Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 155/ШШ2016/01236

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би

Нэхэмжлэгч: ******* Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ****** оршин суух, ******

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ***** оршин суух, ******* нарт холбогдох

Зээлийн төлбөр 32.908.148 /гучин хоёр сая есөн зуун найман мянга нэг зуун дөчин найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 201оны 09 дүгээр сарын 23ы өдөр хүлээн авч, 155/2016/01175/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Голомт банкны Хөвсгөл салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нар нь ****-ны өдөр Голомт банкны Хөвсгөл салбараас зээл авах хүсэлт гаргаж Дугаар **** зээлийн гэрээ байгуулан 20.000.000 төгрөгийн зээлийг 120 сарын хугацаатай, сарын 1.7 хувийн хүүтэй мөн 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Голомт банкны Хөвсгөл салбараас зээл авах хүсэлт гаргаж Дугаар ***** зээлийн гэрээ байгуулан 12.000.000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 2.2 хувийн хүүтэй тус тус зээлсэн.

Зээлдэгч нь банктай байгуулсан зээлийн гэрээг зөрчин төлөх ёстой зээл, зээлийн хүүг энэхүү гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй тул банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Үндсэн зээлийн төлбөр 26.324.422 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 6.583.296 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 228.633 төгрөг, нийт 32.908.148 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч ***** нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие ******** нь Голомт банкнаас 32.000.000 төгөргийн зээл авсан ба одоо 32.908.148 төгрөгийг төлөх нь үнэн бөгөөд зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Голомт банкны Хөвсгөл салбар нь ****** нарт холбогдуулан зээлийн төлбөр 32.908.148 /гучин хоёр сая есөн зуун найман мянга нэг зуун дөчин найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ***** нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн төлбөр 32.908.148 /гучин хоёр сая есөн зуун найман мянга нэг зуун дөчин найм/ төгрөгийг төлөхийг зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Голомт банкны Хөвсгөл салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн зээлийн төлбөр 32.908.148 /гучин хоёр сая есөн зуун найман мянга нэг зуун дөчин найм/ төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 322.491 /гурван зуун хорин хоёр мянга дөрвөн зуун ерэн нэг/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ****** нараас 161.245 /нэг зуун жаран нэгэн мянга хоёр зуун жаран тав/ төгрөгийг, улсын орлогоос 161.245 /нэг зуун жаран нэгэн мянга хоёр зуун жаран тав/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Голомт банкны Хөвсгөл салбарт олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Голомт банкны Хөвсгөл салбарын нэхэмжилсэн зээлийн төлбөр 32.908.148 /гучин хоёр сая есөн зуун найман мянга нэг зуун дөчин найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******** нар төлөхийг зөвшөөрсөн хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 322.491 /гурван зуун хорин хоёр мянга дөрвөн зуун ерэн нэг/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***** нараас 161.245 /нэг зуун жаран нэгэн мянга хоёр зуун жаран тав/ төгрөгийг, улсын орлогоос 161.245 /нэг зуун жаран нэгэн мянга хоёр зуун жаран тав/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Голомт банкны Хөвсгөл салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН