378

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 148/ШШ2024/00378

******* аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

 Нэхэмжлэгч: *******гийн *******ын хүсэлттэй,

 

1982 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүртэл, 1986 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ******* аймгийн ******* мод дамжуулах баазад оосорлогчоор тус тус ажиллаж байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд:

 

Нэхэмжлэгч: З.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч З.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Би 1982 онд сургууль төгсөөд дээд сургуульд орж чадаагүй тэр жилдээ мод дамжуулах баазад ажилд ороод 1983 оноос цэрэгт явж ирээд 1990 он хүртэл тасралтгүй ажиллаж байгаад дадлагажуулах курст Орос руу яваад хагас жил болоод ирсэн. Тэр үед үйлдвэр хувьчлагдаад ажилгүй болсон. Хөдөлмөрийн дэвтрээ би хайж олж аваад тэр дэвтэр дээр ажилд авсан тушаал байдаг 1989 онд Орос руу явсан болон халагдсан тушаал байхгүй. Хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон тушаал бичигдсэн харин сүүлчийн ажлаас халагдсан тушаал бичигдээгүй. Аймгийн архиваас тушаалаа хайгаад олоогүй тул намайг 1982 оны 11 дүгээр сарын 15-наас 1983 оны 06 дугаар сарын 22-ныг хүртэл ажилласан 00 жил 07 сар 07 хоног, 1986 оны 07 дугаар сарын 22-ноос 1989 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал ажилласан 03 жил 05 сар 05 хоног бүгд 04 жил 00 сар 12 хоног, Мод боловсруулах үйлдвэрт шугамын оосорлогчоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З.******* нь 1982 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүртэл, 1986 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ******* аймгийн ******* мод дамжуулах баазад оосорлогчоор тус тус ажиллаж байсныг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шүүхээс хүсэлтийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.

1.Нэхэмжлэгч З.******* нь 1982 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүртэл, 1986 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ******* аймгийн ******* мод дамжуулах баазад оосорлогчоор тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгч З.*******т олгосон 218887 дугаартай хөдөлмөрийн дэвтэр дэх 1982.11.15. *******ы мод дамжуулах баазад шугамын оосорлогчоор авч ажиллуулав, 1983.06.22 Ардын цэргийн албанд нас бие тэнцсэн тул ажлаас чөлөөлөв, 1986.07.22 Цэргийн албанаас халагдаж ирсэн тул мод дамжуулах баазад вагон оосорлогчоор авч ажиллуулав гэсэн бичилт, 1982 онд үйлдвэрийн ажилчдын авахуулсан гэрэл зураг /нэхэмжлэгч голын эгнээний зүүн талаасаа 2 дахь байрлалд/, 1983 оны 6 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгчид олгосон Хүндэт нөхөр З.******* таныг Ардын Армийн албаа нэр төртэй хааж ирхийг хүсэн ерөөе. ХБ ангийн хамт олноос олгосон дурсамж, гэрч Г.Батбаатарын Би ******* аймгийн Дулаан хааны Мод дамжуулах баазад 1985 оны 8 дугаар сарын 01-ний өдөр цэргээс халагдаж ирээд өөрийн анх нормчноор анх ажилд орсон. Намайг ажилд ороход З.******* нь тус байгууллагад ажиллаж байсан гэсэн мэдүүлэг, гэрч Ч.Батжаргалын ...Би 1985 онд ажилд орсон. Намайг ажилд ороход дэвтэр нээсэн. Тэр нь цагаан өнгөтэй байсан санаад байна. 1986 онд хөдөлмөрийн дэвтэр шинэчилж гарсан гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 Иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2. Эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135 дугаар зүйлийн 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэжээ.

Иймд нэхэмжлэгч З.*******ыг 1982 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүртэл, 1986 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ******* аймгийн ******* мод дамжуулах баазад оосорлогчоор тус тус ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэлээ.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Тайж овогт *******гийн ******* /РД:*******/ нь 1982 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүртэл, 1986 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ******* аймгийн ******* мод дамжуулах баазад оосорлогчоор тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авах, хүлээн авах, давж заалдах журмаар гомдол гаргах талаар дараах эрх, үүрэгтэй болохыг дурдсугай.

  3.1.Шүүх хуралдаанд оролцсон оролцогч нар шийдвэрийг албажуулснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж өөрөө шийдвэрийг гардан авах бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй.

3.2.Шүүх хуралдаанд оролцоогүй оролцогч нарт шийдвэрийг албажуулснаас хойш 14 хоногийн дотор шүүхээс гардуулна. Гардуулах боломжгүй тохиолдолд 7 хоногийн дотор баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлнэ. Ийнхүү хүргүүлснийг шийдвэрийг гардан авсанд тооцох бөгөөд хаягаа өөрчилснөө шүүхэд мэдэгдээгүйгээс шүүхээс хүргүүлсэн шийдвэрийг аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй.

3.3.Шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж болно.

3.4.Нэг талын нэхэмжлэгч (эсхүл хариуцагч), гуравдагч этгээд, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нарын хэн нь эхэлж шийдвэрийг гардан авсан огнооноос тухайн талын гомдол гаргах хугацааг тоолно.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН