| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2024/00481/И |
| Дугаар | 129/ШШ2024/00386 |
| Огноо | 2024-08-28 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 129/ШШ2024/00386
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа би
Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, . байрлах М ХХК
Хариуцагч: А аймгийн И сумын Т, . тоотод оршин суух Б овгийн И.Э
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг нийт 535,716 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: И.Э нь М-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 11 сарын 21-ний өдөр 1400000823437 тоот зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. И.Э нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 11 сарын 21-ний өдөр 500,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. И.Э-г хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад 2023 оны 8 сарын 23-ны өдөр 100,000 төгрөгийг, 2023 оны 8 сарын 24-ний өдөр 150,000 төгрөгийг тус тус төлсөн боловч үлдэгдэл төлбөрийг удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй. И.Э-н зээлийн гэрээний үүрэг 2024 оны 5 сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээл 409,876 төгрөг, зэлийн хүү 105,040 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,800 төгрөг нийт 535,716 төгрөг байна. Иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлдэгчийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон байх тул зээлийн гэрээний үүрэгт нийт 535,716 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч И.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлийг гардаж авлаа. М ХХК-ийн нэхэмжилсэн нийт 535,716 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Нийт 535,716 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай маргахгүй гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч И.Э-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг нийт 535,716 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч И.Эрдэнэчимэг нь нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэг нийт 535,716 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагчийн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөх талаар зохигч тайлбар гаргаагүй тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,721 төгрөгөөс 8360.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч И.Э-с 8360.5 төгрөг, улсын орлогоос 8360.5 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА