Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 415

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

Иргэдийн төлөөлөгч Т.Наранцэцэг,

Улсын яллагч Д.Ууганцэцэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Г, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг /ҮД:0261/,

Шүүгдэгч Р.Б, түүний өмгөөлөгч А.Очбадрал /ҮД:2185/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Ргийн Бт холбогдох 201726011204 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, Их нарангийн .. дугаар гудамжны ... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай,

урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 226 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 534 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Боржигин овогт Ргийн Б /РД:УБ82082514/,

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Р.Б нь нь 2017 оны 06 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 4 дүгээр гудамжны 3 тоот хашаанд байрлах нийтийн байранд хохирогч С.Баянжаргал, түүний хамтран

 

 

2

 

амьдрагч Ц.Эрдэнээ нартай архидаж, улмаар хоол хийх асуудлаас болж талийгаачтай маргалдан, мах хөшиглөж байсан хутгаараа цээжнийх нь баруун хэсэг рүү нэг удаа хатгаж амьдрах боломжгүй хүнд гэмтэл учруулж биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж буюу нэг гаргүй, хөдөлмөрийн чадвараа 69 хувь алдсан, хүнд зэргийн согтолтой байсан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсэн дараах нотлох баримтуудаар.Үүнд:

Шүүгдэгч Р.Бын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "...Намайг гэрт нь явж ороход тэр залуу эхнэртэйгээ нилээн халамцуу байсан. ...Би мах хэрчиж дуусаад байж байсан чинь гялс хийчихээч дээ, сүртэй юм гээд байхаар нь би хийж л байна ш дээ, сүртэй юм гэж хэлсэн. ...урдаас хэрүүл хийгээд пизда энэ тэр гээд өдөөд байхаар нь мах хэрчиж байсан хутгаараа баруун гараараа цээж хавьцаа нь нэг хатгачихаад эргэж харалгүй тэр чигээрээ хаалгаар нь гараад гүйсэн юм. ...Би тэдний өрөөний гол хэсэгт байсан хэмжээгээрээ 20-30 см урттай иштэйгээ нийлээд 30 см орчим урттай хутгаар мах хэрчиж байсан. Тэр үед гэрийн эзэн газар гудсан дээр хэвтэж байхаар нь хатгачихаад гараад явчихсан юм. ...Гэрийн эзэн нь миний өмнөөс ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй, мөн надтай ноцолдоогүй. ...Би тэдний гэрт орохдоо эрүүл байсан, авч орсон архиа л уусан. ...Тэр үед гэрийн эзнээс гадна эхнэр нь нэлээн согтуу байсан. Намайг хутгалаад гараад зугатахыг мэдсэн үгүйг нь сайн мэдэхгүй байна. ...Би мах татаж байгаад өндийж ирээд цээж рүү нь хатгачихсан юм. Би тухайн үед гүн хатгачихлаа гэж бодоогүй, орох нь орчихлоо гэж бодсон. Тэгээд сандраад эргэж хараагүй гэрээс нь гараад явсан юм. Намайг талийгаачийн гэрт анх орох үед улбар шар өнгийн товчлууртай нокиа маркын гар утсыг талийгаач эхнэртэйгээ ярьж байгаад, энэ утсыг барьцаанд тавиад архи авъя гэж хэлээд надад өөрсдөө өгсөн, миний халаасанд байсан...” гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 224-226, 230-232 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Шинжээчийн 1274 тоот дүгнэлт

  1. Талийгаачийн биед цээжний баруун дунд хэсгээр өвчүүний баруун хажуугийн шугамаар 5-6 хавирганы завсрын түвшингээр цээжний хөндийд нэвтэрч үнхэлцэг хальс зүрхний баруун ховдлын урд болон ард хана, үнхэлцэгийн арын ханын дээд хэсэг, уушигны тараагуур судсыг бүрэн бус тасалж гэмтээсэн, баруун доороос зүүн дээш чиглэлтэй 8,5 см урттай хатгагдаж зүсгэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх шарх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  3. Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
  4. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.
  5. Талийгаач нь дээрх шарх гэмтлийн улмаас цочмог цус алдаж, цус алдалтанд орж нас баржээ.
  6.  Талийгаачийн цогцост хийсэн 2017.06.26-ны 20:00-н цагийн анхны үзлэгээр нас бараад 8-10 цаг болсон байна. ...” гэсэн дүгнэлт /1 хх 82 х/

Шинжээч эмч О.Болороогийн мэдүүлэг:                   "...дээрх гэмтлийг авсан

даруйдаа маш богино хугацаанд нас барна, мөн өвдөлт мэдрэгдэнэ, хэдхэн секүндэд хөдлөгөөн хийх боломжтой. Талийгаачийн цогцост хийсэн анхны үзлэгээр нас бараад 8-10 цаг болсон гэж тодорхойлсон бөгөөд задлан шинжилгээний явцад нас барсан хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй.

 

 

3

 

Цогцосны цээжний хөндий рүү нэвтэрсэн шархны чиглэл нь доороос дээш, баруунаас зүүн тийш чиглэлтэй байсан болно. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр согтолтын хүнд зэрэг тогтоогдсон ба хувь хүний биеийн онцлог архи даах чадвартай холбоотой бөгөөд биеэ хамгаалах чадвар нь хүнд зэргийн согтолтын үед нилээд буурсан байна.. Өөр нэмж ярих зүйлгүй. ...” /хх 190-192 х/

Шинжээчийн 6432 тоот дүгнэлт

  1. С.Бын гэх шингэн цус нь В/ III/ бүлгийн харьяалалтай байна...” гэсэн дүгнэлт /1 хх 85 х/

Шинжээчийн 6431 тоот дүгнэлт

  1. Шинжилгээнд ирүүлсэн А-1274 С.Б 38/эр У1/27” гэж хаягласан цусанд 5,5 промилли, шээсэнд 5,0 промилли, ходоодны шингэнд 6,0 промилли спиртийн агууламж илэрсэн.
  2. Ирүүлсэн ходоодны шингэнээс дээж авч, диализ бэлтгэж чанарын урвалаар хорт бодис тодорхойлох шинжилгээ хийхэд хүчтэй хүчил, шүлтийн агууламж илрээгүй.
  3. Шинжилгээнд ирүүлсэн шээсэнд "А-1274 С.Б 38/эр У1/27” гэж хаягласан шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис /АМР,ВСГС, В20, С0С, МАМР, МйМА, М0Р,Мтй, РСР, ТНС/ илрээгүй...” гэсэн дүгнэлт /1 хх 86 х/

Шинжээчийн 6414 тоот дүгнэлт

  1. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн иштэй хутган дээр цус илэрсэн. Уг цус нь В III бүлгийн харъяалалтай, ДНХ-ийн тогтцоороо эрэгтэй хүний цус байна.
  2. Хар өнгийн иштэй хутган дээр илэрсэн цус нь С.Бын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэсэн дүгнэлт /1 хх 89 х/

Шинжээчийн 3714 тоот дүгнэлт

  1. Шинжилгээнд ирүүлсэн майканд гэмтэл гарсан байна.
  2. Хөндлөн цагаан болон хөх судалтай майканд гарсан 36 мм хэмжээтэй гэмтэл нь хурц ир мөртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэл байна. ...” гэсэн дүгнэлт /1 хх 122 х/

Шинжээчийн 3642 тоот дүгнэлт

1.Шинжилгээнд ирүүлсэн хар бариултай хутганы ажлын хэсэг цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байдалтай байна. Хутган дээрээс гарын мөр илрүүлэх зорилгоор хар өнгийн Сажа нунтаг ашиглан гадаргуугийн дагуу жигд түрхэж үзэхэд болон цианы акрилатаар утаж тусгай бүхээгэнд утаж үзэхэд адилтгалын шинжилгээний шаардлага хангах гарын мөр илрээгүй. ...” гэсэн дүгнэлт /1 хх 124 х/,

Шинжээчийн 3635 тоот дүгнэлт:

Үзлэг ба шинжилгээ:

1. ..., 19,1х13,7 см хэмжээтэй дээр нь "2017 оны 06 сарын 26-ны өдөр СХД- ийн 5-р хороо Баянголын 4-3 тоотод 40-45 насны эрэгтэй хүн нас барсан хэргийн газрын үзлэгээр илрүүлж бэхжүүлсэн гэх гарын мөр 24 ширхэг шинжээч д/ч

О.Ба” гэж хар будагчтай бичгийн хэрэгсэл, хэвлэх төхөөрөмжөөр бичсэн цагаан дугтуйтай зүйл ирүүлжээ.

Дүгнэлт хэсэг: ... 3. ... д/ч О.Бын илрүүлж бэхжүүлсэн ... "1, 4” дугаартай гарын мөр, гарын хээний нэгдсэн санд МЫ000210007013, 2621427, МЫ0000СХД04321, 2509064 дугааруудаар бүртгэгдсэн Р овогтой Бын зүүн гарын ядам хурууны дардастай, "6, 15” дугаартай гарын мөрүүд Р

 

 

4

 

овогтой Бын баруун гарын ядам хурууны дардастай, "5” дугаартай гарын мөр Р овогтой Бын зүүн гарын дунд хурууны дардастай, “7” дугаартай гарын мөр Р овогтой Бын баруун гарын эрхий хурууны дардастай ... тус тус тохирч байна. ...” гэх дүгнэлт /1 хх 154 х/8

Гэрч Л.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Өглөө 07 цаг өнгөрч байХ Баяраагийнд очоод байрных нь эхний хаалгыг татаХ онгорхой, дараагийнх нь цоожтой байхаар нь буцаж гараад цонхон дээр нь очиход, цонх нь тал онгорхой байхаар нь түлхэж онгойлгоод хараХ Эрка яг цонхны доор, талийгаачийн цаад талд нь унтаж байсан ...би Баяраа руу хартал Баяраагийн өмссөн байсан цэнхэр цагаан өнгийн өргөн мөртэй майкны цээжин хэсэгт нь жоохон урагдсан цусны толбо харагдахаар нь Баяраагийн дэргэд явж очоод хацрыг нь гараараа дарж үзэхэд, хацар нь хүйт оргихоор нь дахиад нөгөө гараараа дарж үзээд нас барсан байх шиг болохоор нь Эркаад Баяраа өнгөрчихсөн байна ш дээ тэнэгээ гэж хэлчихээд тэр чигээрээ цагдаа дуудахаар гадагш гарч 102 дугаарын утас руу залгаж хэлсэн. Тэгээд цаашаа автобусны буудал руу очоод дахиж нэг залуугийн утсаар цагдаа руу яриад, жаахан байж байгаад эхнэр Даваахүү рүү яриад цагдаа дуудаад өгөөч, би автобусны буудал дээр байж байя. Баяраа өнгөрчихжээ гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг /1 хх 41-45 х/

Гэрч Б.Ргийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 00 цаг 40 минутанд миний өөрийн 94091904 гэсэн дугаар руу 86182005 гэсэн дугаараас Б залгаад би хүн зодчихлоо гэх утгатай юм ярихаар нь би урдаас нь чи согтуу л байна ш дээ, чи дандаа ингэж худлаа ярьдаг биз дээ гэж хэлсэн чинь утсаа салгасан...” гэх мэдүүлэг /1 хх 61 х/

Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл

...Р.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг учрал болсон гэх газрыг өөрийн биеэр заав. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн урд талбайгаас төв зам руу хөдлөж ертөнцийн зүгээр урд зүгт эргэж, 27 дугаар хорооны нутаг дэвсгэр дүүргийн буудлын зүгт явах замаар явах ба уг зам төв засмалтай нийлэх уулзвараас ертөнцийн зүгээр хойд зүгт эргэж 200 метр явж Баянголын 4 дүгээр гудамж гэсэн цэнхэр хавтгай гудамжаар ертөнцийн зүгээр баруун тийш эргэж орох ба уг гудамжны 3 тоотод байх цэнхэр өнгийн гүйдэг төмөр хаалгатай хашаандаа 3 давхар бүхий ягаан өнгийн нийтийн байрыг заах ба гадна хаалгаар дотогш орж ил шатны ертөнцийн зүгээр хойд талд байх бор өнгийн бүргэд хаалгыг зааж, уг хаалгаар дотогш орж “12” тоот гэсэн хаягтай бор өнгийн бүргэд хаалтгатай өрөөг заасан. Уг өрөөнд талийгаачийн гэр байсан ба 2017 оны 06 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө амь хохирогч Баяржаргалыг хутгалчихаад гарч явсан гэж мэдүүлснийг тэмдэглэлд тусгав. ...” /1 хх 30-33 х/ зэргээр тус тус нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч О.Бын хэргээ хүлээн мэдүүлсэн “...урдаас хэрүүл хийгээд пизда энэ тэр гээд өдөөд байхаар нь мах хэрчиж байсан хутгаараа баруун гараараа цээж хавьцаа нь нэг хатгачихаад эргэж харалгүй тэр чигээрээ хаалгаар нь гараад гүйсэн юм. ... Би тэдний өрөөний гол хэсэгт байсан хэмжээгээрээ 20-30 см урттай иштэйгээ нийлээд 30 см орчим урттай хутгаар мах хэрчиж байсан. ... Би мах татаж байгаад өндийж ирээд цээж рүү нь хатгачихсан юм. Би тухайн үед гүн хатгачихлаа гэж бодоогүй, орох нь орчихлоо гэж бодсон ...” гэх мэдүүлэг нь Шинжээчийн 1274 тоот

  1. Талийгаачийн биед цээжний баруун дунд хэсгээр өвчүүний баруун хажуугийн

 

 

5

 

шугамаар 5-6 хавирганы завсрын түвшингээр цээжний хөндийд нэвтэрч үнхэлцэг хальс зүрхний баруун ховдлын урд болон ард хана, үнхэлцэгийн арын ханын дээд хэсэг, уушигны тараагуур судсыг бүрэн бус тасалж гэмтээсэн, баруун доороос зүүн дээш чиглэлтэй 8,5 см урттай хатгагдаж зүсгэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх шарх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” гэсэн дүгнэлт/1 хх 82 х/-ээр,

Шүүгдэгч О.Бын Намайг гэрт нь явж ороход тэр залуу эхнэртэйгээ нилээн халамцуу байсан. ...” гэх мэдүүлэг нь Шинжээчийн 6431 тоот 1.Шинжилгээнд ирүүлсэн А-1274 С.Б 38/эр У1/27” гэж хаягласан цусанд 5,5 промилли, шээсэнд 5,0 промилли, ходоодны шингэнд 6,0 промилли спиртийн агууламж илэрсэн. ...” /1 хх 86 х/ гэх дүгнэлтээр,

Шүүгдэгч Р.Бын хутгалсан гэх хутган дээрээс хохирогчийн цус илэрсэн, мөн хохирогчийн өмсөж байсан майканд урагдал тогтоогдсон болох нь:

Шинжээчийн 6414 тоот дүгнэлт

  1. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн иштэй хутган дээр цус илэрсэн. Уг цус нь В III бүлгийн харъяалалтай, ДНХ-ийн тогтцоороо эрэгтэй хүний цус байна.
  2. Хар өнгийн иштэй хутган дээр илэрсэн цус нь С.Бын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэсэн дүгнэлт /1 хх 89 х/,

Шинжээчийн 3714 тоот дүгнэлт

1 .Шинжилгээнд ирүүлсэн майканд гэмтэл гарсан байна.

2.Хөндлөн цагаан болон хөх судалтай майканд гарсан 36 мм хэмжээтэй гэмтэл нь хурц ир мөртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэл байна. ...” гэсэн дүгнэлт /1 хх 122 х/-ээр,

Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан гарын мөрүүд нь шүүгдэгч Р.Бын гарын мөрний хээнүүдтэй тохирсон болох нь Шинжээчийн 3635 тоот дүгнэлт:

Үзлэг ба шинжилгээ:

1. ..., 19,1х13,7 см хэмжээтэй дээр нь "2017 оны 06 сарын 26-ны өдөр СХД- ийн 5-р хороо Баянголын 4-3 тоотод 40-45 насны эрэгтэй хүн нас барсан хэргийн газрын үзлэгээр илрүүлж бэхжүүлсэн гэх гарын мөр 24 ширхэг шинжээч д/ч

О.Ба” гэж хар будагчтай бичгийн хэрэгсэл, хэвлэх төхөөрөмжөөр бичсэн цагаан дугтуйтай зүйл ирүүлжээ.

Дүгнэлт хэсэг: ... 3. ... д/ч О.Бын илрүүлж бэхжүүлсэн ... "1, 4” дугаартай гарын мөр, гарын хээний нэгдсэн санд МЫ000210007013, 2621427, МЫ0000СХД04321, 2509064 дугааруудаар бүртгэгдсэн Р овогтой Бын зүүн гарын ядам хурууны дардастай, "6, 15” дугаартай гарын мөрүүд Р овогтой Бын баруун гарын ядам хурууны дардастай, "5” дугаартай гарын мөр Р овогтой Бын зүүн гарын дунд хурууны дардастай, "7” дугаартай гарын мөр Р овогтой Бын баруун гарын эрхий хурууны дардастай ... тус тус тохирч байна. ...” гэх дүгнэлт /1 хх 154 х/8 зэргээр тус тус давхар нотлогдож байгаа болно.

Р.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэж зүйлчилж ирүүлсэн нь түүний үйлдэлд тохирсон гэж үзсэн.Учир нь талийгаач нэг гар нь мухар, хөдөлмөрийн чадвар алдалт 69 хувиар тогтоогдсон болох нь Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /2 дугаар хх- ийн 3 х/-аар мөн нас барах үедээ согтолтын хүнд зэрэгтэй байсан болох нь Шинжээчийн 6431 тоот дүгнэлт /1 дүгээр хавтаст хэрэг 86 х/-ээр тус тус

 

 

6

 

тогтоогдсон, мөн шүүгдэгч урьд нь талийгаачийнд ирж архи уудаг байсан тухайгаа хэлсэнээс үзэхэд түүний нэг гар тайрагдсан болохыг мэдэж байсан гэж үзэх бүрэн боломжтой тул "хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэж хэргийн зүйлчлэлийг хүндрүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Хохирогчийн хувийн байдлын талаар болон хохирлын баримтууд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Талийгаас Сайнхүүгийн Баянжаргал нь 1979 оны 03 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Манай төрсөн эгч Нанзадын Сайнхүү гэж хүний том хүү нь юм. Би талийгаачийн төрсөн ээжийнх нь дүү нь байгаа юм. Талийгаач бага наснаасаа миний ээж, аав болох Нанзад нарын гар дээр өссөн. Ээж нь манай ээжийнд хүүхэдтэйгээ хамт байдаг байсан. Талийгаач нь эцэг байхгүй, эхийнхээ гэдсэнд байХ нь аав нь болох Энхсайхан гэдэг хүн байж байгаад салаад явсан. Тэгээд манай аав, ээж хоёрын хамт төмөр замд амьдардаг байсан. С.Баянжаргал нь төмөр замын 20 дугаар сургуульд орж, 8 дугаар анги төгсөөд цаашаа ямар нэгэн сургуульд сурч байгаагүй, хувиараа янз бүрийн ажил хийдэг байсан. Мөн хөдөө Дорноговь аймагт жоншин дээр ажилладаг байсан. Тэр үед гараа хөлдөөгөөд тайруулж 69 хувийн хөгжлийн бэрхшээлтэй гэж группд орсон. Тэрнээс хойш ажил, төрөл хийхээ больсон. Хаяа хөдөө явж манаачийн ажил хийдэг байсан. Талийгаач нь одоогоос 6-7 жилийн өмнө яг он сарыг нь сайн санахгүй байна. Эмнэлэгт хэвтэж байгаад Эрдэнээ гэх хүүхэнтэй танилцаад тэрнээсээ хойш гэр бүл болж, нэг гэрт орсон. Хам ээжийнхээ гэрт эхний 5 жил амьдарч байгаад сүүлийн 2 жил Сонгинохайрхан дүүрэгт нийтийн байр түрээслэн амьдрах болсон. Талийгаачийн ээж Сайнхүү нь 2005 онд хөдөө Дорноговь аймагт байж байгаад цус харваад нас барсан. Талийгаач эхнээсээ миний гар дээр, манай гэрт өссөн. 8 дугаар анги төгстлөө манай гэрт байдаг байсан. Эхээсээ гурвуулаа, хоёр эмэгтэй дүүтэй, тэр хоёр нь эцэг тусдаа, эх нэгтэй хүмүүс байдаг. Одоо ерөөсөө холбоотой байдаггүй. Талийгаач болохоор тэр хоёрыгоо яриад уулзах юмсан гээд л байдаг байсан. ...Талийгаачтай одоогоос 10 гаруй хоног бил үү, нэлээн хэдэн хоногийн өмнө манай гэрт эхнэртэйгээ хамт хоёулаа ирээд хоолгүй болчихлоо гэхээр нь би гэрээсээ 4-5 кг гурил, мах, төмс, байцаа зэрэг хүнсний зүйл өгөөд явуулсан. Тэрнээс хойш уулзаагүй. Хааяа нэг утсаар ярьдаг байсан, өчигдөр буюу 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр үдээс хойш 14 цаг 15 минутанд миний 99169635 дугаарын гар утас руу 86182015 гэсэн дугаараас залгаад маргааш очиж саналаа өгье, хэдэн цагийн үед очих вэ гэж асуухаар нь би өөрийнхөө боломжоор хүрээд ирээ, ирэхээр нь эгч нь жоохон идэж, уух юм өгье гэж хэлсэн. Тэрнээс хойш дахин залгаагүй, яриагүй...” гэх мэдүүлэг / 1 хх 39-40 х/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн "...Хохирогчийг 3 насайгаас нь би хүмүүжүүлсэн, ээж нь бие муутай хүн байсан. Миинй дүү хүнд тусархуу цагаан цайлган зантай. Талийгаач нэг гаргүй болохоор ажилд ороход хэцүү байсан тул хөдөө хамгаалагч хийдэг байсан. Гэмтэлд хэвтэж байхдаа гарын сарвуугаа тайруулаад эхнэртэйгээ танилцаж гэрлэсэн. Гэмт хэрэг гараад 4 сар болж байХ нэг ч удаа уулзаагүй, өчигдөр гэнэт ах дүү нь гээд 4 хүн ирсэн. Би 5,000,000 орчим төгрөг гаргасан боловч хэрэгт 2,800,000 төгрөгийн баримт авагдсан. Би шүүгдэгчийн ах дүү нарт хэлсэн, энэ зардлыг өгөөч гэж нэхэмжилсэн боловч нэг ч төгрөг өгөөгүй. Би гомдолтой байна гэв. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

 

7

 

Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /2 дугаар хх-ийн 3 х/

Хохирлын баримтууд /2 дугаар хх-ийн 35-41 х/

Шүүгдэгч Р.Бын хувийн байдлын талаарх баримтууд:

Шүүхийн сэтгэц судлалын 752 тоот дүгнэлт:

1 .Р.Б сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна.

  1. Р.Б сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна.
  2. Р.Баятбаяр үйлдэгдсэн хэргийн талаар зөв тайлбар мэдүүлэг өгөх чадвартай байна.
  3. Р.Б сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
  4. Р.Б нь хэрэг үйлдэх үед сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг үгүй байна.
  5. Р.Бт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. гэсэн мэдүүлэг /1 хх 139-140 х/

Р.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 235 х/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 236 х/ зэрэг баримтуудыг мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.

Хохирлын талаар:

Оршуулгын зардалд нийт 2,878,000 төгрөг гарсан гэж нэхэмжилсэн боловч 2,524,300 төгрөгийн зардал гарсан болох нь хэрэгт авагдсан хохирлын баримтууд /2 дугаар хх-ийн 35-41 х/-аар тогтоогдож байгаа тул зөрүү 353,700 төгрөг зардлын баримтгүй тул хэлэлцэх боломжгүй учраас нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж, баримтаар нотлогдож байгаа дээрх зардлыг шүүгдэгчээс гаргуулж, 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгох нь зүйтэй байна.

Ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар:

Р.Бын үйлдэлд Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Ял шийтгэлийн талаар:

Шүүгдэгч Р.Бын үйлдэлд ял хөнгөрүүлэх, хүндрүүлэхээр хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнд хуульд заасан ял болох 15 жилийн хугацааагаар хорих ялыг оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Цагдан хоригдсон хугацааны талаар:

 

 

8

 

Шүүгдэгч Р.Б нь 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл нийт 115 хоног урьдчилан цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон 115 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга, ханцуйгүй цамц зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, Нокиа маркийн гар утас 1 ширхэгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид буцаан олгохыг эд мөрийн баримт устгах комисст тус тус даалгаж, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж өгөх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Боржигин овогт Ргийн Быг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар Р.Быг 15 /арван таван/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Р.Бын эдлэх 15 /арван таван/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Р.Бын урьдчилан цагдан хоригдсон 115 / нэг зуун арван таван/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

5.Иргэний хуулийн 508, 510 дугаар зүйлүүдэд зааснаар Р.Баас 2,524,300 төгрөг гаргуулж Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 72-51 тоот хаягт оршин суух ЧЗ61052403 регистрийн дугаартай Н.Гт олгож, уг хохирлыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Р.Бт үүрэг болгож, хохирогч буяны ажиллагаатай холбоотой 353,700 төгрөгийн зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

9

 

  1. Р.Бын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
  2. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 18,5x4,3 см ажлын хэсэгтэй, 12,3 см урт бариултай, нийт 30,8 см урттай хутга 1 ширхэг, цэнхэр өнгийн судалтай, зүүн энгэр хэсэгтээ цус мэт бохирлогдсон, ир үзүүртэй зүйлээр зүсэгдэж урагдсан ханцуйгүй футболк 1 ширхэгийг устгах, Нокиа маркийн гар утас 1 ширхэгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Гт буцаан олгохыг Эд мөрийн баримт устгах комисст тус тус даалгасугай.
  3. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
  4. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Р.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж түүний эдлэх ялыг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор

I I                    и                                                V                             «к                                                V                                                                      V

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ

 

Б.ДАШДОНДОВ

 

ШҮҮГЧИД                                    Г.АЛТАНЦЭЦЭГ

 

Г.ГАНБААТАР