Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 148/шш2024/00387

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 148/ШШ2024/00387

******* *******

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

шийдвэрлэх тухай

 

 

******* ******* дахь ******* дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан би нэхэмжлэгч Д.гийн нэхэмжлэлтэй, хариуцагч холбогдох Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 270,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй танилцаад:

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

**** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: нь 2023 оны 09 дүгээр сарын 0*******-ны өдөр 270,000 төгрөгийн үнэ бүхий мах зээлээр авсан бөгөөд төлөөгүй тул ашигласан хугацааны хүүг сарын ******* хувиар тооцож авах тул хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

  Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ** овогтой ** нь *** нэхэмжлэлтэй танилцлаа. 270,000 төгрөгийг өгөхөөс татгалзахгүй болно. Хүлээн зөвшөөрч байна. Үнийн дүнг хүлээн зөвшөөрч байна. Үнийн дүн дээр маргаан байхгүй. Хэргийг хялбаршуулсан шугамаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Д. нь хариуцагч холбогдуулан Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 270,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 270,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ

74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

2.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 ******* зүйлийн 74.*******-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,7*******0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас дээрх тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 4,37******* төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, тал хувь болох 4,37******* төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгох нь зүйтэй байна.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* ******* зүйлийн 7*******.6-д зааснаар хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч 2 од оршин суух хаягтай, овогт /РД:МЮ6908288*******, утас: ****/-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч од оршин суух хаягтай, овогт утас:/-д холбогдох 270,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 ******* зүйлийн 74.*******-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,7*******0 төгрөгийн тал хувь болох 4,37******* төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид, тал хувь болох 4,37******* төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* ******* зүйлийн 7*******.6-д зааснаар хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН