| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ******т оршин суух ****** Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 155/2016/1133/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгч **нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч **шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хөвсгөл аймгийн Хатгал хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1980 оны 04 сарын 13-ны өдрийн 36 тоот тушаалаар 1980 оны 04 сарын 22-ны өдрөөс гуанзанд кассаар томилогдож 1980 оны 08 сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаад ХБТ-ийн даргын 1980 оны 07 сарын 31-ний өрийн 63 тоот тушаалаар чөлөөлөгдсөн, Рашаант сумын ХБА-ийн даргын 1987 оны 08 сарын 01-ний өдрийн тушаалаар томилогдож 1988 оны 01 сарын 20-ны өдөр чөлөөлөгдсөн, Рэнчинлхүмбэ сумын дунд сургуульд 1988 оны 02 сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 сарын 15-ны өдөр хүртэл ангийн цэвэрлэгч, байрны жижүүрээр ажилласан хугацааны ажилд орсон гарсан тушаал нь олдохгүй байна. Иймд миний Хатгал хотын ХБТрестэд кассаар, Рашаант сумын ХБА-д худалдагчаар, Рэнчинлхүмбэ сумын дунд сургуульд байрны жижүүрээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв. Нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч **нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна. Хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Хүсэлт гаргагч **нь Хөвсгөл аймгийн Хатгал хотын Худалдаа бэлтгэлийн трестийн гуанзанд 1980 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 1980 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл кассчнаар, Хөвсгөл аймгийн Рашаант сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1987 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл худалдагчаар, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 10 жилийн дунд сургуульд 1988 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цэвэрлэгч, байрны жижүүрээр тус тус ажиллаж байсан болох нь Худалдаа бэлтгэлийн трестээс 1980 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр ***нэрээр нээж олгосон Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Хөвсгөл аймгийн Рашаант сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын *****Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай...Сумын соёлын барааны худалдагчаар Хүүжий овогтой Алтанцэцэгийг 1987 оны 8-р сарын 01-ний өдрөөс эхлэн түр хугацаагаар авч ажиллуулсугай... гэх бичилттэй тушаалын хуулбар, Рэнчинлхүмбэ сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1989 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 114 дугаартай Ажилчин ажилд түр авах тухай....**нь хувийн хувийн чөлөөгөөр Мөрөн явсан учир гэх бичилттэй тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Ринчинлхүмбэ сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1991 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 60 дугаартай Ээлжийн амралт олгох ба түр ажилчин авах тухай тушаалын хуулбар, 1991 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 61 дугаартай Буцалтгүй тэтгэмж олгох тухай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлөөс 1982 оны 6 дугаар сарын 22-ны өдөр ****** нэрээр нээж олгосон Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх, гэрч ***** 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: ...**Хөвсгөл аймгийн Рашаант сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1987-1988 оны хооронд худалдагчаар ажиллаж байсан... гэх мэдүүлэг, гэрч **** 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: ...**Хөвсгөл аймгийн Хатгал хотын Худалдаа бэлтгэлийн трестэд 1980 оны 4 дүгээр сараас 1980 оны 8 дугаар сарыг дуустал 4 сар кассчнаар ажиллаж байсан... гэх мэдүүлэг, гэрч Ц.Нансалмаагийн **** өдөр өгсөн: ...**Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 10-н жилийн сургуульд 1988 оноос 1992 оныг дуустал цэвэрлэгч, жижүүрээр ажиллаж байсан... гэх мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргын Тамгын газрын ***** дугаартай Манай ЗДТГ-ын архивт Худалдаа бэлтгэл ангийн 1986-1988 оны цалингийн карт 104 дугаартай хадгаламжийн нэгж хадгалагдаж байна. Хүүжий овогтой Алтанцэцэг нь 1987 онд цалин авч байсан нотлох баримтын хуулбарыг хүргүүлэв. ***** оны 1 дүгээр сарын цалингийн баримт олдсонгүй. Мөн манай архивт ХБА-ийн даргын тушаалын баримт байхгүй тул лавлагаа олгох боломжгүй байна... гэх тодорхойлолт зэрэг бичгийн бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна. Харин хүсэлт гаргагчийн Хөвсгөл аймгийн Рашаант сумын Худалдаа бэлтгэлийн ангид ***** өдрийг хүртэл худалдагчаар ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул хангаж шийдвэрлэх боломжгүй байна гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Нэхэмжлэгчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн **********дугаартай Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын сургуулийн санхүүгийн холбогдолтой баримт бичиг манай архивт шилжиж ирээгүй тул ********* холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх, *********дугаартай Тус аймгийн Хатгалын Худалдаа бэлтгэлийн трест, Рашаант сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын тушаал манай архивт шилжиж ирээгүй тул ********** холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна. гэх, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын Тамгын газрын ********* дугаартай Тус сумын ЗДТГ-ын контор 2007 онд галд шатахад Алтан тал нэгдлийн цалингийн цэсний хагас нь шатсаны улмаас ***** овогтой ******** онд сургуулийн дотуур байранд жиижүүрээр ажиллаж байсан цалингийн цэс олдоогүй болно гэх, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны 2016 оны ******* дугаартай Хатгал хотын Худалдаа бэлтгэлийн трестийн баримт бичиг захирагчийн ажлын албаны архивт байхгүй учир 2-р гуанзны кассчин ажилтай байсан **** танд холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна. гэх тодорхойлолтууд хэрэгт авагдсан байна. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар **********-ийн Хөвсгөл аймгийн Хатгал хотын Худалдаа бэлтгэлийн трестийн гуанзанд ********өдрөөс *******-ний өдрийг хүртэл кассчнаар, Хөвсгөл аймгийн Рашаант сумын Худалдаа бэлтгэлийн ангид ********** өдрийг хүртэл худалдагчаар, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 10 жилийн дунд сургуульд 1988 оны ***********-ны өдрийг хүртэл цэвэрлэгч, байрны жижүүрээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, Хөвсгөл аймгийн Рашаант сумын Худалдаа бэлтгэлийн ангид ******** өдрийг дуустал худалдагчаар ажиллаж байсныг хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ********** улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ |