| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2024/00861/И |
| Дугаар | 155/ШШ2016/01229 |
| Огноо | 2016-11-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 155/ШШ2016/01229
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багт байрлах ХААН банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн **********
Хариуцагч: Хөвсгөл аймгийн *************** нарт холбогдох,
Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 7.781.631 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ганчимэг, хариуцагч ********* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХААН банкны Хөвсгөл салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ******* овогтой ********* нь ХААН банкны Хөвсгөл салбараас 20.000.000 /хорин сая/ төгрөгийн зээлийг ******** дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулан эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар, зээл хүүг сар бүр 748.000 төгрөгөөр төлж дуусгах хуваарьтай авсан. Зээлийн барьцаанд Мөрөн сум 9-р баг 5 гудамж 04 тоотод байрлах *********** ҮХЭХ-ийн дугаартай 80 м.кв талбай бүхий хувийн сууцыг, 600 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газрын хамт барьцаалсан. Зээлийн гэрээний хавсралт болох зээл буцаан төлөх хуваарийн дагуу *********-ны өдрийг хүртэл зээл болон хүүгийн төлбөрийг 1-13 хоног хугацаа хэтрүүлэн төлж байсан боловч 2016 оны 03-р сарын 25-ны өдрөөс эхлэн огт төлөлт хийлгүй өнөөдрийг хүртэл 157 хоног хугацаа хэтрүүлэн зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Зээлдэгч ********** зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж шүүхийн байгууллагад шилжүүлэн шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан************** 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар дараах хэмжээний төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд: Үндсэн зээлийн төлбөр 7.163.097 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 569.990 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 48.544 төгрөг, нийт 7.781.631 төгрөг, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгөөр нэхэмжлэлийг хангуулах гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХААН банк нь ******** нартай 20 сая төгрөгийн зээлийн гэрээг 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан. Харилцагч нар бизнесээ өргөжүүлэх, эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх зорилгоор өргөдлөө өгч манайх зээлийн хороогоор оруулж шийдвэрлэсэн. Зээлийн барьцаанд Мөрөн сумын 9 дүгээр багийн 5-04 тоотод байрлах 80кв.м талбайтай хувийн сууцыг газрын хамт барьцаалсан. 3 дугаар сарын 25-ны өдрөөс хойш зээл төлөгдөөгүй, 157 хоногийн хугацаа хэтрэлттэй байна. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, 7.781.631 төгрөгийг гаргуулж өгнө үү. Банкны хувьд шүүхэд 7.781.631 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нар мөнгөн хэлбэрээр төлөх боломжгүй тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангана гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албан дээр хийгдэх ажиллагаа юм гэв.
Хариуцагч ********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ХААН банкнаас өөрийн нэр дээр зээл авсан нь үнэн боловч уг зээлийг ******** нарт авч өгсөн. Эдгээр хүмүүс надаар зээл авхуулчихаад намайг залилсан тул эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгагдаж шийдэгдэж өршөөлөөр суллагдсан юм. Би 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ХААН банкинд зээлээ төлж чадахгүй болсон тул зээлийг зогсоож барьцаа хөрөнгөөр зээлийг төлүүлэх талаар бичгээр хүсэлт гаргаж байсан. Гэтэл *******нар банктай уулзаж зээлийг зогсоохгүй байх хүсэлт гаргаж уг хүсэлтийг банк хүлээж авсан байсан. Иймд намайг хүсэлт гаргаснаас хойш бодогдсон хүү, нэмэгдүүлсэн хүүг би төлөх ёсгүй гэж бодож байна. ******* нарыг энэ хэрэгт хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргасан боловч нэхэмжлэгч тал зөвшөөрөхгүй байна. Зээлийн барьцааны хөрөнгө нь эдгээр хүмүүсийн хөрөнгө учраас энэ хэрэгт эдгээр хүмүүсийг хамтран хариуцагчаар татаж оролцуулбал сайн байх гэж бодсон юм. Зээлийн үлдэгдэл 7.781.631 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Зээлийн хувьд маргаангүй. Барьцааны хөрөнгөөр зээлийг үүргийн гүйцэтгэлийг хангана гэв.
Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэхийг хангахыг зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанд зохигчийн тайлбар болон бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХААН банкны Хөвсгөл салбар нь хариуцагч ********* нарт холбогдох, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 7.781.631 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ********* нар нэхэмжлэлийн шаардлага 7.781.631 /долоон сая долоон зуун наян нэгэн мянга зургаан зуун гучин нэг/ төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргасан ба хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг шийдвэрлэх нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 139.456 төгрөгийн тавин хувь болох 69.728 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ********* нараас 69.728 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ХААН банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч ********* нарт холбогдох, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 7.781.631 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 139.456 төгрөгийн тавин хувь болох 69.728 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ********* нараас 69.728 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол
ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ