Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 155/ШШ2024/00894

 

 

 

2024 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 155/ШШ2024/00894

Хөвсгөл аймаг

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

      

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******оршин суух, ******

хариуцагч: Хөвсгөл аймгийн ******** оршин суух, ************

Нэхэмжлэлийн шаардлага: Автомашины үлдэгдэл төлбөр 12,000,000 (арван хоёр сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 155/2024/00928/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад 


ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч **шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ***** овогтой ****** би хариуцагч **** ** өдөр *** дугаартай ***** маркийн ачааны автомашиныг 38,000,000 /38 сая/ төгрөгөөр худалдаж урьдчилгаа болох 26 сая төгрөгийн тус өдрөө өөрийн Хаан банкны ******* тоот дансруу хүлээн авсан.

Үлдэгдэл болох ******/ төгрөгийг ****-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар тохиролцож ****ны өдөр хэлцэл хийж нотариатаар гэрчлүүлсэн юм. Гэтэл хариуцагч **** нь үлдэгдэл мөнгө болох 12 сая төгрөгөөс ганц ч төгрөг төлөөгүй, утсаа авахгүй, холбоо барихгүй болсон.

Иймд **** нь өнөөдөр хүртэл мөнгөө төлөхгүй байгаа учир хариуцагчаас 12,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч **тус шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие *** тус шүүхэд **** 12 сая төгрөгний нэхэмжлэл гаргасан. Э.Лхагвасүрэн нь уг 12 сая төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч **нь *** холбогдуулан автомашины үлдэгдэл төлбөр 12,000,000 (арван хоёр сая) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *** нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт **** төгрөгийг нэхэмжлэгч *** төлсөн болох нь нэхэмжлэгч *** өдөр тус шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч *** 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Төрийн сангийн 100170000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,950 (хоёр зуун зургаан мянга есэн зуун тавь) төгрөгийн тал хувь болох 103,475 (нэг зуун гурван мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 103,475 (нэг зуун гурван мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч ***** улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 103,475 (нэг зуун гурван мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч **** олгохоор тогтов.

Хариуцагч *** нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч *** нэхэмжлэлтэй, хариуцагч **** холбогдох, автомашины үлдэгдэл төлбөр **** төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч *** нь нэхэмжлэлийн шаардлага болох 12,000,000 (арван хоёр сая) төгрөгийг нэхэмжлэгч ***төлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ** улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,950 (хоёр зуун зургаан мянга есэн зуун тавь) төгрөгийн тал хувь болох 103,475 (нэг зуун гурван мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 103,475 (нэг зуун гурван мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч *** улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 103,475 (нэг зуун гурван мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Г.Батдэлгэрт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч **** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                           С.ОЮУНЖАРГАЛ