Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 406

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн,

улсын яллагч М.Амарзаяа,

хохирогч Д.З,

шүүгдэгч Х.Б, Ш.Ө,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт Х.Б, Ш.Ө нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201726010091 дүгээр эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Баянговь суманд төрсөн, эрэгтэй, 40 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Хангайн ... дүгээр гудамж, ... тоотод оршин суух, урьд

Баянхонгор аймгийн шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 11 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн 1-д зааснаар 20 жилийн хорих ял шийтгүүлж, 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Ганган овогт Шын Ө /РД:...../,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, эрэгтэй, 44 настай, бүрэн бус дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ам бүл 1, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 1 дүгээр баг, Их нарийн гэх газарт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Хын Б /РД........../.

 

□:\Ө1Г1сө-2017\ЗЫ11дөП 1од1оо1\2017.10.17.Вап2гадсИ паг.йос

 

 

2

 

Ш.Ө, Х.Б нар нь бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 20 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 22 дугаар гудамжны задгайд байрлах иргэн Д.Зийн эзэмшлийн агуулаХ нэвтрэн, 30-61 УБЕ улсын дугаартай "Тоёото плаз” маркийн тээврийн хэрэгсэл хэрэглэн 172.6 кг мах хулгайлан 733.550 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт

ХОЛбОГДЖЭЭ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: "2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр мах хулгайлсан үйлдэлдээ гэмшиж байна. Хохирогчоос уучлалт гуйж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Ш.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: "2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Зийн агуулахаас мах хулгайлсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчоос уучлалт гуйж байна. Ар гэрийн байдлыг минь харгалзан үзэж хөнгөн ял шийтгэл өгнө үү” гэв.

Хохирогч Д.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: "2016 оны 5 сарын эхээр Өыг хашаандаа буулгасан. Цахилгааны мөнгийг өгнө, өвөл нүүрс авч өгнө гэж тохиролцсон. Хэрэг гардаг өдөр би 12 цаг өнгөрөөгөөд гарсан. Тэр үед эд нар машинаа засна гээд үлдсэн. 19 цаг 30 минутын үед над уруу Ө яриад тусгай түлхүүр байна уу, та ирэх үү гэсэн. Урд өдөр нь хонь, ямааны махаа зараХ хонины махнаас 1410 кг, ямааны махнаас 465 кг дутсан. Та ирэх үү гэхээр нь хар төрөөд очтол толгойн дээрээ духны гэрэл тавиад банз Хаж байсан. Намайг яваад очиход Б, Ө, Хам дүү нь байсан. Ө гэр рүүгээ орсон. Баас "мах хаана байна” гэхэд машинд байгаа гэсэн. Машинд махыг хийсэн байсан” гэв.

201726010091 дүгээр хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Хохирогч Д.Зийн: "...Тэгээд би бүр гайхаад 2017 оны 01 дүгээр сарын

  1. ны орой 20 цагийн орчим өөрийн аж ахуйн хашаагаа эргэсэн. Өөрийн машинаа хашаанаас хол тавиад явган явж очсон. Яагаад ингэж очих шалтгаан болсон бэ гэхээр манай хашааны манаач болох Ө, түүний найз Б, эхнэрийнх нь дүү болох үл таних нэг шар залуу энэ хэд байгаад байсан. Далангийн тэндээс махны агуулах руу харсан чинь дээвэр дээр нь гэрэл гарч байсан. Тэгэхээр нь би хашаа руу ойртоод очтол дээвэр рүү шат тавьчихсан дээврийн чардакны банзыг Хаж байсан. Хашааны хаалга татаж үзсэн чинь онгойлгож өгөхгүй байхаар нь хашаа давж ороод агуулах руу очсон. Хашааны манаач Ө, түүний найз Б, мөн эхнэрийнх нь дүү шар залуу тэр 3 урдаас ирсэн. Би "та нар юу хийж байгаа юм бэ?, яаж байгаа юм бэ” гэж хэлсэн чинь Ө "ахаа уучлаарай” гэж хэлсэн. Тэгээд би "Баа та нар мах аваад хаана хийсэн” гэж хэлсэн чинь "Өлзийгийн машинд байгаа” гэж хариулсан. Тэгээд би Өын машиныг шалгасан чинь 6 ширхэг үхрийн гуя, хаа хийсэн байсан. Тэгэхээр нь би 102 руу ярьж цагдаа дуудсан. Би өчигдөр буюу 2017 оны 01 дүгээр сарын
  2. ний өдөр агуулаХ байсан үхрийн махаа тушаасан чинь нийт 24тонн 508кг мах байхаас 21тонн 444кг мах зарсан. Би тухайн үхрийн махнаас Дорнод аймагт 300кг мах үлдсэн байгаа, мөн 213кг мах идэшний үеэр зарсан, мөн 151кг үхрийн махыг найздаа зарсан, мөн 400кг үхрийн махыг өөрийнхөө гэрт идэш болгож авсан. Ингээд бодохоор үхрийн махнаас 1 тонн, 933кг мах сох дутсан. Мөн хонины болон ямааны махаа зараХ хонины махнаас 1 тонн 410 кг, ямааны махнаас 465 кг дутсан. Нийт үхэр, хонь, ямааны дутсан махны үнийг бодоход 14 539 500 төгрөгийн мах дутсан. Иймд дээрх хохирлыг

 

 

3

 

холбогдох хүмүүсээс хуулийн дагуу шалгаж гаргуулж өгнө үү гэж хүсэж байна. ...Дорнод аймгаас 2016 оны 11 дүгээр сард худалдан авсан дээрх махны мөнгийг надтай хамтарч наймаа хийдэг залуу Түвшинжаргал бид хоёр нийлж худалдаж авсан. Би гомдолтой байгаа учир өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэх хүсэлтэй байна...”.

...Харин сүүлд 2016 оны 11 дүгээр сарын сүүлээр Дорнод аймгаас мах бэлтгэхээр яваХ Ө өөрөө надад "та намайг аваад яваач, манай нэг найз байгаа” гэж Б гэх нөхрийг хэлсэн” ингэж явах үедээ нэг хүний өдрийн хөлс нь 30.000 төгрөг гэж ярьж тохирсон. Эхний мах ачилт хийж ирэхэд Өын цалин гэж 680,000 төгрөг бэлнээр өгсөн. Харин Бийн цалинг Дорнод аймагт байХ "мөрөө гэмтээчихлээ, би хот руу явмаар байна” гэж байХ нь 730,000 төгрөг бэлнээр өгөөд таксинд суулгаад хот руу явуулсан. Үүнээс хойш хөдөөнөөс ачиж ирсэн махыг агуулаХ буулгах үед нь хөлс болгож 50,000 төгрөг Б, Ө хоёрт тус тусад нь өгсөн.

...Тийм болохоор нийт 46 тонн 780кг мах байснаас зараад тооцоо шахаж ...дутсан махыг дээрх нөхдүүд хулгайлсан байх гэж нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-25-26, 27-28/,

Гэрч Л.Түвшинжаргалын: "...З ах бид хоёр 2016 оны 12 дугаар сарын үеэр мөнгөө нийлүүлж мах бэлтгэхээр Дорнод аймаг руу явсан. Дорнод аймагт байХ Б махан дээр эвгүй гишгэж унаад мөрөө гэмтээсэн. Дорнод аймгийн Тээврийн товчоо дээр ирээд явуулах гэсэн чинь "цалингаа авна” гээд байсан. Тэгээд тооцоо хийгээд өмнө өгсөн 130000 төгрөг дээр нэмж 600000 төгрөг өгөхөөр болж Дэмидээ ах эхлээд 300000 төгрөг өгөхөөр нь "за за наад хүн чинь гар мөр бэртсэн юм чинь эмнэлэг домнолгоор явах байлгүй бүтэн өг өг” гэж хэлээд тэр үед 600000 төгрөг өгөөд явуулсан. Түүнээс хойш 5-6 хоногийн дараа Дэмид ах бид хоёр 22-23 тонн махаа ачиж Улаанбаатарт ирсэн. Махаа үнэ орохыг хүлээгээд хэсэг Хгалсан. Дэмидээ ах бид хоёр хуучин 22-н товчооны Баянхонгорын хэдэн залуучуудад богийнхоо махыг зарсан. 12 тонн 700 гаруй мах болсон ба ямаа нь 6 тонн гаруй болсон. Дэмид ах бид хоёр тооцоогоо хоёр зэрэг шахсан чинь хонины махнаас 1600 гаруй кг, ямааны махнаас 460 кг билүү дутахаар нь би Дэмид ахтай маргаад "та одоо хоёр зэрэг мөнгө төгрөг гаргаж хамтарч ажиллаж байж нэгэн дээрээ ажиллаад байгаа юм уу” гэж хоорондоо маргаад "үлдсэн махаа одоо бүгдийг нь хиллэж үзье” гэж хэлээд салсан. Энэ явдлаас хоёр хоногийн дараа орой 20 цаг өнгөрч байсан чинь Дэмид ах дуудаад "Түвшин ахын дүү нөгөө мах дутсан асуудлын учрыг нь оллоо, нөгөө Өлзий, Б гэдэг нөхдүүд чинь хулгайлж байсан байна, би үйлдэл дээр нь барьчихлаа” гэж хэлсэн. Цагдаад дуудлага өгөөд нөгөө нөхдүүдийг барьж өгөөд явсан. Үүний дараа 4-5 хоногийн дараа "Тэнгэр трейвэл” гэдэг газар үхрийнхээ махыг өгсөн чинь 1900 кг мах дутсан байсан. Анх өдрийн 30000 төгрөгөөр тохирч яваад Бид нийт 730000 төгрөг өгсөн. З ах бид хоёр мөнгөө хоёр талаасаа гаргаж хамтарч явсан. Хохирлоо барагдуулж авах санал хүсэлттэй байна...” гэх мэдүүлэг /1хх-31-32/,

Гэрч Л.Долгорын: "Би Өтай 2010 онд анх танилцаж гэр бүл болсон. 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ...дүү Дамжинтай хамт такси бариад хоёр хүүхэдтэйгээ 19 цаг өнгөрөөгөөд 20 цагийн орчим гэртээ ирсэн чинь хашаан дотор З гээд хашааны өвгөн ирчихсэн Ө, Б нартай хэрэлдээд зогсож байсан. Удалгүй араас нь цагдаа нар ирсэн. Манай харж байсан хашаан дотор байсан З гэж хүний гражнаас мах хулгайлсан юм шиг байна лээ. ...Өмнө нь мах хулгайлж байсан зүйл байхгүй. Манайх Зийн хашаанд 2016 оны 6 дугаар сард буусан. З гуай дандаа өөрөө дагуулж ирж мах ачдаг...” гэх мэдүүлэг /1хх-34/,

 

 

4

 

Шүүгдэгч Ш.Өын сэжигтэн, яллагдагчаар өгсөн: "Би З гэж хүний махны агуулахын хашаанд манаач хийхээр 2016 оны 6 дугаар сарын 10-ны үеэр орж тэнд улмаар гэрээрээ нүүж очиж буусан. Манаачаар ажиллах 7 сарын хугацаанд нэг ч удаа цалин мөнгө авч байгаагүй, харин тогны мөнгийг өгдөггүй, үнэгүй байдаг байсан. 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Дорнод аймаг руу З ахтай хамт мах авахаар найз Бийг дагуулаад явсан. Тэгээд 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр би наашаа Улаанбаатар хот руу эхний 18 тонн махыг аваад 40 тонны контейнер ачсан машинд ачаад ирсэн. Замдаа нэг хоноод 2016 оны 12 дугаар сарын 08-ны өглөө агуулаХ мах буулгасан. Мөн сүүлийн ээлжийн мах 2016 оны 12 дугаар сарын 20-ны үеэр ирэхэд би бас буулгасан. Тэр нь эхлэж ирсэн 18 тонн махнаас арай бага мах ирсэн. З ах Дорнод аймагт мах авч байХ манай найз Б бид хоёрыг нэг нэг үхрийн өвчүү, нэг нэг хонины мах Улаанбаатар хотод очоод шилээд аваарай гэж хэлсэн. Энд ирээд нөгөө хэлсэн махаа өгөөгүй. Тэгээд З ах эхний ээлжний зарах махаа ачиХ нь "нөгөө өгнө гэсэн махаа хэзээ өгөх вэ” гэж асуусан чинь "өгөхгүй, юу яриад байгаа юм, авбал мөнгийг нь өгөөд аваарай” гэж хэлэхээр нь "та зүгээр өгнө гэж хэлээ биз дээ” гэсэн чинь "тийм юм байхгүй, би тэгэж хэлээгүй” гэж хэлээд таг гүрийсэн. Тэгээд 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр машинтай хүмүүс дагуулж ирж махаа үзүүлсэн. Тэр үед нь би дахиад "нөгөө махаа хэзээ өгөх вэ” гэж сануулсан чинь "тийм юм байхгүй” гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд 19 цагийн орчим байх найз Бийн хамт машинаа янзалж байх үед найзтайгаа "нөгөөх чинь махаа өгөхгүй нь, хоёулаа махаа яаж авах уу” гэж хоорондоо ярилцаж байсан. Б "агуулахын чардак дээр нь гарчих юм бол махаа авчих юм байна шдээ” гэж хэлэхээр нь би "тэгвэл шат байгаа” гэж хэлээд шат тавьж гараад дээврийн банзнаас 3 банз төмрөөр хөшиж нааш нь сугалаад дотор нь ороод агуулахаас 6 ширхэг үхрийн мөч аваад бууж байтал нохой хуцаад хүмүүс ирсэн. Манай эхнэр хоёр дүүтэйгээ ирсэн. Тэр хүмүүсийг өнгөрөөгөөд хамгийн сүүлийн махаа авах гээд байж байтал З ах хүрээд ирсэн. Цагдаа дуудаад "наад махаа машиндаа ачаад дагаад яв” гээд дүүргийн цагдаа дээр дагуулж ирсэн.

...З гуай ирээд "юу болж байгаа юм, яаж байгаа хулгайч нар вэ” гэж орилоход нь гэрээс манай эхнэр, дүү энэ тэр бүгдээрээ гараад ирсэн байсан. З гуай өдөр болгон ирж махаа үздэг хүн, ямар ч хулгай хийх боломж байхгүй. ...Би З ахаас "та хичнээн тонн махтай ирээд хичнээн тонн мах дутаад намайг авсан гээд байгаа юм бэ” гэж асуусан чинь "маш их мах дутсан, чи надад 14 сая төгрөг өгчих, тэгвэл би өргөдлөө авна” гэж хэлсэн.”

...Надад цалин болгож нэг удаа 190000 төгрөг, нэг удаа мөн 70000 төгрөг, дараа нь 40000 төгрөг бэлнээр нэг удаа өгч байсан. Өөр мөнгө өгөөгүй, нэг хонины мах, нэг үхрийн өвчүү өгнө гэж хэлсэн ч тэрийгээ өгөөгүй. ...Би урд нь ямар нэгэн байдлаар мах хулгайлж авч байгаагүй, 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ганцхан удаа мах хулгайлан авч байгаад баригдсан” гэх мэдүүлэг /1хх-55, 60-61/,

Шүүгдэгч Х.Бийн сэжигтэн, яллагдагчаар: "...2017 оны 01 дүгээр сарын 10- ны өдөр машин янзлаж сууж байгаад "хоёулаа цалин мөнгө олигтой юм аваагүй юм чинь З ахын агуулахаас хэдэн мах авъя” гэж хоорондоо ярьсан. "Цоожтой юмыг яаж онгойлгож мах авах уу” гэж ярьж байгаад "чардакаар нь орчихьё, шат байгаа” гэж Өлзий яриад дээврийн 3 банзыг хуулаад ороод үхрийн махны 5 ширхэг гуя, 1 ширхэг үхрийн хаа хулгайлж аваад Өын өөрийнх эзэмшлийн 3061 УБЕ улсын дугаартай "Тоёота плаз” маркийн машины арын багажинд хийгээд байж байтал З ах гэнэт хүрээд ирсэн. Тэгээд З ах ирээд цагдаа дуудаж бид хоёрыг барьж өгсөн. ...Тэгээд З ах хөдөө явж ажилласан ажлын хөлс болгож өдрийн цалин дээр хонины

 

 

5

 

болон үхрийн өвчүү тус бүрд нь нэг нэгийг өгнө гэж хэлээд тэрийгээ өгөөгүй болохоор нь агуулахаас нь мах авахаар шийдсэн. ...Өмнө нь тэр агуулахаас мах ерөөсөө авч байгаагүй.

...Цалингаа аваагүй болохоор тэр мөнгөндөө махнаас нь авъя гэж бодоод авсан. Бид хоёр машины хаалга янзлаж сууж байсан чинь Өлзий эхлээд "хоёулаа агуулахаас мах авах уу” гэдэг санааг гаргасан ба би тэр санааг нь дэмжээгүй "дэмий юм биш үү” гэж хэлсэн чинь Ө "хоёулаа ажлынхаа хөлсийг аваагүй юм чинь цөөхөн хэдэн мах авчихъя” гэж яриад тэгээд энэ хэргийг хамт үйлдсэн...” гэх мэдүүлэг /1хх-56, 63/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-4-7/, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-8-11/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /1хх-15-16/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1хх-17/, албадлагын бусад арга хэмжээ авах тухай прокурорын тогтоол /1хх-18/, хураан авсан эд зүлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-20/, Ш.Өын иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-65/, Ш.Өын хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх-66-70/, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /1хх- 71/, Ш.Өын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-72/, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /1хх-77-79/, Баянзүрх дүүргийн шүүгчийн захирамжийн хуулбар /1хх-79 дүгээр хуудасны ар тал 80/, Нийслэлийн Улсын Бүртгэлийн газрын тодорхойлолт /1хх-82, Х.Бийн/, Х.Бийн төрсний бүртгэлийн лавлагаа /1хх-83/, Х.Бийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-84/, Тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх-91/, "Вендо” ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-96-97/, эд зүйлийн үнэлгээ /1хх-103/, хохиролтой холбоотой баримтууд /1хх-104-140/, зарим сэжигтэн, яллагдагчид холбогдох үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /1хх-148-149/ зэрэг нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч нар "Машин механизм хэрэглэж үйлдсэн гэдгийг зөвшөөрөхгүй. Махыг машинд ачаагүй байсан. Цагдаагийнхан ирээд махаа ач гэж ачуулаад цагдаагийн хэлтсийн гадаа үзлэг хийсэн” гэж,

шүүгдэгч нарын өмгөөлөгч "Нөхөн үзлэгийг цагдаагийн хэлтсийн гадаа авчраад хийсэн. Машинд ачсан байсан ч гэлээ зөөвөрлөөгүй тул машин механизм хэрэглэсэн гэж үзэхгүй” гэж тус тус мэтгэлцэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн цагдаагийн байгууллагад өгсөн дуудлагын дагуу очсон цагдаагийн албан хаагчийн "...үхрийн гуя 5 ширхэг, үхрийн хаа 1 ширхэгийг хулгайлан 30-61 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслээр зөөвөрлөх гэж байсныг үйлдэл дээр нь илрүүлж шалгуулахаар жижүүрт хүлээлгэн өгөв” гэх илтгэх хуудас /1хх-13/, хохирогч Д.Зийн "...Би Баас та нар мах аваад хаана хийсэн” гэсэн чинь Өлзийгийн машинд байгаа гэж хариулсан. Өын машиныг шалгасан чинь 6 ширхэг үхрийн гуя, хаа байсан...” гэх мэдүүлэг /1хх-25-26/, шүүгдэгч Х.Бийн сэжигтнээр өгсөн "...үхрийн махны 5 ширхэг гуя, 1 үхрийн хаа хулгайлж аваад Өын 30-61 УБЕ улсын дугаартай ...машины арын багажинд хийгээд байж байтал З ах ирсэн...” гэх мэдүүлэг /1хх-56/ зэрэг нотлох баримтуудаар машин

 

 

6

 

механизм хэрэглэж үйлдсэн болох нь тогтоогдож, шүүгдэгч нарын тайлбар няцаагдаж байна.

 

Мөн бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, биеэр авч чадахгүй хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг машин механизм ашиглана гэж ойлгох тул шүүгдэгч нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлахдаа машин механизм хэрэглэсэн байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ш.Ө, Х.Б нар бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 10- ны өдөр 20 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 22 дугаар гудамжны задгайд байрлах иргэн Д.Зийн эзэмшлийн агуулаХ нэвтэрч, Ш.Өын эзэмшлийн 30-61 УБЕ улсын дугаартай "Тоёото плаз” маркийн тээврийн хэрэгсэл хэрэглэн 172.6 кг үхрийн мах хулгайлан 733.550 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд болон шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлгүүдээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Х.Б, Ш.Ө нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, машин механизм хэрэглэж, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ш.Ө нь Баянхонгор аймгийн шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 11 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор /1хх-77-79/ Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн 1-д зааснаар 20 жилийн хорих ял шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 27 дугаар захирамжаар /1хх-80/ эдлээгүй үлдсэн 2 жил 11 сар 04 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож шийдвэрлэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.4-т зааснаар ялгүй болох хугацаа дуусаагүй байХ дахин гэмт хэрэг үйлдсэн байна. Гэвч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар буюу Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ш.Ө, Х.Б нарт ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан тэдэнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг биет байдлаар буцаан өгч, хохирогчид учирсан хохирлыг бүрэн нөхөн төлснийг харгалзан шүүгдэгч нарыг бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй гэж үзлээ.

Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг хэвээр үлдээж, Ш.Өын эзэмшлийн 3061 УБЕ улсын дугаартай “Тоуо!а Р1а*2” маркийн ЫСР120211965 дугаар арлын дугаартай, хөх өнгийн 2001 онд үйлдвэрлэгдсэн суудлын

 

 

7

 

тээврийн хэрэгслийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар хурааж, улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ш.Ө, Х.Б нар урьдчилан хоригдсон хоноггүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Ганган овогт Шын Ө, Боржигон овогт Хын Б нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, машин механизм хэрэглэж агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Ш.Өыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 08 /найм/ сарын хугацаагаар хорих ял,

шүүгдэгч Х.Бийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Ш.Ө, Х.Б тус бүрт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  2. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т заасныг баримтлан Ш.Өд оногдуулсан 2 жил 8 сарын хорих ялыг тэнсэж, 2 жил 8 сарын хугацаагаар, Х.Бид оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар тус тус хянан харгалзахаар тогтоож, тэнсэгдсэн ялтнуудад хяналт тавихыг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэс болон Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн хэлтэст тус тус даалгасугай.
  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар мөрдөн байцаагчийн 2017.01.19-ний өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолоор битүүмжлэгдсэн Ш.Өын эзэмшлийн 3061 УБЕ улсын дугаартай “Тоуо!а Р1а*2” маркийн ^СР120211965 дугаар арлын дугаартай, хөх өнгийн 2001 онд үйлдвэрлэгдсэн суудлын тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор

 

 

8

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Б, Ш.Өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                Л.БААТАР