Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 155/ШШ2024/00889

 

 

 

 

2024 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 155/ШШ2024/00889

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ***** байрлах, ************ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************,

хариуцагч: Хөвсгөл аймгийн *************** оршин суух, ********

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 770,000 төгрөг, зээлийн хүү 359,974 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 65,658 төгрөг, нийт 1,195,632 (нэг сая нэг зуун ерэн таван мянга зургаан зуун гучин хоёр) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 155/2024/00927/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч **-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ********** нь ****-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч ********* тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. ********** нь уг гэрээний үндсэн дээр ***өдөр 770,000 төгрөгийг сарын 2,7% хүүтэй зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. ******* нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй. Д*********** зээлийн гэрээний үүрэг 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээл 770,000 төгрөг, зээлийн хүү 359,974 төгрөг, зээлийн хүү 65,658 төгрөг нийт 1,195,632 төгрөг гаргуулахаар байна. Өнгөрсөн хугацаанд ******* зээлийн гэрээний үүргийг шаардаж мсж илгээх, утсаар холбоо тогтоож байсан ба хэд хэдэн удаа хэсэгчлэн төлөх хугацаа тохирсон ч огт төлбөр төлөөгүй юм.

****** нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлдэгчийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон байх тул зээлийн гэрээний үүрэгт нийт 1,195,632 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

Жич: Хариуцагч нь зээлийн эргэн төлөлтийг **********-ын Хаан банк дахь ********* тоот дансанд төлж болно гэжээ.

Хариуцагч ******* тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* миний бие нь ********с 1,195,632 төгрөгийн зээл авсан нь үнэн болно. Иймд **********аас нэхэмжилж байгаа 1,195,632 (нэг сая нэг зуун ерэн таван мянга зургаан зуун гучин хоёр) төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч **-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **нь **** холбогдуулан үндсэн зээл 770,000 төгрөг, зээлийн хүү 359,974 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 65,658 төгрөг, нийт 1,195,632 (нэг сая нэг зуун ерэн таван мянга зургаан зуун гучин хоёр) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч **нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 1,195,632 (нэг сая нэг зуун ерэн таван мянга зургаан зуун гучин хоёр) төгрөгийг нэхэмжлэгч **-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч **-ийн 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Төрийн сангийн 100170000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,245 (гучин гурван мянга хоёр зуун дөчин тав) төгрөгийн тал хувь болох 16,622.50 (арван зургаан мянга зургаан зуун хорин хоёр төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 16,622.50 (арван зургаан мянга зургаан зуун хорин хоёр төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч ********** улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 16,622.50 (арван зургаан мянга зургаан зуун хорин хоёр төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч **-д олгохоор тогтов.

Хариуцагч **нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч **-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нэхэмжлэлтэй, хариуцагч ********* холбогдох, үндсэн зээл 770,000 төгрөг, зээлийн хүү 359,974 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 65,658 төгрөг, нийт 1,195,632 (нэг сая нэг зуун ерэн таван мянга зургаан зуун гучин хоёр) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч **нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 1,195,632 (нэг сая нэг зуун ерэн таван мянга зургаан зуун гучин хоёр) төгрөгийг нэхэмжлэгч **-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч **-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,245 (гучин гурван мянга хоёр зуун дөчин тав) төгрөгийн тал хувь болох 16,622.50 (арван зургаан мянга зургаан зуун хорин хоёр төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 16,622.50 (арван зургаан мянга зургаан зуун хорин хоёр төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч ********** улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 16,622.50 (арван зургаан мянга зургаан зуун хорин хоёр төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч **-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч **нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

    

  

 

 

ШҮҮГЧ                                 С.ОЮУНЖАРГАЛ