Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 155/ШШ2016/01234

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн **** оршин суух, *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ****** оршин суух, ******т холбогдох

650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 201оны 10 дугаар сарын 10ы өдөр хүлээн авч, 155/2016/01224/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч ****** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие **** нь 2015 оны 8 сард өөрийн танил болох **** гэдэг иргэнд 650.000 төгрөгийг зээлүүлсэн билээ. Ц****** надаас мөнгө авахдаа 7 хоногийн дотор өгнө гэж авсан. Гэтэл одоо болтол өгөөгүй байна. Нэг жилийн хугацаанд би удаа дараа түүнээс мөнгөө нэхсэн боловч янз бүрийн шалтаг хэлэн өдий болголоо ...Иймд **** 650.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч **** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Найз болох Ж***** гэгч иргэнээс 650.000 төгрөгийг 2015 оны 8 сараас цувуулж хэд хувааж зээлсэн. Буцаагаад удахгүй өгнө гэж авсан боловч өгөх боломж олдоогүй ...Иймд иргэн ****** 650.000 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч ** нь **** холбогдуулан 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ***** нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгийг төлөхийг зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн зээлийн төлбөр 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 20.150 /хорин мянга нэг зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ****** 10.075 /арван мянга далан тав/ төгрөгийг, улсын орлогоос 10.075 /арван мянга далан тав/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ****** олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* нэхэмжилсэн 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ********* төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20.150 /хорин мянга нэг зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******** 10.075 /арван мянга далан тав/ төгрөгийг, улсын орлогоос 10.075 /арван мянга далан тав/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******** олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН