| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Болдын Баярсайхан |
| Хэргийн индекс | 148/2024/00400/И |
| Дугаар | 148/шш2024/00392 |
| Огноо | 2024-08-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 148/шш2024/00392
| 2024 оны 08 сарын 07 өдөр | Дугаар 148/ШШ2024/00392 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******ын *******ийн хүсэлттэй,
1987 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ******* аймгийн ******* дахь ******* ******* *******т барилгачин, малчнаар ажиллаж байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Ж.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Миний бие 1987 оноос 1992 он хүртэл ******* сумын зөгий ******* *******т малчнаар 5 жил ажилласан билээ.Тухайн үед хөдөлмөрийн дэвтэр нээлгэн ажиллаж байсан боловч аж ахуйн боловсон хүчин хөдөлмөрийн дэвтрийг минь үрэгдүүлсэн тул нийгмийн даатгалаас ажилд орсон, гарсан тушаал байхгүй тул шүүхэд ханд гэсэн. Иймд намайг 1987 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сар хүртэл ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.******* нь 1987 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ******* аймгийн ******* дахь ******* ******* *******т барилгачин, малчнаар ажиллаж байсныг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шүүхээс хүсэлтийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.
1.Нэхэмжлэгч Ж.******* нь 1987 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ******* аймгийн ******* дахь ******* *******
*******т барилгачин, малчнаар ажиллаж байсан болох нь ******* аймгийн ******* дахь ******* ******* газрын даргын 1988 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 85 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын Барилгачин Ж.*******т ажлын 18 хоногоор тус тус олгосугай гэсэн бичвэр, гэрч******* Намайг ажилд ороод удаагүй 1-2 жил болж байхад 1987 онд Ж.******* нь ажилд орж байсан...Би Ж.*******тай *******ын ******* ******* *******т 1987-1989 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хамт ажилласан. Би 1989.06.01-ний өдрөөс өөр байгууллага руу ажиллах болсноор Ж.*******тай нэг байгууллагад дахин хамт ажиллаагүй гэсэн мэдүүлэг, гэрч Ц.*******ын ...Ж.******* нь 1992 он хүртэл ажиллаж байгаад өөр байгууллага руу шилжин ажиллах болсон. Ж.******* нь...мал маллаж малчнаар ажиллаж байсан үнэн...би малын бага эмчээр ажиллаж байхад Ж.******* малаа байнга хариулдаг, малын вакцинд хамруулдаг байсныг тод санаж байна гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 Иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2. Эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135 дугаар зүйлийн 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэжээ.
Иймд нэхэмжлэгч Ж.*******ийг 1987 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ******* аймгийн ******* дахь ******* ******* *******т барилгачин, малчнаар ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэлээ.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулах зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******ын ******* /ИБД:/ нь 1987 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ******* аймгийн ******* дахь ******* ******* *******т барилгачин, малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авах, хүлээн авах, давж заалдах журмаар гомдол гаргах талаар дараах эрх, үүрэгтэй болохыг дурдсугай.
3.1. Шүүх хуралдаанд оролцсон оролцогч нар шийдвэрийг албажуулснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж өөрөө шийдвэрийг гардан авах бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй.
3.2.Шүүх хуралдаанд оролцоогүй оролцогч нарт шийдвэрийг албажуулснаас хойш 14 хоногийн дотор шүүхээс гардуулна. Гардуулах боломжгүй тохиолдолд 7 хоногийн дотор баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлнэ. Ийнхүү хүргүүлснийг шийдвэрийг гардан авсанд тооцох бөгөөд хаягаа өөрчилснөө шүүхэд мэдэгдээгүйгээс шүүхээс хүргүүлсэн шийдвэрийг аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй.
3.3.Шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж болно.
3.4.Нэг талын нэхэмжлэгч (эсхүл хариуцагч), гуравдагч этгээд, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нарын хэн нь эхэлж шийдвэрийг гардан авсан огнооноос тухайн талын гомдол гаргах хугацааг тоолно.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН