Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 140/ШШ2024/00352

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ........... нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн ...... сумын ........ багт оршин суух хаягтай ........ холбогдох,

цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр дүйцүүлэн хаах шийдвэрийн дагуу 889,125 төгрөгийг гаргуулах тухай төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Завхан аймгийн ........ шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Завхан аймгийн ........... 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн ........... дугаартай захирамжаар иргэн Т.........ыг цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр буюу 889,125 төгрөгөөр дүйцүүлэн хаах шийдвэр гарсан. Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дараах үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ".1.4 "эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах" гэж заасан. Гэтэл .......... нь цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр буюу 1,778,250 төгрөгөөр дүйцүүлэн хаах шийдвэрийг одоог хүртэл биелүүлээгүй байна.

........ тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт "...... төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно", мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт "Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар гомдол гаргана" гэж хуульчилсан. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт "....... төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно" гэж зааснаар прокурор нь дээр дурдсан хуулиудад зааснаар нийтийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарах тул прокурор нэхэмжлэл гаргах нь хууль, тогтоомжийн шаардлагад нийцнэ. Иймд ....... тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор ........ нэхэмжлэл гаргаж байна. Завхан аймгийн ........... 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн ........ дугаартай ........ иргэн ............аас цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр буюу 889,125 төгрөгийг гаргуулж, Төрийн сангийн ............/Цэргийн мөнгөн төлбөрийн данс/-нд төвлөрүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч ........... нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...цэргийн дүйцүүлэн албыг мөнгөн төгрөгийн хэлбэрээр буюу 889,125 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Завхан аймгийн ......... нь хариуцагч ......... холбогдуулан цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр дүйцүүлэн хаах шийдвэрийн дагуу 889,125 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Завхан аймгийн ..... нэхэмжилсэн цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр дүйцүүлэн хаах шийдвэрийн дагуу 889,125 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч .......... нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Завхан аймгийн ........ нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч ......... төлөх 889,125 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 25,889 төгрөгийн 50 хувь болох 12,945 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д  зааснаар нэхэмжлэгч Завхан аймгийн ........ нэхэмжлэлтэй, хариуцагч .......... холбогдох цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр дүйцүүлэн хаах шийдвэрийн дагуу 889,125 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч .......... бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Завхан аймгийн ....... нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч .......... 12,945 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч .......... нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

 

ШҮҮГЧ  Т.БАЛЖИННЯМ