| Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд явуулсан хуралдаанаар Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ********нэхэмжлэлтэй, Хариуцагч: Хөвсгөл аймгийн *********** хоршоонд холбогдох Үндсэн зээлийн төлбөр 19.716.000 төгрөг, алданги 9.858.000 төгрөг, нотариатын үйчилгээний төлбөр 59.000 төгрөг, нийт 29.633.000 /хорин есөн сая зургаан зуун гучин гурван мянга/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 155/2016/00995/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч байгууллагын дарга ****** нар оролцлоо. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Аж үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал ******** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэл Монгол мал хөтөлбөрийн 3.5.1 дэхь зорилт Хүнс хөдөө аж ахуйн Хөнгөн үйлдвэрийн сайдын ***** дугаар тушаалыг үндэслэн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай ******** тоот зээлийн барьцааны гэрээ байгуулан, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум, 5 дугаар баг, **********/, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум, 5 дугаар баг, ********Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум, 5 дугаар баг, Баянголын ********* Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум, 5 дугаар баг, Баянгол ********* барьцаалж нийт 45.000.000 төгрөгийг 72 сарын хугацаатай хүүгүй зээл авсан. Гэвч үндсэн зээлийн эргэн төлөлтийг графикийн дагуу төлөөгүй тул зээлийн гэрээнд заасны дагуу гэрээг цуцалж Цэнгэл халзан бүргэдэй хоршооноос үндсэн зээлийн үлдэгдэл 19.716.000 төгрөг болон алданги 9.858.000 төгрөг, нотариатын төлбөр 59.000 төгрөг, нийт 29.633.000 /хорин есөн сая зургаан зуун гучин гурван мянга/ төгрөгийн төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд: Зээлийн төлбөр 1. Үндсэн зээлийн төлбөр 19.716.000 төгрөг, 2. Алданги 9.858.000 төгрөг, 3. Нотариатын үйлчилгээний төлбөр 59.000 төгрөг, 4. Нийт 29.633.000 /хорин есөн сая зургаан зуун гучин гурван мянга/ төгрөг, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгөөр нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ. Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн ********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цэнгэл халзан бүргэдэй хоршоо нь Аж үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 45.000.000 төгрөгийн хүүгүй зээл авсан бөгөөд түүний эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөөгүй учир үндсэн зээлийн төлбөр 19.716.000 төгрөг, алданги 9.858.000 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 59.000 төгрөг, нийт 29.633.000 /хорин есөн сая зургаан зуун гучин гурван мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэтэл хариуцагч байгууллагаас зээлийн эргэн төлөлт хийж, манай байгууллагын хуулийн мэргэжилтэн ******** зөвхөн үндсэн зээлийн төлбөр 19.716.000 төгрөг төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсан байгаа учир бид ярилцаад алданги 9.858.000 төгрөг, нотариатын зардал 59.000 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, эвлэрлийг зөвшөөрсөн. Иймд Цэнгэл халзан бүргэдэй хоршооноос үндсэн зээлийн төлбөр 19.716.000 төгрөг гаргуулахаар эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхэд татгалзах зүйлгүй. Энэ талаар давж заалдах гомдол гаргах, шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэдгийг ойлгож байна гэв. Хариуцагч ******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 45.000.000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Үндсэн зээлээ төлөөд явж байсан боловч санхүүгийн асуудал хүндэрчихээд төлөлтөө хугацаандаа төлж чадахгүй явсаар ийм байдалд хүрсэн. Шүүхэд нэхэмжлэл гаргасан учир би ******** очиж уулзан 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан. Эвлэрлийн гэрээнд алданги 9.858.000 төгрөг, нотариатын зардал 59.000 төгрөгийг хасаж, үндсэн төлбөр 19.716.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэхэд төлж дуусгахаар байгуулсан. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш үндсэн зээлийн эргэн төлөлт хийж байгаа. Гэтэл миний тооцоо болон сангаас ирүүлсэн баримтын тооцоо хоёр зөрүүтэй байгаа тул ****** байгуулсан эвлэрлийн гэрээний хэмжээгээр буюу 19.716.000 төгрөг төлөхөөр нэхэмжлэгчтэй эвлэрэх хүсэлтэй байна. Эргэн төлөлтийн тооцоог тусад нь сантай тооцоо нийлнэ гэв. ҮНДЭСЛЭХ НЬ: Нэхэмжлэгч Аж үйлдвэрийн яам, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь хариуцагч ****** хоршоонд холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 19.716.000 төгрөг, алданги 9.858.000 төгрөг, нотариатын үйчилгээний төлбөр 59.000 төгрөг, нийт 29.633.000 /хорин есөн сая зургаан зуун гучин гурван мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан боловч шүүх хуралдаанд зохигч эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 9.917.000 төгрөг гаргуулахаас татгалзан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 19.716.000 /арван есөн сая долоон зуун арван зургаан мянга/ төгрөг гаргуулахаар хариуцагч Цэнгэл халзан бүргэдэй хоршоотой эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч Цэнгэл халзан бүргэдэй хоршооноос 19.716.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 143.206 төгрөгийн тал хувь болох 71.603 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****** шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 1. Нэхэмжлэгч ******нэхэмжлэлтэй хариуцагч ********** хоршоонд холбогдох үндсэн зээлийн төлбөр 19.716.000 төгрөг, алданги 9.858.000 төгрөг, нотариатын үйчилгээний төлбөр 59.000 төгрөг, нийт 29.633.000 /хорин есөн сая зургаан зуун гучин гурван мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигч 19.716.000 /арван есөн сая долоон зуун арван зургаан мянга/ төгрөгийн хэмжээнд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч *********** улсын тэмдэгтийн хураамж 71.603 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА |