Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 155/ШШ2016/01237

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн ***** багт оршин суух, ****** дугаар регистртэй, эмэгтэй, *****

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 201оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 155/2016/01250/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** нар оролцлоо.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ***** шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 8 жилийн дунд сургуулийг 1983 онд төгсөөд ээж, дүүгийн хамт Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдэлд 1983 оны 06 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал буюу нэгдэл тартал малчнаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл тус нэгдэлд ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэрт бичилт дутуу бичигдсэн. Иймд Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдэлд 1985 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хүсэлт гаргагч ******* төрсөн дүү нь юм. Тэрээр 1983 оны 05 сард 8 дугаар ангиа төгсөөд, мал маллахаар сургуулиас гарч байсан. Тэгээд ээж, дүүгийн хамт Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн 6 дугаар бригадад 1983 оны 06 сараас эхлэн нэгдэл тартал буюу 1990 оныг дуустал эм хонь маллаж байсан. Тухайн үеийн удирдах хүмүүс цалин хөлс олгохдоо эгч Дайриймаагийн нэр дээр бичилт хийхгүй, манай ээж, дүүгийн нэр дээр бичилт хийдэг байснаас болж 1983 оноос 1984 оныг дуустал хугацааны баримт олдохгүй байна. Дээрх хугацаанд ****** тасралтгүй ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох хугацаа болсон. Иймд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн 6 дугаар бригадад 1985 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

***** нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч ****** Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдэлд 1985 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн ********* 1985 оны 06 сараас 1990 оныг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний түүвэр, 70 дугаар дансны хуулбарууд, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлээс 1986 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр нөхөн олгосон 1985 оны 05 сараас 1990 оныг дуустал хугацааны цалин хөлс олгож байсан бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч ******* нь 1983 онд сургуулиас гарч ээж болон дүү *** нарын хамт Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдэлд мал маллаж байсан. Тухайн үед би бригадын нярав ажилтай, хөлс цалинг нь бичдэг байсан юм. ***** нь 1983 оноос хойш сургууль соёлд яваагүй ба нэгдэлд 1990 оныг дуустал ажилласаннэг дор, нэг нэгдэлд хамт ажиллаж байсанучир хамт ажиллаж байсан талаараа нотлож байна гэх мэдүүлэг, гэрч ********нь Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдэлд ээж, дүү нарын хамт мал маллаж байсан. 1985 онны 01 сараас 1990 оныг дуустал хугацаанд хоньчин, саальчнаар ажиллаж байсанБи Цэцэрлэг сумын Энх-Амьдарл нэгэдэлд 1975 онд цэргээс ирээд хоньчин, холбоочин, хэсгийн ахлагч зэрэг ажил хийж байсан. 1990 он дуустал ажилласанН******** хамт ажиллаж байсан нь үнэн гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Иймд ***** Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдэлд 1985 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

****** ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Тус аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн даргын Б буюу боловсон хүчний холбогдолтой тушаал манай архивт байхгүй тул ***** холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй *****тоот тодорхойлолтоор нотлогдож байгаа тул хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг харгалзан шийдвэрлэсэн болно.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******** Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдэлд 1985 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА