Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 155/ШШ2016/01235

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би

Нэхэмжлэгч: Төрийн банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ***** оршин суух, ********* нарт холбогдох

Зээлийн төлбөр 1.948.355 /нэг сая есөн зуун дөчин найман мянга гурван зуун тавин тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 201оны 10 дугаар сарын 12ы өдөр хүлээн авч, 155/2016/01247/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Төрийн банкны Хөвсгөл салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нар нь Төрийн банктай ******** тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 3.000.000 /гурван сая/ төгрөгийг 1 жилийн хугацаатай сарын 2.5 хувь, жилийн 30 хувийн хүүтэй зээлдэн авсан. Зээлийн барьцаанд ******* тоот барьцаат зээлийн гэрээний дагуу мал болон штиль хөрөө, цахилгаан хадуур, 5 ханатай гэр, хөргөгч, хонда мотор зэргийг барьцаалсан. Гэвч зээлдэгч ****** нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй удаа дараа зээлийн гэрээг зөрчиж байна. Зээлдэгч нар нь зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 1,499,986.90 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 412,270.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 36,098.31 төгрөг, нийт 1,948,355.67 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ********* нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Төрийн банкнаас авсан зээлээ төлж чадаагүй хугацаа хэтэрснээ зөвшөөрч байна. Одоо зээлийн үлдэгдэл мөнгөө төлж барагдуулах болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Төрийн банкны Хөвсгөл салбар нь ******нарт холбогдуулан зээлийн төлбөр 1.948.355 /нэг сая есөн зуун дөчин найман мянга гурван зуун тавин тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн төлбөр 1.948.355 /нэг сая есөн зуун дөчин найман мянга гурван зуун тавин тав/ төгрөгийг төлөхийг зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны Хөвсгөл салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн зээлийн төлбөр 1.948.355 /нэг сая есөн зуун дөчин найман мянга гурван зуун тавин тав/ төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 46.124 /дөчин зургаан мянга нэг зуун хорин дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***** нараас 23.062 /хорин гурван мянга жаран хоёр/ төгрөгийг, улсын орлогоос 23.062 /хорин гурван мянга жаран хоёр/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Төрийн банкны Хөвсгөл салбарт олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны Хөвсгөл салбарын нэхэмжилсэн зээлийн төлбөр 1.948.355 /нэг сая есөн зуун дөчин найман мянга гурван зуун тавин тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ********нар төлөхийг зөвшөөрсөн хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46.124 /дөчин зургаан мянга нэг зуун хорин дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******** нараас 23.062 /хорин гурван мянга жаран хоёр/ төгрөгийг, улсын орлогоос 23.062 /хорин гурван мянга жаран хоёр/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Төрийн банкны Хөвсгөл салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН