Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2024/03959

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С******* дүүрэг, ******* дүгээр хороо, Б******* Б******* ******* дугаар гудамж, ******* тоот хаягт оршин суух, Ц******* овогт О******* П******* /рд:МБ7*******03111/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б дүүрэг, дугаар хороо, К байр тоот хаягт оршин суух, Д овогт П Н /рд:/,

Хариуцагч: Б дүүрэг, дугаар хороо, К байр тоот хаягт оршин суух, Б овогт Б С /рд:/,

Хариуцагч: Ч дүүрэг, дугаар хороо, тоот хаягт оршин суух бүртгэлтэй, Б дүүрэг, дугаар хороо, 4*******б-5 тоот хаягт оршин суух, Д овогт П Б /рд:ХГ7202*******/ нарт холбогдох,

Гуравдагч этгээд: Б дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн тоотод оршин байрлах, Б ХХК /рд:53*******5356/,

Хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, хариуцагч П.Нын өмгөөлөгч У.Х, хариуцагч П.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.1. О.П******* нь 2015 оны 11 сард Цагдаагийн байгууллагын албан хаагчдын нийгмийн асуудыг шийдвэрлэх зорилгоор хөнгөлөлттэй нөхцөлтэйгөөр Хууль сахиулагч хотхон барихаар захиалга авахад хүсэлтээ өгч Б ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын -ны өдөр тоот орон сууцны захиалгын гэрээг байгуулсан. Гэрээнд зааснаар Б дүүргийн дугаар хороо гудамжны тоот хашаанд ЦЕГ-н захиалгаар баригдаж буй үйлчилгээтэй орон сууцны барилгын Б блок, 2 дугаар орц, 7 давхарт, 5 тоот, 2 өрөө 60,*******3 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв талбайг нь 00,000 төгрөгөөр тооцож 4,4,000 төгрөгөөр захиалж, захиалгын үнэ болох 4,4,000 төгрөгийг Б ХХК-д төлсөн.

1.2. Улмаар Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 2*******-ний өдрийн 1/ШШ2021/02250 тоот шийдвэрээр Б дүүргийн дугаар хороо УС 15 дугаар гудамж тоот хашаанд байрлах Цагдаагийн ерөнхий газрын захиалгаар баригдсан ******* давхар үйлчилгээтэй орон сууцны барилгын Б блок 4******* Б байрны 2 дугаар орц 7 дугаар давхарын 60,*******3 м.кв талбайтай 5 тоот 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоогдсон.

Уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. О.П******* би өөрийн өмчлөлийн орон сууцандаа орох гэтэл Б ХХК нь П.Н, Б.С нарт эзэмшүүлж байгаа ба уг байрны хууль ёсны өмчлөгч О.П******* миний хууль ёсны эрх ашгийг зөрчсөөр байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж тул өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй болно. Энэ талаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хандсан боловч шүүхийн журмаар гаргаж өгөх боломжтой гэсэн хариу өгсөн болно.

1.3. Иймд О.П******* миний өмчлөлийн, Б дүүргийн дугаар хороо дугаар гудамж тоот хашаанд байрлах Цагдаагийн ерөнхий газрын захиалгаар баригдсан ******* давхар үйлчилгээтэй орон сууцны барилгын Б блок 4*******Б байрны 2 дугаар орц 7 дугаар давхарын 60.*******3 м.кв талбайтай 5 тоот 2 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасны дагуу одоо уг орон сууцанд бодитоор амьдарч байгаа П.Бын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү.

1.4 Хариуцагч П.Н, Б.С нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.

2. Хариуцагч П.Н шүүхэд гаргасан тайлбар болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2.1. П.Н нь тус орон сууцанд амьдарч байгаа ба Б ХХК-тай 201******* оны 03 дугаар сарын -ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан.

2.2 Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны ******* дугаар сарын 07-ны өдрийн 1/ШШ2022/05*******1 дүгээр хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар Б ХХК нь Б дүүргийн дугаар хороо дугаар гудамж ******* давхар үйлчилгээтэй орон сууцны барилгын Б блок 4*******Б байрны 2 дугаар орц 7 дугаар давхарын 60.*******3 м.кв талбайтай 5 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр намайг тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж шийдвэрлэсэн.

Уг шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, гүйцэтгэх хуудас гарсан. Одоо шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа.

2.3 Ингээд Б ХХК нь надад орон сууцыг албан ёсоор хүлээлгэн өгсөн. Энэ орон сууцандаа одоо өөрийн төрсөн ах П.Быг амьдруулж байгаа.

2.4. Миний бие О.П*******гийн өмчлөл, эзэмшлийн орон сууцанд хууль бусаар, зөвшөөрөлгүй амьдарч байгаа зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Хариуцагч Б.С шүүхэд гаргасан тайлбартаа:

3.1. Миний эхнэр П.Нын Б ХХК-тай 201******* оны 03 дугаар сарын -ны өдөр BLLC201*******/A-5 дугаартай орон сууц захиалгын гэрээ байгуулж орон сууцны төлбөрт 76,*******2,500 төгрөгийг бүрэн төлж гэрээний үүргээ гүйцэтгэсэн учир Б ХХК орон сууцыг манайд хүлээлгэн өгсөн. Иймд миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

3.2. Миний бие маргаан бүхий байртай холбоотой ямар нэгэн гэрээ хийгээгүй, энэ орон сууцанд огт амьдарч байгаагүй тул хамааралгүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна гэв. 

4. Хариуцагч П.Б шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

4.1 П.Б нь уг байрыг өөрийн төрсөн дүү П.Наас хүлээн авч ашиглаж байгаа. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гараагүй байгаа. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б ХХК шүүхэд гаргасан тайлбартаа:

5.1 Б ХХК-нь 2015 оны 11 сарын -ны өдөр О.П*******тэй хууль сахиулагч хотхон Б дүүргийн -р хороо гудамжны тоот хашаанд ЦЕГ-ын захиалгаар баригдаж буй орон сууцны барилгын Б блок 2-р орц 7 давхарт 5 тоот 2 өрөө 60.*******3 м.кв 1 өрөө орон сууц захиалгын гэрээ байгуулсан. О.П******* 2015 оны сард 1,00,000 төгрөг, 20******* оны 3 сарын 3-ны өдөр 4,623,000 төгрөг төлсөн.

5.2 Орон сууц захиалан бариулах гэрээний 2.1.2, 2.11 дэх хэсэгт гэрээ байгуулмагц нийт төлбөрийн 30 хувь, барилгын ажил 70 хувьд хүрэхэд *******; үлдэгдэл төлбөрийг төлөхөөр гэрээнд заасан байдаг. Тус барилгын ажил 2017 онд 70 хувьд хүрч захиалагч О.П*******г үлдэгдэл төлбөрийг бүрэн барагдуулах талаар удаа дараа утсаар мэдэгдэж шаардаж байсан боловч О.П******* ямар нэгэн шалтаг хэлж гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан учир бид гэрээнд зааснаар орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалцах тухай мэдэгдсэн.

5.3 Ингээд манай компанийн зүгээс О.П*******г төлбөрөө буцаан авах дансаа өгөх эсвэл биечлэн ирж баримт үйлдэж төлбөрийг буцаан өгөх саналыг удаа дараа тавьж, хүлээсэн боловч огт тоохгүй утсаа авахгүй алга болсон учир бид аргагүйн эрхэнд 201******* оны 03 сарын -ны өдөр П.Нтай орон сууц захилагын гэрээ байгуулсан.

Гэтэл О.П******* нь гэрээ байгуулсанаас хойш 5 жилийн дараа бидэнд мэдэгдэлгүйгээр 2020 онд үлдэгдэл төлбөрийг төлж шүүхэд хандсан нь гэрээний үүрэг, гүйцэтгэгч талын шаардпагыг биелүүлээгүй байж шүүхэд хандаж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

5.4 Б ХХК нь П.Нтай Б дүүргийн -р хороо гудамжны тоот хашаанд ЦЕГ-ын захиалгаар баригдаж буй орон сууцны барилгын Б блок 2-р орц 7 давхарт 5 тоот, 2 өрөө 60.*******3 м.кв, 1 өрөө орон сууц захиалан бариуцлах гэрээ байгуулж төлбөрийг бүрэн төлсөн учир биет байдлаар нь П.Нд хүлээлгэн өгсөн. Иймд П.Н нь тус орон сууцны шударга өмчлөгч мөн юм аа.

5.5 Б Групп ХХК-гийн зүгээс О.П*******гийн орон сууц захиалгын төлбөрт төлсөн 4,4,000 төгрөгийг буцаан өгөхөд бэлэн бөгөөд О.П******* нь төлбөрийг буцаан авах данс болон биечлэн ирж төлсөн төлбөрөө буцаан авах бүрэн боломжтой гэжээ.

6. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

6.1 нэхэмжлэгчээс гаргасан Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 2*******-ний өдрийн 1/ШШ2021/02250 дугаар шийдвэр, Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2022 оны 02 сарын 21-ний өдрийн 141 тоот албан бичиг, О.П*******гээс 2022 оны 01 сарын -ны өдөр Ц.Ц олгосон итгэмжлэл, Б дүүргийн дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Хууль сахиулах хотхон СӨХ-ны 2022..31-ний өдрийн тоот Тодорхойлолт гаргах тухай албан бичиг, Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 07 дугаар сарын 0-ны өдрийн 1/ШЗ2022/17321 дүгээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 1/ГХ2022/0*******64 тоот гүйцэтгэх хуудас, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны сарын 2-ны өдрийн 1-22/2066 тоот албан бичиг, Б дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн /*******67 тоот албан бичиг,

6.2 Хариуцагч П.Наас гаргасан Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2022 оны 04 сарын 21-ний өдрийн 06/54*******0 тоот албан бичиг, хариуцагч П.Наас 2022 оны 0******* сарын 07-ны өдөр Г.Г олгосон итгэмжлэл, хариуцагч Б.Сээс 2022 оны 0******* сарын 13-ны өдөр У.Хд олгосон итгэмжлэл, хариуцагч П.Нын хүсэлтээр тус шүүхийн Тамгын газраас Б дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 2*******-ний өдрийн 1/ШШ2021/02250 дугаар шийдвэртэй хэргээс О.П*******, Б ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 11 сарын -ны өдрийн  орон сууц захиалгын гэрээг хуулбарлан гаргуулж, 2020 оны сарын 07-ны өдрийн 40764230 Юнивишн үндсэн үйлчилгээний гэрээний хуулбар, Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний хуулбар,

6.3 Хариуцагч П.Боос гаргасан 2022 оны ******* сарын 02-ны өдөр Т.Ут олгосон итгэмжлэл, хариуцагч талаас Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны ******* сарын 07-ны өдрийн 1/ШШ2022/05*******1 дугаар захирамжийн хуулбар, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 01 сарын 13-ны өдрийн 1/ШЗ2023/0121 дүгээр захирамжийн хуулбар, мөн тус шүүхийн шүүгчийн 2023 оны 01 сарын 25-ны өдрийн 1/ШЗ2023/021 дүгээр захирамжийн хуулбар, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 02 сарын 0-ны өдрийн 1/ШЗ2023/042 дугаар захирамжийн хуулбар, мөн өдрийн 1/ГХ2023/003******* дүгээр гүйцэтгэх хуудасны хуулбар, 2023 оны 02 сарын *******-ны өдрийн 23040******* дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын хуулбар, 2023 оны 02 сарын 13-ны өдрийн 40******* дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хяналтын хуудас хуулбар 

6.4 шүүхийн журмаар бүрдүүлсэн хуулийн этгээдийн лавлагаа зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Нэхэмжлэгч О.П******* нь хариуцагч П.Н, Б.С, П.Б нарт холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч П.Н, Б.С нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...шүүхийн шийдвэрээр Б дүүргийн дугаар хороо дугаар гудамж, ******* давхар үйлчилгээтэй орон сууцны барилгын Б блок 4*******Б байрны 2 дугаар орц 7 дугаар давхарын 60.*******3 м.кв талбайтай 5 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоогдсон. Орон сууцны төлбөрөө төлж барагдуулсан гэж,

Хариуцагч П.Н нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...Оон сууцны төлбөрийг бүрэн төлсөн. шүүхийн шийдвэрээр Б дүүргийн дугаар хороо дугаар гудамж, ******* давхар үйлчилгээтэй орон сууцны барилгын Б блок 4*******Б байрны 2 дугаар орц 7 дугаар давхарын 60.*******3 м.кв талбайтай 5 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоогдсон. Уг орон сууцандаа төрсөн ах П.Быг амьдруулж байгаа. Хууль бусаар орон сууцанд амьдарсан зүйл байхгүй гэж,

Хариуцагч Б.С нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ... эхнэр П.Н нь уг орон сууцны төлбөрийг бүрэн төлж авсан. Энэ орон сууцанд би амьдардаггүй гэж,

Хариуцагч П.Б нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...төрсөн дүү Д.Нын худалдан авсан орон сууцанд түүний зөвшөөрлөөр амьдарч байгаа. Хууль бусаар эзэмшээгүй гэж тус тус тайлбарлаж, маргасан.

3. Хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1 Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 2*******-ний өдрийн 1/ШШ2021/02250 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч О.П*******г Б дүүргийн дугаар хороо дугаар гудамж, ******* давхар үйлчилгээтэй орон сууцны барилгын Б блок 4*******Б байрны 2 дугаар орц 7 дугаар давхарын 60.*******3 м.кв талбайтай 5 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн байна.

Уг шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр тус шүүхийн шүүгчийн 2022 оны 07 дугаар сарын 0-ны өдрийн 1/ШЗ2022/17321 дүгээр захирамж, мөн өдрийн 1/ГХ2022/0*******64 тоот гүйцэтгэх хуудас гарч, одоо шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болох нь шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны сарын 2-ны өдрийн 1-22/2066 тоот албан бичиг, Б дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн /*******67 тоот албан бичгээр тус тус тогтоогдсон.

 

3.2 Хариуцагч П.Н нь Б  ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргуулах нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2022 оны ******* дугаар сарын 07-ны өдрийн 1/ШШ2022/05*******1 дүгээр захирамжаар, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Уг шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр тус шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 0-ны өдрийн 1/ШЗ2023/042 дугаар захирамж, мөн өдрийн 1/ШЗ2023/042 тоот гүйцэтгэх хуудас гарч, одоо шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болох нь 2023 оны 02 дугаар сарын *******-ны өдрийн 23040******* тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 40******* тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хяналтын хуудас хуулбар зэрэг баримтаар тогтоогдсон.

3.3 Нэхэмжлэгч О.П*******, хариуцагч П.Н нар нь хэн аль нь шүүхийн шийдвэрээр маргааны зүйл болох орон сууцны өмчлөгчөөр тогтоогдсон, хэн нь аль шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэр гүйцэтгүүлэх ажиллагаа явагдаж, ажиллагаа дуусаагүй байна.

3.4 Талуудын маргааны зүйл болох орон сууцны эзэмшлийг П.Н Б ХХК-иас хүлээн авч, тэрээр өөрийн төрсөн ах П.Быг одоо орон сууцанд амьдруулж байгаа болох нь талуудын тайлбараар тогтоогдсон.

3.4а Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Б ХХК оролцож, ...орон сууцны төлбөрийг О.П******* гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул түүнтэй байгуулсан гэрээг цуцалж, П.Нтай захиалгын гэрээ байгуулсан. П.Н нь төлбөрөө бүрэн төлсөн тул түүнд орон сууцыг хүлээлгэн өгсөн. О.П*******гийн төлсөн төлбөрийг буцаан өгөхөд бэлэн гэх тайлбар гаргасан.

4. Иргэний хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж, 6.2 дахь хэсэгт Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж тус тус заасан.

Хэрэгт авагдсан баримтуудаар П.Быг маргаан бүхий орон сууцанд хууль бусаар эзэмшилдээ авсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Тодруулбал, тэрээр шүүхийн шийдвэрээр өмчлөгчөөр тогтоогдсон дүү П.Нын зөвшөөрлөөр уг орон сууцыг эзэмшиж байгаа тохиолдолд түүнийг хууль бусаар орон сууцыг эзэмшилдээ авсан гэж үзэх үндэслэлгүй.

4.1 Хэдийгээр нэхэмжлэгч О.П******* болон хариуцагч П.Н нар нь шүүхийн шийдвэрээр өмчлөгчөөр тогтоогдсон байх боловч хэн нь ч өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлээгүй байна. Иймд адилхан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй байгаа этгээдүүдийн нэгийг нь хууль бус эзэмшлээс орон сууцыг шаардах эрхтэй гэж шүүх дүгнэх боломжгүй.

4.2 Иймд нэхэмжлэгч О.П*******гээс хариуцагч П.Бод холбогдуулан гаргасан Б дүүргийн дугаар хороо дугаар гудамж, Б блок, 4*******Б дугаар байр, 2 дугаар орц, 5 тоотод байрлах 60.*******3 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдэрлэв.

Нэхэмжлэгч нь хариуцагч П.Н, Б.С нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт зааснаар батлах нь зүйтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хэрэгсэхгүй болсон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч хариуцах үүрэгтэй тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

6. Хариуцагч Б.С нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цэвэгсүрэнд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул тэдгээрийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 1*******, 11 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь: 

1. Иргэний хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Бод холбогдох хууль бус эзэмшлээс Б дүүргийн дугаар хороо дугаар гудамж, Б блок, 4*******Б дугаар байр, 2 дугаар орц, 5 тоотод байрлах 60.*******3 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч О.П*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.П******* нь хариуцагч П.Н, Б.С нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 11*******.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ