| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Болдын Баярсайхан |
| Хэргийн индекс | 148/2024/00393/И |
| Дугаар | 148/шш2024/00388 |
| Огноо | 2024-08-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 148/шш2024/00388
2024 оны 08 сарын 07 өдөр
| Дугаар 148/ШШ2024/00388 | ******* ******* |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* ******* дахь ******* дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******ийн *******ын хүсэлттэй,
*******ийн ******* нь 1995 оны 12 дугаар сарын 31-ны өдөр ******* аймгийн ******* *******ын 5-р баг, 05 хэсэгт төрсөн, төрсний улсын бүртгэлд бүртгэгдээгүй болохыг тогтоож, улсын бүртгэлд бүртгэхийг ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Г.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... ******* овогтой ******* би 1995 оны 12 дугаар сарын 31-нд ******* аймгийн ******* *******ын 4 дүгээр багийн, 05 дугаар хэсгийн 109 тоотод гэртээ төрсөн. Тухайн үед ээж маань аймгийн төвдөө тогтсон ажилгүй байнга хөдөө явж ажиллаж байсан учир намайг төрсний бүртгэлд бүртгүүлээгүй учраас би ямар ч бүртгэлгүй өнөөг хүртэл явж байна. Намайг гэртээ төрсөн даруйд өрхийн эмнэлгийн 5 дугаар хэсгийн сувилагч Б.******* нь нь эргэлтээр асаргаа сувилгаа үзүүлж хяналт тавьж байсан гэдэг. Миний ээж нь намайг төрснөөс хойш 2-3 жилийн дараа ******* аймгийн ******* ******* руу шилжин явж 2005 онд **********гэдэг хүнтэй гэрлэсэн одоо тус *******ын Овоот 2-р багт оршин сууж байна. Би 16 нас хүрээд ар гэрээсээ тусдаа буюу ******* аймгийн ******* *******анд бусдын мал маллах зэргээр хөлсний ажил эрхэлж амьдарч байгаа болно. 16 нас хүрмэгцээ иргэнийн үнэмлэх авахаар хөөцөлдөх үедээ өөрийгөө төрсний бүртгэлд бүртгэгдээгүй болохыг мэдсэн. Энэ үеэс буюу 2011 оноос эхлэн Улсын бүртгэлийн байгууллагаар иргэнийн бүртгэлд бүртгүүлэхээр хөөцөлдсөн боловч бүртгүүлж чадаагүй эцэст уг газраас намайг шүүхэд хандаж хүсэлт гаргах шаардлагатай гэж зөвлөсний дагуу шүүхэд хандаж байна. Намайг 2011 оноос хойш ******* аймгийн ******* *******ын 1, 8 багт амьдарч байгааг болон хүн амын тооллогод тоологдсон болохыг багийн засаг дарга тодорхойлж байгаа юм. Миний хувьд иргэнийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй иргэнийн үнэмлэх төрсний гэрчилгээ байхгүй учир төрийн үйлчилгээ авч, мэргэжил эзэмших курс дамжаанд ч сурч чадахгүй , ажилд ч орж чадахгүй маш хүндрэлтэй байдалтай байна.
Би одоогоор айлын мал маллаж амьдардаг, Сургуульд сураад ажил хийж амьдарх гэхээр бичиг баримтгүй учир ажилд авдаггүй. Улсын бүртгэлд бүртгүүлэхээр очихоор Улаанбаатар хот болон ******* аймгийн Архивыг шүүж үзэхэд огт бичиг баримт гарч ирэхгүй байна гэж хэлсэн. Эмнэлгийн архивын мөн шүүж үзэхэд лавлагаа байхгүй байсан учир шүүхэд хандсан. Иймд намайг 1995 оны 12 дугаар сарын 31 -ны өдөр ******* аймгийн ******* *******анд төрсөн болохыг тогтоож, иргэнийн бүртгэлд бүртгэхийг ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн иргэнийн бүртгэлийн тасагт даалгаж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ******* аймгийн ******* *******ын 5-р баг, 05 хэсэгт төрсөн, төрсний улсын бүртгэлд бүртгэгдээгүй болохыг тогтоож, улсын бүртгэлд бүртгэхийг ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс даалгах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шүүхээс хүсэлтийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгч *******ийн ******* нь 1995 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ******* аймгийн ******* *******ын 5-р баг, 05 хэсэгт төрсөн, төрсний улсын бүртгэлд бүртгэгдээгүй болох нь ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 415 дугаартай ******* *******ын төрсний бүртгэлийн 1995-1998 он хүртэлх дэвтэр 1995.12.31-нд төрсөн ******* овогтой ******* гэх иргэний мэдээлэл бүртгэгдээгүй байна гэсэн албан бичиг, Петягийн *******ийн ...Хүү Г.******* нь 1995 оны 12 дугаар сарын 30-нд төрсөн ба энэ үед манайх ******* аймгийн 5-р баг 5 хэсэгт хөдөө амьдарч байсан...Энэ үед миний ээж Бямбачулуун амьд байсан тул хүүгийн гар карт миний паспортын хуулбар зэрэг баримтыг авч яваад гээгдүүлсэн тэгээд авч чадалгүй хүү *******ыг сургуульд оруулж хөдөө малчин болгосон гэсэн тодорхойлолт, Петягийн *******гийн ...миний төрсөн эгч Петя овогтой ******* нь ******* аймгийн ******* *******ын 05-р багийн 05-р хэсэгт амьдарч байхдаа буюу 1995 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүү Г.*******ыг гэртээ төрүүлж өсгөж өнөөдрийг хүрсэн нь үнэн болохыг сайн мэддэгийн хувьд тодорхойлж байна гэсэн тодорхойлолт, гэрч Г.*******, Г. нарын энэ талаар нотолж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч төрсөн огноогоо 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь нотлох баримтаар нотлогдоогүй болно.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 Иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2. Эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно,135.2.3-т төрөлт, үрчлэлт, гэрлэлт, гэрлэлт цуцлалт, нас баралтыг бүртгүүлсэн байдал гэжээ.
Иймд нэхэмжлэгч *******ийн *******ыг 1995 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ******* аймгийн ******* *******ын 5-р баг, 05 хэсэгт төрсөн, төрсний улсын бүртгэлд бүртгэгдээгүй болохыг тогтоож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийг төрсний бүртгэлд бүртгэх үүрэг холбогдох хуулиар ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст байх тул нэхэмжлэгч *******ийн *******ыг ******* аймгийн ******* *******ын 5-р баг, 05 хэсэгт 1995 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрснийг улсын бүртгэлд бүртгэхийг ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах нь зүйтэй байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3-т заасныг *******ийн ******* нь 1995 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ******* аймгийн ******* *******ын 5-р баг, 05 хэсэгт төрсөн, төрсний улсын бүртгэлд бүртгэгдээгүй болохыг тогтоож, *******ийн *******ыг ******* аймгийн ******* *******ын 5-р баг, 05 хэсэгт 1995 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрснийг улсын бүртгэлд бүртгэхийг ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авах, хүлээн авах, давж заалдах журмаар гомдол гаргах талаар дараах эрх, үүрэгтэй болохыг дурдсугай.
3.1. Шүүх хуралдаанд оролцсон оролцогч нар шийдвэрийг албажуулснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж өөрөө шийдвэрийг гардан авах бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй.
3.2. Шүүх хуралдаанд оролцоогүй оролцогч нарт шийдвэрийг албажуулснаас хойш 14 хоногийн дотор шүүхээс гардуулна. Гардуулах боломжгүй тохиолдолд 7 хоногийн дотор баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлнэ. Ийнхүү хүргүүлснийг шийдвэрийг гардан авсанд тооцох бөгөөд хаягаа өөрчилснөө шүүхэд мэдэгдээгүйгээс шүүхээс хүргүүлсэн шийдвэрийг аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй.
3.3. Шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж болно.
3.4. Нэг талын нэхэмжлэгч (эсхүл хариуцагч), гуравдагч этгээд, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нарын хэн нь эхэлж шийдвэрийг гардан авсан огнооноос тухайн талын гомдол гаргах хугацааг тоолно.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН