| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2024/00926/И |
| Дугаар | 155/ШШ2024/00885 |
| Огноо | 2024-09-09 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 155/ШШ2024/00885
| 2024 оны 09 сарын 09 өдөр | Дугаар 155/ШШ2024/00885 | Хөвсгөл аймаг |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* байрлах, *********ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **,
хариуцагч: Хөвсгөл аймгийн *****оршин суух, *******
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 590,000 төгрөг, зээлийн хүү 325,455 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 61,307 төгрөг, нийт 976,762 (есэн зуун далан зургаан мянга долоон зуун жаран хоёр) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 155/2024/00926/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *** нь *********-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч ********* тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. ******** нь уг гэрээний үндсэн дээр ********* хүүтэй тус тус зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. **нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй. ****** зээлийн гэрээний үүрэг 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар:
| Үндсэн зээл | Үндсэн зээлийн үлдэгдэл | Зээлийн хуү | Нэмэгдүүлсэн хүү | Нийт |
| 540,000 | 540,000 | 295,260 | 55,598 | 890,858 |
| 50,000 | 50,000 | 30,195 | 5709 | 85,904 |
| 590,000 | 590,000 | 325,455 | 61,307 | 976,762 |
********* нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул ********* зээлийн гэрээний үүрэгт 976,762 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.
Жич: Хариуцагч нъ зээлийн эргэн төлөлтийг ****-ын Хаан банк дахъ ***** тоот дансанд төлж болно гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч ***** тус шүүхэд гаргасан тайлбартаа: ******* ХХК нь хариуцагч ****** зээлийн гэрээний үүрэгт 976,762 төгрөг шаардан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 976,762 төгрөгийг *****-ийн Хаан банк дахь ** тоот дансанд бүрэн төлж барагдуулсан тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ****-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** нь ******* холбогдуулан үндсэн зээл 590,000 төгрөг, зээлийн хүү 325,455 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 61,307 төгрөг, нийт 976,762 (есэн зуун далан зургаан мянга долоон зуун жаран хоёр) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч **нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 976,762 (есэн зуун далан зургаан мянга долоон зуун жаран хоёр) төгрөгийг нэхэмжлэгч ****-д төлсөн болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгч ******** дугаартай албан бичгээр тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******-ийн 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Төрийн сангийн 100170000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,992 (хорин долоон мянга есэн зуун ерэн хоёр) төгрөгийн тал хувь болох 13,996 (арван гурван мянга есэн зуун ерэн зургаа) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 13,996 (арван гурван мянга есэн зуун ерэн зургаа) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан, хариуцагч *********** улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 13,996 (арван гурван мянга есэн зуун ерэн зургаа) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч ******** олгохоор тогтов.
Хариуцагч **нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **гийн нэхэмжлэлтэй, хариуцагч ****** холбогдох, үндсэн зээл 590,000 төгрөг, зээлийн хүү 325,455 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 61,307 төгрөг, нийт 976,762 (есэн зуун далан зургаан мянга долоон зуун жаран хоёр) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч **нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 976,762 (есэн зуун далан зургаан мянга долоон зуун жаран хоёр) төгрөгийг нэхэмжлэгч ****-д төлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч *****-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,992 (хорин долоон мянга есэн зуун ерэн хоёр) төгрөгийн тал хувь болох 13,996 (арван гурван мянга есэн зуун ерэн зургаа) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 13,996 (арван гурван мянга есэн зуун ерэн зургаа) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан, хариуцагч ******** улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 13,996 (арван гурван мянга есэн зуун ерэн зургаа) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч ***-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч **нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ