Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 417

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч Х.Анхцэцэг,

шүүгдэгч С.А, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 1697) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Их тугчин овогт Сын Аийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 201701000108 дугаартай, 2 хавтаст хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Их тугчин овогт Сын А, Монгол Улсын иргэн, Увс аймгийн Зүүнхангай суманд 1994 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, Толгойтын .. дугаар гудамж .. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар .....

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Яллагдагч С.А нь 2017 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сэлэнгэ захын зүүн урд талын нефтийн байрнуудын ар талд байх хоосон хашаанд ургасан НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан тетрогидроканнабинолын агууламжтай "өвс” гэх нэршилтэй гялгар уутны хамт 48.8 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөт ургамлыг хууль бусаар түүж бэлтгэн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүртэл Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 108-10 тоотод байх гэртээ болон биедээ Хгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.А мэдүүлэхдээ: "Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

  1. Мөрдөн байцаалтад хохирогчоор тогтоогдсон С.Б мэдүүлэхдээ: "...2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Хархорин захын хойд талын 32 дугаар байрны туслах нарийн зам дээр өөрийн эзэмшлийн 57-99 УНП улсын дугаартай “□а1На1зи НуеГ маркийн цагаан өнгийн жижиг оврын ачааны автомашинтайгаа явж байтал... “Тоёота Саппа” маркийн тээврийн хэрэгсэл тулаад ирсэн. ... Жолоо барьж явсан улаан эрээн өнгийн цамцтай эрүүндээ сахалтай залуу машинаасаа бууж ирээд шууд над руу дайраад чи яах гээд байна гэхээр нь зайлтал надтай хамт явж байсан... залуу бууж ирээд салгасан. Харин машин дотроос 2 залуу бууж ирсэн ...нөгөө

 

 

2

 

жолооч орцны хаалганд эвсэн ...төмөр байсныг аваад ...над руу дайрсан надтай хамт явсан залуу дундуур ортол гартаа барьж байсан төмрөө машин руу шидтэл ... салхины

шилийг оноод хагалсан. Тэгээд би 102-т дуудлага өгч цагдаа нар ирсэн Тэр жолооч

залуутай хамт явсан хоёр залуу намайг зодож цохиогүй, Цагдаа нар ирээд машинд нь үзлэг хийгээд ...Машины зүүн урд талын суудлын доор нэг гялгар ууттай зүйл байна гээд зургийг нь аваад хурааж авч байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 55-56),

  1. Д.Алтанцогийн мөрдөн байцаалтад өгсөн: "...С.А бид хоёр Сэргэлэнгийн машинд нь хоночихоод маргааш өглөө машиныг нь өгье гээд хонохоор болсон. Тэгээд байж байтал С.А зүүн урд суудал дээр суучихсан тамхины цаасанд тамхи шиг зүйл ороогоод байсан. Тэгэхээр нь би наадах чинь юу юм гэтэл "чанга хатуу тамхи” гэсэн шиг санаж байна. Тэгээд машинаас...бид хоёр гараад биед засахдаа С.А нөгөө ороосон тамхиа асаагаад сорсон, тэгээд намайг сонирхож үзэх үү гэхээр нь би аваад 2 удаа сорсон. Гэтэл хоолой хорсоод ханиалгаад байхаар нь С.Ад буцааж өгсөн...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 120-121),
  2. Б.Сэргэлэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: "...С.Аийн түүж бэлтгэж, Хгалсан гэх "өвс” нь миний машинд ямар учраас байсан талаар мэдэхгүй байна. Би дараа нь асууХ С.А нь түүсэн өвсөө өөрийн цүнхэндээ хийж Хгалж байгаад 2017 оны 5 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө миний машинд Алтанцогтой хамт хонох үедээ тухайн өвсөө гаргаж байрны буланд ороож татаж үзсэн. Тэгээд 2017 оны 5 дугаар сарын сарын 24-ний өглөө цагдаа нар ирэх үед тухайн өвсөө миний машины урд сандлын доогуур хийсэн гэж байсан. Би бол юу ч мэдээгүй, өглөө гэрээсээ гарч ирээд ажил дээрээ хүргүүлээд машинаа ажлынхаа гадаа үлдээх гэж байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 128-129),
  3. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөгчийн хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: "...Үзлэгийн явцад сайн дурын үндсэн дээр хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн эсэхийг шээснээс шинжлэгч “СЕ МиШ-йгид Зсгөөп Төз! Сир” нэртэй тестийг ашиглах зааврыг танилцуулан...90 мл шээлгэхэд “Нөгот”...”Мө1”...”Сос”...”Атр”...гэх бичигтэй цааснуудад 2 ширхэг зураас, “ТНс” гэх бичигтэй бүдэг цэнхэр өнгийн цаасан дээр 1 ширхэг зураас гарч мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн болохыг тэмдэглэлд тусгав...” гэх тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 29-31),
  4. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Тусгай шинжилгээний хэлтсийн химийн шинжээчийн 5557 дугаар дүгнэлтэд:

“...Саппа маркийн машинд үзлэг хийн хураан авч,... Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн өвс мэт зүйлээс авч тусгай уусгагчид уусган хандалт хийж 48 цаг байлгасны дараа АдПеп! хийн хроматографи- масс спектрометрийн багаж дээр хэмжилт хийхэд дельта-9 тетрагидроканнабинол-ын агууламж илрэв. ...ДҮГНЭЛТ:

...2. Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн өвс мэт зүйлд Дельта-9 тетрогидроканнабинолын агууламж илрэв...

  1. Шинжилгээнд илэрсэн Дельта-9 тетрогидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг...” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 75),
  • Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Тусгай шинжилгээний хэлтсийн химийн шинжээчийн 5554 дугаар дүгнэлтэд:

“...Шинжилгээнд ирүүлсэн...шээсний дээжүүдийг ялгах аргаар стандарт ажлын зааврын дагуу дээж бэлтгэн шинжилгээ хийхэд “С.А ОЕ94021715” хаягласан шээсний дээжинд тетрагидроканнабинол /ТНС/...-ын агууламж илрэв...ДҮГНЭЛТ:

  1. Шинжилгээнд ирүүлсэн шээсний хэмжээ хүрэлцэхүйц тул шинжилгээнд тэнцэнэ гэж үзлээ.
  2. Шинжилгээнд ирүүлсэн “Иргэн С.А ОЕ94021715, 2017.05.24” гэсэн хаягтай шээсний дээжинд тетрогидроканнабинол /ТНС/-ын,...агууламж тус тус илрэв.
  3. Шинжилгээнд ирүүлсэн тетрогидроканнабинол /ТНС 1е!гаИуйгосаппаЫпо1/ нь НҮБ- ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг...” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 79),
  • Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Тусгай шинжилгээний хэлтсийн химийн шинжээчийн 5661 дүгээр дүгнэлтэд:

 

 

3

 

“...Мэдүүлгийг шалгах ажиллагаагаар илэрсэн...Шинжилгээнд ирүүлсэн цайвар ногоон өнгийн өвс мэт зүйл өвс мэт зүйлийг стандарт ажлын зааврын дагуу шинжилгээ хийхэд дельта-9 тетрагидроканнабинол /йе11а-9 1е1гаИуйгосаппаЫпо1/ илэрч байна. ДҮГНЭЛТ:

  1. Шинжилгээнд ирүүлсэн “Эрүүгийн 201701000108 тоот хэргийн эд мөрийн баримт. Дээж 9.1 грамм...цайвар ногоон өнгийн өвс мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ.
  2. Цайвар ногоон өнгийн өвс мэт зүйлд Дельта-9 тетрагидроканнабинол /деИа-9 1е1гаНудгосаппаЫпо1/ илэрч байна.
  3. Дельта-9 тетрагидроканнабинол /деИа-9 1е1гаНудгосаппаЫпо1/ нь НҮБ-н 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг...” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 83),
  1. Шүүгдэгч С.Аийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 16-17 цагийн үед Таван шараас гэр лүүгээ явж байхдаа Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Нефтын байрнуудын дундуур товчилж алхаж байгаад бие засах гээд нэг хүнгүй хоосон хашаа байхаар нь ороод бие засч байтал зэрлэг өвснүүдийн дунд газарт урьд нь интернет, фэйсбүүк зэргээр харж байсан “Каннабис” буюу “Вид” гэж нэрлэдэг “өвс” гэх ургамал ургасан байхыг харсан. Тэгээд би цүнхэндээ байсан...гялгар уутан дотор...дундуур хэмжээтэй түүсэн. Би үндэстэй нь тэр чигээр нь атгаж, түүж авсан. Тэгээд гэртээ очоод байшингийнхаа хойд талд гялгар ууттай нь шидчихсэн байсан. ...2 хоногийн дараа буюу 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр гэрээс гарахдаа нөгөө гялгар ууттай “өвс” гэх зүйлийг аваад цүнхэндээ хийгээд явсан. ...Алтанцог пиво уугаагүй байсан учраас машин бариад бид хоёр 1 дүгээр хороолол орчмоор зүгээр л зугаалж явж байгаад шөнийн 02 цагийн үед Сэргэлэнгийн гэрийн гадна ирээд Сэргэлэнгийн утас руу залгасан боловч утсаа авахгүй байсан. Тэгээд Алтанцог бид хоёр Сэргэлэнгийн машинд унтахаар болсон. Тэгээд унтах гэж байхдаа цүнхэндээ байсан гялгар ууттай өвсөө санаад Алтанцогт би ийм зүйл олсон гэж хэлсэн. Хоёулаа сонирхож үзэх үү гээд машинаас гарч миний цүнхэнд байсан дүнсэн тамхины цаасанд хийж ороогоод 2-3 сорж үзтэл аймаар гашуун байхаар нь болиод хаясан. Үлдсэн гялгар ууттай өвс гэх зүйлээ халаасандаа хийгээд унтаад өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 114-115),
  2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 16, 18-21), эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 26-28), мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 37-42), хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 22-25), эд мөрийн баримтаар тооцох зорилгоор эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 49-50), эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 52),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 199), оршин суугаа хорооны тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 198), урьд ял шийтгэлгүй лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 131), Хүрээ дээд сургуулийн тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 213), захиргааны зөрчилд холбогдож байгаагүй тухай лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг дүгнэхэд:

I. Гэм буруугийн талаар

Улсын яллагчаас шүүгдэгч нь хэрэгт холбогдох үед 2002 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж байсан боловч, шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх үед 2015 оны Эрүүгийн хуулийг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн байна.

Иймд 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг

 

 

4

 

үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан байх тул шүүгдэгч С.Аийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах үндэслэлтэй байна. Учир нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг оногдуулж болох хорих ялын дээд хэмжээг 5 жил хүртэл, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт засан гэмт хэрэгт оногдуулж болох хорих ялын хэмжээг хоёр жил хүртэл хорих ял оногдуулж болохоор хуульчлагдсан бөгөөд өөрөөр хэлбэл оногдуулж болох ялыг хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэх дүгнэлтийг гаргав.

Шүүгдэгч С.А нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан тетрогидроканнабинолын агууламжтай "өвс” гэх ургамлыг Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сэлэнгэ захын зүүн урд, нефтийн байрнуудын ард талд байх хоосон хашаанаас, 2017 оны 5 дугаар сарын 21-ний өдөр, худалдаалах зорилгогүйгээр, санаатай үйлдлээр, 48.8 граммыг хууль бусаар түүж бэлтгэсэн, мөн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 108 дугаар гудамжны 10 тоотод 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл гэр болон биедээ Хгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

  • Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 29-31),
  • Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5557, 5554, 5661 дүгээр дүгнэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 75, 79, 83),
  • Шүүгдэгч С.Аийн мөрдөн байцаалтад өгсөн: "...2017 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 16-17 цагийн үед Таван шараас гэр лүүгээ явж байхдаа Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Нефтийн байрнуудын дундуур ...алхаж байгаад бие засах гээд ...хоосон хашаа байхаар нь ороод бие засч байтал ...интернет, фэйсбүүк зэргээр харж байсан "Каннабис” буюу "Вид” гэж нэрлэдэг "өвс” гэх ургамал ургасан байхыг харсан... гэртээ очоод байшингийнхаа хойд талд гялгар ууттай нь шидчихсэн байсан. ...2 хоногийн дараа буюу 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр гэрээс гарахдаа нөгөө гялгар ууттай "өвс” гэх зүйлийг аваад цүнхэндээ хийгээд явсан. ...Тэгээд Алтанцог бид хоёр Сэргэлэнгийн машинд унтахаар болсон. Тэгээд унтах гэж байхдаа цүнхэндээ байсан гялгар ууттай өвсөө санаад Алтанцогт би ийм зүйл олсон гэж хэлсэн. Хоёулаа сонирхож үзэх үү гээд машинаас гарч миний цүнхэнд байсан дүнсэн тамхины цаасанд хийж ороогоод 2-3 сорж үзтэл аймаар гашуун байхаар нь болиод хаясан. Үлдсэн гялгар ууттай өвс гэх зүйлээ халаасандаа хийгээд унтаад өгсөн” гэх мэдүүлэг ( 1 дүгээр хавтаст хэргийн 114-115) зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Аийг 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт ургамлыг хууль бусаар түүж бэлтгэсэн, Хгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар дүгнэлт гаргасан улсын яллагчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул дээрх зүйл хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

  1. Эрүүгийн хариуцлагын талаар:

-Улсын яллагчаас шүүгдэгч С.Аийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жил 01 (нэг) сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих эдлүүлэх, дүгнэлтийг,

-Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Улсын яллагчийн гэм буруугийн талаар гаргасан дүгнэлттэй мэтгэлцэхгүй, хүлээн зөвшөөрч байна. Шүүгдэгч нь үйлдсэн хэргийн талаар мөрдөн байцаалтын шатнаас үнэн зөвөөр мэдүүлэг өгч үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, мөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тэрээр өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, С.А нь "Хүрээ дээд” сургуульд суралцаж байгаа зэрэг түүний хувийн байдлыг харгалзан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр

 

 

5

 

зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг илрүүлэхэд идэвхтэй дэмжлэг үзүүлснийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь хэрэгт цугларсан баримтаас үзвэл мөрдөн байцаалтын шатнаас үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нь урьд өмнө гэмт хэрэгт холбогдож ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1-р хавтаст хэргийн 131) болон түүний хувийн байдал (1-р хавтаст хэргийн 203, 205, 207, 209-213) болон ар гэрийн нөхцөлийг (1-р хавтаст хэргийн 214-218) харгалзан улсын яллагчийн эрүүгийн ялыг оногдуулж, оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв. Шүүгдэгчийг тэнсэж хянан харгалзсантай холбогдуулан түүнд хяналт тавьж ажиллахыг түүний оршин суугаа газрын цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэв.

III. Бусад асуудлаар

Эрүүгийн 201701000108 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гялгар уут болон цаасан уутны хамт 48.8 грамм өвс мэт зүйл, улаан өнгийн пивор бариултай нийт 75 см урттай шүүрний төмөр иш 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 3, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Их тугчин овогт Сын Аийг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, Хгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар С.Аийг 1 (нэг) жил 01 (нэг) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар С.Ад оногдуулсан 1 (нэг) жилийн 01 (нэг) сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гялгар уут болон цаасан уутны хамт 48.8 гр өвс мэт зүйл, улаан өнгийн пивор бариултай нийт 75 см урттай шүүрний төмөр иш 1 ширхэг зэргийг устгахыг "Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.
  5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

 

6

 

  1. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар С.Ад оногдуулсан 1 (нэг) жил 01 нэг сарын хорих ялыг тэнсэж, 1 (нэг) жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд засрал хүмүүжилд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.
  2. Шийтгэх тогтоолыг уншиж сонсогсоноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
  4. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Г.МӨНХЗУЛ