Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 414

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр, улсын яллагч А.Мөнхзул, шүүгдэгч П.З,

шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт П.Зыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1708005330051 дүгээр хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, "Фүчэр холдинг” ХХК-ний арьс ширний үйлдвэрт ажилладаг, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 1-14 дүгээр гудамж, 13 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хөхөөт овогт Пгийн З /РД:ЛД91101004/.

П.З нь 2017 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 1-14-16 тоот хашааны гадна талд иргэн Б.Эыг "хүүхэд загналаа” гэх шалтгаанаар маргалдан зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч П.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: "Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Эрүүгийн 1708005330051 дүгээр хэргээс мөрдөн байцаалтын шатанд

өгсөн:

 

Хохирогч Б.Эын: "2017 оны 7 дугаар сарын 14-ний 19 цагийн үед гэртээ хувцсаа угаагаад сууж байХ Зын охин ирээд "цэнэглэгчээ авъя” гэхээр нь өгөөд явуулсан. Тэр үед би Анука гэх хүүхдээс "хашаа яах гэж давсан юм бэ” гэж асууХ юу ч хэлэхгүй байж байгаад явсан. Тэр охинтой зөрөөд

 

□:\Ө1Г1сө-2017\ЗЫ11дөП 1од1оо!\2017.10.19.2оуагдаШос

 

 

2

 

Зын Хам аав болох Г орж ирээд бид 2 наадмын талаар яриад сууж байХ З хүрз барьсан манай хашааны үүдэн дээр ирээд "чи юу гээд хүүхэд загнаад байгаа юм бэ” гэхээр нь би болсон зүйлийн талаар тайлбарлах гээд очиход "хүрзээ ав” гээд над руу шидсэн боловч намайг оноогүй. Тэгээд "чи яаж байгаа юм бэ” гээд би түлхээд харилцан бие биенийхээ үснээс зулгаагаад барилцаж авсан. Тэр үед уруул язарсан, цээж хэсэг, 2 гар, зүүн шилбэнд маажуулсан хумсны сорви үүссэн байсан. Тэр үед миний нуруу их өвдөж байсан. ...Надад гомдол санал байхгүй. Эмчилгээний зардалд 150000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-8-9/,

Гэрч Ц.Гын: "...хүү Бархүүгийн гэрт ирээд Эын аав болох Бямбаатай уулзахаар гэрт нь очиход Бямбаа гэртээ байхгүй. Охин Э нь хашаандаа хувцас угаагаад сууж байсан. Тэгээд Этой юм яриад сууж байХ гаднаас манай бэр охин З хүрз бариад орж ирээд "энэ манай хүрз мөн биз дээ” гээд надаас асуухаар нь "танай хүрз мөн байна” гэж хэлэхэд З "Э энэ хүрзийг өөрийн хүрз гээд байгаа юм” гэж хэлээд буцаад гараХ Э араас нь очоод хэрэлдээд орилж хашгираад эхлэхээр нь би гараад очиход Э Зын үснээс зулгаагаад доошоо дарсан байсан. З тонгойсон байдалтай байхаар нь би салгасан. Тэр хоёр хэрэлдэж байгаад харьсан. Эын биед учирсан дээрх гэмтлүүд нь Зтай барилцаж зууралдаж байх үед учирсан байх. Би Эыг зодож цохисон үйлдэл гаргаагүй...” гэх мэдүүлэг/хх-12-13/,

Насанд хүрээгүй гэрч Б.Энхзулын: "2017 оны 7 дугаар сарын 14-ний өдөр гэртээ байж байХ хашааны гадаа хүмүүс хоорондоо хэрэлдээд байсан. Гараад хараХ Э эгч манай гудамжинд байдаг З гэх эмэгтэйтэй хэрэлдээд хоорондоо барьцалдсан байдалтай байсан. Тэгээд байж байХ Зын Хам аав гарч ирээд дунд нь ороод салгах гээд байсан. ...Э эгчийн цээж, хөл хэсгээр маажиж самардсан хумсны сорвитой шарх үүссэн байсан. Зын биед ил харагдах ямар нэгэн шарх сорви байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-14/,

Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.07.20-ны өдрийн 9206 дугаар шинжилгээний дүгнэлтэд: "1.Б.Эын биед бүслэхийн зөөлөн эдийн няцрал, дээд уруул дотор салст язрал, цээж, зүүн бугалга, шилбэнд зулгаралт, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. З.Дээрх гэмтлүүд ...журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-20/,

Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.09.04-ний өдрийн 11300 дугаар шинжилгээний дүгнэлтэд: "1.П.Зын биед зүүн завьж, баруун тохойд нөсөө бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. З.Дээрх гэмтэл нь ...журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. 5.Дээрх гэмтэл нь хэзээ үүссэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй” гэжээ /хх-25/,

 

 

3

 

Шинжээч эмч Б.Гийн: “Б.Эын биед дээрх гэмтэл нь дүгнэлтэд дурдсан хэрэг болсон цаг хугацаанд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр буюу гараар цохих, өшиглөхийн аль ч үед үүсэх боломжтой. Унах үед үүсэх боломжгүй. Учир нь гэмтэл учирсан газар болгонд хүч үйлчилж унасан бол үүсч болно. Харин тэгэж нэгэн зэрэг хүч үйлчилж үүсэх боломжгүй. Дээрх гэмтлүүд нь бүгд шинэ гэмтэл байсан...” гэх мэдүүлэг /хх-28-29/,

П.Зын яллагдагчаар өгсөн: “2017 оны 7 дугаар сарын 14-ний өдөр 18 цагийн үед гэртээ хоолоо хийгээд байж байсан чинь манайхаас 2 хашааны цаана байдаг Б.Эын хоёр хүүхэд болох Батзаяа, Азжаргал нар нь манай гэрт орж ирээд “ээж хүрз аваад ир гэнэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “тэр хүрз чинь манай хүрз” гэж хэлээд гаргасан. Э нь тэр өдөр миний утасны цэнэглэгчийг авсан байсан. Би охиноо цэнэглэгч аваад ир гэсэн. Манай охин цэнэглэгч авчраад “Э эгч манайхаас өөрийн хүрзээ авъя” гээд байна гэхээр нь өөрийнхөө хүрзийг аваад Эын гэрт очсон. Намайг очиход манай Хам аав Г Этой юм яриад сууж байсан. Тэгээд ааваас “энэ манай хүрз мөн үү” гэхэд “мөн” гэж хэлсэн. Тэгээд би буцаад гэр рүүгээ яваХ Э хашаанаас гарч ирээд “чи яасан сүртэй юм бэ” гэхээр нь “чи юмны учрыг нь олоогүй байж хүүхэд орж ирэхээр уурлаад загнаж болохгүй” гэж хэлсэн. Тэгээд бид 2 хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгээд Э намайг үсдэж доош нь дараад толгой хүзүү рүү гараараа цохиод байсан. Энэ үед Хам аав гарч ирээд миний гараас татаад салгасан. Э манай охин руу салаавч гаргахаар нь би уурлаад түлхэхэд над руу дайраад сарвалзаад байхаар нь би гараараа нүүрэнд нь нэг удаа цохисон. Тухайн үед Э намайг үсдэж дараад газар унах үед Эын биед учирсан бүсэлхийн зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан. Харин дээд уруул, дотор салстад язрал гэмтлийг би алгадаж учруулсан ба цээж, зүүн бугалга шилбэнд зулгаралт гэмтлийг бид 2 хоорондоо зууралдаж байх үед би Эыг салгах гэж гараараа түлхэх үед учирсан. Баруун шилбэнд цус хуралт гэмтлийг Э намайг үсдээд дараад цохиж байх үед чулуун дээр тохойгоороо дарсан. Миний гар өвдөөд хөлнөөс нь барьж авах үед санаандгүй учруулсан” гэх мэдүүлэг /хх-36-38/,

шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн хохирогч Б.Эын хүсэлт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудыг хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүгдэгч П.Зын гэм буруутай болох нь дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдсон гэж үзсэн болно.

Шүүгдэгч П.З нь 2017 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 1-14-16 тоот хашааны гадна иргэн Б.Этой “хүүхэд загналаа” гэх шалтгаанаар маргалдан зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Эын мэдүүлэг /хх-8-9/, гэрч Ц.Гын мэдүүлэг /хх-12-13/, насанд хүрээгүй гэрч Б.Энхзулын мэдүүлэг /хх-14/, шүүх эмнэлгийн шинжилгээний

 

 

4

 

дүгнэлтүүд, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч П.Зыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзэв.

Шүүх хуралдаанд улсын яллагч "Шүүгдэгч гэм буруугийн асуудалд маргаагүй, гэм буруугаа хүлээсэн тул хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох яд оногдуулж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлөх саналтай” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал "Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн бол эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцохоор заасан тул 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү. Мөн шүүгдэгч П.З гэртээ ганцаараа ажил эрхэлдэг, мөн түүний нөхөр нь группд байдаг, бага насны 3 хүүхэдтэй тул түүнд оногдуулсан торгох ялыг 12 сар буюу 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү” гэж тус тус дүгнэлт гаргасныг шүүх харгалзан үзэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Эын бие махбодид хөнгөн хохирол учирсан ба хохирогч Б.Эоос шүүхэд ирүүлсэн "П.Зтай эвлэрч гомдол, саналгүй болсон. 2017.10.01-ний өдөр хохирлыг бүрэн төлж барагдуулсан...” гэх хүсэлтийг харгалзан шүүгдэгч П.Зыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, П.З урьдчилан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Хөхөөт овогт Пгийн Зыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Зыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Зыг шүүхээс оногдуулсан 450000 төгрөгөөр торгох ялыг 1

 

 

5

 

/нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.З торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  2. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, П.З урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П.Зд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ

 

Л.БААТАР