| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Болдын Баярсайхан |
| Хэргийн индекс | 148/2024/00398/И |
| Дугаар | 148/шш2024/00391 |
| Огноо | 2024-08-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 148/шш2024/00391
| 2024 оны 08 сарын 07 өдөр | Дугаар 148/ШШ2024/00391 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******ын *******ийн хүсэлттэй,
1987 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл ******* аймгийн ******* сумын ******* ******* *******ийн харьяа ******* *******-д угаагчаар ажиллаж байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Н.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Миний бие анх 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ******* аймгийн ******* ******* *******-ийн ******* *******-нд угаагчаар ажилд орсон. Ингээд ажиллаж байгаад 1992 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хоршоо-д шилжин ажилласан. 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан. Тухайн үед хөдөлмөрийн дэвтэр нээлгэн ажиллаж байсан боловч ******* ******* *******-ийн боловсон хүчин миний хөдөлмөрийн дэвтрийг дутуу бөглөсөн мөн миний бүртгэлийг хөтөлж архивт хадгалаагүй байна. Тиймээс 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл ******* ******* *******-д угаагчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.******* нь 1987 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл ******* аймгийн ******* сумын ******* ******* *******ийн харьяа ******* *******-д угаагчаар ажиллаж байсныг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шүүхээс хүсэлтийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгч Н.******* нь 1987 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл ******* аймгийн ******* сумын ******* ******* *******ийн харьяа ******* *******-д угаагчаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгч Н.*******т 1987 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр олгосон 218286 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн 1987.08.01. ******* гузанд угаагчаар авч ажиллуулав. ХБ *******ийн даргын 1987.07.30 ний өдрийн 175 тоотоор, 1992.01.20. Үүрэгт ажлаас чөлөөлж ББХ.Хоршоонд шилжүүлэв. ХБ *******ийн даргын 1992.01.20 ний өдрийн 6 тоот тушаалаар гэсэн бичилтүүд, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1992 дугаартай *******ын *******-ыг Үйлдвэр, худалдаа, үйлчилгээний тэргүүн ажилтан тэмдэгээр шагнасан үнэмлэх, гэрч Д., С. нарын энэ талаар нотолж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 Иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2. Эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135 дугаар зүйлийн 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэжээ.
Иймд нэхэмжлэгч Н.*******ийг 1987 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл ******* аймгийн ******* сумын ******* ******* *******ийн харьяа ******* *******-д угаагчаар ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэлээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан овогт *******ын ******* /РД:/ нь 1987 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл ******* аймгийн ******* сумын ******* ******* *******ийн харьяа ******* *******-д угаагчаар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авах, хүлээн авах, давж заалдах журмаар гомдол гаргах талаар дараах эрх, үүрэгтэй болохыг дурдсугай.
3.1. Шүүх хуралдаанд оролцсон оролцогч нар шийдвэрийг албажуулснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж өөрөө шийдвэрийг гардан авах бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй.
3.2. Шүүх хуралдаанд оролцоогүй оролцогч нарт шийдвэрийг албажуулснаас хойш 14 хоногийн дотор шүүхээс гардуулна. Гардуулах боломжгүй тохиолдолд 7 хоногийн дотор баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлнэ. Ийнхүү хүргүүлснийг шийдвэрийг гардан авсанд тооцох бөгөөд хаягаа өөрчилснөө шүүхэд мэдэгдээгүйгээс шүүхээс хүргүүлсэн шийдвэрийг аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй.
3.3. Шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж болно.
3.4. Нэг талын нэхэмжлэгч (эсхүл хариуцагч), гуравдагч этгээд, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нарын хэн нь эхэлж шийдвэрийг гардан авсан огнооноос тухайн талын гомдол гаргах хугацааг тоолно.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН